Өгүүллэг: Г. Мэнд-Ооёо. Жаахан шаргын дууль ...
Оруулсан admin on 2010-10-01 22:49:02 (11186 уншсан)
Эдүгээгээс нэг зуун тавин жилийн өмнөх Шилийн хэдэн уулс хэв хэвээрээ намбайж, түүнээс яг долоон жилийн өмнө Хөх нуурын хөвөөн дээрх довцог толгойн энгэрт тогтож ахуй найман шаргыг гийгүүлж асан тэр мөхдөлгүй наран саа мяндсан туяагаа салхинд бөхөлзөх сахлаг өвсний шилбэнд тусгасан нь үй түмэн алтан саадаг мэт бөлгөө. Элгэн биедээ алтлаг ягаан туяа түрхүүлж аваад нуун өнгөрөхийг харахул ямар нэгэн таатай үйл хэргийн үүсэх сэжим гэлтэй.
Алсаас үзвэл усан дундуур туучиж яваа нэгэн морьтон бол оноосон нэр нь Нанзад хэмээх олноо алдаршсан Торой банди ажгуу. Алдар нэр нь арван хушууг шуугиулж, халх дөрвөн аймаг, шавь таван хушуу, цаашлаад цахар найман хушуунд домог болон хэлцэгдэж идэр насны ааг омогтоо асаж шатаж яваа түүнийг зүйрлэн хэлэлцэх нь олонтаа ч зүсийг нь үзсэн хүн өдрийн од мэтээ. Олон хүний сэтгэлд ер бусын сүрлэг баатрын төрхийг санагдуулдаг тэрбээр бүсгүй хүнийх шиг урлаг цагаан царай, бүрдийн ус шиг мэлмэлзсэн тунгалаг хар нүдтэй, шогжхон биетэй нэгэн бөлгөө.
( Дэлгэрэнгүй...
|
1
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|