Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Раднаадорж Улам-Оргих


Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Цасан ширхэг будрахдаа
Оруулсан admin on 2013-12-05 17:44:33 (3275 уншсан)

Цасан ширхэг будрахдаа

Уйтгарт дарагдаад унтаж орхисон
Урд уулын манант зүүдэнд
Унгирал дотроо хөглөрөн сэрчигнэх
Улиасны шарангуй навчсын
Амь биеийг хучин дулаацуулаарай.
Цасан ширхэг будрахдаа
Өвөөгийн минь түлээндээ явдаг
Үхэр тэрэгний бүдэгхэн жимийг,
Өөр ертөнцөд хүрч болох,
Амьдрах-уйн тэр л бяцхан зөргийг
Ариун биеэрээ битгий нууцлаарай.
Цасан ширхэг будрахдаа
Өвс зуугаад нисэн одсон
Тэр нэгэн шувуухайны
Өмнөөс үлээх хүйтэн жаврыг
Зөөллөн, зөөллөж газардаарай

***
Намайг эзэмдсэн сөөнгө хоолойны дэргэд
Найрал хөгжим бол юу ч биш.
Уйтгар хийгээд харанхуйн тухай үзлийг минь
Уландаа гишгэлсэн эмэгтэйгээс бусад нь
Үзэсгэлэн худалдаан дээр хямдруулан дэлгэсэн
Үнэтэй энгэсэг, нялуун сүрчиг төдий.
Тамхины утаа мэт амьдарлын манан,
Тамир тэнхээг минь цөлмөн сорсон гунигт үнсэлт,
Энэ бүхэн замхарч амжаагүй байхад л
Таазнаас өлгөгдсөн гэрэл
үзэсгэлэнт царайг чинь илчлэн харуулж
Танхим дүүрэн үзэгчид чиний тухай шуугилдан ярилцахад
Борооны шиврээ, бүрээний дуурьсалт мэт
Тэр л чимээн дунд
Би чиний нэрийг эцсийн удаа энхрийлэн шивнэх болно
Гоцлол дуучин минь.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Зүрхэнд үлдээсэн шидэт үгсийг
Оруулсан admin on 2013-12-05 17:39:06 (2773 уншсан)

Хагарсан шилний үйрмэг атгаад

Хар цусаа алганаасаа дуслуулан алхахад
Хаа нэгтээгээс надруу шидсэн бурхны ариун олсыг
Хүзүүнээсээ углах хүсэл төрөх тэр агшин мэт
Арчаагүй цөхөрсөн бүгчим шөнүүдийн
Амьд гэрэл гэгээ бас архичны нулимс мэт чамайгаа
Ахиж хэзээ ч хайрлахгүй цуурай мэт хоосон зүрхнээс
Арчигдах л ёстой дурсамжууд салхинд хийсэн одоход ч
Араас нь гуниглаж уд шиг бөхийхгүй.
Амьдралд итгэдэг гэнэн чигээрээ үлдэхгүй.

***
Зүрхэнд үлдээсэн шидэт үгсийг
Зүгээр л, эргэн санахгүй болтолоо чи мартаж,
Хүнд хүйтэн төмөр мэт зовиурыг би
Хөл хүнд эх шиг тээн, тэнүүчилхэд
Залбиран хүсэх минь,цурхиран ганцаардах минь
Зовлонтны алхаа шиг чихэнд сонсогдохгүй.
Зам зуурын сохор таашаалд
Бид бүгдээрээ адилхан автдаг ч
Зол жаргал гэгч нарны цацраг шиг
Барих барьцгүй, тийм дулаахан.

2011.11.12



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Article1: Р.Улам-Оргих : Мартагдсан дурлалын чинь аль гашууныг ...
Оруулсан admin on 2013-12-05 17:35:04 (3220 уншсан)

Мартагдсан дурлалын чинь аль гашууныг

Махан зүрхнээсээ тасчин ураад

Мэрж суухад зовлон амтагдах ч,

Цохиловч үл дуулдах

Чиний хуурмаг үгсийг

Цонхоор сэгсрэн, агаарт гөвөхөд

Газар унахдаа ёолсон

Ганц ч өвдөлт нь

Чихэнд ирж наалдсангүй.

 

 ***

Үүрээр чиний тухай бодлоо.

Үнсний саван дотроос

Дутуу унтарсан тамхи

Өмнөөс уйтгартай эвшээхдээ

Надад ингэж хэллээ.

"Амьдрал бол гунигийг мэдэрч болох

Агшин зуурын боломж юм"

2012.01.09



( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Ганцаардал
Оруулсан admin on 2013-12-05 17:33:35 (3441 уншсан)

Ганцаардал магадгүй гар юм,
Үүрээр зүүдэнд ирдэг чиний
Үсийг минь илбэхдээ
Салхи шиг чичирдэг тийм гар.

Гарцаагүй түүнийг атгаж чадвал
Гал дундуур, усан дундуур, амьдрал дундуур
Гуталгүй хөл нүцгэнээр туучаад гарах итгэл төрнө.

Жижигхэн, хүйтэн тэр гарнаас нэг л атгачихвал
Жигүүрээ хумиж, сэтгэлээ аниад
Жинхэнэ шидийг олсон намрын мод шиг
Жишим ч үгүй үхээд эргэн амилах хүчийг эзэмшинэ.

Ганцаардал магадгүй гар юм,
Ямагт харанхуйг магтан дуулагч
Яруу найрагч үзгийг чинь
Хаанаас ч юм алдалгүй түшдэг
Хар хүчний дуу хоолой юм.

Ганцаардана гэдэг эцэстээ
Гарын чинь алганд үйрэгдээд ахуйгаас чөлөөлөгдөх
Гандсан улаан навчны агаарт хийсэхдээ
Тэндээ үүрд замхарсан
Ертөнцийн гунигт аялгуу юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Гэрэлтэх шидгүй зүрхэнд минь
Оруулсан admin on 2013-12-05 17:31:29 (2801 уншсан)

Гэрэлтэх шидгүй зүрхэнд минь
Гэгээнтэн мэт ганцаар чи оршиж
Гэрэл гэгээг тэнд өглөөний нар шиг дэлгэхдээ
Гэм нүгэл бүхнийг минь
Хуурай мод шиг өршөөн шатаасан.

Хайрлан тэвэрсэн ятга мэт биеийг чинь
Хар хүчээр цаг хугацаа надаас
Хагацааж чадахгүйг тэгэхэд мэдээд
"Хайрт минь" гэж итгэх шавхагдашгүй хүчийг
Харцнаас чинь би олж нээсэн.

Үснээс чинь тасарсан үс,
Үгнээс чинь чөлөөлөгдсөн үг,
Хуруунаас чинь цацрах ховсын шид
Энэ бүхэн нийлээд
Хувь тавиланд минь ирж нэгддэг гэдэгт чи итгэсэн шиг
Хорвоогийн ариун дуу хоолой нулимс чинь хүртэл
Хоосон цээжинд минь элс шиг дуслахыг ч бас
Хувь тавилан гэж би итгэсэн.

Ер төгсгөл гэж үгүй мэт цөлийн
Ердийн хоосон ахуйгаас бий болсон
Ер бусын тэнгисийн үнэрт сарнай минь
Ертөнцөд миний бичих
Хамгийн сүүлчийн шүлэг бол чи юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Гайхалтай, юутай ч зүйрлэшгүй
Оруулсан admin on 2013-12-04 23:06:52 (3016 уншсан)

Би чамайг маш ихээр хайрлах үед
Шүлэг бичмээр санагддаг.

Гэвч тэр үед надад
Үг гэдэг-
Оршихуйн гүнээс ундраад л байгаа
Оддын гялбаа шиг тунгалаг
Мэдрэмжийг илэрхийлэхэд
Огт боломжгүй, хичнээн болхи,
ямар хүчгүй гэдэг нь ойлгогддог.

Түүний оронд зүгээр л
Гараас чинь атгаад
Юу ч бодолгүй суух минь л
Гайхалтай, юутай ч зүйрлэшгүй!

Улаанбатар хот
2013.07.29



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Агаараар биш чамаар амьсгалнам
Оруулсан admin on 2013-12-04 23:03:20 (2916 уншсан)

Агаараар биш чамаар амьсгалнам
Амьдралыг биш сэтгэлийг чинь л гатлах гэж
Алхаад л байлаа, алхаад л байлаа...

Гэвч тэнд төгсгөл гэж байсангүй
Гишгэсэн мөрөө ч эргэж харахын завдалгүй
Гэрэл гэгээнд нүдээ сохлуулчихаад
Хов хоосон харц,
Хор шингээсэн мэт ганцхан дусал уруул,
Цусгүй юм шиг цонхигор царай,
Мөсөн туяат тэр л царай,
Бүв бүлээн тэнгис,
Бүүр тэндээс ч сонсогдсоор л байх
Зүрхний халуухан цохилт...

Энэ бүхнээр чинь шунаглан, шунаглан амьсгалнам
Элсэн дээр бичсэн бүсгүйн нэрийг
Эгшин төдийд л хаман залгилах далайн татралт шиг.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Шүлгэн дотор минь чи амьдарсаар л байна, одоог хүртэл
Оруулсан admin on 2013-12-04 22:47:47 (2971 уншсан)

I

Одоо л чиний тухай, хамгийн сүүлчийн удаа

Орон дотроо гашуунаар мэгшин дурсах минь

Олон, олон манан хөлд тээглэн орооцолдож

Орой намрын бороо орчлонгоор дүүрэн зүсрэх мэт байна. 

Цантсан мөчирүүд шаргал цасаа сэгсрэх шиг

Цээжний гүнд нэгэн зүйл шархиран урагдаж

Чи сэтгэлд минь 

Будант тэнгэр шиг л хэл чимээгүй оршино...

 

2012.07.15

 

II

Амьдралаас уйдсан сахиулсан тэнгэр

Цааш цааш алхан одно, цасан дээгүүр.
Гишгэгдэн үлдэсэн уянгын мөрүүдийг нь
Гиюүрэн зогсохдоо л нүдээ анин уншнам.

Агаарын тунгалагт уусан замхарагч
Арилсан дотортой сахиулсан тэнгэр
Ард ирээд хүзүүгээр тэвэрэхэд л
Амьдралд хүлэгдэх нэгэн сэтгэл
Агаарын тунгалагт уусан замхарнам.

III

Шүлгэн дотор минь чи амьдарсаар л байна, одоог хүртэл.
Тэнд чи эмтрэлт бас эвлэрэлт 
Эцэст нь урвалт бас ухаан болж хувирчихаад 
Тэнгэр мэт гүн шаналанд үргэлж намайг автуулсан хэвээрээ
Тэсгэл алдан уймарсан үед минь үзэг, цаас шүүрүүлсээр л байх юм.

IV

Энхрийлэн тэвэрдэг хоосон сүнсийг чинь

Эзгүйрсэн харанхуйн дундаас гар минь

Эрэн тэнүүчлэхдээ л үгээр уйлж байсан.

Улаанбаатар хот
2013.08.01

 



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Р.Улам-Оргих : Би нэгэн хуучин хорооллын ...
Оруулсан admin on 2013-12-04 22:36:03 (2996 уншсан)

Би нэгэн хуучин хорооллын
Томоос том есөн давхар байрны
Есдүгээр давхарын 72 тоотод
Маш жижигхээн бичгийн ширээ, ор бас хөргөгч, номнууд багтаж болох
Тийм авсаархан бяцхан өрөөнд амьдардаг юм.

Тэсгим өвлийн хялмаа хаяласан өглөөгүүр
Тэр минь над дээр инээмсэглэн ирээд
Үдшийн бүрий нөмрөх үест
Цэнхэр алчуураа салхинд дэрвүүлсээр
Цээж хөндүүрлүүлэх мэт цастай гудамжаар
Гэрийн зүг явдаг байв.

Өдрийн турш бид орон дотроо тэврэлдэж хэвтээд
Үлгэр ярьж өгдөг байсан юм хоёр биендээ.
Нэг аяганаас хамтдаа хооллож,
Тагтан дээрээ үнсэлцэж зогсоход
Тээр доор хүмүүс бяцхан одой нар шиг л
 
Хаашаа ч юм яаран зөрөлдөхийг
Харж зогсох л бидэнд хамгаас сонирхолтой байсан.

Би түүнийг заримдаа гомдооход
Тунгалаг нүдэнд нь нулимас хуралдаж ирсэнээ
Таг дуугүй болоод цааш харан суудагсан.
Тэр үед надад юу мэдрэгддэг байсан гээч!
Ар нуруугаар нь зөөлхөн тэврээд
Аргадах мэт царайчлангуйгаар хүзүүн дээр нь үнсэхэд
Хорвоогийн хамгийн сайхан харцаар дүрлийтэл ширтсэнээ
Хов хэлж буй жаахан охин шиг
Хошуугаа цорвойлгон өмөлзөн эрхлэх
Тийм агшинд түүнтэйгээ үүрд үлдэмээр санагддаг юм.

 
Улаанбаатар хот


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Намарт зориулав
Оруулсан admin on 2010-11-17 12:09:35 (4973 уншсан)

Шөнийн 03 цаг 29 минутад
Согтуугаар зам хөндлөн гарахдаа
Машинд дайруулж үхсэн
Өмсөх хувцасгүй нүцгэн намрыг
Өвөл бид хоёр өнөөдөр даруухнаар оршуулав.
Түүний зургийг тэнгэрт нисдэг
Хар өнгөтэй нэг шувуугаар зуруулж
Хөшөөний бичээсийг нь
Хэн ч мэдэхгүй яруу найрагчийн
Шүлгийн мөрөөс ишлэв.
“бурхны нүдэн дэх нэг дусал нулимс- НАМАР”



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Өвлийн шүлэг
Оруулсан admin on 2010-11-17 12:03:39 (4690 уншсан)

1.        
Улаан нүүрээрээ цонх мөргөж үхсэн
Өч төчнөөн цаснуудын эмгэнэлийн
Бичгийг үйлдэж дуусгачихаад
Уйтгарт цонхондоо уншиж сонирхуулна.
2 . 
Өвлийн пийшинд хуурай моднууд
Пүрхийн асах шиг
Хавар хурдан болоосой
3 .
Өвлийн пийшинд хуурай моднууд
Пүрхийн асна
4 .
Хавар болох хаа байсан юм.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Хүн чанар
Оруулсан admin on 2010-11-17 11:52:26 (5155 уншсан)

* * *

Хөхний товч, хонхны товчлуур
Хоёрыг яаж ч хичээгээд ялгадаггүй, би
Хөрш айлынхаа хаалганы өмнө
Хонхыг нь дараад зогсож байхдаа
Хайртай эмэгтэйнхээ хөхний товчинд
Хүрч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг
Хөхний товч, хонхны товчлуур
Хоёрыг ялгаж суралгүй байсаар
Хорвоог барах юмсан гэж бодоод удаж байна.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Хүн чанар
Оруулсан admin on 2010-11-17 11:33:47 (5277 уншсан)

1.
Энэ олон жилийн дараа
Худалдагдаагүй, хулгайлагдаагүй
Надад үлдсэн цорын ганц
Алтан найдвар минь
Хүн чанар минь
2.
Заримдаа би чамайг зарим хүмүүс шиг
Зарчихмаар, үрчихмээр болдог байсан ч
Зарагдахгүй, үрэгдэхгүй
Яаж ийгээд надад үлдсэн
Хүн чанар чамайг хүндлэн биширч
Хараан зүхнэ.
Хайрламаар хүн чанар минь



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Нэргүй мөртүүд №3
Оруулсан admin on 2010-11-17 11:30:47 (4637 уншсан)

1.
Унтлагын өрөөний хөшиггүй цонхоор
Сар шагайгаад . . .
Даваруу сар орон дээр минь
Дөрвөн мөчөө тэнийлгээд хэвтчихсэн
2
Сарыг дэрлэж хэвтээд
Хувь заяаны тухай гэгээн үлгэр
Номноос уншихад хангир жингэр
Усны савтай бяцхан жаал
Хангинтал санаа алдаж
Ээжээ санаад уйлах нулимс нь
Дэр нэвтэлж амтагдаад
Сарыг зүхэж хүүг өрөвдөөд
Тун удахгүй би ч бас саран дотор очиж амьдарна


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )


Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Нэргүй мөртүүд №2
Оруулсан admin on 2010-11-17 11:29:34 (4538 уншсан)

* * *
Хамаг биенийхээ хаалга цонхыг нээнэм.
Нээлттэй цонхны тавцан дээр
Тамхи татаж гадагш ширтэх үдшээр
Асуулгүйгээр чи үүдээр минь орж ирэхэд
Хөөрхөн хацарны чинь сар туссан хонхорхойд
Хүүхдүүдийн минь ирээдүй инээмсэглэн байнам



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Нэргүй мөртүүд №1
Оруулсан admin on 2010-11-17 11:28:11 (4622 уншсан)

* * *
Хамгийн сайхан чиний нэрийг
Харанхуйгаас, шөнөөс, одноос
Арай ядан үсэглэн уншихад
Хамаг бүхэн минь чи болохыг
Хормын төдийд анзаардаг
Үнэн хуурмаг чиний үзэсгэлэнг
Үүлнээс, салхинаас, тэнгэрээс
Үзэхийн төдийд олж харахад
Минийх гэсэн бүхэн минь чи болохыг
Мичид гялалзах тэнгэрийн гүнээс анзаардаг



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Хаврын орой
Оруулсан admin on 2010-11-17 11:26:18 (3685 уншсан)

Тэнгэрийн салхинд шидэгдсэн
Тагтааны нисэх чимээнд цэцгийн үр
Боловсороод маргааш өглөө гэхэд
Модод бүгдээрээ гоо үзэсгэлэнт болсон байна
Удахгүй асгарах усан бороог
Хүлээн авагчаар зарлаад
Уншиж дуусгаагүй номын хуудсууд
Бичиг үсэгт тайлагдах мэт
Гэгээн салхинд хоёр нэгээр сөхөгдөнө



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Намар цаг
Оруулсан admin on 2010-11-17 11:25:03 (3669 уншсан)

Тэнгэр үнэртсэн нойтон солонго мэт
Тийм үзэсгэлэнт, тийм хуурамч
Тэнэгхэн минь. Сицили маягийн
Гунигтай дуу аялдаг байсан
Намуухан уйтгарт хоолойг чинь
Догдлон дурсах - намар цаг…

Зэвүүн

Хонгор намрын гэрэлт уйтгар
Чамайг санах сэтгэлтэй минь тэнцүү



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Өшөө авах хялбар төлөвлөгөө
Оруулсан admin on 2010-11-17 11:22:57 (5018 уншсан)

1.
Надад нэг мөрөөдөл байгаа
Намайг үл хүндэтгэсэн
АМЬДРАЛ чиний
Нармайг нэг сайхан нээнэ дээ
2.
Дайсныхаа сул талыг анзаарсаар
Инээмсэглээд гар барихдаа
Хэзээ ч юм чинжаалтай үгээ
Зүрхэнд чинь зоож
Чамтай салах ёс гүйцэтгэнэ
Амьдрал аа…



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )

Улам-Оргих  	Раднаадорж	 Шүлэг: Раднаадоржийн Улам-Оргих : Хаврын сонет
Оруулсан admin on 2010-11-17 11:20:03 (5074 уншсан)

Цаг хугацааны туулай
Цаашаа биш наашаа дэгдэхэд
Царайлаг хөвүүний цээжинд
Гунигаас өөр гэгээ үгүй
Мөнх ногоохон сэтгэлээ
Дэрлээд унтаж буй хавар цаг
Маргааш л сэрэх юм шиг.
Хүн төрөлхтөнийг даарч хөрөх
Осгож үхэх аюулаас хавар цаг л
Хүүхэд шуухад, хүүхэн хонгоруудтай нь
Хамт аврах юм шиг хачин дулаахан
Мэдрэмжиндээ итгэж амьдрахад
Хавар цаг хажууд ирчихсэн
Инээмсэглэж зогсох л хамгаас сайхан



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Улам-Оргих Раднаадорж )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 164 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Т. Баттулга 1967	60х70, арьс
Тэр...
Хэмжээс: 600x694 137k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4655


B2-001.JPG
Хэмжээс: 600x424 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4497

Тэрэлж
trlj-011.JPG
Хэмжээс: 600x450 155k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3163


Агуулга
Лхагва, 2010.11.17
· Раднаадоржийн Улам-Оргих : Жүржийн бут
· Раднаадоржийн Улам-Оргих : Мөрөөдөл

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn