Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Болормаа


Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Тоглоом мэт...
Оруулсан admin on 2011-11-08 15:24:42 (3910 уншсан)

Бурхан чөтгөр хоёр

Жинлүүрийн тавган дээр суучихаад

Буух л юм бол

Нэг нь дийлчих гээд

Тэдний эзгүйд

Амьдрал хэмээх их усны дэргэд хүмүүс

Задгай түүдэг асааж

Амраг хос болон зугаалж тоглоно

Айл болон гэр барьж тоглоно

Аав ээж болон үр манцуйлж тоглоно

Уйлж дуулж, тоглоомоо хааяа нурааж

Уйдаж эсвэл шунан дурлаж удаан тоглоно

Бурхан чөтгөр хоёр 

Үнэний дэнсэн дээр суучихаад

Буух л юм бол

Нэг нь дийлчих гээд...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа :Эмзэгхэн анир
Оруулсан admin on 2011-11-08 15:16:00 (4259 уншсан)

Сүүлчийн борооны дусал бүхэнд шархадаж

Сүмийн дээвэрт ногоо ургахад эдгэрнэм

Гэвч

Хорвоо минь чиний бэлэглэсэн

Хором бүхэнд хайртай юм би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Зүрхний нүд
Оруулсан admin on 2011-11-08 15:14:17 (4354 уншсан)

Газрын алган дээр ургасан цэцгийг

Гараараа тасдаж үл зүрхэлнэм

Газрын зүрхэнд өргөс нэмж

Гадас үлдээхийг үл хүснэм

Газарт хэвтээд дэлхийг чагнаваас

Чичирч буй...

Газарт хэвтээд тэнгэрийг ажваас

Уйлж буй...

Аавынхаа өвөр дээр халуурч байгаа охин шиг

Энэрэх  сэтгэл хомсодсон

Ижийгүй хорвоо хүйтэн...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Элсэн цаг
Оруулсан admin on 2011-11-08 15:12:09 (4500 уншсан)

Хайр сүү хоёроо над руу асгаж

Ирэх өдрүүдийн төлөө өөрийгөө элээж нурсан

Аминаасаа амь тасалсан ижий минь

Үрийнхээ зүг урссан элсэн цаг юм.

Эхлэл хийгээд төгсгөл үл мэдэгдэх

Эргэхүйн хүрдэн дунд ижий минь наддаа төрөөрэй

Зүрхнээсээ зүрх тасартал дуншиж

Өөрөө ч би элсэн цаг больё...

Бандийн Болормаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Уруулд зохиогүй сархад
Оруулсан admin on 2010-09-07 17:07:19 (6007 уншсан)

Ягаан уруулын будагтай
Янжуурын ишэн дээр
Ялаа л эргэхээс
Эрвээхэй суухгүй
Ягаан сартай шөнөөр
Дарс ханхлуулсан бүсгү
Янагийн суудлаар завиллаа ч
Гэргийн хойморт залрахгүй
Уйлах нь хүртэл хөөрхөн
Ертөнцийн гоо охидын
Ув улаахан уруулд
Шунх зохихоос сархад зохихгүй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Бардамхан-2
Оруулсан admin on 2010-09-07 17:06:35 (4814 уншсан)

Чигээрээ алхахдаа дуудахыг минь хүлээж
Чи бардам...
Эрхэлж тунимаар их хайртай ч
Эргэж үл харах би бардам
Холдсныхоо дараа эргэж хараад хэрэггүй
Хонгор минь чи чигээрээ алх
Хорвоо бөөрөнхий болохоор
Хоёулаа эргээд уулзана аа...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Цаг хугацааны галт шувуу
Оруулсан admin on 2010-09-07 17:05:28 (4996 уншсан)

Цонхны цаагуур нисэх галт шувуу
Цастай мөчир дээр суухад зул сар болдог
Цантсан гэгээвчийг далавчаараа алгадан
Таримал цэцэгсийг сэрээхэд охид хувцасаа нимгэлдэг
Он цагийн хүрдийг эргүүлж
Нар шувуу шиг нисдэг
Он цагийг уртасгаж
Охид ижий болдог...
****************
Ширээн дээр олон  лаа
Нэг нь шаналандаа шатаад
Уйлж урсана
Харин бусад нь дууриаж шатаад
Дуустлаа уйлна...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Гэгээн ...
Оруулсан admin on 2010-09-07 17:04:38 (4739 уншсан)

Хүн болгон мөнгө зүүдэлж байхад
Хүүгээ дуудаад сэрдэг  болохоор ижийд би хайртай
Хүн болгон мөнгөнд шунаж байхад
Уруул гуйн туних амрагтаа би хайртай
Хүн болгон мөнгө бодож байхад
Шүлэг шивнэн алхдаг анддаа би хайртай
Хэн ч мөнгөөр хуурч болдоггүй
Үхэлд би бүр ч их хайртай...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Сэтгэл минь...
Оруулсан admin on 2010-09-07 17:03:54 (4501 уншсан)

Хайрын нандин утсыг
Ганцхан үгээр тасдаад
Халуухан зүрхний арлаас
Нэгэн шувуу нислээ
Гомдол зууж одсон
Цахлайн нулимсаар дутдаггүй
Гол бүхний цутгал нийлсэн
Далай юм аа сэтгэл минь...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Дусалхан...
Оруулсан admin on 2010-09-07 16:59:03 (4531 уншсан)

Хайлахаараа л цас, цас байхаа больчихдог
Хайрлахаараа д бүсгүй хүн бардам зангаа гээчихдэг
Сэтгэлийн чинь илчийг мэдэрч
Гарын чинь алган дээр хайлсан
Сэвгүй цагаахан
Цас л байж уу би...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Эрэл
Оруулсан admin on 2010-09-07 16:57:42 (4755 уншсан)

Уулын чулууг
Ус руу шидлээ
Ус чулуудаа тэврээд бүүвэйлэхэд
Ижийгээ саналаа...
Илдний хугархай шиг
Оргилын тэр чулууг
Эрхиний шүр шиг болоход
Ижийгээ би олно...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Аргамжаа
Оруулсан admin on 2010-09-07 16:56:56 (4697 уншсан)

Тэнгэр лүү ургах моддын
Навчис чулууд үнсэнэ
Үндэс нь газарт буй...
Тэнгэрээр нисэх шувуудын
Өд нь уснаа хөвнө...
Үүр нь газарт буй...
Тэнгэр лүү асах түүдгийн
Оч нь өвс шатаана...
Тэнгэрийнх гэмээр гоо үзэсгэлэн
Уулсын дунд өтөлнө
Ижий нь газарт буй
Тэнгэр лүү тэмүүлэх хүсэл бүхэн
Газарт уяатай....



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Нэгэн цагт...
Оруулсан admin on 2010-09-07 16:56:01 (4733 уншсан)


Нэгэн хавраар цэцэглээд
Тэргүүнд титэмлэсэн улиас
Нэгэн намраар өлмийд минь
Навчисынхаа амийг дэвсэнэ
Нэгэн өглөөгүүр хөлийн минь дор унасан навчис
Нэгэн шөнөөр гэзгэн дээгүүр уйлалдаж хийсэхийг сонсоно
Нэгэн цагт надад дурласан залуу цас болоод
Алган дээр минь  амьсгал хураана
Нэгэн цагт анд минь байсан яруу найрагч
Номын зурагнаас инээмсэглэхэд шүлгийг нь уншаад мэгшинэ
Нэгэн цагт ижий минь байсан бүсгүй
Нимгэн даашинз түрээд хэвлийд хөлсөж уйлна
Нэгэн цагт юм бүхэн шинээр эхлэж
Тэнд би цагийн зүү шиг цохилж эхэлнэ...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Хар өнгөнд би
Оруулсан admin on 2010-09-07 16:54:53 (4820 уншсан)

Хар өнгөнд би

Хайчилах дургүй гэзэг шигээ хайртай
Хацарт зохисон мэнгэ шигээ хайртай
Хархан нүдэт амраг шигээ хайртай
Хаадын атганд намирсан дайны туг шиг хайртай

Хар өнгөнд би

Цаг төөрүүлэн дэгдсэн “бор халзан туулай” шиг хайртай
Цас тамгалан хөлд орсон хүүгийн мөр шиг хайртай
Аавыг минь айсуйг хэлсэн үүрийн шувуу шиг хайртай
Амрагийн харцанд тунарсан дусалхан тунирхал шиг хайртай

Хар өнгөнд би

Лаа унаж унтарсан анхны шөнө шиг хайртай
Лам эрвээхэйн шатсан даль шиг хайртай
Сормуусан дор минь жаргадаг эмээгийн үлгэр шиг хайртай
Согтуу хундагатай хуримласан хөлчүү дарс шиг хайртай...

Хоног хоногийн тал нь хар байдаг
Хүний нүд шиг хоёр өнгөтэй хорвоогийн
Хар өнгөнд нь би үнэн шиг дуртай
Хар өнгөнд нь би үхэл шиг хайртай...

2010-08-04



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Зүрхэн уулын шивнээ...
Оруулсан admin on 2010-09-07 16:52:40 (4726 уншсан)

Өндөр уул мэт зүрхний минь оргилоос
Өөр охин хөтлөөд бууж явна чи минь
Гэнэхэн инээдтэй, миний арван найман нас шиг хөөрхөн тэр охиныг
Гэрт нь хүргэчихээд ир дээ,
Уулс биш , үүлс л нүүдэг юм...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Хайртай...
Оруулсан admin on 2010-09-07 16:51:59 (4658 уншсан)

Дуустал нь уугаагүй дарстай хундага
Дутуу татсан янжуурын иш
Дэргэд чинь суугаа халамцуу охин
Бүгд чиний уруулын хээтэй,  хурууны мөртэй
Чиний тамгатай юм бүхэнд
Би хайртай...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Хүүхэлдэйн нулимс
Оруулсан admin on 2010-09-07 16:49:36 (5169 уншсан)


Чи сайхан залуу шүү,
Яг л уран баримал шиг..
Чи даана ч сайхан шүлэг сонсоод догдлохгүй юм даа
Яг л уран баримал шиг...

Хүүхэлдэйн нулимс

Бэлхүүсээ өнгөрсөн урт гэзэгтэй
Би хүүхэлдэй, чиний хүүхэлдэй
Бие галбирлаг сормуус дэрэвгэр
Би хүүхэлдэй чиний хүүхэлдэй
Тэр хүүхэлдэй
Навчис хөглөрсөн гудамжаар эмзэглэж алхдагийг
Намрын тэнгэрээс дуслах шувуудын нулимсанд жинддэгийг
Шүлэг бичдэг гараарай эмээгийнхээ хөлийг дулаацуулдгийг
Шөнийн одод хацрыг нь эсгэн урсдгийг чи мэдэхгүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )


Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Цэнхэр нүдэн
Оруулсан admin on 2010-09-07 16:46:55 (4638 уншсан)

Тийм цэнхэр нүднээс
Урсах нулимс ямар амттай бол
Тэнгэрийнх лав
Амтгүй юм билээ

Тийм цэнхэр нүднээс
Унах нулимс ямар өнгөтэй бол
Тэнгэрийнх лав
Тунгалаг юм билээ

Тийм цэнхэр нүдний цаана
Ямархан их хайр байгаа бол
Тэнгэрийнх лав хязгааргүй юм билээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : З.Б-д Улаан дэнлүүний гуниглан
Оруулсан admin on 2010-09-07 16:45:46 (4820 уншсан)

Зүгээр л шидсэн үгний чинь чулуунд оногдоод
Зүрхэн дотор минь шил хагарав
Хайрын гэрэлт дэнлүүний түм буман хэлтэрхий
Хацар жиндээн, сэтгэл уран уналаа
Сорви нь эдгэх болов уу
Ай миний ассан дэнлүү шиг
Хорин хоёртой зүрх минь
Ай миний чулуу шиг үгтэй
Хорин хоёртой амраг минь...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Борооны дараа
Оруулсан admin on 2010-09-07 16:44:47 (5086 уншсан)

Борооны дара солонго нөмөрч
Мөөг ургана
Бүсгүйн хэвлийд амьдрал нөмөрч
Хүн ургана..
Хүн мөөг хоёр
Борооны дараа ургана



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Болормаа Б )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 97 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 60x70
Хавар
Хэмжээс: 600x508 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6412

Зураач : Б.Хонгорзул
khongor061.jpg
Хэмжээс: 600x992 216k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4926

Хүрэлтогоот
khureltogoot-06.jpg
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6157


Агуулга
Tuesday, 2011.11.08
· Б.Болормаа : Тоглоом мэт...
· Б.Болормаа :Эмзэгхэн анир
· Б.Болормаа : Зүрхний нүд
· Б.Болормаа : Элсэн цаг
Tuesday, 2010.09.07
· Б.Болормаа : Уруулд зохиогүй сархад
· Б.Болормаа : Бардамхан-2
· Б.Болормаа : Цаг хугацааны галт шувуу
· Б.Болормаа : Гэгээн ...
· Б.Болормаа : Сэтгэл минь...
· Б.Болормаа : Дусалхан...
· Б.Болормаа : Эрэл
· Б.Болормаа : Аргамжаа
· Б.Болормаа : Нэгэн цагт...
· Б.Болормаа : Хар өнгөнд би
· Б.Болормаа : Зүрхэн уулын шивнээ...
· Б.Болормаа : Хайртай...
· Б.Болормаа : Хүүхэлдэйн нулимс
· Б.Болормаа : Цэнхэр нүдэн
· Б.Болормаа : З.Б-д Улаан дэнлүүний гуниглан
· Б.Болормаа : Борооны дараа
· Б.Болормаа : Өнчин чавхдасны эгшиг...
· Б.Болормаа : Ижийдээ
· Б.Болормаа : Намайг эзгүйд
· Б.Болормаа : Эр модод
· Б.Болормаа : Алсаас тусах гэрэл
· Б.Болормаа : Ёроолгүй тэнгис мэт...
· Б.Болормаа : Мянган навчит мөчир
· Б.Болормаа : Хайрын гал
· Б.Болормаа : Нандин

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn