Өнгө алаггүй сар нь илчээ нууж манддагт Өнийн амьдралд би ижилгүй нэгэн аялгуу байнам Эргээ дагаж ус урсах, элс нурж, үүлс нүүхээс ч ондоо Эргэн тойрны хийгээд эгшгийн зохиролт юм бүхнээс би ондоо Уулс тэмдэгрэх үүрээр тэс ондоо цагаан зүүд зүүдэлдэг би Угтаа энэ орчлонд надгүйгээр орших цаг хугацаа гэж үгүй Буйлс дэлгэрэх орондоо тэр гэхийн аргагүй аялгуу юм би Уйлж ирэхийн тавиланг ээжгүйгээр аргадах учир гэж надад үгүй ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )
Хөх навчисны урсгал тогтоохсон Хөл нүцгэн орчлонг үүрэхсэн Цэх шулуун амьдрал үзэхсэн Цаг зуурын бүхнээс холдохсон
Халтархүүгийн Болормаа
Зөвхөн миний дүрийг шингээсэн өлзийт хөх ус минь Зүрхэн талд шивэрч өр зөөллөх өгөөмөр их ус минь Зовхиндоо хавчуулж үнэн хайрлах Дусал гэгээн сувд юм Элгэндээ тэвэрч үүрд ачлах Усан нялх үр юм
Он цагийн урсгалд үл татрах энэ булагтаа Омогших минь хааяа мөрөн юм, би Хүн зоны урсгалд үл мартагдах Өнө билигтээ Олдох минь ганц эжий нь юм , би
Хүннү гүрний нүүдэл хаашаа эргэхээ мэдсэн шиг Үнэний гэгээн сүүдэр худлаа эцээж чаддаг шиг Хүнлэг байхын тулд шүлэг бүхэндээ намайг дурсах Шүншиг ариун бурхад нь ч болов надаар дутах эх орон
Дутахын бэрхэд өмөлзөхдөө Ухааныхаа тэнгээр нүүж тайтгарах эх орон Уйдахын эрхэнд өмөөрөхдөө Уулсынхаа энгээр нууж л амрах эх орон
Судрын хуудас шиг орчлонд надаар дутахдаа Шүүдэртэй цэцгэн дунд Гоо маралын дэмээр Суниаж хөрвөөсөн Бөртэ чонын хэвтрээс Шагайн чинээ үр совин олсон эх орон
Хан тэнгэрийн тэн өнгө надаар дутахдаа Ган хэтийн цахиураар хүй цөглөх агшинд Ар зоон дээр минь амгалан энхийг бэлгэдэж Алгын дайтай гүн цэлмэг зурсан эх орон
Х.Болормаа : Чи
Сэтгэлийн тэнгэрт бөртийсөн Сөнгө хайлан од Сэрүүн зүүдэнд гэрэлтсэн Өнгө хар од
Х.Болормаа : Би чамайг мартаагүй
Ганцхан орчлонгоос чи намайг олж хараагүйн төлөө Гэнэтхэн учрал, хэнзхэн яргуйн тухай бодохоо байлтай биш Жүнзэн сарны туяаг дарс мэт залгилан алхаж нэг үзлээ Дүнзэн гүүрийг таяг мэт тулан зогсож бас үзлээ Би чамайг мартаагүй
Хоёрхон нүдэнд минь чи үнэнч биш явсаны төлөө Ховорхон заяа хийгээд хонгорхон амрагийг өмчлөхөө байлтай биш Хагарсан шаазан эвлүүлэх шиг тавилан байдагт итгэж нэг үзлээ Ханагар уулсаа хэзээ ч юм дэрлэнэ гэхээс яарч бас үзлээ Би чамайг мартаагүй
Гуравхан үгийг минь чи амжиж сонсоогүйн төлөө Гуниггүй харц, хөвөрсөн сэтгэлийн тухай дурсахаа байлтай биш Дүрэвсэн отгийн туурь мэт эзэнгүй сэтгэлдээ уйлж нэг үзлээ Дүрэлзсэн галын дөл мэт эрэмшиж ирээд дуулж бас үзлээ Би чамайг мартаагүй
Цөөхөн гэмээр ийм л гурван цаг доор Цөхөртлөө дагалаа ч чамаас би урвахаа мэдээгүй Тэнгэр гэмээнэ холдоо өнгөө эс алдах Тийм гэгээн орчлонд одоо ч гэсэн Би чамайг мартаагүй ээ
2003.07.10
Ханьтай болсоныг чинь чамлахааргүй олон сонслоо Хамаагүй ээ, чамдаа би очно Уньтай болгоныг ямар гэрээ гэж санах биш Урваагүй ээ, чамдаа би очно
Хүсэхийн төдий алсаас амрагийн дайтай санаж Эзгүйд чинь сураглаж, азгүйдээ зориглож очно Үзээгүй бэрдээ Монгол нохой дайрдаггүй ч Үнэндээ гэргийг чинь дуулаад сайрхаж чадахгүй нь ээ ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Х )
Х.Болормаа : Би дуртай
Далайн шуурга мэт омголон явах сайхан ч Даруухан хэрнээ амгалан амьдралд би дуртай Тариан түрүү мэт олонтой байх сайхан ч Дайсан ч үгүй нөхөр ч үгүй ганцаардахад би дуртай
Түрүү морь шиг хол тасрах сайхан ч Баранзад тоосных нь галбирыг хадгалж шогших би дуртай Царайны сайханд дурлаад дагаж гүйх сайхан ч Дараа нь сэтгэлий нь голж гуних би дуртай
Гэрээ барьж хомоо эвхэх сайхан ч Хоёр ч хонолгүй эргээд нүүхэд би дуртай Гараа гаргаж зочноо дайлах сайхан ч Баяртай гэж араас нь харахад би дуртай
Өнийн орчлонд хэтэрхий жаргал сайхан ч Өөрийгөө мэдрэх хэлтэрхий ч болов зовлонд би дуртай Шөнийн одод, уртын дуу мэт наслах сайхан ч Чонын улилт гэнэт сонсох шиг үхэлд би дуртай
Маргааш минь Магад учрах амраг минь Урагш тэмүүлэх хүсэл минь Урьд цагийн өстөн минь
Дуусашгүй бүхний минь өмөөрөл Уйдашгүй амьдралын минь өргөтгөл Амжаагүй болгоны минь төлөөс Амсаагүй жаргалын минь золиос
Маргааш чамд эхлэл байхгүйг Мартахын эрх надад алга Маргааш чамд төгсгөл байхгүйг Магтахын ч хэрэг нартад алга
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
2 дүүтэйгээ Батака миний бие Хэмжээс: 600x450 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4865
uvl-039.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4385
khongor038.jpg Хэмжээс: 600x470 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5257
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: