Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Энхбаатар Энхболд


Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Э.Энхболд : Чамайгаа би мартаж чадаагүй …
Оруулсан admin on 2012-12-26 13:38:45 (3828 уншсан)

Хайртай чинийхээ сэтгэлээс хол ч

Харамлан хайрлахын зүрхтэй байж

Хардаж хардуулахын үгнээс ангид

Хавар намрыг үдэж чадсан болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй

Нулимстай чинийхээ харцнаас нуугдсан ч

Наадан эрхлэхийн хайртай байж

Нандин учралын үүлс сэмлэн

Нуурын шувуудыг нисгэсэн болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй

Энхрий чинийхээ бодлоос ангид

Энэлэн шаналахын гунигтай байж

Энэ орчлонгийн гэрлийг цуглуулан

Эрх сэтгэлээ аргадсан болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй

Хүслийнхээ тал дээр ганцаардалаа нөмөрч

Хараацайн гунигаар жигүүр урлаад

Дэлхийн хязгаараас сарнай түүж

Дэндүү их хайраасаа хагацаж чадаагүй болохоор

Чамайгаа би мартаж чадаагүй

Энхбаатарын Энхболд



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Э.Энхболд : МЭДСЭЭР БАЙЖ...
Оруулсан admin on 2011-12-26 18:44:14 (3606 уншсан)

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Тэнгисийг залгилж, тэнгэрийг нураах гэж

Гэнэн хонгор намрын навчсаар

Нүгэл тарьж, нүдээ арчнам бэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Салхисыг зайдалж, сүнсийг амраалгүй

Үй олон шувуудын

Өд  дэрлэж, амгалан нойрсном бэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Гэрэл бөхөөж, дэнлүү өлгөн

Цагаан бүхнийг туучин одоод

Сүүдэр дунд сүнсгүй мэт алхана вэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Хайртай гэж худал хэлэн

Харанхуй цүнхээлд биесээ чирсээр

Атаа хорсолын мананд төөрнөм бэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Цагаан цэцэгсийн үхлийг тэвэрсээр

Хэн нэгэнд бэлэг болгож өгөхдөө

Сэтгэлдээ яагаад хутга нууж явна вэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Тамхины утаа, дарсны охинд хөөрцөглөн

Аянга цахилгаан мэт аашныхаа зурхай дээр

Зүрхний зүү шидлэн зогсном бэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Цагаахан өвлийг үзээгүй юм шиг

Энэ орчлон бараан гэж

Эрээ цээргүй худал хэлнэм бэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Үснийхээ ширхэгийг гараараа зулгаан

Өглөө эрт самнах гэж оролдохдоо

Уураа барж цаг хугацааг зүхнэ вэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Ургаа моддын мөчирт атаархан

Уй гашуудлын аялгуу хадаасаар

Унагасан модоор урц гэрээ босгох гэж зүдрэнэ вэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Газрын хүйсийг гараараа ухан

Гал голомтоо буугаар шагайчихаад

Эх оронгүй боллоо гэж үглэж сууна вэ

Мэдсээр байж

Яах гэж хүмүүс

Зовлонгийн хаалгаар чихэлдэн орж

Алдар нэр мөнх хэмээн биччихээд

Эр зоригоо шувуу мэт газардуулнам бэ

Мэдсээр байж

Би хүртэл

Яагаад?



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Өгүүллэг: Э.Энхболд : Ижийдээ илгээх намрын зурвас
Оруулсан admin on 2011-08-11 21:24:39 (5961 уншсан)

Амар байна уу? таньдаа хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргье! Хөлд хөглөрөх цасны гунигийг тээсээр хүү нь хичээлээ таран гэрийн зүг бэдэрч явна. Яг энэ хоромд яагаад ч юм таныгаа санагалзан мэндийн цэнхэр хадаг болгон энэхүү захидалаа бичиж байна. Оюутан болно гэсэн дэврүүн бодолдоо хөтлөгдөн их хөлийн газар болох Улаанбаатарын зүг хэдэн хувцастай цүнхээ үүрч гарсанаас хойш тав намрыг үдэн, зургаа дахь хавраа гэнэн шувуудынх нь хамт үдлээ. Үе үехэн сэвэлзэх салхи миний мэдэхгүй аязыг тоглон байгаа нь ээжийнхээ бүүвэйн дуугаа санаж байна уу? Гэх шиг нулимсаар минь наадна.
Та минь яг шүлэг л шиг. Чив чимээгүйн дунд орших бурхан шиг. Зөн совин минь зүрхний гүнд ээждээ үнсүүлэх тэр гэгээн агшиныг тээн ирэх мэт. Аниргүй тэгээд нам гүм таны сэтгэл шиг. Борог өвсний шүүдэр цуглуулан ганц балга ч болтугай цай чанаж өгнө хэмээн хичнээн хөглөж байв даа.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Сүүлчийн удаа чамтай
Оруулсан admin on 2010-11-08 13:25:42 (4499 уншсан)

1. Сүүлчийн удаа чамтай

Хамт өнгөрүүлсэн мөч
Хэзээ байлаа...
Ногоон будагтай хуучин сандал дээр
Тайрмал үстэй охин суухад хичнээн их зохидог байлаа
Хааяахан даарахаараа алгаа өгөөд
Хацартаа үнсүүлдэг чинь хэдийд байлаа
Тэр цаг улирч одоод
Сайхан бүхний дурсамж үлджээ
Салхинд савлах савлуур
Ирээгүйд нь гомдох мэт
Гунигтайяа савлана

2. Дэндүү хар нүднээс минь

Шөнийн эрвээхий дайжаад
Энгэр заамаар чинь тоглон
Даашинзны чинь хормой дээр
Даанч бөх нойрсдог
Энэ орой хаа нэгтээ
Нэгэн цэцэг цоморлигоо дэлгэж
Баланд дуртай хичнээн зөгий
Түүнд тэмүүлэн хордон үхэх бол

3. Уруулын минь балыг дэвтээж

Усан бороо асгарна
Дан цамцны минь ханцуйнаас
Даанч томоогүй хайр дусагнана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Уулын охин
Оруулсан admin on 2010-11-08 10:32:26 (5935 уншсан)

Сэтгэл минь үргэлж чиний гэгээн зүгт оршдог
Салхин зүгээс нь амрагийн минь нууцхан үнэр анхилдаг
Салахын аргагүй амтат жимс бүсгүйн бие шиг харагддаг
Сэвэлзэх салхи нь түүний сүрчигэнд уусаж шингэдэг ээ

Тэнгэр халхалсан үүлс цээжний минь өндөрлөгт хурахад
Тэр уулын охин надтай гунигаа өрж тоглодог
Хайранд минь оногдож ичингүйрэл тээсээр
Хагацахуйн их өрийг шувуудаар дайж буцаадаг аа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Э.Энхболд : Идэр зүүдний хорвоо
Оруулсан admin on 2010-11-05 18:04:11 (4266 уншсан)

Тааварлахад хэцүү орчлонгийн дундуур манан болж нүүсэндээ
Тэнгэрийн доорх уулс толгодын энгэрээр солонго амталж өссөн юм
Бээрсэн болжморын далин дор учралын харгуйг зурсандаа
Будангуйран хийсэх навчисын зовлонг тээгээд хаварт дурлаж сурсан юм

Өвгөн цээжиндээ гуниг тэвэрч үеийн олон залуустай хундага тулгаж явсан ч
Нар сарны хорвоо дээр жаргалын дуу аялахдаа би гуниж явжээ
Өнгөрөн холдох өдөр хоногуудын дурсамж дүүрэн инээд дунд
Нүднийхээ нулимсыг өр зүрхэндээ тээж хачин их ганцаардаж явжээ

Энгэр дээгүүр минь үүлс хөглөрч эрвээхий дайжих энэ хорвоод
Эх орныхоо шаналалыг цуглуулж элгэн дээрээ хөндүүр тарьдаг юм
Цаг хугацааны бүлээн салхи сэвэлзэх үүлэн тунгалаг энэ хорвоод
Цасны сормуусаар уйтайхан сэтгэлээ аргадаж суудаг юм

Энэ л намрын урсгал дунд эх гөрөөсний зүүдийг тайлж
Эргэх цагийн үзүүрээс нам гүмийг мэдрэнхэн өнгөрсөн юм
Он жилүүдийн хавцал дээр андыгаа үдэж нулимстай зогсохдоо
Олж хараагүй, огт таниагүй харуусалтай хундага тулгадаг юм

Огторгуйн гэрэлт талбараас агшин зуур холдохдоо
Одох ирэх цагийн салхин дунд од сартай ярилцаж сурсан юм
Итгэлийн зөргөөр сэтгэлийн будан татаад төгөлдөр наран ургана
Инээд зүүдний хорвоо мөнхөд гэрэлтэйхэн л байна даа


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Наадмын өмнөх бодол
Оруулсан admin on 2010-07-15 17:10:34 (4250 уншсан)

Нар туучиж ядарсан унаганы зэлнээс
Долдугаар сарын бороо намуухан зүсрэх нь
Нимгэн дальтай эрвээхий гунигаа үүрч нисэх мэт
Дэврүүн омголон нас минь наадмын зүг эргэнэ
Солонго хөллөсөн энэ өдрийн тэнгэр
Шүүдэрт норсон өвсний толгойд гэрэлтэх нь
Саруул талын гэгээвчээр нэгэн бүсгүй шагайх мэт
Шүлгийн дэвтрээ нээгээд наадмын зүг бидэрнэ
Борооны үнэр нарны сүүнд шингэхэд
Бөгтөр хусны дор нэгэн согоо амаржих нь
Манан буусан уулнаас эртний хүн ирэх мэт
Монгол төрийн наадам энэ цаг дор эхэлдэг ээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Өгүүллэг: Энхбаатарын Энхболд : Дөрвөн жилийн өмнөх ижийдээ бичсэн захидал
Оруулсан admin on 2010-07-06 09:59:11 (6086 уншсан)

Амар байна уу? таньдаа хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргье! Хөлд хөглөрөх цасны гунигийг тээсээр хүү нь хичээлээ таран гэрийн зүг бэдэрч явна. Яг энэ хоромд яагаад ч юм таныгаа санагалзан мэндийн цэнхэр хадаг болгон энэхүү захидалаа бичиж байна. Оюутан болно гэсэн дэврүүн бодолдоо хөтлөгдөн их хөлийн газар болох Улаанбаатарын зүг хэдэн хувцастай цүнхээ үүрч гарсанаас хойш хоёр намрыг үдэн, хоёрдох хавраа гэнэн шувуудынх нь хамт угтах нь. Үе үехэн сэвэлзэх салхи миний мэдэхгүй аязыг тоглон байгаа нь ээжийнхээ бүүвэйн дуугаа санаж байна уу? Гэх шиг нулимсаар минь наадна.
Та минь яг шүлэг л шиг. Чив чимээгүйн дунд орших бурхан шиг. Зөн совин минь зүрхний гүнд ээждээ үнсүүлэх тэр гэгээн агшиныг тээн ирэх мэт. Аниргүй тэгээд нам гүм таны сэтгэл шиг. Борог өвсний шүүдэр цуглуулан ганц балга ч болтугай цай чанаж өгнө хэмээн хичнээн хөглөж байв даа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Энхболд Энхбаатар )

Энхболд 	Энхбаатар	 Шүлэг: Э.Энхөолд : Навч мэт хийсэх бодлууд
Оруулсан admin on 2010-03-18 23:46:04 (4153 уншсан)

Навч мэт хийсэх бодлууд
Нэг л өдөр үстэй минь ороолдож
Навч хийсэх мэт бодлууд
Наян нэгэн эрхэс болон гэрэлтэж
Навч мэт хийсэх бодлууд
Нарны замаар хувь заяаг зураглаж
Навч мэт хийсэх бодлууд
Намрын тэнгэр уйлагнахад шүхрээ дэлгэж
Навч мэт хийсэх бодлууд
Номын тавиур дээгүүр хөглөрч
Навч мэт хийсэх бодлууд
Дэнлүүний минь гэрэлд цохиулж
Навч мэт хийсэх бодлууд
Үзэгний минь хошуугаар тоглож
Навч мэт хийсэх бодлууд
Навч мэт хийссээр
2010.03.18



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Энхболд Энхбаатар )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 132 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-262.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3648


art_09.jpg
Хэмжээс: 600x144 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4915

Их Монголын шүтээн зураг
b-010.jpg
Хэмжээс: 300x398 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 7272


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn