Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өвөр Монголын яруу найраг


Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Н.Өлзийтэлгэр : Манайхан
Оруулсан admin on 2016-09-28 11:12:27 (6227 уншсан)

Овоо шаншийн найраар гийсгэж явдаг бөхчид
Овгор малгай өмсөөд хийрхэж явдаг шүлэгчид
Одон телевизаар ороод болзоо тавидаг эрдэмтэд
Онцгой ургамал малтаж сүлжээнд хонодог хорхойтод

Ууцан дээгүүрээ бүслээд ууж суудаг эрчүүд
Онноосоо шанцай дүүжлээд тамшааж суудаг хашрууд
Уятай хонио заагаад шалж суудаг найрчид
Улаанумчраа дуудаад наргиж суудаг кадрчууд

Ухаан самбаа хэрэглээд оюутан болсон өвгөцүүл
Унага доголоо харилаад билчээрт үссэн багачуул
Орд гижиг гийсгээд урсгал дагасан дуучид
Оруул амаа бодоод баарт дассан бүжигчид

Орон гэрээ оргиод хүч явсан гүүргэдүүд
Орон хотын гуанзуудаар үйлчлэгч болсон бэрээдүүд
Орон орныг хэсээд олз хайсан ухаантад
Орон гаран бодвол олон олон монголчууд

Олон хэлийг холируулаад орчуулагч дутахгүй манайхан
Олон уурхай онгойлгоод нутаг дутахгүй манайхан
Олонх нутаг гандаад найр дутахгүй манайхан
Олох юмээ булаагдаад “ соёл ” дутахгүй манайхан


Сумны сургуулиа алдаад хушуунд бөөмнөрсөн хүүхдүүд
Соёлын мөрөө алдаад хоргол түүсэн хүүхдүүд
Сурч сурч төгсгөөд ажил алдсан хүүхдүүд
Сургуулиас сургуули дамжаад нас явсан хүүхдүүд

Хангай билчээрээ худалдаад хот орсон залуучууд
Хашаатай малаа хараад арга барсан залуучууд
Халтай хадуу баядын хамгаалагч болсон залуучууд
Хажуу хөршөө ховлоод хамраа шагайсан залуучууд

Хар бор амьдралаас хаширч гүйцсэн хүүхэнцд
Хадам харийн халаас халирч зугтсан хүүхэнцд
Хунзүү хийжүү хотуудаар дуулж гүйсэн хүүхэнцд
Халуун усны газруудаар хар дарсан хүүхэнцд

Айл гэрээ додомдож ачиллаа гүйцээсэн бүсгүйчүүд
Архичин нөхрөө аргадаж амьдралаа тулсан бүсгүйчүүд
Алба амны ажлуудыг алныг нь цоо амжуулдаг бүсгүйчүүд
Аагаш жан сайтай арвин арвин бүсгүйчүүд …

Зуун зууны тэртээгээс зовлон амссан манайхан
Зод зодын хадууг зад дайрсан манайхан
Зуур зуурын салхнаар сэтгэл хээлзсэн манайхан
Зон зоны борооноор итгэлээ сэлбэсэн манайхан


Ялаа шавардам цайгаар ядаргаа дийлдэг тариачид
Ямаа халтирам хаданд чилээ дийлдэг анчид
Хариулж нэрсэн арзаар дотор засдаг малчид
Харгуулж тайлбарласан “ товчоон ”-аар сэтгэл засдаг сэхээтд

Гацаан дараагийн сонгуулаар ардчиллыг тамтарсан ард
Гахай тэжээх замаар баяжлыг тамтарсан ард
Ганган улаан тэмээгээр тэнгэрийг тамтарсан ард
Гандмал зуийн тариаар газрыг тамтарсан ард

Цайн газрын хоймортоо хааны хөрөгтэй монголчууд
Сайны ерөөлд уужирсан сүний нийслэлтэй монголчууд
Балгас хотын гуанзандаа хар сүлдтэй монголчууд
Баримал хиймэл цэцэрлэгтээ хүрэл царигтай монголчууд

Ангамал элсээ голдоггүй агваандандрын монголчууд
Ам сайтайг нь бодвол гялхөн баатрын монголчууд
Аавын нутгаа хайрласан гад мэйрний монголчууд
Ардчилал эрх чөлөө хурайлсан улаанхүүгийн монголчууд

Агаар хурмастын өршөөлийг ангайж суун хүсээгүй
Арчуур уурга хоёрыгоо дог болгож гийсгээгүй
Азын тэнгэр хазайвал хоёр гараараа тулсан
Ард монгол түмэндээ би , дагиж дүрсэн цоо хайртай !

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Бүдэрч босохын орчлон 
Оруулсан admin on 2015-12-28 16:05:45 (4259 уншсан)

Хүн, чулуу хоёр адилхан
Бүдэрч босохын орчлонд
Хүйгээсээ эхэлж бид
Тасарч бүдрэн тийчиж босдог оо...
Хөмсөгний минь зай шиг
Бурхан чөтгөр хоёрын хил дээр
Тархиараа бүдэрч
хүйтэн халуун он жилийн урсгалд
Амьтай амгүй бүдэрчихдэг ээ...
Даль нь шархтай шувууд минь
Газартаа биш гарт бүдэрсэн юм аа
Тургилдсан азарга адуу минь
Талдаа биш чөдөрт бүдэрсэн юм
Дэндүү сайн санаат явсан өвөөг минь
Цагийн муу бүдрүүлсэн юм аа...
Бүдрэх юмгүй болтлоо
Бүдэрч явааг нь харах бүрдээ
Босно доо гэхээс
Бурхан эх оронтой доо би бардам байдаг аа...
Хаяарах тэнгэргүй нутаг
Олшрохын дайтай орчлонд
Хаан суудалт эх орноосоо
Холдож бид бүдрээгүй ээ...
Харах тусмаа хямгаддаг бол
Морьтойгоо бид бүдрэхгүй
Хайрлах тусмаа хамгаалдаг бол
Монголтойгоо бид бүдрэхгүй ээ...
Ямар байсан ч бид Монголоо гэсээр
Бүдэрч, босдог юм билээ
Муугаар үнэсүүлж
Босч,бас бүдэрдэг юм билээ
Муруй шулуун зам дээрх
Бүдэрч босох хоёр үгийн хувилбар нь
Бид юм билээ
Бид өөрөө орчлон юм билээ...

2007.7.20



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Шувууд минь
Оруулсан admin on 2015-12-23 10:54:17 (3913 уншсан)

Бууцан дээр минь эргэцэж
Тоонон дүрсэнд нисдэг
Босож суухын чөлөөнд ч
Тэнгэр газрын дэгийг зурдаг
Сүүн хошуугаараа хүнс зөөн
Үрээ үнэсэж тэжээдэг
Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн
Шувууд минь...
Налайсан тал намуухан толгодоор
Өд нь хаяа харагддаг
Нүдэнд өртсөн тэр өд нь
Хөмсөг шиг сэрвэлздэг,
Эзнээсээ хагацаж уйлсан энэ өд
Шувууных гэдэг нь гарцаагүй 
Өдрөөс өдөр уйлж яваа олон шувуу
Миний өд гэхэд буруугүй ээ...
Сая сая жилийн тэртээд 
Хорвоо өглөгч байв уу гэлтэй
Хормой энгэрээ дэлгэж
Хорогдож өөрөө авчисан...
Сайхан зөгнөлөөр ч олдомгүй
Бахдал түүнээс цухалздаг нь
Санахаас шувууд минь
Бэлэг Дэмбэрэл нь байсан ч юм уу даа...
Гандуу байдаг цаг хугацаанд
Дасах гэж бид хэчнээн оролдлоо
Гараараа зааж боломгүй шувуудаа
Хайрлахгүй бид яалаа
Гараг эрхэст гарах гэж хүн төрөлхтөн
Онгоц солироо ч нисгэлээ
Ганц шувуу шиг л байж чадаагүй
Галаваа ч дундалж орхилоо...
Оньс мэт маргаашаа нээх гэж
Түлхүүрээ бид их удаан эрлээ...
Од шиг олон шувуудаа харсаар байж
Ухаарсан гэдгээ мэдээрэй
Орон байргүй орчлонгоо
Мөнх мөнх бус гэж
Сэтгэлээ бид их зүдрээлээ...
Оюут мэргэн шувуудад минь
Тунхаг нь байдагт итгээрэй
Бууцан дээр минь эргэцэж
Тоонон дүрсэнд нисдэг
Босон суухын чөлөөнд ч
Тэнгэр газрын дэгийг зурдаг
Сүүн хошуугаараа идээ зөөн
Үрээ үнэсэж тэжээдэг
Сүүдэр гэрлийн далиа дэлгэсэн
Шувууд минь...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Бараан хошигнол
Оруулсан admin on 2015-12-03 19:04:34 (4337 уншсан)

Цаг хугацааны хөтөл хотойтол
Хүлээсэн тэвчээрээ тайлж
Чамдаа гэдэг бүх юмыг
Чанга сорсон тамхиныхаа ёзоортой орхилоо.
Цаашаа наашаа өнгөрөх
Олны хөлд холхихдоо
Чамайг хөтөлсөн бол ингэхгүй гэж
Цагаатгахаа ч одоо болилоо.
Хад мөргөөд халтичих шиг
Нар хараад алмайрах шиг
Хатуу муу хорвоог базчих шиг болохдоо
Улаахан цамцтайгаа ирдэг
Тэр нэгэн охинтой
Цэнхэрхэн тэнгэрийн доор
Уулзчихаад байгаагаа сая саналаа:
Би зовлонтой атлаа жаргалтай
Ирэхгүй чинийхээ 
Ихэрлэж ирмээр үгэнд чинь хууртдаг
Тэрийг нь өөр хүн орлосон байдаг...
Би яг энд гозойсон мод шиг
Гунигтай атлаа зугаатай
Навчаа гөвчихээд
Нисдэг навчтай сүржигнэдэг
Тэр нь шувуу байдаг...
 
2013,11,17 Tokyo 


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Хүн
Оруулсан admin on 2015-12-02 10:54:05 (4297 уншсан)

Нуур баярлуулж шувуу шувуундаа жиргэх шиг
Нутаг баярлуулж хүн хүнээ хайрлахаар
хорвоодоо амьтай ирдэг юм байна...
Нууцхан замбуулингийн санаа алдах хоромд ч
Нумын хөвч шиг хүний богинохон заяа
Үйлийн үрээ эдэлдэг юм байна...
Сүүдэр нь хүртэл бие газар хоёртоо аргамжаатай байхад
Зүрх зүрхнийхээ гэрэлд
Бурхан чөтгөр хоёрыг хамтад нь нуудаг юм байна...
Дээврээ урагдуулж дэлхий маань хүртэл түгшиж байхад
Дэрэн дээрээ хүн
Хайр нүгэл хоёрыг адилхан үнэсч унтдаг юм байна...
Алдаа оноо бүхнээ ч
Айраг, архитай хольж уухдаа
Арцаагүйгийнхээ эрхэнд
Амьд, үхэлийг хүртэл ялгадаггүй юм байна...
Өдөр шөнийн ээлжид
Гэрэл харанхуйгаар будуулж амьдардаг юм байна...
Жаргал зовлонгийн тэгнүүр дээр
Хүнд хөнгөний тэнцүүргүй юм байна...
Үнэн худал хоёрын алган дээр
Үхтлээ эрхэлдэг тоглоом юм байна...
Бадаг шүлгэнд минь багтдаггүй
баян ядуугийн туйл хүн юм байна...

Хоёр мянга зургаан оны наймдугаар сарын хоёрт бичив



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал дөрөв/ 
Оруулсан admin on 2015-08-26 09:59:59 (4100 уншсан)

Хар гол

 
Шувуугаа шимсэн
Хар гол
Тэнгэрээ ч хатаажээ.
***
Харц эсгэсэн онгоц
Хар голын дээгүүр өнгөрнө.
Хар шувуу сүүдрийг нь урна.
***
Хар голын ус
Хашлага дамжин урсана...
Хагас бичсэн шүлэг энэ аж.
***
Малын цуваа хэрчсэн
Засмал зам
Билүү шиг...
***
Ургасан цэцгээс илүү
Ургасангүй цэцгийг тод санадаг
Ургах гуниг минь...
 
Яруу найргийг хэн бичиж чаддаг юм бэ
 
Бурхан
Эсвэл
чөтгөр 


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/ 
Оруулсан admin on 2015-08-24 10:59:28 (4815 уншсан)

Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/

Чи юу ч биш

Би галзуу
Чамаар дуудуулаагүй цагтаа
Галзуу...
2013.11.30
***
Даарч байсан.
Даарч байна уу гэж асуухаас чинь өмнө
Даарч байсан...
2013.11.30
***
Ганцаардлаа
ханьтай байлгах гэж
Гартаа юм атгаад явах нь ээ...
***
Ямар дохиолдолд инээдэг юм бэ гэж
Инээж суухад чинь
Яах аргагүй инээсэн минь...
2014.2.8
Sakura

Нус гоожчихоод,
Хайртай гэдэг үг
Харин давстай...
2014.5.4
Утаа
-Монголчуудад зориулав

Утаагаа ярьдаг
Утаан дундаа суудаг
утаа...
2014.10.27
***
Орхигдсон бага сургуулийн байшин
холоос
Авс шиг харагддаг...
2014.10.27
***
Усыг нь
Юүлэх тусам
Ховоо хүнд байдаг.
2013.5.27
***
Мэдэх тусам
мэдэхгүй болдог
Мэдэхийн сайхан...
2014.10.27
***
Захаар хүмүүс явна
Захаар нь хот явна
Би цөөрнө
***
Хомоол бөмбөрүүлсэн бамбууг хараад
Юунд жигүүрээ нуух вэ гэж
Салхи хичээн ч асуух вэ дээ
***
Хананд чиний нэрийг зурлаа.
Ховхрох шохой
Гомдоосон нь гэрч байжээ...
***
Толгойгоо эрсэн хүн чулуу
Одоо очиход ч
Толгойгүй...
***
Модон салаанд
Хог дүүжлэгдэхэд хайртай.
Миний мөрөөдөл...
***
Өргөсөөр нь хатгуулах тусмаа
Цэцэгтээ би
Улам хайртай болчихсон юм.
***
Шингэлэгийн шувууг хараад
Баал хуцна
Ялаа хоёулангийн нь дээгүүр дүнгэнэнэ

Бугатын бараа

Машины цонхноос
Манан дундахь Бугат
Цаасан хайрцгууд шиг харагдана.
***
Хөл хатгасан
Зангуугийн нулимс
Цэцэг байжээ.

Наран цэцэг

Наран цэцгийн толгой
Хадуур хараад
Дохилзоно...
***
Хураалтаар орхигдсон
Тарааны мануухай, бялзуухай хоёр
Бүр нулимстай.
***
Шөнийн захын сохор дэнд би хайртай
Ертөнцийг ижилхэн өнгөтэй болгох гэж
Амиа хорлоцгосоны төлөө.
***
Чамайг санасан шүлгийг
Чамайг санаагүй үед
Үзэхийн сайхан...

Аавын бараа

Бүүдийх бараа нь
Гэдийж явсан үеийнхээ
Асуултын тэмдэг
***
Гандсан цэцэгт
Нулимсаа өгөхөд
Эрвээхий дэвтэрч харагдана
***
Гитартайгаа
Чамайг санасан шөнө
Орхиулан мод гөлөглөнө
***
Үүлэн сүүдэр туучсаар
Өөрийнхээ сүүдрийг мартжээ
Бага нас тэнд ургасаар бий...
***
Үнэргүй цэцэг
зулгарахдаа
Үнэртэй
***
Хоёр болжмор
Хошуу хошуугаа түрэлцэх нь
Залбирал мэт...

Чамд хайртай шарх

Атраа цоо ширтэн хэвтэж
Нулимсаараа
Толгойгоо ориолгоном...
***
Өөрөө ч уйлсан
хавхгийг хараад
Туулай юу бодсон бол оо?

Навчны намар

Шарланхан навч намраар нэг тархана
шагайсаар,хайрласан газар нь ч
Орон доронгүйг хэн нь санав даа...
***
Ургасангүй цэцгийн нь
Ургах зүүд нь
Ургасан цэцгийн үнэр байжээ.

Болзоо

Дугуйгаасаа урьтаж хүрсэн
Долоон Цаг
Долоо хоног над тус болох нь ээ...

Хөгжилт

Угаасан дээлээ өмсөөд
Өссөн байна шүү
Зарим хүн хэлдэг...
***
Захаас авчирсан алимийг
Зажуур идүүлэн таллахад
Орхиулан авгайн үтрээг харагдуулана...
***
Хадуурт үхсэн
Голионы
Цус нь ногоон...
***
Хөл дээр ялаа сууна
Алаад няслахад
Жигүүр нь үлдэнэ...
***
Зуны голд нялах тугал
Элээн сүүдэрт ч бээрчих юм шүү...
Аавын минь хэлдэг үг
***
Бухимдлыг минь зөөдөг
Хамгийн том вагон -
Татдаг тамхи...
***
Алтан гандрийн шилд
Адуу харагдахгүй
Шуумал азарга гишгэх хэвээрээ...

/Түмт шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал хоёр/
Оруулсан admin on 2015-08-17 17:38:35 (3618 уншсан)

Ижилсэх анир

Чамайг шүд хавирахаар сэрээд
Орхиул сажихаар
Токио бүр сүүний шөнө...
2013,1,4
***
Танхилхан охинтой
Fiji-san-д гарлаа.
Шөвийсөн уруул уул...
***
Sakura дэлгэрснийг
Хэн нэгнээс сонсох нь
Sakura харсан ч гоё...
2013,1,26
Хоньчин

Эрэг дэрлээд унтав.
Сүүдэр нь шилжээд сэрхээр
Сурлагын шинэ он...
2013,1,28
Амьдрал

Тогоон гэрээс гарвал
Өөрөө ч
Тогоон гэр
2013,4,7
Хайр

Ядам хуруу...
Ядам хуруунд хи бөгж...
Шигчий хуруу...
2013,4,7
***
Дэрвэсхиймээр өнчин өдөнд
Хаврын салхи
Гологдом уйтай...
2013,4,7
Дэлгэрмээр цэцэгт
Гар хүрэхэд
Алганд нүд...
2013.4.11
Өөрт чинь авсан дээл
Намайг ч дулаалдаг.
Гурав ес...
2013.7.14
***
Идэх дургүй үзмийг чинь
Модноос нь чамд авчирлаа.
Үрчийгээд байгаа болохоор нь...
2013.8.11
***
Юунд чамайг цөмөхөв дээ гэх шиг
Өнчин жимсний хэрээ
Өлийсөн хэвээрээ...
2013.8.11
***
Хэн идэхэв гэж
Модондоо хатсан жимс
Чиний ээмэг шиг...
2013.8.31
***
Хар навч
Хацар эсгэсэн навч
Хамаагүй миний гишгэж явдаг навч

/ Түмт шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал нэг/
Оруулсан admin on 2015-08-14 09:29:11 (3517 уншсан)

***
Хаврын ногоо
Харагдахгүй
Үнэр нь ургана
***
Үхэр зулгаасан цэцгэн дээр
Эрвээхий суухыг харлаа.
Хэнийг нь тэнэг гэх бол?
2013,5,27 Tokyo
***
Дэнгийн доор харанхуй
Эрвээхий нисэх нь
Харагддаггүй...
2013.4.3 Tokyo
***
Халуун кофе-ээ асгав
Халуун биш гэх шиг
Харласан чигээрээ газарт...
2014.10.27 Tokyo
***
Онгойлгосон цонх
ниссэн эрвээхий
бүр хээр тал...
2012.1.6 Sakuba хот
***
Далиа сэгсчих болжморыг хараад
Шүхрээ шидэхэд ч
Шүхэртэй агшин...
2012,5,13 Сакуба хот
***
Харагдахын төлөө
Харагдахгүй дэлгэрдэг
үгүйгийн цэцэг...
***
Тамхиа болив.
Хортой гэдгийг нь
Мэдрэхийн төлөө ахиад татав...
***
Гялс өнгөрөхөд
Гялгар уут хийсэх нь
Салхины шүлэг...

/ Түмт шинэ хөрвүүлэв /

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Үүл
Оруулсан admin on 2015-08-11 17:16:27 (3462 уншсан)

Х.Бөхманд: Үүл

-Намайг бага байхад маны нутагт
Ноолуурт шороо биш
Шороонд ноолуур холиж зарсан
Нэг худ аав байсан юм...

Үүл -
Тэнгэрийн ноолуур юм.
Гуужихад нь булаацалдаж
сэгсчсээр байж
Ширхэг үнэгүй болгосон юм.
Гэхдээ шороо холиод зарахад
болдог л биз...

Okinawa
2015.06.17

/Түмт Шинэ хөрвүүлэв /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Тагтнаасаа
Оруулсан admin on 2015-08-11 17:11:43 (3875 уншсан)

Х.Бөхманд: Тагтнаасаа

-Энэ хотыг хүмүүс бор шувууных гэдэг
Энүүхнээр биеэ үнэлэгч биш нэг охин байнга орж гардаг...

Тагтнаасаа далласан гар минь
Чанх дээшээ тэнгэр
Үүлтэй баяр минь
Цагтаа үүл
Борооных л байх албагүй ээ...

Тагтнаасаа үдсэн гар минь
Цагаан хар газар
Өвстэй гуниг минь
Чамд би
Хайрын л байх шаардлагагүй ээ...

Тагтнаас чи минь
Долоон давхар холоо...
Тагтнаас чинь би чамд
Таван давхар ойр оо...
Тагтан дээрээ би
Ороо,бас сэтгэлээ дэлгэж ээдэг ээ...

2015.06.16
Okinawa
/ Түмт шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Ганцхан нутгаа санахад л гоёо
Оруулсан admin on 2015-08-11 17:00:17 (3437 уншсан)

Эвхэрсэн давлагаагаар 
Эргэндээ цугларсан 
Чулуудын дунд зогсохдоо 
Чамаас олсон бухимдалаа 
Цэлэлзэх далайгаар зөөлгөх гэж 
Цагаан чулуу нэгийг шүүрч шидлээ. 
Энд нь илүү жаргалтай гэх шиг 
Усны дүрсээр үг хэлүүлдэг нь 
Чулуу... 
Эргэлзэхгүй хэзээ ч ийм гэх шиг 
Элсээ индүүдэн ирж буцах 
Өлмий өгсөх давлагаа нь 
Чиний сэтгэл... 
Гар хөл хоёртоо 
Ойрхон байдаг юмыг 
Гайхаад ч яахав даа, 
Ганцхан нутгаа санахад л гоёо... 

Okinawa 
2015.06.16 

/Түмт Шинэ хөрвүүлэв /



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд: Мод тэврүүлчихмээр жигтэйхэн
Оруулсан admin on 2015-08-10 17:42:52 (3498 уншсан)

Х.Бөхманд: Мод тэврүүлчихмээр жигтэйхэн

1438777826
Залуугаас маань захиа ирсэн гэж 
Заамаа зассан чигээрээ хэлэх нь 
Модны доор 
Сэрүүцүүлсэн сүүдрээ арчих гэж 
Модны намаа газар уруугаа... 
Сэгтэй үлдээх гэж модонд намайг өгөх 
Миний хайр нөхөр лүүгээ... 
Би тоох ч үгүй гэдэг 
Омогтоо уртассан чиний сүүдэр. 
Мод тоглоогүй гэдгийн нь гэрч 
Орондоо уйдсан чиний сэтгэл. 
Бас тэврүүлчихмээр жигтэйхэн... 
 
 
2015.06.04 
Okinawa
 
/ түмт шинэ хөрвүүлэв/


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: Х.Бөхманд : Чамд нэг юм байна
Оруулсан admin on 2015-08-07 11:35:45 (4131 уншсан)

Хөххадын Бөхманд 

1438777826
Яруу найрагч,уран бичлэгтэн. 1984 онд Өвөр Монголын улаанхад хотод төрсөн.Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд college -ийг хятад зураг,уран бичлэгийн мэргэжлээр дүүргэсэн.тэрээр Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,Өвөр Монголын уран бичлэгтэний эвлэлийн гишүүн." Үгүйгийн цэцэг"," Шувууны мөр" хоёр шүлэгийн номтой.
Одоо Tokyo хотод ажиллаж амьдарч байна.
 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М.Хас сод: Агуу их өөлөн иж ий
Оруулсан admin on 2014-03-02 20:00:50 (3469 уншсан)

Уурагт цагаан сүүгээ
Шимүүлэн шимүүлэн өсгөсөн
Ухаант мэргэн үгээрээ
Сурган сурган хүмүүжүүлсэн
Алтан дэлхийн эх
Агуу их өөлөн иж ий
Бурхан халтаны жимсээр
Бондгор хүүхдэдээ тэжээсэн
Булаг усны загасаар
Бор хонгыг туулсан
Алтан дэлхийн эх
Агуу их өөлөн иж ий
Саран нарны гэрлээр
Санаа сэтгэлээ сүүл эсэн
Салхи борооны дундуур
Саадаг сумаа хөвчлөсөн
Алтан дэлхийн эх
Агуу их өөлөн иж ий

/ Түмт чо. Шинэ хөрвүүлэв/



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М.Хас сод : Нар сарны учрал
Оруулсан admin on 2014-02-28 16:55:26 (4634 уншсан)

Хурдан морины туурайдаа
Хуй салхийг гишгэж
Хурц мэргэн есүхэй хан
Хонгирадын нутагт орлоо

Хонгирадын эзэн дай цэцэн
Холоос угтан авч
Хун цагаан гэртээ
Хурим бэлтгэн зочлов



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М. Хас сод : Учиртай тоглоом
Оруулсан admin on 2014-02-28 14:38:54 (4571 уншсан)

Хан Есүхэй баатар
Хамаг анчдаа дагуулж
Жадат уулыг дайвуулж
Харанхуй шугуйг найгуулж

Мянга мянган ооноос
Мax мараатайг харваж
Түмэн түмэн бугаас
Тураг тарганыг намнаж

Хүн бүхэн баясалдаж
Хүлэг бүхэн янцгаалдаж
Хүчит нумыг хүнгэнүүлж
Хүрэл зэвийг жингэнүүлж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М. Хас сод: Тэмүжиний өлгий
Оруулсан admin on 2014-02-21 15:07:24 (4256 уншсан)

Түмд урианхайн жарчуудай
Төрөлх мэргэн ухаантай
Төрсөн нутагтаа хүндтэй
Төлөг үздэг эрдэмтэй

Хатан өөлүнээс төрсөн
Хас болор шиг тэмүжинийг
Халуун алгандаа өргөж
Харан харан шинжиж:



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М. Хассод : Тэнгэрлэг хөвгүүн мэндлэв
Оруулсан admin on 2014-02-14 08:47:56 (4401 уншсан)

Онон мөрний ус
Ойлон ойлон давлагаалж
Оюун ногоон дэнжид нь
Олон сүрэг алагшив

Цэнхэр униарт ууланд нь
Цэцэг булаалдан дэлгэрч
Цэвэр тунгалаг агаарт нь
Цэгцүүхий болжмор жиргэв

Арван сарын тээштэй
Алмайрч явсан өөлүн
Асрагч хоёр охиноор
Ар өврөө түшүүлж

Дэлүүн болдог уулын
Дэлгэрэх цэцгийг сонирхаж
Дээгүүр нисэх шувууны
Дэвдрэн донгодохыг сонсож



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )

Өвөр Монголын  яруу найраг 		 Шүлэг: М.Хассод : Өөлүн үжиний бэлэгт зүүд
Оруулсан admin on 2014-02-13 08:53:26 (4487 уншсан)

Үзэсгэлэн сайхан өөлүн хатан
Өргөө цагаан гэртээ нойрсож
Өлзий бэлэгт нэгэн зүүдээр
Өрлөг тэмүүжинг жирэмслэв

Амгалан цагаан гэрийн тооноор
Алтан од харван ирээд
Асах голомтын тоногт тосож
Арван ханатад гэрэл сацрав

Цагаан морь унасан
Цацагт мөнгөн дуулгатай
Саран тунгалаг царайтай
Сайхан мушгиа сахалтай



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Өвөр Монголын яруу найраг )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 92 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-020.JPG
Хэмжээс: 600x450 48k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4049

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-014.JPG
Хэмжээс: 600x450 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4642

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-167.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3803


Агуулга
Monday, 2013.08.12
· Түмт Шинэ: Албан хаагч аль нэгэн эрхэмд
· Түмт шинэ: Нохойн эрэл
Saturday, 2013.07.13
· Түмт Шинэ: Илжиг арслан болж хөглөсөн нь
Sunday, 2013.06.09
· Түмт Шинэ: Араа шүд арга ухаа хоёр
Tuesday, 2013.05.28
· Б. Журамт: Говийн амьтай чулууд
Sunday, 2013.05.26
· З.Мөнх-Эрдэнэ : Хамгаас хайртай чамдаа
Tuesday, 2013.05.21
· Түмт чо.шинэ: Хотын даргын зовнил
Friday, 2013.05.10
· Бо. Цэнгэл : Баяртай
Monday, 2013.05.06
· Р.Тэнгис : Туулын Гурван Шувуухай
Sunday, 2013.05.05
· Га. Чин-баатар : Он цаг
Tuesday, 2013.04.30
· Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ
· Артай : Улаан бодон
Saturday, 2013.04.27
· Чингисийн эрэл
Sunday, 2013.04.21
· Түмт Чо. Шинэ : Амьтад яаж өвөлждөг бэ
Monday, 2013.04.08
· Артай : Бид салахгүй
Saturday, 2013.04.06
· Түмт Чо. Шинэ : Хаан нартайгаа хамт
Friday, 2013.04.05
· Түмт Чо. Шинэ : Учрах тавилан
Wednesday, 2013.04.03
· Түмт Чо.Шинэ : Нутгийн хайр
Monday, 2013.04.01
· Түмт Чо.Шинэ : Хувь тавилан
· Түмт Чо.Шинэ : Хүүхэний нүд хүүгийн зориг
Sunday, 2013.03.31
· Түмт Чо. Шинэ : Уугуул нутгын ургаа хад
Thursday, 2013.03.28
· Түмт Чо.Шинэ : Дурлал
· хүлээж цөхсөн бол яваач хэмээх дууны үгийн орчуулга
Wednesday, 2013.03.27
· Түмт чо. Шинэ : Хүсэл
Monday, 2013.03.25
· Түмт чо. Шинэ : Бөртэ чонын нутаг
Friday, 2013.03.22
· Түмэт чо.шинэ : Ховч чоно
Wednesday, 2013.03.20
· Түмэт Чо.Шинэ : Шоодвор болсон нохой
· Бо. Цэнгэлт : Энгэр нэвт жавар
Friday, 2011.12.16
· Б.Дүүрэнжаргал : Цагийн гадна
Thursday, 2011.04.28
· Хичээлтийн Харбар: МЭДРЭМЖ
· Зүүнгар Буянбат: БҮРЭЭ ХАЙРХАН
Tuesday, 2011.04.26
· Хичээлтийн Харбар : УЛААНБААТАРЫН ҮДИЙН ХОЙНО
· Зүүнгар Буянбат : ТАМСАГБУЛАГИЙН ИХ ГОВЬ МИНЬ
Thursday, 2011.03.31
· Хүнийх биш ээ миний хайр
Monday, 2011.03.28
· БУУРАЛ ДЭЛХИЙД ГАЗАР ХӨДЛӨХ ЗӨВ
· НАРАН ЭЭЖ
· ЧИНГИС ТАРНИ
· Зүүнгар Буянбат : ЭЭЖЭЭ! БИ ТАНЬ РУУ ЯВЖ БАЙНА
Monday, 2010.12.27
· Өвөр Монголын яруу найраг ч Хичээлтийн Харбар : МАГАДГҮЙ
Monday, 2010.12.06
· Өвөр Монголын яруу найрагч Хичээлтийн Харбар : САЛХИ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn