< Үрийн минь сэвлэг шиг үнэртэй Хавар үүдэнд ирээд Болзох уу, болзох уу гэж аальгүйтээд "Богинохон шүү, богинохон шүү залуу нас" гэж Босгоны гадна зогсчихоод...... Н.Мөнхсайхан
Цагаанхан инээмсэглэл цацруулан чи над руу ирдэг байсан Цагаахан мөрөөдөл дэлгээд би чамайг угтдаг байсан Цагаахан гуниг үлдээгээд чи надаас явсан Цагаахан цасан дунд би зүрхээ тэврээд үлдсэн.
Цагаахнаар эхэлсэн бидний дурлал Цагаахнаар төгссөн Цагаахан гунигт аялгуу Цагаахан цас болж бударсан.............
Толгой дотор түмэн бодол түг түг Түмний өмнөөс миний зүрх лүг лүг Миний толгой ч яах вэ? Оюу толгой л хайраан Төрийн бөөснүүд ч яах вэ Монгол түмэн яана вэ? Засаг төрийн тархи хэний төлөө ажиллана вэ Зарж үрээд дууслаа эх нутгийн минь баялагийг Задарсан муусайн улс төрчдөө, салаавч өгье та нарт Завхай хүүхний өвөр биш шүү миний нутгийн хэвлий. Загас мэт хүлцэнгүй дуугүй хүмүүс ээ Дорой явсан чинь төлөөсөнд доромжилж байна аа тэд Долоон сарын нэгний айдсаа давж чадахгүй бол Долоон үеэрээ бид гуйлгачин болох нь ээ таминь ээ Харийн хүмүүс гэдэг "Хадны хар мангаа" шүү Ханаж цадахыг мэдэхгүй Хар хорын бирд шүү Тэдэнтэй нийлсэн тэжээвэрүүдийг Тэрэгний аралд тэгнүүлье Монголын хөрснөөс арчиж Тамын хаалга руу илгээе Нүгэл нүглийн дээд нь Нутгаа зарах болой Буян буяны дээрх нь Бусдаас харамлах билээ Нүгэлт амьтад Монголоос минь тонилтугай Нүүрээ нуугаад үтэр түргэн одтугай Сүүдэр нь байтугай сүнс нь бүү үлдтүгэй Сүүлчийн шуналтан яг одоо мөхтүгэй.
Н.Мөнхсайхан 2013 он. Дорнод аймаг.
Яруу найрагч Дорнод талын найрагч ах, агсан Баттөмөрийн Тайван ахдаа зориулмуй Яруу найрагч бусдын зовлон шаналалыг яс махаараа мэдэрч Янгинатал хайрхад нь даарахдаа Гашуун идээг хүртэж Гал шиг шатаж, ус шиг урсдаг юм
Яруу найрагч бусдын баяр жаргалыг өөрийнхөө гэж хүлээж авдаг болохоор Яруу тансаг бүхнээр магтаж Сэтгэлийнхээ гэрлээр орчлонг гийгүүлүүлээд Яргуй шиг хагдарч, навч шиг хийсдэг юм.
Яруу найрагч бусдын мэдрээгүй гоо сайханг олж харж чаддагтаа Бүсгүй бүхнийг сайхан гэж хэлдэг Эх хүний бурхан чанарыг таньсан болохоор Эгэлгүй тансаг үгсийг тэдэнд л зорилж бичдэг ээ
Яруу найрагч өнгө мөнгийг шүтдэггүй болохоор Алт төмөр хоёрыг адил нүдээр хардагтаа Харц мэт амьдарч хаан мэт жаргадаг аа Харин тэдэнд хаад ноёд л дургүй байдаг юм.
Яруу найрагч эх орноо хэнээс ч илүү хайрладаг болохоор Өвс, шороо, гол усаа Өндөгөө дарсан эх ангир мэт Өмгөөлөн хамгаалдаг юм Өчүүхэн амьтас тэрнийг нь ойлгодоггүй юм.
Яруу найрагч цаг үеийнхээ алдааг түрүүлж хардагтаа Яагаад ч эвлэрч чаддаггүйдээ Үнэнийг нь хэлээд ад болж Үгийг нь сонсохгүйд гунигт живж Дарс найраг хоёртоо Шартсан шиг шартаж Шатсан шиг шатдаг юм аа Ялихгүй шалихгүй хүн сүрэг ээ. Н.МӨНХСАЙХАН. Чойбалсан хот. 2013.07.25
Бүсгүй хүн тэр чигээрээ ундарсан их хайр
Бүлээн дулаан, халуун зөөлөн илч
Энгэрээс нь сүү оргилсон амьд булаг
Тэндээс нь хүн амилсан авралт бурхан.
2013,03,07
Намар намраар л би дурладаг Навч шиг үст бүсгүйг хайдаг Найраг шүлгийн бадгандаа гунигийн дуу исгэрээд Налгархан намрын шувуудад дурлаад буцаадаг аа ...
Жил жилийн намраар би дурладаг Жимс шиг улаахан уруул амталдаг Жирийн бус тасагхан сэрэл огшдог Жинхэнэ үнэнч хайр хайдаг аа ...
Балын амттай уруул байлаа Шидэнд нь согтоод халуурчээ Бороо зүсрээд тэнгэр уярчихсан Бодол хуйлруулсан үдэш байлаа Гоо сайхан хийгээд ялдам ааль зүрх гижигдэж Тэсгэл алдан тэвэрчээ Тэр миний буруу өршөөгөөрэй Гоё сайханд тэмүүлдэг нь хүмүүний араншин Гоёл зүүсгэлгүй нүв нүцгэн ертөнц Жаргал цэнгэлийн дээд гэж Хэн хэзээ хэлсэн юм бол оо,,,,,,,,,,,,,,,,,,
Жаргалтуяа-д
Цасан бороо цасан бороо
Цаг хугацааны хоёр туйл
Царайлаг чи минь царайлаг чи минь
Миний сэтгэлийн хоёр дахь наран
Нартай бороо нартай бороо
Намрын өнгөn
Наалинхай чи минь сэтгэлийн хөг
Зүрхэнд шиврэх зөөлөн бороо
Бодолд дуслах гэгэлгэн гуниг
Бороонд би хайртай
Бодлыг минь зөөлөлдөг болохоор
Түүндээ би хайртай
Сэтгэлийг минь дулаацуулдаг болохоор,,,,,,
Надаас өмнө хүнд дурлачихсан эгчмэд бүсгүй Насаараа гуйгаад ч бүтэхгүй тавилангийн зөрөө Бурхны андуураад дарчихсан хайрын тамга Бусдад алдчихсан миний нандин эрдэнэ Харж л явж зүрхээ дэвтээдэг Хайрын минь элч Харцаараа энхрийлж зүүдэндээ үнссэн уруул Буруу өгөх эрхгүй Бүсгүй заяа Бурхан надаас харамласан Бусдын эхнэр. Ханийнхаа өвөрт эрхлэх Хар нүдэн бүсгүй Харж л явах тавилантай Миний хайрын тэнгэр ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )
Баагисан халуун нарнаар Багтарсан бухимдалтай Барайсаар алхсаар Байдаг цагаа үрлээ Энэ хорвоогийн элдэв бурангуйг Эсэргүүцэн шүлэглэсээр Эрхтэн дархтны эцсэн бодлыг Элэглэж шүүмжилсээр элээж явна даа Энэхэн насаа би Ядуу амьдралын зовлонгоор ноёдууд Янз янзаар тоглоод Ядарсан олон түмнээ нохойноос дор үзээд Ямбандаа задарч яадгаа алдаад Яг одоо бол “малаасаа” дордоод Манийгаа хуураад Явж байна л байна даа зайлуул ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 3/1 | Мөнхсайхан Н )
Цэцгэн хээтэй болор жүнзэнд дарс сөгнөөд Цэвэрхэн бүсгүйчүүд цэмцэгнэн алхах нь хун шувуудтай ижил ээ Гоо сайхан тансаг эрхэмсэг бүрдсэн Гойд нэгэн орой шинэ жилийн үдэш ээ. Хөлчүүхэн залуус хөөрхөн охидод санаархаад... Цаадуул тоохгүй шаралхан Цангинтал хундага тулгаад... Цагаанхан даашинз эргэлдхэд Гоё охидын хөл гялалзаж Гоё харагдаад.... Шинэ жилийн үдэш ээ гэж .....
Хүрэн торгон дээлийн эмжээр сэмэрч урагдсаар Хүний орчлонгийн жамаар магнайнх нь үрчлээ нэмэгдсээр Хасаг тэрэгний гол шиг амьдралын эргэлтэнд элэгдсээр Хан буурал аав минь насан сүүдэрт дарагджээ.... Сайхан залуу нас нь тэртээ хол хоцорч Сүүдэрт хорвоогийн тоос зүс царайг нь гундааж Сүүмэн цэнхэр орчлонд үхэхээс бусдыг үзсэн Сүмбэр уул мэт аавдаа шүлгээ сөгдөж айлтгъя Голомтыг тань залгуулах үр тань болж төрөхдөө би Гунигийн энэ ертөнцөд ганц л удаа баярлуулж дээ таныгаа Түүнээс хойш түвэг удан зөндөө зовоосон ч Түүнийг минь харин та уучилж өнөөг хүрсээн ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Мөнхсайхан Н )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-269.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4060
khureltogoot-15.jpg Хэмжээс: 600x450 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5148
mongolia2007year-047.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4908
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: