Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Лу Батнасан


Батнасан 	Лу	 Шүлэг: Лу.Батнасан : 2-1...
Оруулсан admin on 2010-09-14 16:02:30 (4370 уншсан)

Ганцаардалдаа жигүүр тарьж ургуулаад
Ганц биш 2, 3 намар ургац алдаад
Хяруунд цохигдсон жигүүр
Надад гуниж, туниад
Ганцаардалдаа дах хадуулаад
Гадуур баахан метрлэе
Ганцаардал минь элэгдээд
Гадуур гээгдэг!


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу.Батнасан : 1 намар...
Оруулсан admin on 2010-09-09 16:08:51 (4309 уншсан)

Нэгл шөнө чи намар болно
Нэг нүдэнд чинь гуниг өндөглөнө
Гурвалжин өндөг төрөнгүүтээ авс нэхнэ
Гудмаар чи түүний эрэлд одно
Тэр үед чи намар олно
Тэр харцанд чинь гуниг жирэмслэнэ...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Буу
Оруулсан admin on 2010-06-28 10:59:33 (5754 уншсан)

Ойрын үед энэ буу нүдэнд дулаахан харагдаад
Орой болгон чамайг зүүдэлж хонох юм
Намайг тэврээд чи энхрийхэн байна
Надад энэ байдал янагхан байна
Чи минь улаан өнгөтэй
Нүдэнд дулаахан харагддаг
Чи минь улаан далайтай
Нүдэнд хязгааргүй санагддаг
Чамдаа яарсан сэтгэл миний цаг хугацаа
Чамдаа орших зүрх миний орон зай
Тэмүүлсэн тэнгэрт чи минь
Түмээр харагдах од
Тэргэл сартайд чи минь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )


Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Хар
Оруулсан admin on 2010-06-28 10:58:04 (4122 уншсан)

Хар. Хуудасны тоо.
Хар үгийн тоог.
Үнс.
Хар. Харанхуйд.
Хар.
Надруу.
Явдал дунд нь.
Янзын амьдралыг сайн хар.
“Бүтэц” хорвоо. Бүгдээрээ.
Ямар сайхан хорвоо.
Янзаараа. Хар.
Ямааг  байна шүү дээ. Хар. Яралзтал нь хар.
Намайг байна шүү дээ. Хар.
Налайтал нь. ХАр.
Хорвоог өөрийг нь. Хар.
Хонгорттол нь хар. Хар.
Хар хар.
Хахтал нь хар.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Цаг үеийн шалгарал
Оруулсан admin on 2010-06-28 10:57:02 (4068 уншсан)

Лу. Батнасан : Цаг үеийн шалгарал

Хяргуулсан ой мод
Шүдэнзний мод болох нь
Бөртэ Чоно гэргий Гоо Маралын хамт ирээд
Батцагаан...
Баларсаааан гээд дуудав...
Хяргуулсан ой мод
Миний өмнө цаас болох нь
Нууц товчоог сэм уншаад
Харанхуйн товчийг тайлах лугаа
Хяргуулсан ой мод
Бүсгүйн жинсэн өмд болоод
Урдуур туялзан алхах нь
Сайхан охинтой сааданд зугаалаад
“Өдөр балархай, шөнө тодорхой” гэж ишлээд
HOTEL зүглэх шиг гоё.
Чи зогсоогоороо цахилгаан хөрөөнд тайруулаарай
Чи хэвтээгээрээ цахилгаан хөрөөнд тайруулах болтугай
Чи тамхиа асааж татаад, нууц товчоогоо үсэглээд
Жинсэн өмдтэйгөө цахилгаан хөрөөнд ороод
Цусаа үсчүүлж тэнгэрлүү sms сав
Хатиган Дамдинсүрэн босоогоороо
Хяргуулсан ой мод
Хяргуулсан ой мод оо...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Үүрээ зассан шувуу
Оруулсан admin on 2010-06-28 10:56:12 (4066 уншсан)

Амар- т

Үзэмж гуа сэтгэлийнх нь сайханд
Үүрээ зассан шувуу байв
Үлэмж гоо харцных  нь өмнө
Үгэнд дурласан үүл байв

Үргэлж чамруу урсдаг зүрхний
Үнэнч сэтгэлийн лугшилт  байв  
Үүрийн гэгээ тэмүүлдэг оршихуйн
Үргэж нисэх  мөрөөдөл байв 

Үзэмж гуа сэтгэлийнх нь сайханд
Үүрээ зассан хавар байв
Үлэмж гоо харцных  нь өмнө
Үгэнд дурласан бороо байв.  

Уулзаад чамайг ураад хаямаар
Учраад чамайг уншаад шатаамаар
Нүдийг чинь халбагадаж идээд
Нөмгөн суучихаад үүрийн жавраар
Өрөөний өнцөгрүү өндөг шидлэмээр...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан :Ганц хөх модны гуниг аа
Оруулсан admin on 2010-06-28 10:55:23 (4436 уншсан)

Хальт харсан
Айлын яндангийн утаа шиг
Ганц мод
Гандаж хөхрөөд
Уй, гуниг, өвчин зовлондоо баригдсан дуу
Ойгоор нэг цуурайтаад,
Тэртээ алсаас бүгээн морьтой хүн
Гэнэт хурдлан давхих нь
Гэрийн яндангийн утаа шиг
Ганц хөх модны гуниг аа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Хонх дуугарав
Оруулсан admin on 2010-06-28 10:54:28 (4103 уншсан)

Хаалганы хонх дуугарав…
Нэрж суусан бодол минь хальж асгараад
Нэг нэгээрээн тэнгэрт нисэв
Сүүлчийн гүнж шувууны
Өрөөсөн жигүүрээс унасан өд
Өндөр тэнгэрт шүхэрлэн жингүүднэ
Өндөр бодлын оройд гарах
Өндөр зэгзгэр тэнгэр шиг хундаганаас
Өөрийгөөн хайж нүцгэлж нэгжинэ
Шалдан хундаганд тэнгэр багтаж
Шархадсан ганц өд ойчно
Хальт өөрийгөө харанхуйд харан
Хайн тэнэж тэнгэрлүү өнгийтөл
Чармай нүцгэн өнчин өд
Шал согтуу хэвтэж байнам…
Хаалганы хонх ахин дуугарав
Харанхуйд асаалга эрэн тэмтчинэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Гүн харанхуй амьсгална
Оруулсан admin on 2010-06-28 10:53:26 (4102 уншсан)

Ганцаар уй гуниг тэврэн хэвтэнэ
Ганцаар улиг үдшийг тэврэн хэвтэнэ
Ганцаар харанхуйг тэврэн хэвтэнэ
Ганцаар ганцаардлаа тэврэн хэвтэнэ …
Өөрөө өөрийгөөн тэврээд хүйтэн хөнжилд хэвтэнэ
Өнчин сэтгэлийн уйдааг сонсоно
Цагны товшилт зүрхний цохилттой уралдан ганихрана
Цантсан цонхны цаана
Гүн харанхуй амьсгална.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : 4 улирал
Оруулсан admin on 2010-06-28 10:52:34 (4690 уншсан)

Лу. Батнасан : 4 улирал
Надад нэг намар бий
Түүнийг зун гэдэг
Зун халаастай
Халаасанд нь цас байдаг
Цасан надад шивнэсэн:
“Чамд хайртай” гэж
Уулын оргилын мөсөн болж шивнэсэн
Усны эхийн булаг болж шивнэсэн.
Тэр надад шивнэсэн
Шивнэсэн нь цоорхой
Цоорхой халааснаас
Цас унахдаа
“Ээжээ” хэмээн уулга алдсан
Эхний шувууд яг ирж байсан.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Товчлогдсон гуниг
Оруулсан admin on 2010-06-28 10:51:45 (4123 уншсан)

Товчлогдсон гуниг
Өөрийгөө нуун
Гунигаан товчилоход
Товчлогдсон гуниг цонхоор ширтэнэ
Товчилчихоод байхад цонхоор ширтдэг
Товчлогдсон гунигаа яалтай.
Өмсчихөөд байхад
Өөдөөс ширтдэг
Өмсөгдсөн гунигийг яалтай.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батнасан Лу )

Батнасан 	Лу	 Шүлэг: Лу. Батнасан : Ариухан цагаан хяруу
Оруулсан admin on 2010-06-28 10:50:52 (5656 уншсан)

М. Ахөрнек-т
Ариухан цагаан хяруу минь
Алаг нүдэн бороо минь
Үүрийн гэгээ шиг инээмсэглэл минь
Үдшийн бүрий шиг бодлогошрол минь
                        Санаа алдах шиг саран минь
                        Сар жилүүд шиг энхрийлэл минь
                        Нулимс шиг гэгээн ертөнц минь
                        Нууцлаг чинадын ирээдүй минь
            Алсын алсын урсгал минь
            Амьдралын нууцхан дурсгал минь
            Холын холын хүсэл минь
            Ховорхон заяаны дасал минь


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батнасан Лу )


Батнасан 	Лу	 Шүлэг: Антист Лу. Батнасан
Оруулсан admin on 2010-06-28 10:48:41 (5065 уншсан)

Антист Лу. Батнасан

Өглөө сэрсэн орон зай дээлээн эгэлдрэглээд,
өмнө минь мэгшиж
Цаг хугацаа намайг дэрлээд нойрмоглочхож...

  • Би ямар учиртай хүн бэ...!!! 

Намар 12
Өглөө 34
Бороо 55 гэв
Яв даа 3
Намар 60000
Ядахдаа 7-2.
Гэхдээ 46
Үгийг,
Юм болгон 1
Туйлдаа хүрэхгүй намар
Нэвсийх 10
Нэлдээ
7-ийн 70 хүүр
Авсны 3/10
(:) хах,
… бодол…
Орой 71.
Одоо 11.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнасан Лу )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 118 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-074.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4199

Должин : Зам зуур
zam-057.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5245

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-221.JPG
Хэмжээс: 600x450 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3904


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn