Өмнө зүгийн бараан тэнгэрийг ширтэх Өрлөг жанжны баргар чулуун хөшөө Өршөөлгүй хөмсөг зангидсан харц Өвдөг чичрэм догшин царай Боржин гараар боржин энгэрээ ярсхийж Бодлынхоо хүндэд чулуу болсон мэт Цагаан гантигт цав гартал дэвсэж Цангинатал зандран хилэгнэх мэт Жаварлаг хүйтэн өвлөөр хяруу дараастай Жанжны очир дээр цагийн хөв суужээ. Улсынхаа сүлдэт жаахан баганыг түшин Улаан маршал мөс болон хөрчээ. Холгүйхэн эзгүй цэцэрлэгийн буланд Хорз архины хоосон лонх хэвтэнэ. Хошой баатрын хүрэл хөшөөний өлмийд Будаг нялсан бутархай цаас хөглөрнө. Харуул манаагүй энэ бяцхан талбай Хашаа хэрэмгүй эзнээ хүлээсэн талбар Дүнсгэр хөшөө лүндэн буулгавч сонсохгүй Дүлий чулуун баганат харанхуй харш Ноход энэүүхэнд шөнө дөлөн яргиж Ноорхой ядуу эр хааяа нэг ирдэг юм Үйрмэг цасан дээр санаа алдан сууж Нойрмог нүдээр ширтэж байгаад буцдаг юм. Ял гавьяа хоёр эн зэрэгцсэн Яруу тодорхой он цагийн хүү Улаан маршалын баргар чулуун хөшөө Улсын сүлдэт жаахан баганыг түшээстэй.
1995 он Баянтүмэн
Цэнхэрийн цэнхэр талд амьдардаг би Цэцэн гөрөөс, эртэч шувуухайн нутагт аж төрдөг би Цэцгийн илтэс таалан сатаарсан шиг Цэнгэлийн хур буулгаж зугаацсан шиг Цэгээн үүлсийн чөлөөнд салхин мэт жаргадаг би Асар хүйн их талдаа дуулж явдаг би Аргил бугын урамдахыг сонсон дуугаа зохиодог би Арван хоёр салаа эврийг харшилдуулсан шиг Амин голын хайртай амрагаа харамласан шиг Аяланхан дуулж чаддаг би Томоо шаргал наран доор зүүдлэнхэн нойрсдог би Толгой эргэм аз жаргалын гүнд хөлгүйеэ сэлдэг би Тоост орчлонгийн тохиосон зайгаа эзэгнэнхэн суугаа би Үлэмжийн уужим хөх тэнгэрийг өглөө бүхэн хардаг би Үүл сүвлэн бууж ирэх үлгэрийн гоо сайхныг хүлээн зогсдог би Үнэний хэлтэрхий дээр үгийн шигтгээ тааруулсан шиг Үзмийн дарсанд бурмын амтыг шингээсэн шиг Та нараасаа тасран оддог би 2008 он
Үе үехэн сэвэлзүүр салхитай, дэн бүрээстэй гэрт бол жиндэж хонохоор намрын энэ сэрүүхэн өдрүүдэд би өөрийн дуугаа дуулмаар байна. Түм бужигнасан Улаанбаатарын хөл үймээнээс тэртээ зайдуу, Мэнэн, Тамсагийн их талын хормой дэрлэн орших бяцхан хотоосоо, эрх чөлөөтэй амьдрахын жаргал, зовлонг мэдэрсэн аз хийморь дүүрэн хорин жилийнхээ тухай нэгээхэн ч гэлээ сайхан үгийг хэлмээр байна. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Жамбалгарав Ц )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_14.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3964
mongolia2007year-113.JPG Хэмжээс: 600x450 62k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3998
mongolia2007year-053.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3959
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: