Өгүүллэг: Б.Наранцацралт : Захидал
Оруулсан admin on 2009-05-22 01:26:30 (9650 уншсан)
Хэлгүй Сүүнээ Норолхоо багшид хадаг барин шавь орж гэнэ гэсэн явган яриа сумын төв даяар хаврын салхи шиг тэр дорхноо тархав. Үнэхээр ч баруун уулаар нутагтай Должин самганы ганц хүү Сүүнээ сумын сургуулийн нэр хүндтэй ахмад багш Норолхоод хадаг барин золгож, бичиг үсэгт сургахыг гуйсан бөгөөд тэрхүү хүсэлтийг Нооёо багш болгоон соёрхож, хадаг сэлтийг тогтоосон гэнэм. Намрын налгар өдрүүд нас хэлтлэн одсоор анхны цастай нөхцөж, төдхөнөө өвлийн амьсгал жиндүүлэх үесээр мөнөөх Сүүнээ сумын төвийн зарлал, албан газруудын хаяг, уриа, лоозон бүхнийг уншиж бараад, түүгээр ч зогсохгүй шинэхэн цасан дээр үг, үсэг холбон эрдэм номд хорхойсож явах болсон нь түүний хувьд цагаан толгойн баяр нь байлаа.
( Дэлгэрэнгүй...
|
6
|
Өгүүллэг |
Өгүүллэг
|
)
|
|