BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Дениска  Михайлов

Михайлов Дениска

Нийт 39 нийтлэл
Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Баяртай! Сургууль минь
Оруулсан Bataka on 2010-10-15 11:04:15 (11519 уншсан)

Нууцхан бялхаагаар зочлон орсон ч

Нулимсан алхаагаар хагацан одох

Нуурын тунгалаг ус намраа хөлдөх шиг тавиланг

Нугалаасгүй шулуунаар дайран өнгөрөх

Замын эздийн зай хоосрох нь …


( Дэлгэрэнгүй... | 5 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Чимээгүй
Оруулсан Bataka on 2010-10-15 11:03:44 (9901 уншсан)

Буцах замгүй амьдралд

Буруу үйлдэл хийх бүрдээ

Булгиулж шидүүлсэн

Булгиулсан нь олон ...

Оюун санаанд минь

Орж ирээгүй

Санамсаргүй үл мэдэгдэх зэрэглээн дунд би алдана

Алдсан бол

Алдаагаа давтахгүйг хичээнэ!

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Гялбаа
Оруулсан Bataka on 2010-10-12 09:30:03 (9610 уншсан)

Авах юмгүй гэх ч

Ахархан зайндаа

Агуу их ертөнцийг бүтээлцэх

Сэтгэл бид хоёрын байр байдал

Онц ялгаагүй ихэрлэн идээшинэ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Дурлал төсөөлсөн бичиглэл
Оруулсан Bataka on 2010-10-12 09:29:25 (10036 уншсан)

Нүдний нүглээр нүүж ирсэн зовлон

Нүүрний төлвийг хувиргасан зочин

Амьдралын амтыг давсалсан ногоо

Амьсгалын хөдөлгөөн бөглөрсөн зам

Шонгийн модыг харахгүй мөргөх

Шохоорхол арчих харанхуй нүд

Хөшүүн хэрнээ хөгжүүн хором бүхэнд

Хөдөлгөөнгүй тэмцэх зүрх


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Ганц навч
Оруулсан Bataka on 2010-10-12 09:28:05 (10100 уншсан)

Хамгийн урт, хамгийн өндөр

Хамгаас өргөн тэр модны

Ганц навч

Газар унасан ...

Унасан ганц

Ургасан нэг зүйлийг дарчихсан

Ургасан тэрхүүг цэцэг биш гэлтэй

Гэхдээ л ер үзээгүй үзэмжийн давхраа байсансаг санагдана

Чухамхүү хорвоод хэд байдгийг нь

Тэнгэр нь л мэддэг биз дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Хайрын ертөнц зүрхэнд илхэн
Оруулсан Bataka on 2010-10-04 10:15:23 (8381 уншсан)

Заяаны залуур сэтгэл
Зандан ногоон гацуур шиг мөнх
Тавиланд ч ялагдамгүй хайр
Танхил хэвэндээ Тахил...
Үүрдийн үүрд сэтгэлд оршино (ХАЙР АГУУ)
Үүнийг өөрөөсөө өөр хэнд ч зарламгүй...
***
Тэд хэлгүй ч гэсэн үргэлж яриа нь сонсогдоод байдаг юм
Тэнд наран жаргасан ч гэрэл гэгээ цацардаг
Хайрын ертөнц зүрхэнд илхэн...
Хайрын ертөнц зүрхэнд эгэлхэн...


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Утгагүй санагдах мөртөд сэтгэл шингэхэд анивчих бодлын хэлтэрхи
Оруулсан Bataka on 2010-10-04 10:15:06 (9706 уншсан)

Чимээгүй
Хэтэрхий чанга дуунд аниргүй
Чих давалгаалавч
Цаана нь тогтонги усанд
Модон завин дээр
Шүдгүй чоно шүүрс алдан
Шөнөжин бодол болох тохиолдол


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Утгагүй ба
Оруулсан Bataka on 2010-10-04 10:14:47 (9655 уншсан)

Мөнгө ...
Чиний мөн чанарыг би мэднэ ээ
Чи хүнээс илүү юм гэж үү
Эндүүрч ээ


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Үгүй ээ
Оруулсан Bataka on 2010-10-04 10:14:34 (8165 уншсан)

Утга учиргүйн дунд умбана
Ухаанаа гээчихсэн учраас
Чих залхаана
***
Дайрч давшилна
Даруу байхгүй учир
Ухамсаргүйтсэн
***
Төөрөгдөлд жаргана
Төрсөн биеэ захиргаадахгүй
Төлөв бус амгалан
***
Чи бол чи
Чи чадахгүй
Чи чамайг үл тайван байлгахад орших...
***
Үг болгон үгээр
Үйлдэл харин эс мэдэгдэх
Үүрд бүү оршин байг
Үгүй ээ...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Тэнгэрлэг
Оруулсан Bataka on 2010-10-04 10:14:18 (7876 уншсан)

Эмэгтэй хүнд би татагдахгүй ч
Танхил чамд л татагдаад...
Ээдрээтэй энэ бодол сэтгэхүй минь
Тал хээрээр л хэсүүчилэх байх
Өлсөж байвч, өвдөж байвч
Өөрийн энэ эргүүл санааг
Өрөвдөж суухаас цаашгүй юм
Өлөгчин чоныг хайрлаад
Өргөрөгөөсөө хэтэрсэн
Галзуурсан амьтан би байх гэвч
Адилхан л амьсгалтай амьдрал эрс ч...чамд
Атгахан ч муухай санаа байхгүй
Ариухнаас ариун бөгөөд тэнгэрлэг


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Төрөлт
Оруулсан Bataka on 2010-10-04 10:14:01 (8307 уншсан)

Өчигдөр би амьдарч байсан ч
Өглөө би төрсөн
Өчигдрийн гашуун амтагдаж байвч
Өнөөдөр би төрсөн
Өмнөх нас минь хувьсан одож
Өдөр бүхэн дахин төрсөөр
Өнөө цагтаа л амьсгал инээмсэглүүлнэ
Өнгөрсний шимээр үрээ арчилна
Маргааш харин хоёр талтай
Магад өнөөдөр л түүхийн өрнөл...
Өнөөдөр бол маргааштай
Үй зайгүй байж мэдэх ч
Өнөөдөр орой би нойрсоно...
Маргаашаас мэдэх ганц нь
Төрөлт үүсэх...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Хамгаас хайрт ах минь
Оруулсан Bataka on 2010-10-04 10:13:30 (9494 уншсан)

Ах минь та юунд ингээд явчихваа
Ард чинь олон дүү нар нь байна, айна
Ахин хэзээ ч мандахгүй
Алтан наран мишээн жаргахад
Асгарах нулимсанд минь дуу хоолой тань сонсогдоно...
Аргадуулаг ятгах зүрхийг
Арчлах зориг, тэмцлийн
час улаан цусаар хөөрөгдөх алчуур
Арай ядлаас тэнгэрдэлтийн зүг хийсч одно


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Толгойгүй шүлэг
Оруулсан Bataka on 2010-10-04 10:13:15 (10142 уншсан)

Өнөөдөр бүхэн өөр
Өглөө бүхэн өнгөлөг байдгийм
Өргөн бүхэн шахуу байх уу өргөн байх уу нь
Өөрийн чинь нүднээс хамаарна
Өөрийгөө хар, өрөөлийг ч намуун тусга...

***
Өндөр уулын оргилруу мацаж явахдаа
Өчүүхэн л хальтрах юм бол нисч үхэж мэднэ
Өрөвдөж хайрлахгүй ээ тэр эрмэг дээр чи ганцаардана...
Өөдгүй гэсээр амьдралд гомдон уусан устах шиг болж
Юу ч тэмтрэгдэхгүй, суларсаар
Хов хоосон...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Яруу найраг биш ээ
Оруулсан Bataka on 2010-10-04 10:11:26 (10662 уншсан)

Яруугаар найраглаж би чадахгүй ч
Ялдамхан чамайгаа үгүйлэхэд
Ядмагхан тасалдах хэлж үл зүрхлэм үгс минь
Янзагхан сарны бөгчимгүй туяанд
Янаглан намайг энхрийлэх шиг болж
Ядуухан хэдэн мөрт минь
Яруу найраг мэт эгээ л шивнэгдэнэ
***
Уран үгс надаас хэдий гарахгүй ч
Учралын одон ургахын нарантай золгоход
Урсгал усны чимээ долгиорон
Ундран булгилах сэтгэлийн хөдөлгүүртэй жигдэрч
Уянгалан шаржигнах чимээ сонсдож
Уудлагдах сэтгэлийн ноорог гэгдэх халтар шүлэг минь
Уртын замд хөтлөх мэт агаад эвцэлдэнэ
Уран зохиол мэт эндээ сонсогдоно


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Эцсээр
Оруулсан Bataka on 2010-10-04 10:11:13 (9489 уншсан)

Өмнөх, хойд нас гэж ярьдаг боловч
Үнэндээ түүнийг хэн ч тодорхойлж батлахгүй
Хэрэв тийм зүйл байсан ч гэлээ
Хэрэг явдал бүгд арчигдана


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Чин сэтгэлийн өчил
Оруулсан Bataka on 2010-10-04 10:10:56 (10019 уншсан)

Чимээгүй сарантай шивнэлдэж ухаарсан
Чин сэтгэлийн тунгалаг мэлмийд гэгээн тунадас хурсан
Аминчхан хүсэл агаарт замхран одсон ч
Авралын мэт одон ардах амьдралтай минь сүлбэлдсэн
Ариун өчилт шөнө мину!


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Хаус
Оруулсан Bataka on 2010-10-04 10:10:35 (10109 уншсан)

Мөлхүүлж тануус намайг зовоон баясана уу
ГОРЬД...
Үхэр, хонь, ямаа байз арслан, бар, үнэг, муур нохой нарт
Хүний амьдрал падгүй л байхгүй юу!
Мөрий тавилаа..амьдралаа чамд бэлэглэе!
Чөтгөр минь. Намайг чи сонс!

***
Мөхөл иржээ...горь алга
Шөнө дөлөөр машины хурд 666 м/с
Давхиад л..давхиад л..
Даваад гарчихвал (тэр харагдах //-ийг)


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Харьцуулахад
Оруулсан Bataka on 2010-10-04 10:10:06 (8423 уншсан)

Тайван бус амгаланд
Тарчлан байж
Тархиа амраах шиг
***
Таньдаг болгоноо таньдаггүй байсансан бол
Талаар харц тэнэгэр байж
Танигдахгүй тааваараа
Тартаггүй суухсан
(Би одоогоор)
Танигдах алба байхгүй л дээ
Тал бие төдий харуусыг бодвол
Тансаг байгаад
Баясал байна


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Хараагүй
Оруулсан Bataka on 2010-10-04 10:09:17 (9618 уншсан)

Шүлэг бичээд суухаар минь
Шуугисан олон харахгүй

***
Шүдний гялайхаарыг нь л
Шуудаггүй этгээдүүд ширтэнэ
Буталж хэрхэн нунтагладагийг нь
Бурж л хэлэхээс хэтрэхгүй биз дээ...
Аман дах хэлийг
Ажиж юунд сонирхоо вэ
Амт хэрхэн мэдэрдгийг нь
Амсаж хэлээр минь мэдэрч чадахгүй л биз дээ...
Харц минь гутранги байна гэж үү ?
Харж байгаагаараа л хандарна
Харц жүжигний цаадах тархи минь
Хаалттай учир чи орж чадахгүй ээ
Хаалганы бариулыг татаж дөнгөхгүй байгааз...
Зүрхний минь өвчинг оношлоод байна уу ?
Зүүд шиг зөрлөгөөр зөндөө хүмүүс цэхэлзэнэ
Зовоод, зовоогоод зодож байна гэж
Зоргоороо нэг гөрж байх шив дээ...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

Дениска  Михайлов Шүлэг: Дениска Михайлов : Салхитайд хотын гудамжаар
Оруулсан Bataka on 2010-10-04 10:08:50 (10209 уншсан)

Салхитай өдөр хотын гудамжаар...
Салхитай өдөр хотын гудамжаар
Санаа алдан алхана би
Сажилж явсаар
Сандал дээр сууна, бодно
Саравч үгүй хотын гудамж
Задгай, онгорхой
Замбараагүй...
Салхигүй үед сарвалзсан олон
Салхинд түүртэж саамжран салж
Сархаданд автчихсан мэт хэсэгтээ гэлбэрнэ...


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Дениска Михайлов | )

☕ Кофе авч өгөх