***Нохой ч бол сүүлтэй нь сайхан. Гуйранч ч бол журамтай нь сайхан. Арслан баатар ч бол галаас цочдог. Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.
***Алдартай хулгайчийг явбал Шөнө байтугай өдөр ч хардана Атаач хүнийг мэдвэл Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.
***Унасан морь гижигээ хүрвэл Эс үргэвч өшиглөх Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл Эс ноцолдовч хэрэлдэх.
***Дайсны дэргэд амрагаа битгий магт Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу
*** Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс. Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий
Замын тоос гарвал нь Зандан хүрний тоос юм Залуу бага насанд Зальхай явдал ичгүүр юм
Хив хадаг зөөлрөвч Бурханы яндар болдог юм Хиргүй цэвэр цаасч Номын хуудас болдог юм
Нарнаас наагуур хөшиглөсөн Үүлэн чамайг яах вэ. Насны багад ханилсан Үүнийхээ сэтгэлийг яах вэ
Хариас ирэх шувууны Хангинах дуу нь янзтай Хайртнаас салах хүний Харамсах сэтгэл уяралтай.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Улаанбаатар зочид буудал Хэмжээс: 600x450 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5821
mongolia2007year-078.JPG Хэмжээс: 600x450 109k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4347
khuv5-031.JPG Хэмжээс: 600x450 70k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3952
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: