Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Дорж Зундуй  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

П Батнайрамдал


Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П.Батнайрамдал : Үнэр /өгүүллэг/
Оруулсан admin on 2014-12-30 20:43:02 (7056 уншсан)

Үзэгдэж харагдахгүй хэдэн ч жил болсон юм, усанд хаясан чулуу болоод түрүүчийн хүн мартаж орхисон байтал “Янжив ирж гэнэ” гэсэн яриа Харганатын хөндийгөөр нэг хуурай өвсөнд ассан гал шиг тархжээ. Хаа байсан Зүйлийн голын эхэнд зусаж байсан Готовын чихэнд энэ үг өдөртөө л нисч хүрэв. Янжив ирчихсэн энд тэнд айл айлаар буугаад явна гэх сураг ойр ойрхон гарахад Готов, манайд ч гарцаагүй ороод ирнэ дээ. Унаган багын хоёр гэж биднийг энэ нутаг усныхан хэлнэ. Уулзалгүй мөн ч олон жилийг ардаа эвхсэн байна шүү. Өтлөө болов уу, хот газар насаа элээж яваа мундаг инженер тэгж амархан над шиг нүүр нь харлан үрчийж, зовхи нь унжиж, шүд нь унаж, хөл нь майжийхгүй байх. Бүр багын л сэргэлэн туучий явсан юм, гадаадад дээд сургууль төгслөө л гэсэн, яаманд ажиллаж байна л гэсэн сураг сонсож байлаа. Олон жилийн дараа одоо л гэгээн дүрийг нь харах нь байна. Ингээд хүрээд ирдэг нь овоо доо. Нас ахиад ирэхээр нутаг усаа гэсэн ухаан байлгүй дээ хэмээн бодсон Готов, ангийнхаа хүүхдийг ороод ирэхэд хоосон суухгүй шүү хө! гээд хэрэг болгон чихэр боов авч, шөлний хонь зүслэж хүлээв.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П.Батнайрамдал : Бөөгийн толь. /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-01-19 19:11:12 (7156 уншсан)

Энэ явдал тун санамсарүй тохиолдсон юм. Гайтай учрал гэхээсээ сүсэг бишрэлээс болсон гэвэл үнэнд дөхөх магадлал их. Тэр өдрийн үдийн алдад би хүнсний зүйл цуглуулахаар зах руу явлаа. Амралтын өдөр биш ч захын хашаа хонины хашаанаас ч илүүтэйгээр хүнээр завсар зайгүй чигжээстэй. Хоёр гартаа тор дүүрэн ачаа унжуулж зүтгэсэн би түлхүүлж, нудруулж, шахуулсаар хашаанас арай гэж гараад зам руу эргэтэл гэнэт ханцуйнаас угзарч:

-Та үүнийг авчих, хямдхан өгнө шүү! гээд намхан залуу өмнүүр хөндөлсөөд намайг зогсоочихлоо. Урд өмнө олны дунд хэн нэгэнд ингэтлээ ээрэгдэж үзээгүй тул бушуухан л унаа олохын түүс болсон би хэрхэндээ тэвдэж:

-Ах нь яарч явна гээд эргэсэн юм. Ямархуу төрхийн залуу чухам юу зарах гэж байсныг үнэндээ анзаарсангүй. Буудал хүрээд барьснаа газар тавьж, түр амсхийгээд ойрхон унаа харагдахгүй байх чинь, тамхи асаадаг юм билүү гэж зогстол гэнэт тохойноос зөөлөн нударлаа. Эргэн харвал өнөө залуу нилээд царайчлангуйгээр:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )


Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П.Батнайрамдал : Гичий. /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-01-19 19:07:40 (5817 уншсан)

Урт улаан хэлээ зангиа шиг унжуулан шүлсээ савируулж, аахилж уухилан бөөгнөрөх зайгуул ноход сүргээрээ тэнүүчилнэ. Орчлонд заяасан эр хүйстэн гэдгээ орооныхоо үед гүнзгий мэдэрсэн ноход сэрвээнийхээ үсийг босгон архирч, ярдаглан сүр хүчийг үзүүлнэ. Тэд хаа нэгтээ үзэгдэх ганц жингэр рүү уралдан, чавхны чулуу шиг харваж хэн өрсөж очсон нь сүүлийг нь хоншоороороо сөхөж үнэрлэн долоож амтална.

Сүрэг нохдын дотор зантгар хүзүүтэй, банхайсан азарган нохой архирч араа шүдээ хавиран, ойртож ирсэнийгээ хазахаар довтолж, дөрвөн мөчөөрөө газар самардан, паргиа хоолойгоороо хуцна. Чөргөр туранхай ноход түүнээс бэргэж, сүр бараанд нь дарагдах авч нохой л юм хойно харсан бхүнийгээ хэгз татахаар мөн л араа шүдээ хавиран архан талд нь шогшино. Нохой бүрийн туйлын хүслэн нь зөвхөн л гичий мордох агаад олон өрсөлдөгчийн дундаас ялж, гичий эзэмдэх гэдэг бусад нохдын улангасан дайрах, араа шүдэнд шархдах хатуу тэмцлийн шалгуур бөгөөд шархаа даалгүй нүд аних нь ч бий. Зориг тэвчээр, цус асгаруулсан тэмцлийг туулан хүсэл тачаалаа хангах нь нохдын амьдралын бахархалт нэгэн агшин бөлгөө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )


Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П.Батнайрамдал: Сүүлчийн амьсгал. /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-01-19 19:03:29 (6776 уншсан)

Үүр хаяарч, хорвоогийн хар цагаан ялгарч эхэллээ. Шөнөжингөө шогшсон азарган чоно Бууртын хөндийг нэгжсээр нүгэлт хорвоогийн нэгэн өглөөг угтав. Ертөнц ганцхан түүнээс бүхнийг хараласан юм шиг хүү татчих амьтай голтой энэ шөнө нэгээхэн ч таараагүйд араа шүдээ хавиран оч шиг хоёр нүдээ гялалзуулан байж зүүн хойшоо харан оцойж суугаад енгэнүүлэн улив.

Азарган чонын аниргүйг цочоосон энэхүү улилтаар хангай хээрийн амьд амьтан бүхэн дагжин чичирч, харин хурдан тэрэг, буу агссан хоёр хөлтөн явж гэмээ нь эрлээ үргэлжлүүлнэ гэдгийг тэр сайн мэдэж байлаа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )


Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П. Батнайрамдал : Модон сандал. /Өгүүллэг/
Оруулсан admin on 2013-01-11 09:27:52 (6138 уншсан)

Намайг гэрт нь ороход хөрөө, сүх, алх, хадаас хөглөрүүлчихсэн Норов том өрөөнийхөө год мужаан хийх аятай тонголзож суулаа. Ингэж ч суух эр биш юмсан. Би түүнийг харангуутаа өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өрөвдөн харамсаж золтой нулимс унагачихсангүй. Миний өчнөөн танилуудаас ялгарам ухаалаг, сэргэлэн, нөхөрсөг нь Норов л байсан юм. Аль цагийн дунд сургуульд байхаасаа номноос салдаггүй, сонсож дуулаагүй зүйлгүй, тэгээд ч тэр чанараараа дээд сургуулиа улаан дипломтой төгсөж, хүрээлэнд цөөхөн жил ажиллаад л эрдмийн зэрэг хамгаалсан юм даг.
Амандаа жижиг хадаас зуучихсан, сөхөрч суугаад мод хэмжиж тонгойсон Норов намайг нэг сүрхий тогтож харснаа аман дахь хадаасаа баруун гараараа чимхэн авч:
-Хүүе, Батаа ороод ирлээ. Чамайг ингээд ороод ирнэ гэж итгэж байсан юм гээд босч зүүн гартаа барьсан гурвалжин шугамаа шалан дээр падхийтэл шидчихээд надтай гар барин инээмсэглэв.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )


Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П. Батнайрамдал: Тайгын гүн дэх буудалцаан. /Өгүүллэг/.
Оруулсан admin on 2013-01-06 12:48:11 (6172 уншсан)

Үүр хаяарч байхад Нийслэлээс гарсан суудлын тэрэг бага үдийн хэрд Бороогийн голын хөндийд орж ирлээ. Саравчтай саарал малгай духдуулсан ширвээ сахалтай тавь эргэм насны жолооч замын эхнэл донхолоор залуураа хоёр тийш нь сурмаг гэгч нь мушгих аж. Иш нь голоороо хөндийтэй хар морьт хэмээх тамхийг солгой гарынхаа гурван хуруугаар цэмцгэр чимхэж, түүнээсээ хааяа нэг таашаалтай нь аргагүй амтлан сорж, чимээгүй бодлогошрон нилээд урт замыг туулсан Бүх цэргийн жанжин цээжээ ялимгүй эргүүлэн өрөөлдөсхийн харж, арын суудалд суугаад явдалдаа ядарсан уу, аль эсвэл мөн гүн бодолд автсан уу, ямартай ч зүүрмэглэж нозоороогүй ч таг дуугүй цонхоор ширтэх их бууны даргад хандан:
-Дээгүүр нь бид хэдийн давхиж яваа энэ газрын дор мөн ч их баялаг бий дээ, чи мэдэх байлгүй. Бүр манжийн үеэс энд гурван гүрний уурхай гэж байлаа. Хэдэн талаас нь хэдэн арван жилээр ухаад зөөгөөд байхад ундраад л байдаг мөн ч арвин эрдэнэ бидний хөлийн дор байна санж.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )


Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : АФРИКИЙН ТЭНГЭР ДОР
Оруулсан admin on 2012-11-03 21:38:04 (3647 уншсан)

"Агаар тэнгэртээ дэнлүү

Арвантавны сарыг…"

Атлантын далайн мандалд

Аргамжих гэж зүдлээ


"Аав л ижийдээ дэнлүү

Арвантавтай алдрайг…"

Африкийн халуун зүүдэнд

Аргадаж торгоож ядлаа

2010



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : ДААЖИГНАЛ
Оруулсан admin on 2012-11-03 21:37:10 (3848 уншсан)



Давалгаа түрэхийг гайхан харахад

Дэргэд зогссон керри эр

-Ус үзээгүй хүн үү? гэж

Уцаартай хэлэх нь сонсогдоно


Гурван есийн хүйтэнд чихээ хөлдөөгөөд

Гар хуруугаараа үрж зогсоход нь

-Даарч үзээгүй хүн үү? гэж

Даажинтай хэлмээр санагдана

2010



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : АТЛАНТЫН ЭРЭГТ
Оруулсан admin on 2012-11-03 21:35:38 (3682 уншсан)

Алтрах нар талд нь гэрэлтдэг

Атлантын далайн эрэгт зогсном

Амьсгал давчидсан халууныг

Шорвог их ус сэрүүцүүлж үл чадна


Ажиглагч сар талд нь тусдаг

Атлантын далайн эрэгт зогсном

Амьсгалахад тээртэй бүгчимийг

Шөнийн сэрүүн намдааж үл чадна

2010



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : ХОЁР БОДОЛ
Оруулсан admin on 2012-11-03 21:34:04 (3862 уншсан)


Хөлсөө үргэлж шудрах намайг

Хар эрийн тохуутай харц

"Халуун гэж мэдэхгүй

Хөөрхий амьтан" гэж шоолно


Модны сүүдэрт зогсохдоо бээрдэг

Мулзан толгойт хар эрийг би

"Өвөл гэж мэдэхгүй

Өөвийсөн амьтан" гэж голно

2010

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : ДАЛДУУ МОД
Оруулсан admin on 2012-11-03 21:32:46 (3793 уншсан)

Дээшээ өгсөж дийлсэн гэж

Далдуу модыг хэлэх юм

Асар өндрийн хэдэн навчаа

Анаашинд идүүлдэггүй гэх


Доошоо уруудаж дийлсэн гэж

Далдуу модыг хэлэх юм

Газар шөвөглөсөн үндэс нь

Гүнийн усанд хүрдэг гэх

2010

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : ДАЛАЙН ЭРГИЙН ЖИМ
Оруулсан admin on 2012-11-03 21:30:33 (3877 уншсан)

Далайн эргийн жим

Дэлхий захлан одно

Түүгээр явсан хүмүүс

Тэнгэрийн хаяа руу орно


Далай болоод тэнгэр

Дэлхийг дундаа хашина

Далайн эргийн жим

Дэлхий захлан одно

2010



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал : Хэн ч уйдаагүй хайр
Оруулсан admin on 2010-07-15 17:11:36 (5074 уншсан)

>
Дуртай дарснаасаа уйдаж болно оо
Дуртай дуунаасаа уйдаж болно оо
Дурлалаас уйдсан хүн байхгүй ээ
Хайраасаа уйдсан хэн ч байхгүй ээ

Хорвоогийн амь хайр юм
Хүмүүний амь ч хайр юм
Хорвоогоос уйдсан хүн байхгүй ээ
Хайраасаа уйдсан хэн ч байхгүй ээ

Дуртай дарснаасаа уйдаж болно оо
Дуртай дуунаасаа уйдаж болно оо
Дурлалаас уйдсан хүн байхгүй ээ
Хайраасаа уйдсан хэн ч байхгүй ээ

Хорвоогийн амь хайр юм
Хүмүүний амь ч хайр юм
Хорвоогоос уйдсан хүн байхгүй ээ
Хайраасаа уйдсан хэн ч байхгүй ээ

П.Батнайрамдал /МЗЭ-ийн шагналт зохиолч/ 1995 онд энэ шүлгийг бичсэн бөгөөд 1998 онд Камертон хамтлаг Хэн ч уйдаагүй хайр гэсэн дуу болгож дуулсан.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П.Батнайрамдал Бөгтөр эмгэн /Өгүүллэг/
Оруулсан admin on 2010-06-10 19:22:55 (7039 уншсан)

Хонгилын үзүүрт хог шүүрдэж бөгцөгнөсөн Мама урт иштэй шүүрээ гэнэт палхийтэл унагах нь надад тодхон сонсогдов. Хөгшин хүн арай өнөөх харвана гээч нь болж байгаа юм биш биз гэж тэрхэн зуурт бодож амжсан би Мама руу гайхаж сандарсан харц илгээвэл Мама их л чухал ажил гарсан үедээ гаргадаг зангаараа бөгтөлзөн түргэн түргэн алхалсаар над руу дөхөн ирж:
-Чи сая юу гээд хэлчихэв. Тэр жижиг шарыг чи яана гэчихэв ээ? гээд ердөө л ясанд угласан арьс мэт болсон мойног сарвуугаараа хацрыг минь хэдэнтээ зөөлөн илж, үг хэлэхийн завдалгүй дахиад л:


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П. Батнайрамдал : Хувь заяа
Оруулсан admin on 2010-05-26 00:44:00 (5847 уншсан)

Шилбүүр унасан насанд минь
Хожмын өдөр, намайг
Шүлэг бичиж явах юм гэж
Хэн мэдлээ, дээ

Дээлээ хүүчсэн насанд минь
Хожмын үрсэд, намайг
Дуу зохиож үлдээх юм гэж
Хэн саналаа , дээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Шүлэг: П. Батнайрамдал : Олон олон бодол
Оруулсан admin on 2010-05-22 21:25:00 (4429 уншсан)

Олон олон бодол
Оюун санаанд чихэлдэж
Одоо байгаа болоод
Огт байхгүйг дүрсэлнэ
Олон олон бодол
Оюун санааг эзэгнэж
Одоо байгаа болоод
Огт байхгүйд тэнүүчилнэ
Олон олон бодол
Оюун санаагаар дамжиж
Одоо байгаа болоод
Огт байхгүйд тэмүүлнэ
2008 он. П. Батнайрамдал,



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Батнайрамдал П )

Батнайрамдал 	П	 Өгүүллэг: П.Батнайрамдал : Үзэн ядалт
Оруулсан admin on 2008-09-07 11:42:00 (6801 уншсан)

Цэлмэг өөрийгөө захирч чадахаа нэгэнт больчихсон байв. Өмнө нь хэзээ ч ингэж хорсол бухимдал, үзэн ядалтанд автаж байгаагүй залуу. Одоо яг л аалзны торонд унасан ялаа шиг арвагнаж байна гээч. Найзынхаа аавын оршуулганд очоод харсан зүйл нь түүний дотрыг арзагнуулж, сэтгэл бодлыг нь ёстой л улаан шоргоолжны үүрийг эвдэх шиг бужигнуулж орхижээ. Тогтож сууж чадахгүй торонд орсон болжмор шиг дэвхцэх сэтгэлээ барих гэж анхандаа нэлээд хичээсэн ч санах бүр чанга чанга орилж хашгирмаар эсхүл хавийн юмсыг хэмхчихмээр ч юм шиг. Санахгүй байхын арга даанч алга. Тархи толгой нь хоосрон эзгүйрч, хөмөрсөн тогоон дотор орсон мэт Цэлмэгт орчлон харанхуйлан үдээс хойшийг хагас солиорлын байдалд өнгөрүүлсэн ч ямар нэгэн үйлдэл хийх ёстойг дэмий зүйл гэж бодолгүй эрслэн шийджээ. Маш хурдан амжуулахгүй бол энэ тамаас салахгүй нь гэж итгэсэн Цэлмэг үдшийн бүрийтэй уралдан эмээгийндээ очив.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Батнайрамдал П )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 59 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-010.JPG
Хэмжээс: 600x450 167k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4123


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5144


B3-030.JPG
Хэмжээс: 600x442 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6089


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn