Нар үгүй болох тухай онцгой мэдээ эхэлж байна
Хайлангийн гэр: Тавилга сэлт нь хэвийн харагдана. Хайлан өмнөө нэг шилтэй архи тавьчихсан зурагтын нэвтрүүлэг харж сууна. Зурагтын нэвтрүүлэг тасалдсанаа “ОНЦГОЙ МЭДЭЭ” гэсэн бичиг гарснаа нэвтрүүлэгч тод царгиу дуугаар: -Олон зуу мянган жил төвшин эргэсэн алаг дэлхийд минь аюул нүүрлэхнээ!. Ачит ивээлт алтан наран энэ оны 8-р сарын 28-нд үүрд мөнх жаргах боллоо! Гарцаагүй ирэх аюулын өмнө хүн төрөлхтөн бат хатуу зогсох боллоо!…гэж уншив.
Хайлан –Юу гэнэв, энэ чинь. Би арай солиороогүй байлтай гээд нэг гараараа нөгөө гараа чимхэж үзнэ. -Аан өвдөж байна гэснээ алив гээд охиноо чимхэнэ. Охин уйлагнан урвалзана
Хайлан – Аан би зүүдлээгүй байна гэснээ өмнөх хундагатай архиа авч хөнтөрнө.
Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя, эрчүүл ээ Өнгөрсөн түүхийн өртөөлсөн галав галав á¿õýíä Өөрийнхөө бүхий л төрөл дутамдаа өлдөж өндийж Хатуу ширүүн бүхний өөдөөс улаан нүүрээрээ очиж Халуун амь нүцгэн гараараа тулалдаж явсан болохоороо Эр хүний бие сэтгэл гэдэг эгэл амьдрлын чөлөөнд эмзэгхэн байдаг юм Эрсдэж эмтэрч сөхрөхдөө амархан байдаг юм аа Үгийн үзүүр нүдний булангаар өчүүхэн бүү өөнтөглө Өмөг дулаан үг, өег зөөлөн харцанд өрц элэг нь бүлээцэж бүтэн болдог юм Өрөвдөл нигүүслийн өвөр дээрээ өргөж явъя эрчүүл ээ Өндөр тэнгэр шигээ өнө мөнх босоо яваг ээ. Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ Архи дарс уулаа гэж бүү загна бүү хашгир Аргад үнс тэвэр энхрийл, тэгээд болоо, өөр юм хэрэггүй Авгай хүүхэн эргүүллээ гэж бүү хараа бүү хөө Айлга тунхирх уйл, анхааралтай хар, тэгээд болоо Амаа ангайсан аварга загасны өөдөөс жад далайж хэн очлоо Ач тач барилцаж арслан заантай хэн тулалдлаа Агуйн мухарт гал улалзуулан хэн нөмөрлөлөө Арьс хөрс хөдөргөж урц гэр хэн төхөөрлөө Зэрэглээ залгилах зэрлэг хулантай хөөцөлдөж хэн гэршүүллээ. Зэгс цавчиж зам гаргаж бамбар гэрэлтүүлж балар ширэнгээс хэн гаргалаа Амьдрал түүхийн аливаа хүндийг үүрч явсан болохоороо Амархан баярладаг, амархан гомддог юм, эр заяа Ачлал аргадлын алган дээрээ асарч явъя, эрчүүл ээ Дуулаг бүжиглэг, дураараа жаахан цэнгэг Дуудлагын бүрээ цангинаж түгшүүрийн харанга дэлдэхэд Дуу ч үгүй, шуу ч үгүй, бор шинелээс өөр өмгөөлөлгүй Вагон вагоноор адуу шиг ачигдаж эрчүүл л дайнд явдаг юм ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )
Эмнэлгийн цанхигар өрөө цэвэрхэн ч, зэвэргэн ч, Эмийн үнэр эхэндээ бэрх содон байснаа одоо мэдэгдэхээ байжээ. Цэлмүүн хэвтэрт ормогцоо намайг хөдөөнөөс аг саггүй дуудуулсан юм. Нөхөр нь хоёр хүүхдээ харах үүрэгтэй хойно, өөр хэнийгээ ч гэхэв. Танил тал гэвэл харин олон бололтой. Нэгийн гурвын Цэлмүүний сахиулыг нэхсэн нэхэл өдрийн арван гурвантаа ирнэ. Тэгээд -Тийм хүн иржээ гэхэд -Өө, оруул оруул гэнэ. Би нөмрөг аваачиж өгнө. Цэлмүүн хэн хүнийг их л төв царайлан угтаж энэ тэрийг асуун байхдаа өвчнийхөө тухай л харин ам ангайх дургүй. Үеэл маань болох тэрээр хүүхэд байхынхаа л нэр шигээ содон охин байжээ. Мэдээ орохоос бид ихэр бяруу шиг өссөн хоёр. Өвөл намартаа би ээж аавтайгаа хөдөө хурга тугалаа эргүүлж, хавар болохлоор Цэлмүүн хотоос ирнэ. Ээж ааваасаа хол, гэр орноо саначихна гээд эмээ ч дураар нь тавьдаг. Тэгээд ч юм юман дээр л би би... гэх нь хөдөөгийн бүрэгхэн бидэнд зовмоор ч, ясли цэцэрлэгээр явчихсан хотын хүүхэд нүүрэмгий, хэлэмгий гэдэг ойлголтоор дуугүй өнгөрөөнө. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )
Дэлхий хэрсэн замын тасаг шиг Дэлэм дээсээр охин тоглоно Хув хувхийн газар алгадах нь Хоног өдрийн хуудас эргүүлэх шиг ээ.
Уртын урт намрыг ажралгүй Уйдахын завгүй охин тоглоно Улаан навч имрэн намайг суухад Унах навчны зайгаар охин өснө
Ирэх одохыг эрэгцүүлж суухад Эргэх дээсний тоогоор охин өснө Эрвээхэй алчуураа засаад босоход Ихийг шүүсэн бодол минь өтөлнө.
Айлын хөөрхөн Болормаа гэж Нүүр улайтал нутгийнхан дуулна
Аваад мордох нь хэн бэ гэж Нүдрүү ширтэн залуус асууна.
Булгийн уснаа саран мэлтрэх намуухан үдэш Булиглах зүрхээ дарж ядан би түүнтэй болзсон
Усан дотроос сарыг шүүн уулгана гэж тэр амлаад Удтал бид инээлдэн хөгжилтэй тоглосон
Алган доторхи уснаас нь сар холбирон ойчиж Аанай л булаг дотроо мэлтэлзээд байсан.
Хөөрхий тэр минь амласандаа хүрээгүй болохоор Хүнээр түшүүлээд би нэг л өглөө хадамд гарсан.
Дөрвийн дөрвөн булга Дөнгөж нэг малгай болно Дөрвийн дөрвөн амь Нэгэн толгой бүчнэ.
Тавын таван арьсыг Танаж оёж нэг дээл болно Тавын таван амь Нэгэн биеийг хулдана
Есийн есөн амиар Есийн есийн жаврыг хаана Өөрийнхөө үсийг гээчихээд хүн Өрөөлийн амиар дулаацаж явах юм.
Хөлгүй элсний гүнээсээ Хөхний сүү шиг ивлэсээр Уруултай бүхнийг ундаалсан Угаасан ус минь Хүнгий
Сул шаргал манхнаас нь Суугаад нэг гулсахлаар Сулхирийн гурил шигээ адил Судалтан нуран байдагсан
Буман шувууд чуулах Булан тохойд нь шумбасаар Гилүүрт загастай нь ижилсэн Гэрээ мартан өнждөгсөн
Гил хархан урсгалы тань Гатлаад гарахын зуурхан Болжморын даль шиг мөрийг Булхаад арилгасан байдагсан
Нутгийнхаа хүйнээс уяатай Ногттой унага шиг эрххэн Хүмүүн олныг рашаалсан Хүнгий сүүн гол минь ..
Аяны замд хөлгийн туурай цуцаах Асгарсан чулууг өөд нь хураадаг юм Урт урт замын ужиг бодол Улиран улирсаар овоо болдог юм.
Өл даваан дээр гарсан аянчин Өгсөж ирсэн замаа эргэж нэг хардаг юм Өрөөлийн өлмий бүдэрчихвий гэж Өмнөх чулууг авч овоонд тавьдаг юм
Унаа хөсгийнхөө хөөстэй амгайг татаж Унтаа чулуудаас ухаарал нэгийг авдаг юм Зорьж гарсан хэргээ цээжиндээ бодож Жолоо залах алсаа нэг хардаг юм
Элбэрэл төвийн захиралтай ярингаа сонин эргүүлж суутал хаалга алгуур нээгдэж хүнд хөлтэй нэгэн орж ирэв. Сониноо гүйлгэн суутал өмнөх явган ширээний цаахнуур хуучирч элэгдсэн хар шаахайгаа тасархай үдээсээр хагас дутуу үдсэн өнөө хүн явсаар захирлын ширээнд хүрч утас эргүүлэх нь сонсдов. Харц өргөсхийвэл тамхины утаанд шарлаж, дутуу угаасаар өнгө нь алдарсан хуруу нүднээ тусав. Гэтэл захирал - Дэчин багш аа! Цаагуур чинь юу байна? гэхэд - Юмгүй дээ, олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс хүн ирнэ гээд цэвэрлэгээ л болж байх шив дээ гэв. Энэ дуу, тэр нэрийг сонсмогцоо миний бие цахилгаанд цохиулах шиг болж, өндийн харвал, Хоёр мөр нь унжчихсан, нуруу нь бөгтийсөн, хар саарал хүрэмтэй өвгөн гэмээр хүн цаашаа харан зогсоно. Гэвч тэрээр хичнээн төрөл арилжсан мэт хувирсан ч Дэчин мөөн. Би суудлаасаа босов.
Өчиг үгийг өршөөдөг бурхад минь ээ Өрөвчхөн эжийг минь урт наслуулж хайрла аа Өдөр өдрийн наранд цацлаан өргөөд Үйлс бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг Ээж минь ээ
Айлдал учир анхаардаг тэнгэрүүд минь ээ Ачтайхан эжийг минь урт наслуулж хайрла аа Атга атгаар ааруул чихрээ түгээгээд Алаг хорвоог аргаданхан баярлаж яваг Ээж минь ээ
Санал хүсэл сонсдог савдгууд минь ээ Сайхан эжийг минь урт наслуулж хайрла аа Сар нартай хорвоодоо залбиран сүслээд Сайн бүхнийг тэгшлэнхэн баярлаж яваг Ээж минь ээ.
Хамгийн бардам гоо бүсгүй болчихлоо Хаана чинь ийм их хүч чамд байв аа
Алтан жигүүртэй мөнгөн хараацай нисгэе Аньсган дээр чинь зөөлөн үнсэг
Цэнхэр цамцтай хархүү өөдөөс дэгдэнэ Чи минь намайгаа амдан амдан гүйнэ
Зөөлөн инээмсэглээд алхаагаа би саалаа Зүрхээрээ чамайгаа удаан харъя гэсэн юм
Мөнгөн хараацай зүрхнээсээ би нисгэнэ Мөнөөх хархүү амдан амдан гүйнэ
Мөнхийн агшинт хүслийн орны модод Мөчрөөрөө тэвэрч үндсээрээ золгоно
Санаж сарвайж явдаг чамайгаан байхад Сайн явалгүй яах юм бэ, би
Дотоод ертөнц гэгээ гэрлээр дүүрэн байхад Доголон нулимстай шаазгай чамд нисч очихгүй ээ.
Ган дөрөө харшин жингэнэнэ
Газар дэлхий хонгортон шаргалтана.
Хүлэг морьд хазаар даран дүүхэлзэнэ
Хөдөө талд шивээн толгой бөхөлзөнө.
Урин зөөлөн харцаар хань минь мишээн
Охин хүү хоёр төрүүлж өгөөрэй гэж гуйна
Ижилхэн хоёр үртэй болно гэж бодовч
Ичингүйрлийн оч хацрыг минь төөнөнө.
Хөтөл даваад аавынд хүрлээ
Хүнийрхүүзэй гэж хань минь хэлнэ
Яалаа гэж дээ гээд би инээмсэглэнэ
Яг л энэхэн мөчид гэнэтхэн
Жаргах нарны туяан доогуур
Зургар зургар тоос дэгдэв.
Хараа тусах газар бүхэнд могой
Харах баримжаа алдран гүвэлзэнэ
Айлын аргал шиг овоо өмнө минь
Аандаа буцалж байх шиг үзэгдэнэ.
Эрхгүй би дуу алдан уулгалах шахсанаа
Ээжийн үг санагдан ханцуйндаа наминчлав.
Намайг, тохойноос минь аяархан түшиж хань минь
Найз нь чамдаа шүрэн эврийг нь гуйя гэлээ.
Хаяа хотлынхондоо өлзий үүдээ нээдэг
Хайрханы эзэд могойн чуулганаас
Охин хүү хоёр хайрлаарай гэж
Үнэн сэтгэлээ дэлгэн би гуйлаа.
1984
Ноёнтон шилэн хананы цаанаас ажиллагсадыг тааламжтай харна. Тэд агшин ч амсхийхгүй түжигнэн ажиллаж байгаа нь урамтай. Аргагүй, одоо тэдний хоолны цаг дөхөж байгааг ходоод нь мэдэх учир эзнээ шавдуулж байгаа хэрэг. Чи сая ийм л ажилласан гээд хоолыг нь алган дээр нь тавьдаг юм чинь. Хоол алган дээр нь ирэх үед тайрсан толгойнх нь ормоор үлдсэн хоолой нь умруулж уясан уутны ам шиг умалзан байж яддаг. Энэ нь хоолоо шалавхан хийгээч гэж ходоод нь шаардаж байгаа нь тэр. Энэ үед толгойгүйчүүд сууж тавлана ч гэхгүй. Босоо нь босоогоороо, суугаа нь суугаагаараа хоолоо хоолойруугаа чихнэ. Аргуун, бүхэл хоол өгсөн үед тэр нь хоолойд наашаа цаашаа ч үгүй бөглөрч, тагларч төвөг уддаг учир тэдэнд одоо ихэнхдээ л шингэн зутанрахуу юм өгдөг болсон билээ. Толгойгүй ажилчид маань хооллож эхэллээ. Энд тэндгүй хорр шорр гэж хоол доошоо ходоодруу урсах, бас хийтэй юм уу, ихээр ховдоглож цутгаснаас поррхийн дээшээ оргилох нь дуулдана. Нэг гар нь улаан хоолойныхоо амыг жайвийтал татаж, нөгөө гар нь хоолоо яаравчлан нэхэх ходоодныхоо түлхээсээр салгалан асгаж цутган зутангаа халбагадана. Бас гадуур нь асгасан зутангаа долоовор хуруу нь аятайхан гэгч хаман арчин хоолойруугаа шавхан хийхээ мэднэ гээч. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )
Нүдээ анин бодох, зүүрмэглэхийн дундуур бүхнийг бүүр түүр мэдэн хэвтэж байтал орны толгой тушаа ханын модыг зөөлөн тогшив. Юу билээ! гэж цочин нүдээ нээв. Цочсондоо миний зүрх хүчтэй дэлдэж байв. Тэр хүү зүрх дэлсэхийг сонссон юм шиг -Суранз байнаа, үүдээ! гэдэг байгаа. Тийм ээ, чи хэзээ нэгэн цагт ирэх л байсан. Би мэдэж байсан юм. Сэтгэлдээ ийнхүү уулга алдан би бослоо. Гэхдээ яах билээ гэж эргэлзэв. Ээж сонсчихвол, ер нь хэн нэг нь мэдчихвэл сумаар нэг шуугиан болно гэж санаад хаалганыхаа түгжээг хурдхан мултлав. Тэгээд орныхоо хөл дээр очиж суув. Сарны цагаан туяа хоймроор асгарна. Үдэшлэг тарангуут л клубын урдах жижиг цагаан байшинд паржигнаж байсан гэрлийн мотор гэнэт чимээ тасрахад төвийн гэрэл унтарч сумын төв нам оргиод өдрийн бараанаас шөнийн чимээ гэдэг болсон байв. Суранз баруун талаар өгсөж, аяганы ширээний дэргэдэх жижиг сандал авч суугаад хэсэг дуугүй байснаа -Би хүрээд ирлээ гэж хэлэв. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )
Явлаа, би хайраасаа явлаа Ялагдсан юм биш шүү, бид Яав чиг амьдралыг ялсан юм шүү.
Орж гарч л явцгаадаг Олны жишгийг би давшгүй нь Од болж тэнгэрт хөөрөе.
Буудал дээр тосч намайг угтдаг шигээ Бүрий болохлоор гадаа гараарай Тэртээ холын бүдэгхэн одыг нүдлэж Тэр миний Сумъяа гэж дуудаарай
Бороотой өдөр бол уйлж сууна гэж бодоорой Бодол дундаа дуудаж намайгаа аргадаарай Салхитай өдөр бол санаж л явна гэж санаарай Санчгий минь илж сэтгэлдээ тайтгаруулаарай
Нэрий минь санаж л байсан цагт Нэгэн цагт хайртай байсан шигээ л хайртай шүү Тэнгэр арчигдан од үгүй болвол Тэр цагт хайргүй болжээ гэж мэдээрэй.
Тэнгэрийг аргадахад чихэд нь ойр гэж Тэнгисийг аядаахад хаяанд нь дөт гэж Ус нутгийнхны минь тахилга Уулсынхаа их овоон дээрээ байдаг аа
Сүлдтэй бүхэнд амьтай дотно гэж Сүүдэргүй бүхэнд сүүлгүй хол гэж Тэрэмт гэрийнх нь сүлд хийморь Тэнгэр өндөр тотгон дээрээ байдаг аа
Холын бараанд мэлмий саруул гэж Холхи ухаанд бодол уужим гэж Монгол хүний аз хийморь Мөр зулайнаасаа төө дээшээ байдаг аа
Сан хурайлж сайныг даллах Салхи хөгжөөж саарыг дайжуулах Босоо сормуустай Монголчуудын Богд хийморь нь үргэлж дээшээ байдаг аа
1991 он.
СТА С.Батмөнх аялгуу хийж СТА Б.Батболд дуулсан
Үлгэр зохиох дуртай, би Үнэмшиж уйлуузай, миний хүү Үсний чинь гогцоог имрэн үнсэж Үүрэглэж бүүр түүр уусмаар байна. Онгод болж чи шүлгийг минь дуудна Одоо харин инээж болноо, хүү минь Мөнхийн цагийг хоёул тэврээд Мөр мөрөөр шад болж бууна Тэнгэрлэг онгод хичнээнийг дуудахаа би мэдэхгүй Тэгэвч чамд хайртай шүү, хүү минь Тэсвэр муутай хаврын цас шиг Тэрлэгт бие минь харин би биш юм шүү.
Ийм бүсгүйтэй танилцлаа гэж Эхнэртээн битгий хэлээрэй Энгэртээ тэвэрч энхрийлэн аргадлаа ч Элгэнд нь сэв үлдчихдэг юм, хөөрхий Үдэш үдшээр гэртээ оройтохгүй ч Өдөр өдрөөр харын сүүдэр өтгөрдөг юм Зүрхээрээ үнсэн учирдаг Зүүднийхээ эрх чөлөөг чи алдаж эхэлдэг юм Мөнгө нь арвидан зоог нь алаглавч Мөнөөх бүсгүйг эрж чамайг нэгждэг юм Үгийн үзүүрт чих нь сэрвэсхийж Үнэндээ тэр тайван байж чадахаа больдог юм Бүтээхийн онгод туурвихын эрч хүчийг хурааж Билгийн шувуу жигүүрлэснийг тэр ойлгохгүй, зөвшөөрөхгүй Амьдралаа харамлаж алд биеийг чинь манадаг Айлын авгай гэдэг ийм л байдаг Шүлэг шиг бүсгүйтэй танилцлаа гэж Саймширч, сайрхаж эхнэртээн битгий хэлээрэй Сартай хорвоогийн мөнгөн гэгээнд хөлбөрсөн Сэтгэлийнхээ эрх чөлөөг чи алдах болно.
Орсон, гарсан хүний чөлөөгөөр Охин бид хоёр хөзөрдөж өнжинө Хөзрийн нүд эргүүлжээ суухад Хөлийн доогуур хоног өдөр алдуурна. Дадрыг боол дарж хүчрэхгүй Данхар ноён туганд багадна Эрээн хатан найман нүдэнд ахадна Эцсийн хожил нь тамгандаа ирнэ. Бунд, дөрвөлжин, цэцэг, гилийн өнгөөр Бужигнах амьдрал бид нараар хөзөрдөнө Араас нь өврөөс нь хөзрийн тамгыг Андуурахгүй нүдэлж чадсан шигээ Амьдралын аз жаргалын алтан тамга Атганд чинь, өөрт чинь бий, охин минь
Хүү минь, Монгол гэдгээ бүү март Хөх мөнх тэнгэр орой дээр цэлийсээр байхад Хөрст дэлхий өлмий дор эргэсээр байхад Хүмүүн төрөлхтөн оршсоор байхад Хүү минь Монгол гэдгээ бүү март Хөхний сүүтэйгээ амласан эх хэлээ бүү орхи Өмссөн цув чинь монгол биш ч гэлээ Өөрөө чи монгол, үс чинь монгол, зүс чинь монгол Өргөн дэлхийн өнцөг булан бүрт өнөөдөр монгол хүн яваа ч Өрцөн доорхи элэг чинь монгол, үг хэл чинь монгол Өөрийн чинь амь монгол оо. Нум сумаа тэврээстэйгээрээ хатаж явсан Монгол Нулимсаа нуусан түүхээр бүүвэй дуулсан Монгол Эмээлт мориноосоо бууж чадахгүй яваа Монгол Эцэг Чингисийнхээ нэрийг мартаж болохгүй Монгол Эх хэлээ орхиж болохгүй Монгол. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Сумъяа Доржпалам )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-026.JPG Хэмжээс: 600x450 132k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4584
erd-020.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5029
ubr-005.JPG Хэмжээс: 1280x960 609k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4321
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: