Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

О Дашбалбар


Дашбалбар 	О	 Шүлэг: Дашбалбар: Дүү нартаа
Оруулсан admin on 2015-08-12 21:52:48 (13594 уншсан)

Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.

Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй
ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!

Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн
хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/9 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Дайнд яваад иргэж ирээгvй сурагчидад
Оруулсан admin on 2010-07-27 10:10:48 (7183 уншсан)

Аз жаргалын гүн рүү ирж явсан юм тэд
Амандаа талын ногоо өвсны навч зуусан
Арван долоохон настай хөвгүүд хээр талаар зугаалаж
Аялгуулан уншисан Пушкиний шүлгэндээ өөрсдөөн уярч
Алтан шаргал үстэй хонгорхон охидод үнэн ариун дурлаж явсан юм
Гэтэл тэднийг ирж явсан замаас нь буцааж дуудсан юм хувь заяа
Үл мэдэгдэм гандсан цэрэг шнель өмсөж
Үеийн охиддоон хайртай ч гэж хэлж чадалгүй
Үүрийн цагаан туяан дундуур хөвгүүд
Үүргэвчээн үүрээд иргэж харалгүйгээр явцгаалаа
Гарч явсан хаалгаараа иргэж орж ирээгүй юм тэд


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Үхэж буй хүнд баяр хүргэсэн шүлэг
Оруулсан admin on 2009-03-22 00:47:37 (13403 уншсан)


Танд баяр хүргэе, таалал төгсч байгаад чинь
Тамын хорвоогоос хагацаж, амсхийх цаг чинь ирлээ.
Үхлийн ялгуусан инээмсэглэлийг тосон угтагтун
Үнэндээ уруул нь цэв хүйтэн ч таныг амраана.
Танд баяр хүргэе, нүгэл буянаа шүүлгэж буйд чинь
Тачаал, шуналаас хагацаж, хоосон чанарт алгуурхан
Тааваараа уусан шингэж, огторгуйн биет болон
Таалал төгсөх гэж буйд чинь баяр хүргэе.
Үзэгдэхгүй харагдахгүй болж байгаад чинь баяр хүргэе
Үхэл-мөнхийн анд чинь тосон авч буйд баяр хүргэе.
Олон арван жилийн ял-амьдралыг эдэлж дуусаад
Орон гяндангаас гарах шиг биеэ орхисонд баяр хүргэе.
Одоо таныг хэн ч, хэзээ ч хуурахгүй
Одоо та хэнд ч хэзээ ч гомдохгүй
Одоо та хэнийг ч , хэзээ ч хуурахгүй
Одоо таныг хэн ч , хэзээ ч гомдоохгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвдөхгүй
Одоо та хэзээ ч, хаана ч өвгөрөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвтгөхгүй
Одоо таныг хэн ч, хэзээ ч өвгөрүүлэхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/9 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: Би огт гунихгүй
Оруулсан admin on 2009-02-19 03:37:32 (6685 уншсан)


Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Агсам тавимаар хорвоо
Оруулсан admin on 2009-02-04 08:18:59 (5091 уншсан)


Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Хөгшид
Оруулсан admin on 2008-09-14 09:30:08 (7672 уншсан)

Хаврын наранд нуруугаа ээж,
Харваас жаргалыг ханатал эдэлж,
Хөх тэнгэрийн доор ярилцаж суугаа
Хөгшчүүл, үзэж өнгөрүүлсэн хорвоодоо жаргалтай!

Мөнгийг мэднэ, мөнх бус хорвоо үнэгүйг ч мэднэ
Мөс чанарыг худалдаж авч болохгүйг ч мэднэ
Алив юм бүхэн учирч, арилж байдгийг мэднэ
Ариун сэтгэл, тэнгэрт ганцхан нар шиг үлддэгийг мэднэ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Тэнгэр шиг бай
Оруулсан admin on 2008-08-14 21:19:00 (56906 уншсан)

Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 783/159 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Оруулсан admin on 2008-07-24 21:46:14 (8295 уншсан)

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй

Сайхан эх орон минь…

Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс  ногооны чинь ширхэг бүхэнд өгье!

Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!

Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!

Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!
Оруулсан admin on 2007-10-23 23:23:49 (10085 уншсан)

Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 40/8 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг
Оруулсан admin on 2007-04-23 01:09:46 (9988 уншсан)

 

Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд зүрх өвтгөм, тархи сэргэм. Гунигтай атлаа бардам, бодлогоширонгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу.

Галав эриний зөнч

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 24/5 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Дарьганга аялгуу
Оруулсан admin on 2007-03-20 23:21:07 (9456 уншсан)


Аргадан аргадан уйлавч, ааш нь олдохгүй хорвоо
Алиа багахан хүүтэйгээ эртхэн учрах нь яав даа
Алаглан алаглан ургавч, амархан гандах цэцэгс
Амьтны жаахан үрэйгээ хэдий болтол уймрах вэ

Ээжийн оёсон дээлийн энгэрийг норгож уйлсан ч
Энэ л яваа насанд оройтсон хайр минь дээ
Эгчийн хэлсэн үгийн эрчийг сулруулж бодсон ч
Эрэвгэр бага охинд дассан сэтгэл минь дээ

Долоон бурханыг зүсэлж дотнохонтүүндээ өгөөд
Дорын намуун шөнөөр догдолж явсан минь дээ
Намар оройн чөлөөнд хэн хэндээ уусаж
Нарт ертөнцийг аргадаад наадаж явсан үе минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Дорнын аялгуу
Оруулсан admin on 2007-03-20 23:17:21 (10069 уншсан)


Босон суун жиргэх болжмор нэгтээ нуугдаад
Борог өвс норгох намрын бороо шивэрнэ ...
Аянчин нүүдэлчний гэрүүд даарсан янзтай бөмбийгөөд
Аясын жихүүн амьсгал өвсний үндсэнд шургана .

Цэврүү намрын үдэш цэцэгс уйдах цагаар
Цэвэрхэн янагаа үгүйлж, цээжний гүнд хөндүүрлэнэ.
Ахас ихсийн үгийг авалгүй явсандаа гэмшинэм.
Арван тавны сарыг ганцаараа дуулж гиншнэм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Амраг минь, гунигт дуу бүү аял!
Оруулсан admin on 2007-03-14 17:08:00 (10546 уншсан)

Амраг минь, гунигт дуу бүү аял!
Ариг цагаан саран хиртэж
Алсад жингийн цуваа саатна.
Айлын минь бүсгүй зовж
Алтан цэцгийн дэлбээ хумина.
Амраг минь, гунигт дуу бүү аял!



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Би эгэл хүн
Оруулсан admin on 2007-03-14 04:29:03 (11735 уншсан)

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...
Оруулсан admin on 2007-02-15 11:55:00 (38697 уншсан)

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 493/101 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Яруу найрагч
Оруулсан admin on 2005-05-12 14:14:01 (9365 уншсан)

"Яруу найрагч туг шиг байх ёстой
Яруу найрагч илд шиг байх ёстой".
В. Брюсов
Яруу найрагч туг шиг байх ёстой,
тэргүүнээ бардам ергеж
тэнгэрлэг явах ёстой!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Биднээс өмнө амьдраад явагсада
Оруулсан admin on 2005-05-12 14:05:47 (8257 уншсан)


Бидэнд уул, ус, толгодоо үлдээгээд
Билгүүн орчлонгоос хүмүүс явцгааж байна.
Намрын өдрүүд, хаврын салхи, гөрөөс, улиасы нь
Насан турш би, тэднийхээ дурсгалд харж, хайрлаж явмуу

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Нөхөддөө 2
Оруулсан admin on 2005-05-12 13:53:25 (8688 уншсан)

М.Халзан, Ж.Гомбожав нарт

Хувинтай ус асгах шиг хур их гунигаа юүлээд
Хуучин сайн нөхөр минь наашаа нэг ирээч!
Ажил төрөлдөө түүртсээр хэн нэгнийгээ анзааралгүй
Ахуй хоногийн тоосонд хайнга гэлдэрч яваа юм биш биз?

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Дашбалбар О )


Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Нөхөддөө 1
Оруулсан admin on 2005-05-12 13:46:22 (9277 уншсан)

Гавъяа байгуулаагүй ээ
Гайхуулах юм надад үгүй ээ
Шаналсан үед сэтгэлийг чинь засаж
Шартсан үед дотрыг чинь засаж
Өө сэвийг чинь хүн эрвэл
Өмөөрч
Өөр хоорондоо маргахад чинь
Гутарч
Хаа нэгтээ нэрийг чинь сонсохдоо
Баярлаж

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 32/7 | Дашбалбар О )

Дашбалбар 	О	 Шүлэг: О.Дашбалбар: Хөгшид
Оруулсан admin on 2005-05-12 13:41:20 (7611 уншсан)


Хаврын наранд нуруугаа ээж,
Харваас жаргалыг ханатал эдэлж,
Хөх тэнгэрийн доор ярилцаж суугаа
Хөгшчүүл, үзэж өнгөрүүлсэн хорвоодоо жаргалтай!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Дашбалбар О )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 125 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_04.jpg
Хэмжээс: 600x915 226k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5516

зотон тос 40х51 см
Хэрлэн гол
Хэмжээс: 600x483 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6022

Ц.Батболд Зотон, тос 90x110
Халх эхнэр
Хэмжээс: 537x600 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5992


Агуулга
Monday, 2005.04.11
· О.Дашбалбар : Бүх юм цагтаа төгөлдөр
Thursday, 2007.02.15
· О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...
Monday, 2005.03.21
· О.Дащбалбар : Би-талын хөх чоно
Thursday, 2008.08.14
· О.Дашбалбар: Тэнгэр шиг бай
Wednesday, 2007.03.14
· О.Дашбалбар : Амраг минь, гунигт дуу бүү аял!
Wednesday, 2015.08.12
· Дашбалбар: Дүү нартаа

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn