"Нөхөр дэд хурандаагийн амрыг эрье" гээд турь муутайхан гараараа цэрэг эрсийг дуурайн ёслон инээмсэглэх жаахан охин өөрийг нь өхөөрдөн инээмсэглэж "Миний охин ч мөн дөө" гэх аавынхаа энгэр лүү асаж -Аав, Та яасан удаан явдаг юм бэ? Надад гоё юм авчирсан уу гэхэд хөрслөг бор царайтай, өтгөн хар хөмсөгтэй, онигор биш ч том гэхгүй нүдтэй, дөлгөөхөн харц тайван царайтай, мөрөн дээрээ хоёр том таван хошуутай цэрэг ногоон хувцасаа цэмцгэр өмссөн 40 хүрч яваа болов уу гэмээр эр зальтай инээмсэглэн удалгүй царайгаа төв болгож -Өө, яаанаа. Даанч нэг л юм мартсан юм шиг санагдаад байсан юмаа... Аав нь мартчихаж гэхэд саяхан л итгэл хүлээлтийн оч гялалзуулж байсан охины царай гомдлоор солигдон урвайж -Аав, яасан муухай юм. Охиноо мартаад байхдаа яадаг юм бэ гээд хошуугаа цорвойлгон буруу харахад
Хоног хоногоор өссөн өөдөсхөн үр минь тэнтэр тунтар алхалж
Ход ход инээсээр өөдөөс угтдаг болсон шүү хайрт минь
Хоёрхон сартайд нь орхиод одсон чамайг л санагалзаад
Хол ойрын эр хүн бүрийг "ааваа" гэж авгайлах болсон шүү хань минь
Алагхан үр минь жаахан нүдэндээ багтамгүй их нулимс урсгаж
"Ааваа" дуудсаар сэрдэг болсон шүү хань минь
Алдаж оносон амьдарлыг дэнсэлж төрсөн ч гэлээ
Амраг минь чамайг л хүлээж, чиний эрэлд хатдаг үртэй хүн шүү чи минь
Чиний хэзээ ч мэдэхгүй тийм нэгэн ганцаардалд Чимээгүй урсах нулимстайгаа цуг би ганцаар живнэ Чичирч даарсан сэтгэл хоосон орон зайд бүдэрч Чихэнд шивнэсэн янаг үгс чинь худлаа бүхнийг хүүрнэснийг ойлгоно Цонхоор тусах нарны гэгээ нүд гялбаан Цаахна нь харагдах өндөр уулс миний гунигийг илтгэнэ Цэвэр онгон сэтгэлд борооны үүл шиг бараантсан энэ хайрыг Цэнзүүр үгүй энэ орчлонд ганцаардуулж үлдээгээд амирлахыг хүснэ Миний мэдэхгүй ертөнц тэр л диваажинд бий хэмээн сэтгээд Цаас үзэг хоёроор нөхөр хийгээд ноорог сийчлээ Магад энэ ноорогийг чи олж уншвал Тэр нэгэн бүсгүй чинь хэн билээ гээд санаашрах биз... Ай энэ хайр надад ганцаардал, гуниг, диваажин гурвыг л бэлэглэх учиртайсан гэж үү ...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
trlj-004.JPG Хэмжээс: 600x450 100k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3732
khureltogoot-10.jpg Хэмжээс: 600x450 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4058
khongor046.jpg Хэмжээс: 600x845 208k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5171
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: