Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар. -Байна уу? -Байна, аавын охин сайн уу? “Аавын охин”. Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа. Анх намайг ижийнхнээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.
Өглөө босоод юуны төлөө нүдэн дээрээ нүд зурнам Инээмсэглээд зөрсөн бүсгүй яагаад эргэж хараад санаа алднам Тэр бүсгүй ч бас дандаа яагаад уруулан дээрээ уруул зурнам Тэнгэрийн дор хүмүүс яагаад заавал зүсээ хувилгаж амьдарнам Час улаанаар будсан уруул шиг ихэмсэг үдшийн тэнгэр дор Час улаан уруулын хув хуурамчхан инээмсэглэл шиг тэс хөлдүү навчисыг гишгэлж Чамдаа яарахын шалтгаан байна аа хайр минь Чамдаа л яарахын шалтгаан байна аа хань минь
Бурхан ч үгүй судар ч үгүй хойморынхоо Аавынхаа зурганд л залбирдаг Будаг ч үгүй хувцас ч үгүй Нүв нүцгэнээр минь хайрладаг Чимэг зүүлтгүй чин үнэнч амьдрал Чиний минь нээж өгдөг хаалганы цаана л байна аа Чиний минь дулаацуулсан орон дотор л байна аа
2012-11-01
Он цаг чиний минь духан дээр Гурван мөр шүлэг биччихэж... Нарнаас харвасан суманд цоо буудуулж шархадсан Модны сэмэрхий зүрхэн дээр шинэ цас бударч байна Цас мэт цагаахан чин үнэний төлөө Намар өвөл хоёрын хилийн зурвас дээр Навч мэт үхье би Хав халуунаар төөнөх мэт ширтэхэд чинь Хавар зун хоёрын хаалганы босгон доороос Өвс ногоо мэт өндийж ургая би... 2012-12-02
Гадаа бороо асгаран орно, борооны дуслыг элгэндээ чанга тэвэрсэн атигархан шар навчис цардмал зам дээр зөөлөн газардана. Яагаад ч юм бэ усан бороо асгасан ийм л өдөр гэрээсээ гармааргүй цонхоо том нээгээд билэг оюуныхаа доторх тэр ертөнцийн өнгийг бийр будагаар зотон даавуун дээр зураад зураад л баймаар. Гэвч орой хэзээ ч очиж байгаагүй тийм том үдэшлэгт очино, гоё уран бүтээлчдийг хажуунаас нь харна, түүний зураг өнөө орой хамгийн том дуудлага худалдаанд орж байгаа гэсэн бодол гэгэлзүүлээд зураг зурахад ухаан төвлөрүүлэх шинжгүй. Охиныхоо аавыг харна, харсан ч хараагүй юм шиг ихэмсгэхэн алхсаар танхимын гол надад зориулж тусгайлан бэлдсэн ширээнд сууна. Сувдан чимэглэлтэй тас хар даашинз өглөө өмсөхөд миний биед гайхалтай сайхан зохиж байсан, зургаан жилийн өмнө намайг “бүдүүн хүүхэн харахаар дотор муухай оргиод байдаг ю”м гээд дөнгөж төрсөн охинтой нь хамт орхиод одсон болохоор л түүний өмнө нэг удаа ч гэсэн гуалиг сайхнаараа л гунхалзан алхаж, алхааг минь яаж дагуулан харахыг мэдэрч дотроо инээд алдах гэсэн юм. Ингэж бодон цонхоор ширтэн суух зуур хаалганы хонх дуугарлаа. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа.
Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй. Урьд нь би олон хүнийг уйлуулж ч байсан нь үнэн.
“Эр хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм” гэж эмээ минь үе үе л эрхиэ эргүүлж маань мэгзэм уншаад өнөөхөөрөө адис өгнө.
Би түсхийтэл инээд алдаж “эмээ одоо бурхан багш уу” гээд л гарч одно.
Ийм том нүд уйлвал их том нулимс унана даа гэж хайр гуйн цавчлах нулимстай хар сормуусыг хайнгахан хараад өнгөрдөг байж..
Харин тийм олон нүдийг уйлуулж байсан намайг ганц л хүн уйлуулаад одсон юм.
Хувин хувингаар цутгах шиг усан борооны дараах нэгэн үдэш газарт буусан мананг нэвтлэн аажуухан алхсаар дэргэд ирээд “одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ” гэчихээд мөн л манан дундуур уусах мэт аажуухан алхсаар алга болсон юм. Хөшиг мэт тэр манангийн цаана түүнийг минь хүлээж байсан том шүхэртэй , цааш алхахад нь цагаан алчуур нь үл мэдэг дэрвэж байсан тэр бүсгүй одоо жаргалтай байгаа болов уу...
Хэд хоногийн өмнө сонсохнээ тэр сүй тавих гэж байгаа гэсэн.
Миний л зүүх ёстой сүйн бөгж ямар азтай бүсгүйн хуруунд адтайгаар гялалзаж байгаа бол.
Миний л үнсэж сэрээх уруул ямархан хүний уруулын тамгатай болоо бол. Хамгийн анх миний бэлэглэсэн хар судалтай зангиаг одоо зүүдэг болов уу...
Амьдрал дундаа алдаж онож яваа олон аавын хүү, ээжийн охид уншаасай гэсэндээ мөхөс би энэхүү захидал хэлбэртэй өгүүллэгийг бичлээ.
Чи минь уг нь харандаа. Харин би харандаа биш ч өнөөдөр хань чамдаа анх удаагаа захидал бичлээ.
Чиний бичсэн бүхнийг шимтэн уншдаг номын чинь анхны уншигч, чамд л зориулж банштай цай чаначихаад дахин дахин буцалгасаар банш нь цайгаа уучихлаа гээд уймарч суугаа намхан бор бүсгүйг санаж байна уу.
Одоо 02 цаг. Чи минь бас л ирээгүй байгааг бодоход намхан тэр бүсгүй мартагдсан ч байж болох юм.
Анх удаа чамайг согтуу ирэхэд би урьд нь хэзээ ч чи тийм байхыг хараагүй болохоор унаж тустлаа инээсэн. Хөл дээрээ арайхийн тогтож ядан байгаа нь хөлд орж байгаа хүүхэд шиг, эсвэл тэнцэж байгаа унага шиг хөөрхөн харагдсан. Үг хэлж байгаа нь хүртэл манай цонхон доор өвөлждөг байсан нэг хөөрхөн бор шувуу шиг шулганаад л...
"Миний хайр, нар сар минь, намрын болсон жимс, хаврын энхрий цэцэг минь" гээд л...
Харин дараа нь чамайг согтуухан ирэхэд би баярлаагүй, баярлаагүй болохоор инээгээгүй.
Зүгээр л дуугүйхэн орондоо орж архины эхүүн үнэр ханхийтэл үнэртэх чиний тэвэрт хярсан бүжин шиг хэвтээд үүр цайлгасан.
Шаналал хүлхэн, хаврын зуун шөнөөр лаа уйлуулж Саранд дурлаж, зузаан дэвтэр дүүрэн шүлэг бичсэн Их л тогтворгүй яг л далайн түрлэг хорин насны зураг минь Нэг их томоотой юм шиг уруулаа тас жимийчихэж... Шанх руу унжсан үснийхээ гогцоог Чихнийхээ араар хийе гэлээ ч гар үл хүрэх Цаг хугацааны шилэн хананы цаанаас Чамайг одоо харахад далайн түрлэг сонсогдох шиг... Зуун жилийн дараа, зуу байтугай тавин жилийн дараа Зураг л болон үлдэнэ би, зураг болон үлдэнэ бид Уйлж инээж байсан минь салхины эвхээсэнд шингээд Хувааж уусан ундааны сав салхи жимбүүрдэн тоглоно... Гэнэт асгарсан аадар шиг, аадрын дараах солонго шиг Шуугиж ирсэн үер шиг, үерт үрэгдсэн цэцэг шиг Навчны настай амьдарлыг газрын зүрхээр хайрлана Надтай тааралдсан хүмүүсийг тэнгэрийн нүдээр харна... 2012-10-11
Миний гарын алганаас ч том навчис хацар алгадан яг л бороо шиг шаагин унасаар. Урьд нь би навч ийм ширүүн унадгийг мэдээгүй байсан уу, эсвэл өнөөдөр өглөөний жиндүүхэн салхинд тэр навчис бээрсэндээ бөөн бөөнөөрөө унасан уу. Унаж байгаа навчисын дор уйлаад л, нулимсаа арчаад л алхаад байлаа. Үнэндээ дан савхин хүрэмтэйдээ салхинд жиндэж даарсангүй. Өглөө босоод зүрх шимшрүүлж, сэтгэл хоосруулсан тэр гунигт зурвасыг хүлээн авсандаа хамгийн их даарч явлаа. 2009 онд би гуравдугаар курсын оюутан байхдаа "Цог" сэтгүүл дээр дадлага хийлээ. Үнэндээ бол улиралд нэг гардаг сэтгүүлийн дадлага гэж юу байхав, юм шивнэ, эсвэл зума тоглонгоо ах эгч нарын ам чагнана, үе үе архи кофе хоёрт гүйсээр тэндхийн дэлгүүрийн худалдагч бүүр таньдаг болчихсон ямар сайндаа "Хүүхээд чи их уух юм аа тээ"гэж байхав дээ. Цэнд-Аюуш гэж нэг том амьтан адилхан нэг ангийнх байж бас энийг ингэ, тэрийг тэг гэж "даргална". Цэнд-Аюуш, Л.Хасар ах, Л.Ганзул ах гурав тэр үед "Цог" сэтгүүлд ажилладаг байсан юм.
Кумар тэр айлд очино гэхээд зүрхшээж байлаа. Гэхдээ яая гэхэв бүсгүйн нөхөр эзэнд нь хангалттай мөнгө төлсөн болохоор очихоос өөр аргагүй. Кумар бол хижр болоод удаж байгаа. Тэр өөрөө энэ замыг сонгоогүй Мата охин тэнгэр түүнийг энэ амьдралд хөтлөсөн гэж хижрүүд итгэдэг. Эртнээс нааш эрэгтэй бус бүсгүй хүний амьдралыг сайн дураараа сонгогч хижрүүд хүүтэй болсон айлд очиж баяр хүргэн дуулж бүжиглэх ёстой боловч тэр нас нэлээд хөгшрөхийн хэрээр олон айл хэсэх дургүй болсон билээ.. Хамаг байдгаараа гоёж хамгийн сүүлд авсан гоёмсог ногоон саригаа өмсөөд нүүрээ будан уригч айл руу алхав. Удалгүй айлын гэрийн ажилд тусладаг цагаан хормогчтой хүүхэн гүйн ирж намхан төмөр хашааны хаалга онгойлгож өгөөд уриалгахнаар дотогш оруулав. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Түүний толгой дээгүүр хүмүүс тог тогхийн алхаж ажилдаа сургуульдаа цэцэрлэгтээ зарим нь зүгээр л сэлгүүцэхээр явж ганц нэгийг нь эс тооцвол орой нь аанай л тог тогхийн алхаж гэртээ ирцгээдэг. Зарим нь хөл доор нь хүн амьдарч байгааг мартдаг ч юм уу эсвэл мэдсэн ч тоодоггүй юм уу бөмбөрдөх мэт тачигнуулан, пад пад дэвслэн алхдаг. Гэхдээ тэр хүмүүсийн буруу биш, харин тэдний хөл доор амьдарч буй миний буруу гэж өвгөн боддог. Энэ байрны бүх хүмүүсийг тэр хөлийнх нь чимээгээр танина, тэр ч байтугай хэнийд нь ямар зочин ирж байгааг андахгүй мэднэ. Урд төрөлдөө адуу байсан байх гэмээр хаа нэг тийшээ яаран тачигнах хүмүүсийн хөлийн дэвсэлт дундаас хоёр хүний хөлийн чимээ л түүний зүрхэн дээр зөөлөн буудаг. Нэг нь зургаа орчим насны дандаа гартаа эрээн цэцэгтэй цүнх барин явдаг охин юу ч болж байсан шингэн ягаан туяатай булцгар хацартаа инээд цацруулан “сайн байна уу өвөө” гээд зөөлөн зөөлөн алхсаар дээш гардаг. Харин нөгөөх нь байрныхан бүгдээрээ Долгор ажаа” гэж авгайлан дууддаг цав цагаан үстэй нүд нь юм хардаггүй намхан шар эмээ. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Тэрнийг явсан гэдгийг мэдээд тэгтлээ их харамссангүй ч сэтгэл нэг л аягүй. Тэр бид хоёрын унталгын өрөөний том цонх нэг их салхигүй байхад нааш цааш савагдан пансан хөшиг салхинд дэрвэнэ. Дөнгөж саяхан л энд байсан Сондорын түрхдэг анхилуун сүрчигний дууссан шил шалан дээр өнхөрч харагдана. Намайг үүдэнд сүх ишлэх санаатай мод харуулдаад сууж байх хооронд түүнийг хоёр давхарын цонхоор гараад зугтачихна гэж хэн санахав. Сүүлийн үед манай хашааны хавиар орсгой шүдтэй хоёр залуу харагдах болсон ч “урд газрын нөхдүүд үү дээ” гэснээс нэг их юманд тооцоогүй би анх арванзургаахан настай тас хар нүдтэй, ялимгүй дорсгой шүдтэй тэр нь заримдаа өхөөрдмөөр харагддаг байсан тэр жаахан ариухан охин, нас бие гүйцсэн бүсгүй болоод нисээд явчихана гэж зүүдлээ ч үгүй хийж байгаа юмандаа нэг улайрахаараа тэр чигээрээ суудаг зангаараа хөлсөө бурзайлган удаан суусан. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Нэгэн жижигхэн тосгоны даргын эрх танхи ганц охин холын хүнтэй хуримаа хийх сураг хуурай өвсөнд гал авалцах мэт хурдан тархаж тосгоны хамаг л хүн тэрхүү сүр дуулиантайхан хурим болохыг тэсэн ядан хүлээцгээв. Сүйт залуу нь шувуу судлаач бөгөөд тэр тосгонд судалгаа хийж яваад бүтэлгүйтэж цөөрөмд живэх шахсан тухай, яг живдэгийн даваан дээр даргын охин морьтой явж байгаад тааралдаж аварсан тухай тосгоныхон амнаас ам дамжуулан сонин болгож ярьсаар.. Энэ мэдээ тосгоны хамгийн захад суудаг анчингийн чихэнд хүрч уур хорсолыг нь хөдөлгөв. Багаас тоглож өссөн жаахан тэнэгдүү ч халиурсан шаргал үстэй үзэсгэлэнтэй тэр хөөрхөн охин өөр хүний эхнэр болно гэхээс анч хархүү байж ядаж байлаа. Бүсгүй нэг орой сүйт залуутайгаа уулзаад “хонгор минь би чамд нэгэн нууц хэлэх үү” гэхэд залуу толгой дохив.
Гэнэтийн дулаарлаас болж мөсөн тив хайлахад сүүлчийн үлэг гүрвэл гэсэв. Их мөсөн дунд амгалан нойрсож буй эх гүрвэл үнэхээр байгалын хатуу ширүүнийг ганцаараа даван туулсан юм. Гэвч тэр бусад гүрвэлийн адилаар ор мөргүй устаж үгүй болоогүй зүгээр л цэвдэг дунд нойрсчихсон. Энд тэндгүй мөсөн уул нурах чимээ нүргэлж урсаж байгаа далай дундуур том том мөсний хэлтэрхий хөлөг онгоц мэт үзэгдэнэ. Тэрхүү цаг хугацааны хөлөг онгоц мэт мөсний хэлтэрхийнүдийн дунд аварга том биетэй үлэг гүрвэлийн хөөж пэмбийсэн бие ч сулбайн хөвөх нь содон. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Гэнэт аянга ниргэж тэнгэр цуурах мэт энд тэнд цахилгаан татна. Хувин хувингаар цутгах их усан бороон дундуур олон бараан дээлтэй бараан зүсмийн морьтонгууд хэрээ шиг гуаглан уулгалан дайрав. Чоно борооноор гэгч энэ аж. Удалгүй бороо зогсоход харийн дээрэмчид, эзлэн түрэмгийлэгчдийн хөлд сүйдсэн хот айлууд чимээгүй сүглийлдэн хэдэн хар шувуу айлын дээгүүр нисэж үзэгдэнэ. “Ийм юм болох гээд байсан юм аа” гэж өвгөн Лут амандаа үглээд дурангаа өвөртлөн мориндоо мордов. Өглөө бүр эртлэн арслантай уулын оргил дээр гарч хол ойрыг дурандан нар шингэтэл суугаад номхон хээр гүүгээ унаж гэрийн зүг гэлдэрнэ. Хэний адуу хаагуур бэлчиж, хэнийд ямар дээлтэй хүн ирснийг өглөөнөөс орой хүртэл арслангийн дүрстэй уулын хүзүүн дээрээс дурандаж алган дээрээ байгаа юм шиг хэлж суудаг энэ хүн өдгөө ерэн насны босгыг хэдийнээ давсан. Гэвч ухаан санаа нь саруулхан, хүмүүсийн удам сударыг хэдэн үеээр нь тоолж чаддаг болохоор хүмүүс “та ч амьд архив” юмаа гэж цаашлуулна. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Бүсгүй эмнэлэг рүү алхаж явна. Үр шилжүүлэн суулгах төвөөс авч гарсан хуруу шилтэй зүйлээ гартаа чанга атгаад сул асгарах нулимстай хацраа үе үе арчин инээмсэглэн алхана.. Энэ дотор түүний хорин жилийн мөрөөдөл, олон шөнийн зүүдний биелэл, мянга мянган өдрийн залбирал, өвдгийг нь тэврээд гуйх ханийнх нь гуйлт бий. Хоолой дээр нь нулимс тээгэлнэ. Хорвоо ийм аж. Эмч нар түүнийг нэг сарын ч насгүй тул дураар нь байлга гэж нөхөрт нь хэлэхийг тэр сэм сонсчихсон юм. Сонссон сонсоогүй өөрөө ч мэдэж байсан. Жүжигчин мэргэжилтэй, мэргэжилдээ хайртай Хайтан бүсгүй анх айлын эхнэр болсон даруйдаа гэргий хүний амьдралд нэг л дасаж өгөхгүй босон суун сэрвэгнээд гарч гүйх гээд байхаар нь нөхөр нь түүнийг ойлгож нэг орой “за тэр хүсээд байгаа зураг авалтандаа ор доо” гэж санаа алдан хэлсэн юм. Бүсгүй баярлан нөхрөө үнсээд шууд л найруулагч руугаа залган маргаашнаас эхлэн зураг авалтанд орох болно оо гэдгээ баяртайгаар хэлсэн. Түүний тоглож байгаа анхны түүхэн кино. Олон хоногийн хөдөлмөр, бэлтгэл, инээд, нулимс холилдсон , олон уран бүтээлчийн хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн түүхэн кино ч сайхан болсон. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Мөлийтөл арилгасан сонгиноос хутга хальтирч охины гарыг эсгэж орхив. Охин анх удаа хоол хийх гэж байгаа нь энэ. “Ээ ээж минь” гэж уулга алдан хутга сонгино хоёроо шидчихээд өрөө дамжин гүйсэн боловч ээжийгээ эзгүй байгаа гэдгийг сая л саналаа. Долоовор хурууныхаа өндгийг байн байна шимнэ, ядаж байхад хурууны наалт хөвөн хаана байдийг ч мэдэхгүй. Арима сая нэг санаа олсон бололтой зочдын өрөөний ширээн дээрх цагаан бүтээлгийг хуулан авч голоор нь цуулан хуруугаа ороожээ. Ажилдаа явах цаг хэдийнээ өнгөрсөн тул яаран хувцсаа солиод гарч одлоо. Охин өглөө бүр эртлэн босож сонин зарах мухлагаас боодол сонин худалдан авч гудамжаар өнгөрөх хүмүүст заран ээжийнхээ хагалгааны мөнгөнд жаахан ч болов нэмэр болохыг хүснэ. Аримаг анх мэдээ орсон цагаас л ээж нь хараагүй хүн байсан. Хараагүй мөртлөө Аримад яг тааруулаад цамц, оймс, малгай нэхэж өгнө. Хоол ч сайхан хийнэ, Арима аавтайгаа ширээний хоёр талд суугаад ээжийнхээ хийсэн хоолыг амтархан идэхдээ хамгийн жаргалтай байдаг. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
Балчир охин “ээжээ ээжээ энийг хал даа” гэж шулганан дуудахад дөч орчим насны урт хар хүрэм нэвсийтэл өмссөн хүн яаран алхсаар охины хажууд ирэв. Охин энэ тэндээ хар толботой хөөрхөн цох олоод гарынхаа алган дээр тавин “бөөлэй бөөлэй” гэх аж.”Бөөлэй бөөлэй” гэж охиныг эгдүүтэй шулганах тоолонд өнөөх цох удаан алхсаар булцгар гарынх нь бугуйнд хүрнэ. Охин эргээд л нөгөөхийг хурууныхаа үзүүр дээр аваачиж “бөөлэй бөөлэй” гэнэ. Урт хар савхин хүрмэндээ дарагдсан юм уу гэмээр тэр эмэгтэй тонгойн суугаад охиныг хөхүүлж байгаа харагдав. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Болормаа Б )
-Ээж ээ аав хаачисан юм бэ? Ээж нь дуугарсангүй. Хүү дахиад л:
-Ээж ээ, аав хаачсан юм бэ? Бүсгүй санаа алдснаа:
-Миний хүү идсэн зайрмагныхаа цаасыг битгий хаяарай
-Яагаад ээж ээ
-Гудамжинд хог хаяхгүй бол хот маань сайхан болно.
-Тэгвэл ээж ээ, энэ моднууд яагаад хог хаяаад байгаа юм бэ?
Бүсгүй дахиад л дуугарсангүй
* * *
Мод бүсгүйд дурлаад уджээ...
Бороо ганц нэг дусалсан тавдугаар сарын нэг өдөр. Шаргал цувтай бүсгүй дэргэдүүр нь өнгөрөхдөө гэнэт зогтусжээ. Тэгээд булбрай зөөлхөн хуруугаараа мөчрийг нь барьж үзснээ " Хөөх ямар хөөлхөн юм бэ" гээд уулга алдан инээмсэглэжээ.
Наран зүг тоссон хүүхдийн гар шиг дөнгөж нахиалж буй навчыг нь хараад бүсгүй догдолсонд мод ч бас ихээр догдолжээ.
Хөдөөнөөс өвөө ирэх тухай
Холын гүрнээс сайд нь айлчилах тухай
Анд минь эхнэр авсан тухай
Амраг минь надад бөгж бэлэглэх тухай
Ховч хэрээ хар үүрээр
Хашаан дээр суугаад хэдэнтээ гуаглав
Хөдөөний өвөө холоо явсан тухай
Холын гүрэнд халдлага гарсан тухай
Анд минь эхнэрээсээ салсан тухай
Амраг минь надаас урвасан тухай
Мэдсээн мэдсэн
Мессежний тухай хэрээ чи мэдсэн үү
2009он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-002.JPG Хэмжээс: 600x450 102k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4267
mongolia2007year-056.JPG Хэмжээс: 600x450 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4569
mongolia2007year-168.JPG Хэмжээс: 600x450 72k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3870
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: