Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Р Чойном


Чойном 	Р	 Шүлэг: Диваажин
Оруулсан admin on 2018-02-11 11:54:41 (6911 уншсан)

Vхээд тєрєх диваажингийн орон

Vvлнээс дээш бий гэлцэнэ
Vнэн ч бай, худал ч бай тэр яахав
Vхэхийн тэр цагт харин,

Залууд хийсэн vйлийн vрээр
Замбуулингийн тэр диваажинд биш
Энэ биеэрээ эдэлж дуусах
Эрлэг тамд нь очих байлгvй

Алтан дэлхийн диваажин гэж
Аргагvй vнэхээр байдаг бол
Амралтын "путевк" олоод
Арын хаалгаар нь очих юмсан

Очихгvй ч гэсэн яахав
Орноосоо нэг хармаар байна
Ондоо хvнд ацаглах гэлгvй
Орж нэг vзмээр байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Найраглал: Р.Чойном : Хүн /найраглал/
Оруулсан admin on 2013-09-10 10:54:15 (13724 уншсан)

Хорвоогийн хүчирхэг амьтан хүн
Хосгүй хөгжилт ухаан сэтгэхүйт хүн
Балрыг орхиж соёл иргэншлийг эзэмшээд
Байгалийг ялав гэж тунхагласан
Оддын хүрээлэн орчлон ертөнцийг
Одоохондоон ганцаас илүүг баримталж байгаа
Оюун төгс  дээд төрөлт хүн тантай
Орон байр хувь заяа нэгтэй төрсөндөө би баяртай байна
Гэтэл магтаад байсан аугаа их хүн таны
Гэр орон хувьхан биенээс чинь заримдаа олсон
Гэхдээ би үзэл бодол  эрдмийн тухай яриагүй ээ
Тэнэг ч байсан цэцэн ч байсан ялгаагүй хүн

Хүн гэдэг чинь юу юм бэ?
Хаана байнаа?
Хүүхний гоо сайханд уу?
Эрчүүдийн бяр тэнхээнд үү?
Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадвартан уу?
Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?
Үгүй ээ, үгүй дээ
Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон
Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р. Чойном : ОХИНДОО ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Оруулсан admin on 2012-01-25 18:32:15 (17663 уншсан)

Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Миний шүтээн
Оруулсан admin on 2011-05-23 18:44:00 (51321 уншсан)

Холын бүдэгхэн цагийн
Хонины нэхийн өлгий чи
Энэ хорвоод юуг шүтдэг юм бэ гэж
Эзнээсээ одоо асуу
Тохойн чинээхэн нялх уед минь
Толгойн дээр зүүлттэй байсан
Эсгийгээр хайчилсан үнэг чи
Эзнээсээ одоо асуу
Шүтлэгтэн биш гэлээ ч би
Шүтдэг ганцхан шүтээнтэй
Огторгуй тэнгэрт би шүтдэггүй
Одон гаригт би шүтдэггүй
Омголон догшин байгалийн сүрт үзэгдэлд би шүтдэггуй
Олны хэл ам, хараал ерөөлд би шүтдэггүй
Нүд аньж хувь тавиланг би шүтдэггүй
Нүгэл буян, бурхан чөтгөрийг ч шүтдэггүй
Би эмэгтэй хүнийг шүтдэг
Би эх хүнийг шүтдэг
Би ээжийгээ шүтдэг


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Монгол
Оруулсан admin on 2010-10-08 21:08:13 (15197 уншсан)

Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна
Гүн зузаан хөвчийхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голийхоо тухай
Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Уурласан ч зэвсэгээ үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай
Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
Хүслийн дээж шингэсэн найргаараа би дуулнам

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Чойном Р )


Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Жаргал зовлон
Оруулсан admin on 2009-02-01 22:21:52 (37392 уншсан)

Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 48/10 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном
Оруулсан admin on 2008-12-19 03:47:43 (6228 уншсан)


Эрдэнэтийн овоо өнгөгүй байна
Илгээлтийн эзэд мөнгөгүй байна
Элэгний нухашан хоолтой байна
Эвлэлийн төв хороо хуурсан байна.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Найз нартаа бичсэн захидал
Оруулсан admin on 2008-11-29 05:12:24 (16402 уншсан)


Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

 

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа

Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй

Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ёсыг огоорч
Нам гүмхэн буланд нарлах цаг минь үлдлээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р. Чойном : Чи явчлаа
Оруулсан admin on 2008-10-23 03:19:57 (10786 уншсан)


Чи явчлаа ...
Чив чимээгүй боллоо

Хүний өөрийн олны
Хүүрнэх яриа намдаж
Хүүхэд хөгшид бүхний
Хүчит шуугиан зогсож

Алиа үг, инээд хоёр
Агаарт царцах шиг
Асаасан тамхины утаа
Атираад хөшчих шиг

Цай буцалсан чигтээ
Тагаа түлэн хатуурч
Цаг цохилсон чигтээ
Таг чиг болох шиг...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Өвгөн боллоо би
Оруулсан admin on 2008-09-14 09:25:23 (7777 уншсан)

Нээрэн энэ чинь юү вэ ?
Нэрэлхээд яах вэ
Нэр төр бие бялдар зүс царай
Нэг үеэ бодвол өвгөн болжээ.

Үнэндээ нэг үе ч мөн
Үдийн нар шиг явж гэм
Үй олон шүлэгт тэр үе минь дүүрэн болохоор
Үүн тухай үл өгүүлэн өгүүлэх нь :

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Өвгөн хүний үг
Оруулсан admin on 2008-09-14 09:23:27 (8684 уншсан)

Хар Дуламсүрэнг та нар
Хазгар чавганц л гэлцэх юм.
Хазгар нь ч үнэн, чавганц нь ч үнэн
Хар царайтай нь ч үнэн л дээ, гэвч

- Та нарын насан дээр Дуламсүрэн ийм
Тас хар байгаагүй юм шүү.
Би юу андах вэ – Ээдээ
Битгий л та нараас илүү байсан байг даа.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ?
Оруулсан admin on 2008-09-14 09:21:23 (8485 уншсан)

Өнгөрсөн шөнө зүүдэнд юу ороо вэ ?
Өнгөт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Өөдөөс минь дув дуугай ширтэсгээд
Өнийн явдлаар зүрхийг минь яах гэж л хөндөнө вэ ?

Хоёрхон бие хайргүйдээ салсангүй
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоригоор
Хонгор гэнэн сэтгэлээ өнчрүүлэнхэн явсан сан

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Өвлийн хувцас
Оруулсан admin on 2008-09-14 09:19:57 (7514 уншсан)

Хөөрхий хоригдлуудад өвлийн норм
Хөвөнтэй хувцас тавьж өглөө
Эрх чөлөөний маань оронд засаг
Энэ удаа бүлтийтэл гоёлоо

Зүйдэл шиг алаг цоог болохоос
Зүүнээсээ дөнгөж сая гарсан дээлүүд
Хоригдол хүүхнүүдийн элдэв нэрийг
Хойно өмнөөсөө зүүсэн дээлүүд


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам
Оруулсан admin on 2008-09-14 09:18:50 (9523 уншсан)

Аварга их орчлонгийн өмнө
Алгаа тосонхон би гуйлга гуйж байна.
Алив надад эрх чөлөө гэгчийг
Арван мөнгөний дайтай ч гэсэн хайрла!

Үнэн гэгчийг гар дээр тавиач
Үзээд буцааж өгье л …

Хэтэрхий уян хүн та
Хэдэн дусал нулимс хайрла.!
Хэт эрт үхсэн найзынхаа
Хэвлэгдээгүй шүлэг дээр дусаая

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Үг
Оруулсан admin on 2008-09-14 09:17:47 (20858 уншсан)

Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 25/5 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Үүрээр бичсэн шүлэг
Оруулсан admin on 2008-09-14 09:16:43 (10553 уншсан)

Үүрээр бичсэн шүлгийн
Үнэр нь ямар байдаг юм бэ ?
Үнэнээр хэлхсэн үгсийн
Өнгө нь ямар байдаг юм бэ ?

Дуутай шуутай олны
Дуг нойрон дундуур
Дурлал хардлага хоёрын
Дуу нийлэх газраар

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Yсээ хяргуулахад бодсон шүлэг
Оруулсан admin on 2008-09-14 09:15:00 (5650 уншсан)

Хадуур барьсан үхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан үсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа
Авсан үс ахиад ургана
Ахиад авбал дахиад ургана
Ургасан үсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгүй ээ !

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Яруу найрагчийн зүрх
Оруулсан admin on 2008-09-14 09:13:57 (7139 уншсан)


Үгүй ээ, хүндэт дүү минь уучлаарай
Үгээрээ яруу найрагч мөнхөрдөг ч
Үг хэлдэггүй болохоор шүлэгчийн зүрх
Үнэтэй байдаггүй юм хэнд ч.

Алаг зүрх нь цохилохоо болиход
Авьяаст найрагч төгслөө гэж
Найргийг хоолноос арай дээрд боддог нь
Нам гүм зогсож харуусдаг юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Яруу найраг
Оруулсан admin on 2008-09-14 09:12:15 (8997 уншсан)

Залуугаараа өтөлсөн
Зарим хүн, шүлэг сонирхдоггүй гэнэ.
Яруу найргийг сонирхъё ч гэлээ
Явцуухан ой тойнд нь багтдаггүй бололтой.

Аргагүй ч юм уу даа
Арын уулын модыг хувийн пинд багтааж болохгүй.
Далайн усыг
Данханд яаж багтаах вэ!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Чойном Р )

Чойном 	Р	 Шүлэг: Р.Чойном : Ээждээ айлгаж хэлсэн үгс
Оруулсан admin on 2008-09-14 09:11:22 (10822 уншсан)

Ээж ээ надад юу ч хэрэггүй
Энхрийлэл ч хэрэггүй, зэмлэл ч хэрэггүй
Эм тан ч хэрэггүй
Хутга, туухай ч хэрэггүй
Эхнэр ямар нь ч хэрэггүй
Гагцхүү Цэрэндулам л хэрэгтэй.

Амьдрал цэнгэл нь олдохгүй бол
Адаглаад бараа нь хэрэгтэй
Амраг хайр нь олдохгүй бол
Алаг нүд нь хэрэгтэй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 12/4 | Чойном Р )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 77 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Н. Цогмагнай 1985	40х36, зотон тос
Ороо
Хэмжээс: 600x449 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3957

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-092.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3990

Л. Саранхөхөө	200х150, зотон тос
Алун Гуа
Хэмжээс: 600x361 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 6462


Агуулга
Sunday, 2008.09.14
· Р.Чойном : Эвлэрэл
· Р.Чойном : Шөнийн салхи
· Р.Чойном : Шүлгийн тухай шүлэг
· Р.Чойном : Шүлэгч танаа
· Р.Чойном : Эрдэнэчимгээд зориулна
· Р.Чойном : Эпилог
· Р.Чойном : Шувтарсан цагаан бумба
· Р.Чойном : Шоронгийн мөчлөгөөс
· Р.Чойном : Шоронгийн дуу
· Р.Чойном : Чамдаа
· Р.Чойном : Цэрмаа
· Р.Чойном : Цас
· Р.Чойном : Хүүхэд минь
· Р.Чойном : Хүсэл
· Р.Чойном : Хүний сайхан үр
· Р.Чойном : Хүн танаа
· Р.Чойном : Хүн
· Р.Чойном : Хүйтэн шөнө
· Р.Чойном : Хүйтэн шөнийн зураг
· Р.Чойном : Хэрлэн
· Р.Чойном : Хундага өргөх үг
· Р.Чойном :Хувийн мөч
· Р.Чойном : Холын солонго
· Р.Чойном : Харууслын шүлэг
· Р.Чойном : Фейерверк
· Р.Чойном : Уулын оргил
· Р.Чойном : Ургаа мод
· Р.Чойном : Улаанбаатараас Цэрандаламдаа бичсэн захидал
· Р.Чойном : Туг
· Р.Чойном : Тод хараа
· Р.Чойном : Салхитай шөнийн бодол
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №7
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №6
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №5
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №4
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №3
· Р.Чойном : Нэргүй шүлэгүүд №2
· Чойном : Нэргүй шүлэгүүд №1
· Р.Чойном : Нэргүй нэгэн хүн
· Р.Чойном : Нутгийн уул бид хоёр

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn