BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Цэнгэг : Аз жаргалын эрэлд
Оруулсан admin on 2009-05-15 03:20:00 (9835 уншсан)

Амьдралд бүх зүйл хангалуун байвч аз жаргалгүй байгаа юм шиг санагдах үе гарах нь гайхалтай. Ажлын цаг дуусаагүй байсан ч нэг л юманд яарч хөтлөгдөн гадагш гарлаа. Гадаа тогтуун дулаахан тэгээд агаар амьсгалахад нэн таатай санагдана. Машинаа орхичихоод хаашаа ч юм яаралгүйхэн алхав. Гэртээ харих гэж яарсангүй. Хаврын тогтуун цэлмэг тэнгэрийг ширтэж, гудамжаар алхаж яваа аз жаргалтай хүмүүсийг харахад сэтгэл тайвширч хөнгөн гуниг сэтгэлээс уусан алга болох шиг. өсгийтэй гуталтай удаан алхсан болохоор хөл нь маш их өвдөж эхлэв. ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Дамбажамц : Хүн сүрэг дэх намчирхал ба үгийн утга / Partyzation in a horde and wo
Оруулсан admin on 2009-05-12 22:10:32 (8960 уншсан)


Цаг цагаараа байдаггүй,
цахилдаг хөхөөрөө бас байдаггүй,

Цаг хугацаа өнгөрөх тутам л юмс улиран бас хувиран өөрчлөгдаж, заримыг нь танихгүй, заримыг оноохгүй шахуу болж байх шиг. Жишээ нь: мэдрэл гэдэг үгийг хүн болоод амьд биетийн мэдрэх эд эрхтний тогтолцоо системийг оноон үгсийн санд оруулсан байсан бол өдгөө хэрэглэгдэх утга нь мэдрэл муутай, тэнэг гэсэн утгатай болчихож. Анх шотланд эрсийн өмсдөг байсан салтаа үгүй хувцасыг банзал хэмээн нэрлээдэхтэл өнөөх нь завхай гэсэн утгыг авах жишээтэй. /чиний банзал сайхан юм гэж ярих санаатай байтал, чи муу банзал гэх/
Хэл зүйг судалдаг хэсэг хүмүүс байдаг авч утга агуулгыг ард түмэн хэлэлцэж тохиролгүйгээр тогтоодог ажээ. Социалист системийн үед амьдрал гэдэг нь хамтын хөдөлмөр, нэгэн үзэл бодол, нэгдмэл санаа буюу эв нэгдэл гэсэн агуулгатай байсан бол одоо цагт энэ нь хувийн аж ахуй, эд хөрөнгө, хүний эрх, мөн тэдгээрийн цаана ардчилал гэдгийг дураар аашлахуй гэсэн эндүү төсөөлөл болон хувирчээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Дэлхий хүү Жамбалсүрэнгийн Золбаярт - AMAI-d
Оруулсан admin on 2009-05-07 08:10:15 (9595 уншсан)


Сайн байна уу Золбаяраа чамайг хүмүүс Амай гэдэг нэрээр бол сайн мэдэх байх аа. Би ч гэсэн чиний нэрийг Амай л гэж боддог байсан. Гэтэл чамайг Жамбалсүрэнгийн Золбаяр гэдэг юм байна шүү дээ. Тэгээд чамайг энэ хорвоод авчирсан аав ээж хоёрт тань маш их баярлаж байна аа.

юуны өмнө бүх төлөвлөсөн ажилд тань амжилт ерөөе. Чиний талаарх мэдээллийг олж авах гэж хайж байгаад www.amai.mn гэсэн хаягийг олоод одоо уншаад л сууж байна. ( Дэлгэрэнгүй... | 5 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ezra Pound-с
Оруулсан admin on 2009-04-28 03:18:34 (8930 уншсан)


Хайрт аав минь!
Яагаад “Танаас айдаг” гэж хэлдэг байсан юм бэ гэж Та надаас асуусан. Би энэ удаад бас л хариулж чадахгүй нь. Айдгаасаа болоод тэрхүү айдсаа тайлбарлахад дэндүү олон жижиг сажиг зүйлийг дурдах хэрэгтэй болдог байсан юм. Одоо би Танд захидлаар хариулахыг хичээж байгаа боловч хариулт маань бас л бүрэн дүүрэн, чин сэтгэлийнх болж чадахгүй нь бололтой. Эдүгээ ч гэсэн миний айдас, түүний уршиг нөлөө надад саад болсоор байна. Нөгөө талаар, захидлын маань хэмжээ миний ой ухааны бүх боломжоос хамаагүй их болох нь ээ. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Цүрэмийн Мухар : Өнчин цагаан ботго
Оруулсан admin on 2009-04-27 03:16:11 (12099 уншсан)


“Тусгай эмнэлэг” гэсэн хаягтай, олон хүн орж гарсан өндөр байшингийн дөрвөн давхрын буланд дотрын тасаг байдаг юм билээ. Гадаа, тэнгэр үүлэрхэг, яргуй сарын салхи хормой дэрвүүлж бие чихүүцсэн муухай өдөр байсныг хэлэх үү, дотрын тасаг гэдгийг бараг хагас цаг эрж будилсныг хэлэх үү. Бас дээр нь эргэлтийн хаалганы жижигхэн шагайвчаар зууван нүд, самсай нь сарталзсан хамраа цухуйлгаад,
-Чулуун гэдэг хүний бие асуух гэсэн юм, орж болох уу гэсэн миний гуйлтанд өрөөнийх нь дугаарыг мэдэхгүй бол боломж алга даа гэсэн хайхрамжгүй хайш яйш хариу өгөөд шил дарсан задгай үсээ сэгсэлзүүлсээр дэгдээд алга болсон үйлчлэгч, аль алиныг нь сэтгэлээсээ авч хаяхыг оролдон шал өөр юм бодож зогслоо. Гучин долооны жил орсон, толгойн оройд цөөхөн цагаан үс үзэгдэх болсон бүсгүй хүн юу эс бодох билээ дээ… ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Норов : Нүнжиг
Оруулсан admin on 2009-04-27 03:09:49 (14314 уншсан)


1990 оны "Шувуун саарал" наадмын тусгай байрын шагналт

Yүрээр. Халуун хөнжил хуу татахад уулын сэрүүн цэнгэг агаар намайг тэврэн авна. "Эр хүн шиг эрвэлзэнэ ээ, хө. Морьдоо татах боллоо" гэх Цогоо ахын дуу сонсогдоно. Хэлтгий саран баруун уулын шил дээр очиж, цолмон хөөрчээ. Шүүдэрт ногоонд хөл нүцгэн гүйхэд уулын хүүшид таван алдын аргамжаатай бага зээрд намайг таньж, аяархан үүрсэнэ. Болжмор жиргэж, хөх агийн үнэр үүлэн сүүдэр шиг унана.
Наадмын замд. Цогоо ах загалаа хөтлөөд, морин цагаан шүд гарган "Бор борын бялзуухай"-г салхи сэвэлзтэл исгэрнэ. Унаж яваа урт борлог морь нь даага шиг багадаж харагдана. Би шагай зээрдийг хөтөлж, бага зээрд хантайргатай сул дагана. Маргааш яaх бол гэхээс миний зүрх огшин амьсгал дээрдэнэ. "Хүний газар нэрээ хичээнэ. Морьдоосоо нүд салгаж болохгүй" гэж Цогоо ах захина. Наадмын замд явахад газар дэндүү холдож, уулс хэтэрхий томдож үзэгдэнэ.
( Дэлгэрэнгүй... | 6 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П. Нарандэлгэр : Мартмаар байна...
Оруулсан admin on 2009-04-17 21:24:38 (9392 уншсан)


Нэгэн цагт хайрлаж дурлаж явсаан чамд, үнэн болохоор.
Олон олон шөнө нойроо хулжаан амраглан янаглаж, орчлон хорвоод бидэн хоёроос өөр юу ч үгүй болсон юм шиг л маргаашаа мартан шунаг тачаал гал халуун дурлалд бид жаргадаг байсаан анхны хайрын эзэн минь. Өнгөрсөнөө дурсан ирээдүйг бүүр зөгнөж ч үзсэн.
Гэвч ...
Тавилан төөрсөн заяаг тааруулна гэвэл худлаа
Төөрч будилсан сэтгэлийг тайтгаруулна гэвэл худлаа
гэж нэгэнтээ бичиж байсан тэр үгс биелэлээ олж тэр гадаад явлаа.
Удалгүй гадаад явсан түүнээс минь уртаас урт хайрын захидал санасан сэтгэлээ илгээсэн халуун янагийн үгс цуварсаар...
( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Товч мэдээ (шоглол)
Оруулсан admin on 2009-04-17 21:15:03 (8618 уншсан)

Манай нэгэн улс төрийн ухааны доктор-өс төрч, эдийн засгийн ухааны доктор-эдийн завшигч, хүндэт "Хэрэгждэггүй" хуульч зэргэмтэй, Хуулийн байгууллагуудын "Найраа" өргөмжлөлт, Монголын томоохон Хамуудын Удирдах зөвлөлийн "Гандашгүй" өргөмжлөлт гишүүн, "Амлана-Өгөхгүй" корпорацийн ерөнхийлөгч, Төрийн болон Хувийн Банкуудын хүндэт Улайран завшигчдийн гишүүн, Утаатбалиар хотын Хогновш дүүргүүдийн "Хаягдмал" хорооны "зугтаамал" өргөмжит иргэн, Хоршоод-Хадгаламж зээл, ломбардын холбоодын зарцуулах зөвлөлийн хүндэт гишүүн, Өрийн өмчит компани-байгууллагуудын "Хавсармал" хувь эзэмшигч, "Гадаад-Хужаамал" хөрөнгө оруулалттай компаниудын Удирдах өвлөлийн хүндэт гишүүн, Татваргүй Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Ховийн болон Төрийн өмчит "Мөнгө-Диплом-Падгүй" их дээд мугуйдлын хүндэт захирал-проф, ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Нарандэлгэр : Минийх
Оруулсан admin on 2009-04-15 00:50:06 (9004 уншсан)


Тэр үед мэдээж нийгмийн харилцаа болон хүний эрх чөлөө хаалттай байсан **Соц нийгмийн үе** болохоор...

Орчлонд би хэмээх нэгэн биет эхийн хэвлийд бүрэлдэн тогтсон тэр л цагаас минийх гэж нэрлэгдсэн олон өмчтэй болсон гэвэл итгэх хүн ховор л байх. Гэхдээ энэ үнэн гэдгийг батлах уу?
Ээж минь намайг анх хэвлийдээ олсоноо мэдээд **Би таван хүүхэдтэй болоход дэндүү залуу байна. Дөнгөж хорин зургаатай шүү дээ** гэж уулга алдсан гэдэг. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Тиймээ, хайрын од минь
Оруулсан admin on 2009-04-12 07:52:46 (9424 уншсан)


Би гадуур хувцасаа шүүрэн аваад гадагш гарлаа. Маш их яарч байна. Юунд ингэтлээ яараад байгаа юм бүү мэд гэхдээ дотор хүн маань догдлон хөөрнө. Салхи сөрөн би алхсаар л байлаа. Шөнийн хүйтэн салхи энгэр цээж рүү минь үлээж , сэмхэн намайг хэн нэгэн үнсэн таалаад ч байх шиг. Гадаа харанхуй гудамж эл хулхин олон жилийн өмнө цаг сайхан байхад гадаа гараад чөлөөтэй алхана гэдэг ямарч асуудалгүй байлаа. Харин одоо бол орой үдэш гадаа гарахаас эмээдэг болсонсон.
( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Хос тоть
Оруулсан admin on 2009-04-12 03:29:24 (9065 уншсан)


Намайг бага байхад манайх хос тоть тэжээдэг байж билээ. Маш гоё том торонд тотьнууд маань амьдардаг байлаа. Торон дотроо хангалттай тоглож наадан нисэх зайтай. Мань хоёр хоёр биендээ дэндүү их дурлалцсан, хайраар дүүрэн амьдардаг байв. Харах бүрийд л хошуугаа нийлүүлээд үнсэлцээд л байдаг юм.

Миний анх удаагаа хосын хайрыг бахдан харсан балчирхан насны минь дурьдатгал байсан юм. Эр нь маш гоё өнгөтэй, хирэндээ таарсан эрдүү биерхүү. Харин эм тоть нь яг л цайвар ягаан сарнай шиг өнгөтэй, цаанаасаа л нэг тийм энхрийхэн санагддаг байж билээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Бороон дараа...
Оруулсан admin on 2009-04-06 11:15:02 (8764 уншсан)

Сайртаж цахлайдсан хацартай, үсээ хоёр салаа чангаас чанга сүлжсэн, бор охин бороо намдахыг ажиж байгаад гэрээс гарлаа.

Бороон дараа байгаль дэлхий сэргэн, шувууд шулганалдан нойтон өвсний толгойг дамжин хөөцөлдөн цэнгэж, тэнгэрээс газар руу газраас тэнгэр рүү хорвоо тэр чигээрээ үг дамжуулан тоглох мэт бүгд л хөгжил хөөртэй. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Алтанцэцэг : Хонины нүд
Оруулсан admin on 2009-04-06 11:08:37 (9024 уншсан)


Өдөржин хонины толгой хуйхалсан миний бие шөнө зүүдэлж эхлэв. Хориод жилийн тэртээ хариулж явсан сүрэг маань тоо зүсээрээ өмнө минь ирчихсэн ярьж байна. Гомдсон хүлээсэн, цөхөрсөн нүдээр тэд намайг ээрч сандарсан би хэлэх үгээ олж ядан газар ширтэн зогсоно. Хонины дундаас миний хайртай "Мөнгөн хошуут" гарч ирснээ "Эзэн таныгаа эргүү сүрэг бид чинь өчнөөн жил хүлээлээ, Мөдхөн эмч болоод та нарыгаа эмчилж эдгэрүүлнэ гэсэн андгай тангараг чинь яалаа! Бидний зовлонг та л ойлгохгүй болохоор... гээд зууван бор нүднээсээ том том нулимс унагав. Тал талаас бүлтийх олон хонины нулимстай нүд, уул нуруу шиг овоолсон хонины толгой! махчин шувууд эргэсэн улайны газар... намайг цочоож нойрноос сэрээв.
Нээрэн би хорь гаруй жилийн өмнө эмчилгээ тэжээлийн цэгийн эргүү төлгийг маллаж байлаа. Сүрэг сүргээс заяа муутай энэ малыг хариулах малчин санаснаар олдохгүй. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Нарны охин чамдаа
Оруулсан admin on 2009-03-30 23:58:42 (9232 уншсан)

...чиний тухай бодол бүхэн намайг орчлонгоос тасдан аваад онхи ондоо ертөнцөд хүргэдэг. Өндөр зэгзгэр нуруутай үсээ хоёр сүлжсэн, чин сэтгэлээсээ гэрэлтэн инээдэг чамайгаа би нарны охин хэмээн энхрийлдэгсэн. ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Цэрэнжамц : Хэрээ
Оруулсан admin on 2009-03-30 22:17:54 (8927 уншсан)


Өлийн давааны хүрэн цохио өвгөн хэрээний өсөж төрсөн нутаг яах аргагүй мөн. Гурван зуун жилийн өмнө цохионы эхний хайлааст жалгын эхэнд нэгэн их тулалдааны үед алагдсан цэрэг эрийн цээжний ясан дотор өндөг нь задарч, өд жигүүрээ дэвэн ниссэн тэр л цагаас хойш эдүгээ таван жарныг туулсан бөлгөө.

Тийм болохоор жигүүртний жаргал зовлонг өөртөө нээж, ээнэгшин дассан эх орон нь энэ л Хүрэн цохиот орчмын нутаг ажгуу. Өссөн нутгийнхаа энэ л цэгээс хааш хаашаа хоёр өртөө газрыг нүдээ аниад ч андахгүй хүрэх боловч, хаа очиж харийн шувууд дагаж далавчаа цуцаахын зовлонгүй өдий хүрчээ. Одоо бол хол нисэх тэнхэл нь алдарч ойр зуурынхаа жалга судгийг явгалах нь халгүй самнан идэш ууш эргүүлж салхины урсгалаар дэм аван ойр зуурхан хот айл, гүвээ толгодын дээгүүр нисэх боловч ихэнх өдрийг цохионы нөмөрт нарлан сууж өнгөрөөнө.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Дотоод эрх чөлөө
Оруулсан admin on 2009-03-28 10:29:48 (8786 уншсан)

Би орой бүхэн гэгээвчээрээ гадагшаа харах дуртай. Гэхдээ энэ гэгээвч маань цэлгэр том биш л дээ, өндөрт маш өндөрт байдаг жижигхээн гэгээвч. Өдөр нь гэрэл муухан тусна. Харин оройдоо хязгааргүй уудам одот тэнгэрийн хэсэгхэн жаахан орон зай л харагддаг. Яг л миний хаачихаа мэдэхгүй гадаад харанхуй итгэл шиг. Гэвч би холын холд зорисон бодлын хөлгөндөө суугаад хязгааргүйн үзүүрээс чангаас чанга зууран аялах дуртай. Хаана байгаа минь гол бус, харин хаанаас ирсэн хаачихаа мэддэг болоод би ийм тайван амирлангуй суудаг юм. Хайртай бүхнээсээ хол хэдий ч би яг дэргэд нь байгаа юм шиг мэдрэхийг хичээж байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Галсан : Охин
Оруулсан admin on 2009-03-13 08:12:47 (11581 уншсан)

Тэр охин өнөөх л, нөхдийн хувьд ойртохын, багш нарын хувьд өөлөхийн аргагүй цэмцгэр, чамбай байдлыг илтгэн сууна. Харц нь өмнөх самбараас үе үе ойн хажуугийн хэлхээтэй араг ясан дээр тусахдаа тэндээс нэгийг эрэх мэт цоргитол ширтэнэ. Ухаан бодол нь үнэхээр л үргэлжийн эрэлд, хорвоод өнгөрүүлсэн арван зургаан насныхаа хоног, цаг бүрийн хойноос нэхэн бэдэрнэм ажээ.
Хөгшин аав, ээжтэй байснаа там тум санаж байв.
Царай зүс нь санаанд бууж өгөхгүй мөртөл дуу нь харин чихэнд үлдчихсэн байдаг. Тэр нь гэхдээ ААВ НЬ гэдэг ганцхан үг байсан юм шиг. Даанч тэр аав гэгч ямар хүн байсныг ой ухаанаасаа эрээд эрээд олдоггүй. Харин аавын тухай бодох тусам бас л нэгэн дуу, нэгэн аялгуу чихэнд нь гэнэт хангинах шиг.
Ээжийн тухай мэдэх ч, бодох ч юм сэтгэлд нь байсангүй. Тэр нэг өдөр тэр нэг захидал ирээгүй бол тэр чигээрээ л байгаад байх, асрамжийн сургуулийн хүүхдийн жаргалтай биш ч, зовлонтой ч бас биш нэгэн хэвийн өдөр хоногуудыг үргэлжлүүлсээр ямар нэгэн сургуульд орох, эсвэл хаа нэгтээ ажил хийх, тэгээд цаг нь болоход хэн нэгэнтэй нийлж хүүхэд төрүүлэх, өсгөх, өтлөх атаархмаар биш ч, голмоор ч бас биш нийтлэг амьдралаар амьдарсаар насыг барахад болох л байсан. Гэтэл эх нь байж байдаг, байх байхдаа бүр гадаадад байдаг гэх! ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Амин хайр
Оруулсан admin on 2009-03-10 01:01:59 (9326 уншсан)

Хөтлөлцөөд алхаж байсан тэр л газраа би одоо зогсож байна.

...Энэ олон он жилүүдийн уртад э чиний тухай дурсамж лэгдэн хорогдсонгүй харин улам гүн бат байраа эзлэн миний зүрхэнд чи минь агуу том мод болон ургажээ.Тэр модны сүүдэрт суугаад тэртээх он жилүүд рүү би очлоо.

Анх би чамайгаа хараад яг л өөрийгөө харах шиг болсон. Ахиад нэг харахдаа хаа ч юм урьд нь хамт байснаа мэдэрсэн.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Шүлэг: Баянсан Болормаа : Сохор эрийн дууль
Оруулсан admin on 2009-03-09 00:00:17 (9720 уншсан)

Баянсан Болормаа
(эмгэнэлт жүжиг)
1.Билэгт- 24 орчим насны хараагүй эр
2.Очир оюутан, царайлаг залуу
3.Одмаа одоо дөнгөж 18 настай царайлаг бүсгүй
4.Одмаагийн эцэг, эх болон эгч

1-р үзэгдэл
Зуны нарлаг сайхан өдөр байлаа.Орчин үеийн өндөр барилга байшингийн цонх шил нь нарны хурц туяанд гялалзаж гялтганах нь том хотын өнгө жавхааг улам бүр гэрэлтүүлмой.Гудамжаар нааш цаашаа хэлхэлдэн өнгөрөх, олон түмний сэтгэл санаа өөдрөг, царай зүс тэнүүн сайхан харагдана.
Саглагар модны сүүдэрт суугаа залуусыг харсан хэнбугай ч атаархам сайхан хосууд гэлтэй.
Очир, Одмаа хоёр танилцсан цаг мөчөөс эхлэн бие биедээ хайртай болжээ.Аав ээж ах дүү, садан төрөл, найз нөхөд гээд л харсан хүн болгон тэр хоёрыг жинхэнэ тохирсон сайхан хосууд гэнэ.Очир Одмаад ухаангүй хайртай.Одмаа ч Очирыг заяаны хань хэмээн хайрлан хүндлэж явсан билээ.Сүүлийн үед Одмаагийн хөөрхөн инээмсэглэл, хөгжилтэй сэргэлэн ааш алга болж,ямарч баяр баясгалангүй цонхигор царай учир битүүлэг шаналах болов. Энэ бүхнийг эртнээс анзаарч мэдсэн Очир бодлогоширч алмайрсан харцтай, дахин харц тулгарч, арга буюу ийнхүү асуулаа.
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Өгүүллэг | )

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Хэнд эрх мэдэл буй түүнд сүр буй
Оруулсан admin on 2009-03-01 00:17:06 (9045 уншсан)


Эрт урьдын цагт нэгэн тэнэг хаан байжээ. Тэрээр тоглоом наадам зугаа цэнгэл хөөн хэн гэдгээ хүртэл мартсан байлаа. Зүгээр л өдөр хоногууд түүний өмнө амттан дүүрэн ширээ адил алаглан байдаг ч өнгө, үнэр, амтны мэдрэмж үгүй тарган түндгэр нэгэн, тоглоом адил тонтгонон гүйгч нэгэн, дуржигнах яриаг нь сонсох нэгээхэн ч үгүй болтлоо өөртөө дурласан нэгэн болсон байж дээ. Цаг хугацаа хэзээ эхэлсэн юм, цан жавар хэзээ арилдаг юм, гэрэл хаанаас ирж хаашаа буцдагыг мэдэх ч үгүй зөнгөөрөө тоглон наадсаар л, ан амьтдыг хөөн араа шүлсээ гоожуулсан амьтан хүний дундах арчаагүй нэгэн болон хоног сар жилийг хойно хойноос нь хөврүүлсээр л байлаа. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )