Шүлэг: М.Амарбаяр : Эрчүүдийн зовлон
Оруулсан Bataka on 2010-09-28 20:43:27 (10672 уншсан)
Дундаа тавьсан ганц шил архи маань бараг дуусч байв. Харин миний "зөвлөхүүдийн лекц" дөнгөж л эхэлж байлаа. "Зөвлөхүүд" гэдэг маань надтай хамт ажилладаг гурван эр. Зарим өдөр ажлын дараа бид өрөөгөө дотроос нь цоожилж байгаад "эрчүүдийн тусгай уулзалт" зохион байгуулдаг уламжлалтай юм л даа. Хэн нь анх санаачлаад, хэзээнээс эхэлснийг бүү мэд, нэг л мэдэхэд "ёслол гэх үү, үйл ажиллагаа гэх үү ийм нэг зүйл" бидний дунд хэвшсэн байсан юм. Гэхдээ сургуулийн ширээний араас дөнгөж гарч ирсэн миний бие энэ үйл явдлын зохиогч биш гэдэг нь тодорхой, Учир нь тухайн үедээ би өөрийн гэсэн ажлын арга барил, дадал сууж амжаагүй, хууччуулын амыг харах маягтай л явж байсан үе. Манай хашрууд надад ажлын үед ажил төрлийн зааварчлага зөвлөгөө өгөхөөс илүү гардаггүй тул амьдралын мөн чанарын тухай, эр хүн гэж хэн болох тухай "хичээлийг" ийм уулзалтын үед заадаг байлаа. Магадгүй ийм зорилгоор ч дээрх " тусгай уулзалт " бий болсон байж мэднэ. Ийм нэг уулзалт эхлээд бие халаалтын дасгал болсон ганц шил юм маань дуусч байхад лекцийн сэдэв тодорхой боллоо. Нэгэнт ажил тараад нэлээд удсан болохоор эхнэр маань утасдаж,
( Дэлгэрэнгүй... |
1
|
Шүлэг |
Амарбаяр М
|
)
|