Чигчийн чинээ байхад чинийх гэж
Чихэнд аав гурав шивнэхэд цээжилсэн нэр
Хүү минь гэж дуудах ээжийнхээ дуунаар
Хөл нүцгэн дэгдсэн нэр
Томоогүй насанд сурагчийн ширээн дээр байлаа
Торниун насанд цэргийн батлах дээр байлаа
Орь насанд захидлын дугтуй байлаа
Онгод хөвөрч найргийн номын хавтсан дээр байлаа
Өөрт оногдсон нэрээ
Өшиглөж хугалаагүй
Өрөөл бусдад худалдаагүй
Өнгө зусрын ширээн дээрээс
Өвдөг доороо ивээгүй
Гэгэлгэн цайлшан энэ нэрээ
Гэгээн өдөр утасны харилцуурт хашгирч явлаа
Гэрэлгүй шөнө хөнжлийн сэжүүрт шивнэж явлаа
Гэр гийгүүлж гэргийдээ дуудуулж явлаа
Өргөж явбал бахархал
Өмчилж яваа энэ нэрээ
Өеөдүүлж унагавал гутамшиг
Заяасан үрийнхээ сэтгэлийг сэвтээж
Зандхан улиасны мөчрийг хугалсан бол эмгэнэл
Элэнц эцгийнхээ ясыг өндөлзүүлж
Ээжийн чинь сүнс хэлгүй шувуу болсон бол уй
Сайн хүн нэрээ гэдэг
Сайхан шувуу өдөө гэдэг
Алсын газар алдрыг тань дуудахад
Улсын далбаа уралдан босно
Уяралын нулимс зовхинд хурж
Улаан хөх өнгөт туг нь эрдэнийн соёмбоор гялалзаж
Эх орны нэртэй цуг хэлэгдэнэ
Эцгийн чинь нэртэй хамт яригдана
Чиний нэрийг дуудахад хүлгийн дэл босч байхын зол бий
Чиний нэрийг дуудахад хүний яс хавталзаж байхын зовлон бий
Орчлонд ганцхансан
Олдсон ганцхан нэр
Овхий номин тэнгэрт
Од шиг гялалзсан нэр
Утаа гарсан шинэхэн голомтын
Угалзан цэнхэр дөлөнд гэрэлтэнэ
Уянга нэмсэн өлгийн бүүвэйний
Аялгуунд цацарна
Нартыг баясгаж настныг жаргаах
Нандин сайхан энэ нэр
Нацагдоржийн дуулсан
Миний нутгийнхны нэр
Нэрээ гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн
Нэрээ бод гэж ижий минь амьд сэрүүндээ захисан
Заяасан үрсдээ овоглох нэр
Залгамж хойчдоо өвлүүлэх нэр
Төрөхөд өлгийн дээр бичүүлсэн
Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
Халх голын хөвөөнд Ерэн баатар төржээ Халх голын хөвөөнд Ерэн баатар нойрсжээ Хан тэнгэрт цоройж Ерэн хөшөө гэрэлтжээ Хөшөө тийш очих Ардын зам баларсангүй Хөсрийн өвс ургаж Аглагшиж ер битүүрсэнгүй
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Уянгын хөндий Хэмжээс: 600x442 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4234
Зохиомж Хэмжээс: 600x451 175k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5122
trlj-009.JPG Хэмжээс: 600x450 143k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4061
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: