BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Өгүүллэг

Өгүүллэг 		 Өгүүллэг: Банзрагчийн Цэрэнжамц : Ижий зөн
Оруулсан admin on 2009-03-01 00:07:38 (9529 уншсан)

Тэр эх уруул нь хатан омголтож бүх бие нь дагжин чичирч байлаа.
Халуундаа дэмийрэх шахам байсан хэдий ч би чинь гараас минь хөтлөх ганцхан үртэй хүн шүү, үхэж л болохгүй гэсэн зүрхний хатуу зарлиг далдаас удирдаж бяцхан хүүгийнхээ ханцуйнаас нь хөтлөн ядуу оромжноосоо гарав.
Гараас нь хөтөлбөл биеийнх нь халуун хүүд нь халдаж болзошгүй гэж бодсон учир ханцуйнаас нь жийрэглэн барьсан ажээ. Хаа нэгтээгээс хиншүү хярвас үнэртэн, дайны сүүдэр хүүшлэн нөмөрч байгааг эх сайн мэдэрч байлаа. Ойрх хотыг харийн цэрэг эзэлжээ гэсэн мэдээ тосгон даяар тархаж, тосгоны захирагч иргэдээ дүрвэн нүүхийг шаардсан бичиг хэдэн өдрийн өмнөөс тараасан хэдий ч эх төрөлх тосгоноосоо явахыг хүссэнгүй. Явъя гэхэд нүүдлийн ая даахгүй ужиг өвчиндөө баригдсан болохоор нутаг усныхандаа гай болохгүйг хичээжээ.
( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Г.Мэнд-ооёо : Хаан зохионгуйн нууц
Оруулсан admin on 2009-03-01 00:05:27 (8942 уншсан)

Онон мөрний Дэлүүн болдогт ер бусын тунгалаг шөнө байлаа. Бөртийх ч үүлгүй тэнгэрт зуны тэргүүн сарын арван тавны саран мөнгөн дэнлүү мэт хөөрөн мандаж, орчлон хорвоо мөнгөлөг цагаан туяанд булхжээ. Нэгүүн тайж эргэн тойрныг ажиглаж, тэнгэрийн байдлыг шинжээд “Өүлэн хатан өнөө шөнө амаржих буй за” хэмээн өөртөө хэлэв.
Хабул хааны долоон хөвгүүний сортоотой нь Бартан баатар, Бартан баатрын дөрвөн хөвгүүнээс улсаа хурааж, төрөө төвхнүүлэх нь Есүхэй баатар бөлгөө. Нэгүүн тайж өөрийн төрсөн дүү Есүхэйн Өүлэн хатнаас төрөх шинэ хүний тухайд дотроо нэгэн горь таамаг тавиад хүлээж байгаагийн нууцыг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Өүлэн хатан оройноос дуншиж эхэлсэн билээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Би үхэр Монгол
Оруулсан admin on 2009-02-28 23:59:42 (9126 уншсан)

Тиймээ, намайг үхэр Монгол гэдэг. Би ямбалж суудаг торонд орсон тогос шувуу биш. Хатуу хүйтэнд тэсвэртэй хайнаг, сарлаг гээд андтай элсэн дээр гишгэсэн мөртэй, эрдүү чанга хөөмийн аялгуутай, тэргүүндээ төрөө залсан тэнгэрлэг Монгол хүн би байна.
Хэцүү цагт бодлоо хураан, хүрэнтэн би зүтгэж байна. Хөрс шороондоо амиа хүлхэн, хөх тэнгэртээ зүрхээ өргөсөн хөх монголын үр сад бид хүч түрэн тэмцэж байна.

Ариун бүхний дээд цагаан баяраа дээдлэн айл хотлоороо айлсан найрсаж байна. Хуурийн чавхдас хуй салхи шиг түрэн хурайлан хурайлан энхжингийн үүдийг нээж байна. Цан хүүрэг савсуулан цахилж яваа гөрөөс шиг, сунан сунайх талын хөх чоно шиг тэнгэрлэг хийморио тэнд эндгүй дуурсган байнам.
Азтай, одтой, хийморьтой, атганд нь амжилт багтсан, аманд нь ерөөл бялхсан азийн бардам монгол хүмүүн би тэнгэр өөд цэх бардам харж тэртээх ирээдүйн жаргаланг мэдрэн , цээж тэнэгэр цэх шулуун зогсож байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Яргуй хэнзлэх цагаар…
Оруулсан admin on 2009-02-16 01:14:03 (9399 уншсан)


Яагаад хайр чамайг хайр гэж хэн хэзээ нэрлэсэн юм бол. Яагаад итгэл, энхрийлэл, янаглал гээд хэлчихгүй хайр, хайр хэмээсэн юм бол.

Гадаа жавар хайран, дүн өвөл цасан салхи хөлөглөн ниснэм. Харин хайр хайр хэмээн хөлдөөн дааруулах утгыг нь хэдий нь хэн бүхэн үл дурсана. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Эхнэрээ үнсээгүй гарсан өдөр
Оруулсан admin on 2009-02-13 07:35:40 (10216 уншсан)

Эхнэр минь их л ядарсан болтой хацараа дэрэнд наагаад доошоо хараад унтчихсан байлаа. Аргагүй дээ сүүлийн үед тайлан энэ тэр гээд ядарч байгаа. Би ч ялгаагүй эртхэн ажилдаа очилгүй горьгүй гээд аяга цай амсаал гэрээсээ гүйхээрээ гарлаа. ( Дэлгэрэнгүй... | 7 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Виктор Доминго Сильва : Бүсгүйн заяа
Оруулсан admin on 2009-02-12 14:05:27 (9106 уншсан)

Виктор Доминго Сильва (Чилийн нэрт зохиолч эмэгтэй)

Тэрбээр олзлогдсон олон хүний хамт сүүний үйлдвэрт иржээ.Тэгэхэд тэр есөн настай байв.Мал сүрэг яйруулж,түм буман тариачинг өлсгөж цөлмөсөн аюултай ган гачигаас болж тэднийх уугуул нутгаа орхин гэрээрээ нүүх болов. Эмээ,өвөө,эцэг,ах дүү нар нь цөм нүүхээр хөдөлжээ. Харин эх нь нялхын халуунаас болж бүр дээр үед нас барсан учир Удосия дүүдээ эхийг нь орлох болжээ.Тэрбээр тийнхүү уй гуниг, гуйранчлал дүүрэн амьдралтай учирчээ. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Баярсайхан: Цусны өвчин /төгсгөл/
Оруулсан admin on 2009-02-08 21:49:16 (9253 уншсан)

... Байдаггүй ээ. Цоргоор хүйтэн ус годгодохын оронд хэн нэгэн санамсаргүй бууны гох алдаж дарсан шиг пин пан хийсэн хүчтэй дуу цочтол хадаж, тэр даруй хэдэн дусал усаар пархийтэл тургиад таг болсноо хүйтэн усны оронд хүв хүйтэн хий түгжрэн түгжрэн саагих нь тэр. Гэвч удалгүй энэ өмхий хий эцэс болж хүйтэн ус шор шор гоожно гэж итгэсэн Цэдэн хоёр алгаа хумбайтал нийлүүлэн чихэр тоссон хүүхэд шиг тосно. Хүйтэн усаар нүд нүүрээ шалба шавшаад, ханатлаа залгилахлаар хүн шиг сэргэж, хуриманд очсон ч хэдэн дугараа дуутай өнгөрүүлэхээр хүч тэнхээ ороод явчих бий вий. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Ярилцлага: П.Баярсайхан : Цусны өвчин /эхлэл/
Оруулсан admin on 2009-02-08 21:48:22 (12970 уншсан)


Урд шөнө арай чиг хэтрүүлчихжээ. Хар нүд хуулахын төдийд толгой зад үсрэх шиг болж галав юүлэв үү гэлтэй элэг дотор халуу шатан үлээж гарах нь тэр. Түймэр дэгджээ. Эл түймрийг яаж ийгээд унтраахыг бодохгүй бол лав л өөрөө аяндаа бөхнө гэж үгүй дэг ээ. Ундааны дараах түймэр хэзээ жаргааж байлаа, нүгэлт золиг эзнээ зовоохын мөн болж, хамаг биеийн эд эсийг херөөдөн хуурайдан өдөж өрвөлзүүлээд, алтыг нь хулгайлчихсан шиг ам асууж, ард гарч байж сая нэг номхрох тийшээ хандана гээч!
Цээж дотор галт бөмбөлөг алхиж орхисон шиг, галт наран залгиж орхисон шиг, галт уулын халуун хайлмаг хамаг судсаар цутгаж шахаж байх шиг... Оо ёо ёо ёо ... Босъё босъё. Яаж ийгээд өндийв. Энэ хавьд "амьдын жаргал" байж байхыг хэн үгүй гэх вэ? Ядаж байхад хичнээн халуун, хичнээн зузаан хөглөгөр дэр вэ дээ. Өдөн дэр шүү юм болохоор тэрнээ гайхуулж нотлож байгаа нь тэр үү? Намагт шигчих шиг толгой аваад арилах нь халаг хонхойж хүнхийгээд. ( Дэлгэрэнгүй... | 1 | Ярилцлага | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Мөнх-Эрдэнэ : Зүрхний гуниг
Оруулсан admin on 2009-02-06 23:51:23 (10679 уншсан)


Би 36 настай эмэгтэй. Бусдын л адил ажил хийж амьдардаг. Авдаг хэдэн төгрөг маань амьдралд минь хангалттай хүрэлцэхээр үл барам дахиад ч хоёр хүнд хүрэлцэхүйц хэмжээний “под” хийсэн цалинтай. Өглөө ажилдаа явж, орой ажлаа эрт дууссан ч би гэдэг хүн гэрлүүгээ нэг их яарахгүй. Учир нь гэрт минь намайг хүлээх хүн гэж огт байдаггүй болоод л тэр... Өдий насандаа ганцаараа амьдарна гэдэг тийм ч сайхан хэрэг биш. Надад байр, машин гээд энгийн сайхан амьдарч болох хэмжээний бүх юм бий. ( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Эмүжин : Ногоохон
Оруулсан admin on 2009-02-06 23:45:59 (8755 уншсан)


Улаан хошуут Жунгаа газраар явгалан гүйсээр ядарчээ. Улаан өнгөт сарвуугаа сарвайтал сунган хичнээн ч хол дэгдэв дээ. Өглөөний зоог нэг л амжилтгүй. Хүмүүс талхаа үртэс ч үлдээлгүй иддэг болчихоо юу даа. Намрын сэрүү ормогц Богд уулыг орхин хот бараадсан Улаан хошуут төдхөнөө багачуудын шидсэн чулуунаас бултаж, тагтаануудтай бужигнаж, болжморуудыг айлгаж сурчээ. Эхний цас хаялсан өдөр Улаан хошуут мэдээ хүлээж авав. Тагтаанууд хоохолзон гүвтнэлдэж, болжморууд сандран гүйлдээд нэг л биш.
-Хараач хоол, хоол. Зөндөө их хоол.
-Хаана хаана? –Харахгүй байна уу? Будаа шиг л хөглөрч байхад,
-Хүн гараад ирлээ.
-Зугтаарай. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Эндээс би явмааргүй байна.
Оруулсан admin on 2009-02-04 20:56:33 (8680 уншсан)

Эндээс би явмааргүй байна. Эрхлэн үрдээ, ээждээ, аавдаа, энхрий хайртай та нартаа эрхэлмээр байна. Үрийнхээ хайрын шулганаан, өсөж дэгдэх эгшинг, ханиа дагуулаад хангай шиг орж ирэхийг нь хармаар байна, хайрламаар байна.

Чамаас би гуйж байна. Чандлан чандлан хүслээ хэл хэмээвээс эрх чөлөө, амь амьсгал, гэрэл гэгээнд шүтэн барилдан гэмгүй даруухан зүгээр л аж төрөхийг зүйрлэшгүй их хүснэм.
Үхэл би чамаас өөрийгөө харамлаж байна. Чанга хатуу чиний л өмнө сөхрөхгүйг хичээнэм.

Тэр цаг ирнэ. Тэнгэрт би уусан гэрэл болон тэгээд та нар руугаа илч болон анирлах тэр цаг ирнэ. Тэр цаг одоо биш, тэр цаг тэр цагт ирнэ. Тэр цагийг хүртэл надад эрх чөлөө, амь амьсгал өгөөч, найдаж би сүслэн мөргөнөм. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Татах хүч оршсоор л..
Оруулсан admin on 2009-02-01 22:15:14 (8656 уншсан)


Чамайгаа би үгүйлнэм. Өөрөөсөө өр зүрхээсээ чамайгаа би бэдрэн хайнам. Яг адилхан харагддаг, яг адилхан сэтгэн боддог, яг л адилхан яг л адилхан учраас л бидэн хоёр одоог хүртэл бие биеээ хайж , харамлаж , хайрлаж байгаа нь тэр ээ.

Мөрөөдлийн мөнгөн цэцэгсээр цэвэр ичимтгий цэцгэн жим татуулан тэндээс эндээс хайраа дурсан суугаа нь бидэн хоёр.

Би байгаа нь чи байгаа нь нар саран зэрэгцэн цэнгэл жаргалаа буман олонд хүртээхийн адил цэл залуухан хайрын цэцэрлэгтэй цэнгэн баясан зүрхний гүнээ нисэн дүүлнэм хорвоо минь. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Ухаангүй Дурлал
Оруулсан admin on 2009-02-01 22:09:30 (7716 уншсан)

.....Хүн та: Ухаангүй дурлал гэж юу болох , мөн оюун бодол таны ухаан , зүрх мэдрэмж таны сэтгэл гэдгийг мэдэх үү? Тэгвэл нэгэн өгүүллэгээ эхэлье.
Сэтгэл зүрх ,оюун ухаан хоёр нэгэн цагт үй зайгүй найзууд байлаа тэр 2т мөнх нүд ,чих, ам гээд л олон туслахууд байдаг. Нүд хаана ямар л сайхан залуу байна хардаг, чих ам 2 нь ярьж хэлж тэдгээргийг зүрх сэтгэл , оюун ухаан хоёр мэдэрч ярилцаж үргэлж хоорондоо зөвлөлддөг бөгөөд зүрх сэтгэл бүгдийг хөөрлөөр шийддэг ба ухаанаасаа гуйж ухаан нь түүнийг ойлгож , заримдаа ухааруулдаг , болохгүй бүтэхгүй юм гарвал нухацтай ханддаг байлаа. Гэтэл нэг өдөр зүрх сэтгэл нэгэн сайхан залууд дурлачихжээ. Өнөө ухаантай оюун ухаан маань гэтэл бас л зүрх сэтгэлийн гуйлтанд зөвшөөрч бүр нөлөөнд нь автан мансуурлын байдалтай явдаг байв. Гэнэт нэг өдөр ухаан сэргэж зүрх сэтгэлийг сэрээх гээд чадсангүй.Сэрсэн ч тэр залууд ямар ч эргэж буцалтгүй дурласан байв. Тэр залуу бүгдийг хуурсан гэдгийг ухаан маш ихээр ойлгож хармсаж байв. Энэ бүхнийг эхлүүлсэндээ нүд маш ихээр гашуудан уйлж, чих сайхан үгнүүдийг сонсож хууртаж байсандаа бухимдаж , ам тэрүүхэндээ л энэ бүхнийг зогсоох хэрэгтэй гэж нэг ухаанд захирагдан , ингээд дуусгаж чадахгүй гэсэн зүрх сэтгэлд татагдан тэр 2ын дунд яахаа мэдэхгүй будилж байлаа. Аажмаар бүгд гундаж ямар ч тэнхэлгүй болж улмаар ухаан хүртэл сэтгэн бодох нь зогсон ямар ч хүчгүй боллоо. Энэ дурлал гэгч ямар их үйлийн үр вэ ? Тэр тусмаа зүрх маш ихээр шархлан, сэтгэл шаналан, нүд уйлан, чих юм сонсохоо байж , хэл ам дуугарахгүй ухаан үргэлж бодлогошрох болсоноор зөвхөн өнөөх этгээдийг үрэгдэж дуусахаас өмнө эргээд ирэхийг хүлээн найдаж суухаас өөр арга тэдэнд үгүй болсон юм байжээ. Хөөрхий хүний хувь тавилан гэдэг юутай гаслантай. Дурлал гэдэг ухаанд захирагдахгүйгээр ганцаараа ноёрхож байна. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Сарантуяа : Эх орон эссэ
Оруулсан admin on 2009-01-26 02:40:44 (39752 уншсан)


-Эх орон гэж юу вэ?


Энэ үгийгбага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л “Эх орон” гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу?

Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна. Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна. ( Дэлгэрэнгүй... | 32 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Б.Болормаа : Зураач жаал
Оруулсан admin on 2009-01-25 22:40:09 (10051 уншсан)

                               (Өгүүллэг)  
      Их хотын түм түжигнэж бум бужигнасан олны хөлийн газар, зургаа долоо орчим насны нар салхинд хуурайшиж хогжруутсан хацартай,тачирхан үстэй сэргэлэн хар нүдтэй туранхай бор хүү,  халтартаж хиртсэн цаасан дээр сохолж баллахгүйгээр , орчныхоо юмс үзэгдлыг маш гайхалтайгаар зурж сууна. Нааш цааш холхин өнгөрөх олон түмэн хүүгийн зурж байгаа зургийг үл хайхрах боловч, сониуч зандаа хөтлөгдсөн нэгэн хэрэг болгож сонирхон үзээд,хүүгийн авъяасыг бахархах гайхах нь зэрэгцсэн өнгөөр дуу алдаж,бишрэн магтах үгээ олж ядна,тав арван төгрөг хүүд өгнө.Жаалхүү ингэж бор хонгийнхоо хоолоо олж идэхын тулд, өдөржин нар салхинд гандан, тоос шороонд дарагдаж, хэд гурван төгрөгний төлөө олны хөл татарсан үдшийн бүрий болтол зураг зурж, сая л нэг байдаг оромжиндоо ирнэ.Эхний үед жаалхүү "Ахаа, эгчээ таны зургийг зураад өгье, Би хурдан юуг ч зурж чадна.Та хараач"хэмээн хүмүүсийн урьд хойно дагаж гүйгээд, царай алдан гуйдаг байв.Түүний энэ гуйлтыг хүлээж авах нь тун ховор, харинч бүр хүмүүсийн дургүйцлыг хүргэдэг байлаа. ( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: Дөнгөтийн Цоодол : Больсон нь
Оруулсан admin on 2009-01-22 21:55:39 (10049 уншсан)


Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, зохиолч Дөнгөтийн Цоодол

Намайг Төв аймгийн сонинд ажиллаж байгаад хотод сургуульд ирсэн намар билээ. Манай сумын мухар Бат гуай миний суугаа айлыг сурагласаар байгаад олоод хүрч иржээ. Хаа хүрч, ямар гээч ажилтай явна даа гэвэл, жижигхэн биедээ баймгүй авдар цээж, тийм цээжнээс ийм дуу гаралгүй яахав гэмээр пажигнасан өтгөн дуу, ооч сахалтай өвгөн хариу асууж байна.
"Хүнд хиймэл шүд хийдэг гэж амьтан ярих юм. Үнэн үү?"
"Үнэн, үнэн. Хийлгүй яахав, ямрыг л бол ямрыг"
"Хийхдээ удах уу?"
"Эхэлж хэвийг нь аваад, ганц хоёр хоноод гарчихдаг байх аа" ( Дэлгэрэнгүй... | 1 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Нүдэн булаг
Оруулсан admin on 2009-01-22 05:55:07 (9922 уншсан)

Би харанхуйд насан туршдаа амьдарч ирсэн. Харанхуйд ч бас амьдрал буцалж байдаг гэдэгт та итгэх үү.

Би гэрэл гэгээ гэдэг тэр гайхалтай зүйлийг олж харахыг гартаа атгахыг маш их хүсэж билээ. Миний мэддэг тэр халуун дулаан гар, духыг минь үнэрлэх тэр нэгэн ачтан бол миний эмээ. Би хэн болохоо, юу хийхээ ч үл мэднэ. Эмээгийн минь заасан бүхэн бол хууль. Тэр л жаахан гэр дотроо бүхнийг баримжаалан явсаар нэг л мэдэхэд би яг л хараатай хүн шиг бүхнийг мэдрэмжээрээ хийдэг боллоо. ( Дэлгэрэнгүй... | 9 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Айдас
Оруулсан admin on 2009-01-21 08:22:44 (8931 уншсан)

Өнөөдөр айдас ирж байна. Маргааш юу ирэх юм бол. Та бодож үзсэн үү.

Биднийг бага байхад үлгэрт гардаг атгаалжин хар мангасаар айлгадаг байсан. Өнөөдөр харин тэр мангас нь бүр олон толгойтой болоод тэгээд бирд шиг цадаж ханахаа мэдэхээ болиод хүний өөрийн бүхнийг зүгээр л сорон авах нь гайхалтай. ( Дэлгэрэнгүй... | 0 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Дулам : Цэнхэр тэрлэгт
Оруулсан admin on 2009-01-19 01:09:17 (26729 уншсан)

Сэндэнжавын Дулам

1990 оны "Шувуун саарал" наадмын гутгаар байрын шагналт )

Yе тэнгийн хоёр эхнэр үдмэлийг үүрч, матмалыг барьж, ухаа толгод нэгжин явна. Хаврын халтар хомоолоос эхлээд ноднингийн хөх аргал, уржнангийн саарал сармай аль таарсныгаа хамж, гүймлийн гээмлийг түүж явна. Yр хүүхэд, үйл үртэс, идээ цагаа, өрхийн доорхи жаргал зовлонгоо хуваалцах завшаан энд олддог байжээ. ( Дэлгэрэнгүй... | 14 | Өгүүллэг | Өгүүллэг | )
Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Загас мэт
Оруулсан admin on 2009-01-10 06:30:11 (10074 уншсан)

Утгын чимэг 2008 наадамд 2-р байр эзэлсэн өгүүллэг

"Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй гагцхүү хулгана л барьдаг байх ёстой"
Дэн Сяо Пин

Түүний үглэн дуулахыг хэн ч тэвчихийн аргагүй. Харин би өөрийнхөө зохиосон аргын хүчээр л олон жил юу ч болоогүй мэт амьдарч чадаж байгаа юм. Анх хурим хийсний маргаашнаас л тэр үглэж эхэлсэн юм. Адилхан залуу хосууд хуримын аялал хийгээд гадаадад амарч байна. Гэтэл чи бид хоёрын байж байгааг, амьтан хүмүүсээс би ичиж байна. Нүүр хуурайшаад байна, тос авч түрхэх юмсан, чиний цалин амьдралд хүрэхгүй байна. Би л хувьдаа ингэж хуруу хумсаа хуйхлах шахсан, ядуу тарчиг амьдарч чадахгүй. Гэвч тэр надтай хамт амьдарсаар арваад жил өнгөрсөн байлаа. ( Дэлгэрэнгүй... | 8 | Өгүүллэг | Өгүүллэг | )