Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Ч Дагмидмаа


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Аавыг минь орлосон Эх орон
Оруулсан admin on 2011-05-17 17:27:53 (5711 уншсан)

Аавыг минь орлосон эх орон

Зэрэглээн дээгүүр амьдрал явж хорвоо эргэхэд
Зээглэх уулсын энгэрт янзага тоглож үлдэх
Зэл гулхан дэлхий үйлийн эргүүлэгт хуйларахад
Зөөлөн бургасан уурга сүүдрээ дааж тэнцэнэ
Цэцэг нь ухаарлаар сэрвэлзэж ертөнцийн зүг уужрахад
Цэнхэр тэнгэрийн хязгаарт нар нойрмоглох эх орон
Цээжин гунигийн тоос уулсын чимээнд сөгнөхөд
Цэнгэг салхиар цээлийн дуу хуурдах хангай нутаг
Аавыг минь орлосон эх орон ...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 229/46 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Монгол наадам
Оруулсан admin on 2011-05-17 17:27:04 (12726 уншсан)

Монгол наадам
Борлог зүстэй үүлс тэнгэрийн хаяа руу нүүж
Бор тойрмын бялзуухай хурмастын инээдээр жиргэнэ
Босоо заяатай монголын наадмын өглөө эхлэж
Баяр цэнгэлийн магнайд хүлгийн тоос үнэртэнэ
Зодог шуудга нь нарны хээ тогтсон
Зогсоо хийморь бөхчүүд уулсын оргил дэвнэ
Өтөл болсон буурлын магнайн үрчлээ тэнийж
Өргөн түмний цэнгэл лусын хаадтай үелзэнэ.




( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 175/35 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Өгүүллэг: Ч.Дагмидмаа : Далай ээжийн хавар
Оруулсан admin on 2011-05-16 17:57:36 (5734 уншсан)

хүсэл нь юм болохоор шувуудаа хүлээж яарахдаа бүсгүй хүний гэзэг шиг зөөлөн намиран намиран урсаж байлаа.Ээж ээжийн бүүвэйнд нялхамсаж хонохдоо шүүдрээ нэрсэн эрээн цэцгэн хөндийгөөр чинь өглөө үхрээ хураасан хөлийн минь салааг цэцгээн тасдуулж гоёсон хөндлөн хөх үүлсээрээ нараан халхалж өнжсөн чулуу нь гэрэлтдэг тунгалаг ус чуулган их уулсын хөх асгарал чухамдаа л та миний далай ээж...Далай ээж минь амар амгалан цэлийн угтлаа ээж минь, эх усан дагина минь, эзэн лусын эрх гүнж минь хараахан нойрноосоо сэрээгүй байна,яарч ирдэг усны шувуудын түрүүч ирж далайн хөвөөгөөр олон цөөнөөрөө сүрэглэн нисэн буулдана.Та хэд минь хэтэрхий яараад ирээ юу...нүцгэн хөл чинь даарч байгаа даа... Эгийн гол гэссэн харагдсан тийшээ нисээч гэх шиг сэтгэл зовиурлана.Сүрлэг том хөлөг онгоц мөсөн дундаа дүнхийж одоохон ажил эхлэнэ амарч байна аа хө гэх шиг ...Биднийг газарчилж явсан жолооч далайн эргийн манаач айлд очиж үүдийг нь тогшоод... биднийг ор гэж дохив бодвол жуулчны улирал эхлээгүй болохоор тэд ч бас амар тайван байдаг бололтой.Дүн өвлийн хүйтнийг бодвол мөс уриншиж өнгө гадарга нь барзайж хаа нэгтээ нимгэн ус гялалзаж харагдана.Далайн мөсөн дээр гишгэхээс ч хүртэл айдаг бидэнд машинтайгаа ,хөсөг тэрэгтэйгээ түлээ модоо ачин давхилдах хүмүүсийг харахад эвгүйцэх сэтгэл төрнө.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хааяа л нэг
Оруулсан admin on 2011-03-31 19:57:06 (4936 уншсан)

Хааяа л нэг
Хулангийн тоостой адууд толгод энгэрлэн цувж
Хул шаргал аялгуу зэрэглээ даган тэшинэ
Хуучны нэгэн дууг хэн ч юм бэ гунганаад
Хуучир шанзны эгшиг эзгүй байх нь уйтай
Галууны өнгөтэй үүлс усны адуу шиг цувж
Газар алдалсан сүүдэр нарны туяа займчина
Гэр дээр дэлгэсэн ааруулаас элээ шүүрч эргээд
Хааяа нэгхэн өдөр гунигтай байх нь сайхаан...
Салхины зөөлөн аялгуу цэцгийн дэлбээ жимбүүрдээд
Саруул талын хээлэн гэрийн дүрстэй жуумалзах
Сархад хөллөсөн эрсэд айлын ноход уурсаж
Сарны доорх хорвоод муухай юм байх сайхаан...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Санаж хайрлах сэтгэл байна гэдэг ....
Оруулсан admin on 2011-03-31 19:56:38 (5972 уншсан)

Санаж хайрлах сэтгэл байна гэдэг
Саран дор амьд явахаас сайхаан
*** *** ***
Архийг дурлал болговол
Асгалгүй хүртэх хүн цөөхөн
Нэрэлхүү зан гэдэг
Нэгэн жаргалын саад юм
*****
Үеийн минь анд дурлахаа байсан гэнэ ээ
Үнэн бол нөгөө тийш дөхөж л яваа байх
Дурлахаа байсан бол чамайг би
Дутуу үхсэн гэж онош тавиад буцахаас
*****
Хажууд хүүгийн минь нойрсох чимээ
Гэгээ татах ...
Аавыг нь хүлээсэн сэтгэл
Гэгэлзэн суух ...
****
хайраар минь чи амьдрал зур
хамгийн гоё өнгийг нь ол
дурлалаар минь чи дуу зохио
дуулим хорвоо уярч баясаг


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Сайхан залуу чамд...
Оруулсан admin on 2011-03-28 09:36:07 (7843 уншсан)


Сарнайтай гараар намайг тэвэрсэн
Сайхан залуу чамайг санахгүй байж чадахгүй нь
Сэрэл өдөөсөн халуухан уруулын чинь үнсэлт
Сэтгэл рүү минь бүлээн совин урсгаад тэвчээргүй
Ханхар цээжинд чинь халуу дүүгтэл ахиад нэг тэврүүлье
Хүнийх биш минийх баймаар амраг минь ээ...
Шүлгээн би чамд уншиж сэтгэлээ дэвсэж өгье
Шөнийн цэнгэлд ганцхан чамайг л өмчилье...
Яриаг чинь сонсоод ятгын эгшиг адил хөглөгдөөд
Яв ягаахан даашинзаа яг дэргэд чинь тайлаад
Ямархан их сэтгэл гэгээрэхийг, явуулмаар санагдахыг
Янаг минь би чиний хажууд яг одоо л мэдэрье...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 40/8 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Энэ Миний Монгол оо
Оруулсан admin on 2011-03-21 17:36:26 (6250 уншсан)

Хүүтэй болох мөрөөдөлд ханхайсан эрийн ногт зангидах
Хүлгийн жолоо дээш залах үртэй байхын хүсэл аргамжих
Үүдээр харагдах голын өнгө шиг цэнхэр дээлтэй
Үүлэн хээгээр зодог шуудаг урлах идэр залуу
Энгэрийг нь бугуйлын сур мэт огшоож хүү төрөхөд
Эмэг эхийн баруун чихнээ совин бууж нүдний зовхи татахад
Эмнэг хүлгийн бэлчээрт унага босоо төрж үүлэн сүүдрээс зайчаад
Эр хүн хүлэг морь хоёр зэрэгцэж төрдөгөөр төрнө энэ миний Монгол оо


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 50/10 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Дурлаж ханахгүй ээ амраг минь
Оруулсан admin on 2011-03-09 09:35:44 (6726 уншсан)

Дурлаж ханахгүй ээ амраг минь
Дуулим хорвоогийн хайрын цэцэрлэгт
Дуулдаг нас минь яасан богинохон юм бэ
Дутуу хөгтэй шанз шиг сэтгэл уянгагүй байх юм
Дурлалын цэцгийг тарьж л явья даа
Дурлаж ханахгүй ээ амраг минь...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 100/20 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Өгүүллэг: Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Оруулсан admin on 2011-03-09 09:35:19 (6185 уншсан)

********.Шар торгон хөшигний завсраар хэлж мэдэхгүй сонин дүрстэй юм харагдаж лавлуулж хараад ч гавьтай юм олж харж чадсангүй.
Хүүхдүүд тоглон гүйлдэж холдоход би найзынхаа гараас чангааж хөөе хоёулаа энэ хаяанд сууя гэж гуйлаа.
Айлын хаяа чагнаж байгаад баригдвал ёстой таван салаа хүртэнэ дээ...
Хн ..тэр таван салаа гэдэг чинь тэгээд юу юм 
Хүүе ээ одоо болтол танай аав ээж чамд өгдөггүй юм уу 
Үгүй ээ ер нь өгч байгаагүй
Хонгон дээрээ алгадуулахыг хэлдэг юм ...биднийг ийнхүү ярилцаж байтал

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 20/4 | Дагмидмаа Ч )


Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Дөрвөн улирал тусгаар тогтнол
Оруулсан admin on 2011-02-28 13:58:30 (8031 уншсан)

Долоон бурхан зөв эргэж дорнын тэнгэр үүрийн гэгээгээр тэнийх
Догшин урсгалт мөрөн гол цалгилан ирж уулсыг ороож одох Тусгаар тогтнол
Тэнгэр алдалсан шинийн нэгний нар эрчүүдийн хийморьтой эрт мандаж
Таван ханатай гэртээ хөөрөг зөрүүлэн тос хөвсөн цайгаан оочлох Тусгаар тогтнол
Гүнж тогоруу ижлээ дагуулсаар хаврыг зориход хангай дэлхий нялхамсаж
Гүрэн улсын минь сүлдэнд гүйгүүл адуу нь ирж хоймор янцгаах Тусгаар тогтнол
Аадар хурын үүлс тэндээ амраглаж анхны бороо дэлхийн хэвлий зөөллөх
Амар амгалан ертөнц хаан улирал Монголын минь Тусгаар тогтнол
Тэрлэг дээлийнхээ бүсэнд адууны үнэртэй хазаар ногт зүүж алхах
Тэнгэрлэг уяач хүлгийн хийморьтоо нойроо хугаслах Тусгаар тогтнол


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 240/48 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Миний бор охин
Оруулсан admin on 2011-02-19 14:52:15 (5690 уншсан)

Миний бор охин эрхэл эрхэл
Мэлмэн сартай үдшээр ээждээн үнсүүлж нойрс
Манхайн цайрах үүрийн шаргал туяаг
Мөөмнийхээ хооронд үнэгчлэн угт
Хэдхэн жилийн дараа хорвоогийн жамыг дагаад
Хэн нэгэн айлынх бэр гуйгаад явчихна
Ээжийнхээ өвөрт эрхэл эрхэл охин минь...
Ээжийн бор охин эрхэл эрхэл
Энэ өглөөний тунгалагт ээждээн үнсүүлж нойрмогло
Элдэв маяг гуниг зовлонг мэдэхгүй
Энхрийхэн амьтан минь унт унт
Цөөхөн жилийн дараа амьдралын замыг дагаад
Цээжин цаанах хүслээн дагаад нисчихнэ
Ээжийнхээ өвөрт эрхэл эрхэл охин минь
Миний охин ижийдээн эрхэл эрхэл
Мичид унтаа шөнөөр ээжийнхээ тэвэрт нойрс
Мандах нарны туяа зүүдийг чинь сөхтөл
Хайртай ээжийнхээ сэтгэлийн эгшгэнд бүүвэйлүүл
Ойртож ирэх он жилүүд чи биднийг эргэж ирэхэд
Орчлонгийн жам чамайг минь ээжийн чинь өврөөс гуйна
Миний охин ижийдээн эрхэл эрхэл...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 75/15 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж ...
Оруулсан admin on 2011-02-17 15:54:30 (6194 уншсан)

Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж
Хүнийх болгохоос айхдаа харын сэтгэл асгаж
Цэнгэл гуниг хослохгүй юм бол
Цэл залуу насны минь жаргал хаанаа байх юм бэ
Дураараа дургиж хөлчүүхэн ирээд чамд алгадуулж
Дүүрэн дарстай жүнзийг сарны гэгээнд зөрүүлэнхэн шимж
Дуу нулимс хоёр хослохгүй юм бол
Дуулим орчлонгийн жаргал хаанаа байх юм бэ
Зовж үзээгүй бүсгүй хүн жаргалын амтыг мэднэ гэж үү
Зоргоороо яваагүй залуу зөвхөн чинийх байхыг хүснэ гэж үү
Хайрлаж чадаагүй хүнд хардахын зовлон байхгүй тэр гунигтай
Хааяа нэгхэн оройтож нөхөртөө зэмлүүлж хайрыг мэдрэх жаргалтай
Насаараа чамайг хайрлана гэх үгэнд итгэж нарны туяатай чиний өврөөс босох
Найз нь жаахан оройтлоо гэхэд нь гомдож хөлийн чимээ чагнан гиюүрэх
Аргадуулж аашлуулж амьдарахгүй юм бол
Аяа энэ хорвоо жаргалдаа сөгдөөд ташуурна
Шөнө өдөр ээлжилэхээ больж
Шүлэг дуу уянгагүй ч болж мэднэ
Ч.Дагмидмаа.......


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 18/4 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Өөр тийш явахыг хүссэнгүй
Оруулсан admin on 2011-02-17 15:53:54 (6198 уншсан)

Өр нимгэн сэтгэлээ хайрын шивнээнд богтлуулчихаад
Өглөгч хоёр гараараа чамайгаа тэвэрч үнсчихээд
Өдөн дэрний цэцэгсийг тоос хүрттэл бүжүүлчихээд
Өглөөн сэрүүн нартай өөр тийш явахыг хүссэнгүй ээ
Талимаарсан хар нүдний чинь янагхан харцанд номхорчихоод
Тайван дөлгөөн зан ялдам хайранд чинь уяулчихаад
Танхил олон бүсгүйчүүлээс ганцаараа чамайгаа өмчилчихөөд
Тавилан заяагаа дагаж чиний амраг болчихоод
Өөр тийш явахыг бүүр ч хүссэнгүй ээ...
Хүсэл хясал зэрэгцдэг хүний хорвоод


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 85/17 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Оруулсан admin on 2011-02-15 12:29:37 (7200 уншсан)

/Сарны халуун номноос/
Зүсэр бороо өнгөрсөн хойно мөөгний хүрээ тодорч
Зүүсгэл уудам хөндийд нуур цөөрөм цэнхэртэнэ
Нарны гэгээн илчинд навчис инээд алдаж
Налмал шаргал талд цэцэг өнгөөрөө хивсэлнэ
Сүрлэг ногоон хөвчид хөхөөн дуу сөөнгөтөж
Сүж өндрийн оройд мөнх цас гялтагнана
Туяхан хөх тогоруу дэгдээхэйгээ дагуулан
Тунамал нуурын зүг явгалан гүйнэ
Эцэг нутгийн цэцэгс өлмий үнсэн шивнэлдэхэд
Эжийн сэтгэл шиг тунгалаг нуур өөдөөс цэлэлзэн угтахад
Нуур усны шувууд хошуу хошуундаа гунганахад
Нууцхан үерхэлтэй насны минь хөөрхөн дурсамж сэргэнэ
Ар гурван харгианаас алгандаа дээжлэн хүртэхэд
Ариун сайхан бие минь рашаан амссаны дайтай
Даль сурнагийн үнэр хамар цоргин анхилахад
Дагшин сайхан бие минь арцаар ариулсаны дайтай
Төөрсөнгүй олчихлоо төрсөн гэрийн минь буурь энэ
Хайсангүй олчихлоо ханат гэрийн минь буурь энэ
Дүгэрэг хүрээтэй буурин дээр дундаа улаан голтой хөх цэцэг ургачихаж
Ганц цэцэг юунд ургаа вэ гэж гайхаж ядан тойруулж харвал
Үүдэн хойморийн зайд өнгө ижил гурван цэцэг ургачиха
Галд хайлсан хоёр дүү минь ганган цэцэг болоод буурин дээрээ зусдаг байх нь ээ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 100/20 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Шүлэг
Оруулсан admin on 2011-02-14 17:59:48 (5649 уншсан)


Дурсгаад өгсөн бөгж чинь
Дунд хуруундаа чимэгтэй
Дэргэдээ ханьтай чамд би
Дэндүү дэндүү хайртай
Бодлын бороо шивэрэхэд
Чиний хайрын шүхэртэй
Борог шаргал сэтгэл
Чимээгүй дурлалын шүүдэртэй


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Сарны халуун шүлгийн номоос
Оруулсан admin on 2011-02-14 17:59:14 (5490 уншсан)

Сэтгэл гуниг
Сүүлчийн шувууд гунигаа үлдээж хөөрөх
Сүрэг гөрөөс тал онгилон үргэх
Шүүрс алдан хусан төгөл сэржигнэх
Шүлэг бичмээргүй сэтгэл өнгөөн голох
Хамгийн сүүлчийн шувууд буцсан тэр л өдрийг дурсахгүй
Хайргүй гэж хэлээгүй мөртлөө яваад өгсөн чамайг санахыг ч хүсэхгүй ээ
Нар сарны солбилцолд найрагчийн хүслээр дуулдаг ч
Надгүй хайр нүцгэн шувуудыг би магтахгүй ээ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 4
Оруулсан admin on 2011-02-14 16:03:55 (6228 уншсан)

Надад бүү дурлаач
Нандин ганцхан зүрх минь тавиу тайван байж
Намба гоо бие минь төрөхийн сайхнаараа байг
Надад бүү дурлаач
Өөрийгөө лусын гүнж шиг хөөрхөн гэж өргөмжлөхгүй
Өөдгүй сэтгэл онгироо зангаа дараг
Надад бүү дурлаач


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/9 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 3
Оруулсан admin on 2011-02-14 16:03:25 (6320 уншсан)

Асгарах бороо татарч тэнгэр цэлмээсэн зуны орой
Амраг улиралдп хайрын солонго татахуйяа
Ангир цээжиндээ дурлалын шүлэг хөглөн
Ахиад ирэхгүй залуу нас минь жаргалтай
Чанга журамт бүсгүйн тавилан төөрч
Чисчүү торгон цамцны энгэр задгайрна
Час халуун уруулын зөөлөн үнсээнд нялхарч
Чандаган хоёр хөхний борхон товч чимчигнэнэ


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 13/3 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 2
Оруулсан admin on 2011-02-14 16:02:59 (8912 уншсан)

Тэнгэрийн гүнж зүүдний хүлгээр морилоход
Түүнтэй хардаж чамайг харамлаж сэрдэг
Тэргэл сарны гиймэл мөнгөн үдшээр
Тэр холын чамайг хүлээхийн хүслэнд автдаг

Чин хайрын амрагтайгаа л хайрын төгөл ургуулж
Чимээгүй ирсэн дурлалааараа хаан амьдрал хөтөлье
Бидэн хоёрын ургуулсан хайрын гэгээн цэцэрлэгт
Булбарай танхил үрс минь бууж мордож жаргана


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Дагмидмаа Ч )

Дагмидмаа 	Ч	 Шүлэг: Ч.Дагмидмаа : Ээждээ
Оруулсан admin on 2011-02-11 15:36:46 (5562 уншсан)

Ээжийн минь сүм
Үр минь намайг ээж болгосон
Үнэн хорвоогийн гэгээн өдөр
Сүүгээрээ ээждээ шүлэг бичье
Сүлд хийморийн тарни болгоё
Сарны бурхадыг үймээж
Сарнай цэцэгнээс өнгө шилж
Нартай дэлхийд мэндэлсэн
Найраг шиг өдрийн мэндийг айлтгая...
Бүхнийг ачилдаг сэтгэлээрээ нэхсэн
Бүтэн цэцэгтэй гоё замаар тань
Бүүвэйн дуугаар хөтлүүлж холоо явжээ
Бүлээн уургын тань амт зүрхэнд минь үлдсээн


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Дагмидмаа Ч )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 164 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-023.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4952

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-224.JPG
Хэмжээс: 600x450 142k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5161

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-271.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5226


Агуулга
Sunday, 2011.09.04
· Ч.Дагмидмаа .Үүлэн дээр суугаад би шүлэгч болно
Thursday, 2011.09.01
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 3
Wednesday, 2011.08.31
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс
· Ч.Дагмидмаа : Шинэ шүлгээс 2
· Ч.Дагмидмаа : Хөхөмдөг саран
Sunday, 2011.08.07
· Ч.Дагмидмаа : Далайн хөвөө сарны дэргэд ...
Friday, 2011.08.05
· Ч.Дагмидмаа : Дурлал
· Ч.Дагмидмаа : 4 мөрт шүлгүүдээс
· Ч.Дагмидмаа : Холбоо нуур
Monday, 2011.06.13
· Ч.Дагмидмаа : Тэнгэрт ойрхон нутаг
Wednesday, 2011.06.08
· Ч.Дагмидмаа.Дархадын цэнхэр хотгор
Thursday, 2011.06.02
· Ч.Дагмидмаа : Би чамайг дэндүү их санаж байна.
· Ч.Дагмидмаа : Хайр байсан
Wednesday, 2011.05.25
· Ч.Дагмидмаа : Өөрийн бичээс
Tuesday, 2011.05.24
· Ч.Дагмидмаа : Шүлгүүд
· Ч.Дагмидмаа : Тэнгэрийн аав
· Ч.Дагмидмаа : Би .......
· Ч.Дагмидмаа : Дэлхий
· Ч.Дагмидмаа : Тийм гэгээхэн
Friday, 2011.05.20
· Ч.Дагмидмаа : Аавдаа бичсэн шүлгүүд
Tuesday, 2011.05.17
· Ч.Дагмидмаа : Аавыг минь орлосон Эх орон
· Ч.Дагмидмаа : Монгол наадам
Monday, 2011.05.16
· Ч.Дагмидмаа : Далай ээжийн хавар
Thursday, 2011.03.31
· Ч.Дагмидмаа : Хааяа л нэг
· Ч.Дагмидмаа : Санаж хайрлах сэтгэл байна гэдэг ....
Monday, 2011.03.28
· Ч.Дагмидмаа : Сайхан залуу чамд...
Monday, 2011.03.21
· Ч.Дагмидмаа : Энэ Миний Монгол оо
Wednesday, 2011.03.09
· Ч.Дагмидмаа : Дурлаж ханахгүй ээ амраг минь
· Ч.Дагмидмаа : Хуурын дуу
Monday, 2011.02.28
· Ч.Дагмидмаа : Дөрвөн улирал тусгаар тогтнол
Saturday, 2011.02.19
· Ч.Дагмидмаа : Миний бор охин
Thursday, 2011.02.17
· Ч.Дагмидмаа : Хүзүүдэн эрхлэхдээ хайрын үг шивнэж ...
· Ч.Дагмидмаа : Өөр тийш явахыг хүссэнгүй
Tuesday, 2011.02.15
· Ч.Дагмидмаа : Нурман дээр бичсэн дууль
Monday, 2011.02.14
· Ч.Дагмидмаа : Шүлэг
· Ч.Дагмидмаа : Сарны халуун шүлгийн номоос
· Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 4
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 3
· Яруу найрагч Ч.Дагмидмаа : Гэгээн хайрын шүлгүүд 2
Friday, 2011.02.11
· Ч.Дагмидмаа : Ээждээ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn