Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Болормаа


Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Өнчин чавхдасны эгшиг...
Оруулсан admin on 2010-09-07 16:42:35 (4591 уншсан)

Уруул давж нисээгүй хайрын цэнхэр тогорууд
Улаахан зүрхний нууранд уйлж ганганаад удлаа
Дурсамжын дэвтэрт чинь зурсан өнчин цагаан хун
Сүүлчийн хонхны дуунаар холын холд одсон байна
Хэрвээ би хосоор нь зурсан бол
Хамтдаа л байх байсан даа, чи бид хоёр...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Ижийдээ
Оруулсан admin on 2010-09-07 16:41:42 (4497 уншсан)

Ижийгээс минь ирсэн захидал шиг
Энэ олон навчисыг ээ
Амьдрал хэмээх модны мөчирөөс
Ганцхан миний л төлөө
Амь гуйж дүүжлэгдсэн
Сүүлчийн ганц навч юм, ижий минь



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Намайг эзгүйд
Оруулсан admin on 2010-09-07 16:40:32 (5142 уншсан)

Намайг явсны маргааш бороо татарч гэнэлээ
Би үүл байж
Намайг явсны маргааш цэцэгс хагдарч гэнэлээ
Би эрвээхэй байж
Намайг явсны маргааш маргааш мод нүцгэрч гэнэлээ
Би навчис байж
Намайг явсны маргааш нуур цантаж гэнэлээ
Би шувуу байж
Намайг явсны маргааш саахалтын хүү уйлж гэнэлээ
Би инээд  нь байж
Намайг явсны маргааш айлын бэр баярлаж гэнэлээ
Би гуниг байж
Намайг явсны маргааш хөлчүү залуус давхиагүй гэнэлээ
Би сархад байж
Намайг явсны маргааш л намар болчихож гэнэлээ
Би зун байж...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Эр модод
Оруулсан admin on 2010-09-07 16:39:04 (4636 уншсан)

Эр моддын хүсэл
Мөчирөө сарвайж ургадаг
Тэр мододын төгөлд би
Хааяа хааяахан төөрдөг
“Хайртай, хайргүй, хайртай гэж
Навчисаан тасдаж өлмийд минь дэвсдэг
Хамгийн сүүлчийнх нь навч
Хайртай гээд л унадаг
Харин ганцхан модны мөчирт л
Алчуур минь уяатай дэрвэдэг...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Алсаас тусах гэрэл
Оруулсан admin on 2010-09-07 16:38:08 (4933 уншсан)

Дарвуулт цагаан саран
Далайн усанд зангуугаа хаяхад
Харвасан ододын хэлтэрхий сувд болоод
Хав харанхуйн дундаас гэрэлтэж ургана...
Тэр алсын залуу сувдан сондор илгээж
Зүрхэнд минь дэгээ шиднэ
Тэгэвч миний сэтгэлийн их усан
Загас үгүй уулын гол буюу..



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Ёроолгүй тэнгис мэт...
Оруулсан admin on 2010-09-07 16:36:15 (4765 уншсан)

Ёроолгүй тэнгис мэт сэтгэлийн минь дээгүүр
Хөлөг онгоц шиг хөвж одсон
Ертөнцийн сайхан зураг   чамайг
Ерөөгөөд би үлдэж чадна аа
Далай гүндээ ямар амгалан байдгийг
Давстай усанд сувд нандин ургадгийг
Даана ч чи минь мэдэж амжихгүй нь дээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Мянган навчит мөчир
Оруулсан admin on 2010-09-07 16:35:07 (5006 уншсан)

Мөчир дээр ургасан мянган навч
Нисэж зүүдлэн
Нэг нэгээр алдуурсаар
Мөн чанартаа энэ
Навчисын бус
Хүмүүний тавилан буй заа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Хайрын гал
Оруулсан admin on 2010-09-07 16:33:41 (5237 уншсан)

Цэнхэр нулимсандаа сормуусаа дүрээд
Шаналал зурсан хацар арваннаймтай хүүгийнх
Цэцгийн амь тасдаад хайрын гуйлт ургуулсан
Гэнэн нүдний харц арваннаймтай түүнийх
Эхлээд чи надаас янжуурын гал гуйсан
Эгч нь татдаггүй ээ
Дараа нь чи надаас хайрын гал гуйсан
Даана ч  болохгүй нь ээ, чи шатчихна...

Бандийн Болормаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )

Болормаа 	Б	 Шүлэг: Б.Болормаа : Нандин
Оруулсан admin on 2010-09-07 16:32:00 (4913 уншсан)

Чиний гэр дээр суугаад
Нэгэн шувуухай жиргэнэ
Чанга атгавал үхчихнэ
Алгаа дэлгэвэл нисчихнэ...
Халуухан зүрхний чинь мөчирөөс үүрээ эрэх
Хайр гэдэг тэр шувуухай би юм
Хаашаа ч нисэхгүй ээ, чинийх ээ чинийх
Харин нисчихвэл эргэж буухгүй ээ
Тэнгэрийнх ээ тэнгэрийнх...

Бандийн Болормаа.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Болормаа Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-021.JPG
Хэмжээс: 600x400 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4761

Хөвсгөл
kho-003.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4250

Хавар 2007
IMG_1103.jpg
Хэмжээс: 600x800 202k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4934


Агуулга
Tuesday, 2011.11.08
· Б.Болормаа : Тоглоом мэт...
· Б.Болормаа :Эмзэгхэн анир
· Б.Болормаа : Зүрхний нүд
· Б.Болормаа : Элсэн цаг
Tuesday, 2010.09.07
· Б.Болормаа : Уруулд зохиогүй сархад
· Б.Болормаа : Бардамхан-2
· Б.Болормаа : Цаг хугацааны галт шувуу
· Б.Болормаа : Гэгээн ...
· Б.Болормаа : Сэтгэл минь...
· Б.Болормаа : Дусалхан...
· Б.Болормаа : Эрэл
· Б.Болормаа : Аргамжаа
· Б.Болормаа : Нэгэн цагт...
· Б.Болормаа : Хар өнгөнд би
· Б.Болормаа : Зүрхэн уулын шивнээ...
· Б.Болормаа : Хайртай...
· Б.Болормаа : Хүүхэлдэйн нулимс
· Б.Болормаа : Цэнхэр нүдэн
· Б.Болормаа : З.Б-д Улаан дэнлүүний гуниглан
· Б.Болормаа : Борооны дараа
· Б.Болормаа : Өнчин чавхдасны эгшиг...
· Б.Болормаа : Ижийдээ
· Б.Болормаа : Намайг эзгүйд
· Б.Болормаа : Эр модод
· Б.Болормаа : Алсаас тусах гэрэл
· Б.Болормаа : Ёроолгүй тэнгис мэт...
· Б.Болормаа : Мянган навчит мөчир
· Б.Болормаа : Хайрын гал
· Б.Болормаа : Нандин

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn