Өгүүллэг: Сартуул Б.Бат-Эрдэнэ : ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ХЭН БҮХЭНД ЗОРИУЛАВ
Оруулсан admin on 2011-03-09 09:39:33 (11786 уншсан)
Би тэнэг, бүр гэнэн тэнэг хүн л дээ, одоо хир нь тэр шүү. Бүр зөнөж үхэх гэж байж гэнэн тэнэгээрээ л дуусах улаан дурак байгаа юм. Гэвч би яалт ч үгүй ээждээ ааваасаа илүү хайртай, ядаж байхад ээжийнхээ дүр төрхийг хуулан өвчиж төрсөн, мундаг адилхан, харин аавынхаа хоёр гар, элдэвт эв дүйтэй, илүү дутуу юмыг махран оролддог сонин чанарыг нь өвлөж төрсөн үнэхээр азтай дурак гэж.
Тиймээ, би ээждээ дэндүү хайртай хирнээ муу ээжийгээ ер баярлуулж үзээгүй дэндүү муу үр нь байсаан. Бодоод, бодоод бодын шийр дөрөв гэгчээр болдоггүй Баагийгийн гар нь харин дөрөв, магад ч үгүй түүнээс ч олон ёстой нөгөө мянган мутарт гэдэг шиг дэндүү олон байсан юм болов уу, хөдөлгөөн нь дэндүү супер хурдан ч байсан юм болов уу даа, байнга л өөрөө ч мэдэхгүй хэрэг тарьж, муу ээжийнхээ чихийг халууцуулна. Аав минь ажилтай, намын гишүүн, бүүр үүрийн дарга, улаан коммунист, харин ээж минь агуа их гэрэлт социализмын тэр сонин гаж цаг үед улсад ажил хийдэггүй, тухайн үедээ бусдад адлагдаж, НАХЯ- ны хурц хараанд онилогдсон гэмт бузар этгээд, харин яс юман дээрээ долоогийн долоон алаг үрсээн хүн шиг хүн болгох гэж тэр л эвгүй цаг үед өөрийн зоригоор өөрийгөө золин, болох болохгүйг хийж, өөрөө өөртөө хөдөлмөрлөж, өрөөлийг шулсан нэг муу ЗАХЫН ПАНЗЧИН, ДАМЫН НАЙМААЧИН буюу одоо цагийнхаар бизнесмэн хүн байсаан.
( Дэлгэрэнгүй...
|
2
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|