Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

М Цэемаа


Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Оруулсан admin on 2012-08-24 15:42:58 (4029 уншсан)

Сар хээрлэн мэлтийж   шар замын  одод гэгээрээд зуны тэнгэр намхан

Санчиганд үүрийн бүлээхэн зөөлхөн салхи нэгийг сэм шивнэн намуухан

Санаанд үлгэрийн өгүүллийг хэлхээд аяс намууханд  зүрх баярлангуй

Сүүн  гэгээ дорноос будамшахуй,  бумбагархан шүүдэр үсчүүлэн дэггүйтмээр үү...

Үүлсийн дорно ягаан хээлэнд оддын гэрэл нойрмогоор  сүүмийн шингэнэ

Үлгэрийн орны ягаан ягаан нил ягаан цэцэгс  бур бурхан салхинаа хийсмэглэнэ

Үүдэн хоймрын дайдаар гэгээн гэнэн дурсамж сормуусны үзүүрт гүймэгтээд

Үгээр хэлхэхийн ялдард  сэтгэлийн зөөлөн хур буумагтахуй  зүрх норно.

                                      Санахуйн буман хэлхээнээс алдуурмуй

Олон олон хоногийн жолоог эвхэн эвхэн би харьж явна

Одсны тухай бус ирсний тухай бодож явна

Харгуй бүдгэртэл хэн нэгний тухай бодож явна

Харж явсан олон олон өдрүүдийг эвхэн эвхэн харьж явна

Наадмын өдрүүд нартай л болдог доо бодож явна

Наашаа гартлаа “яасан ч их удсан юм бэ дээ” нутгийн өвс шивнэнэ

Наран доогуур төрсөн нутаг минь униаратаж л харагданаа

Надад “хөөрхөөс” өөр юм алга даа...

Сар хоногууд  удаан удаан байлаа ч

Сарниж бүдгэрдэггүй нь хир   олон юм бэ дээ

Саравчлах урт холын тэртээгээс ээ

Санаанаас ердөө ч арилахгүй “ ЧИ  МИНЬ” даанч ганцхан юм аа

 

Ххх                                       ххх                               ххх

 

Тэртээ уулсын ташлан улайрч  хүрэнтээд  тун чиг сүрлэг дээ

Тэмээн жингийн цуваад шиг цувраа борхон толгод  бөмбийж л харагдана

Үүлсийн сүүдэр дайрч бараантан харагдах нь их талын энд хэсэгхэн

Угтаж сэрвэлзэх талын богинохон салхин таана үнэртээд  яруухан

Хаваржаа,намаржаа,өвөлжөөний газрууд бараатан бараатай  харагдана

Хавтай сайхан нутаг минь урины зэрэглээнд  урамтайхан  харагдана

Сэтгэлийн тэн тэнчээдүү  мартаж санахын заагаар хазаар даран тэлгэж

Сэмхэн сэмхэн будрах  сэмхэн сэмхэн нулимсыг сэмхэн сэмхэн залгилна

 

                                                                                                2012  он     Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Наадмаар морь манахад
Оруулсан admin on 2012-08-13 14:24:47 (4053 уншсан)

 ЦАХИЛАНГУЙ ТОД

Тод баярын магнайд од харвах шиг  гялсхийж

Тоос захлан  өдрийн од цахилна

Торгон  ирэндээ бяралхах

Тод цагаан магнай тоосны сэмрэх  үзүүрээс цахилж яваа харагдана.

Гурий гурий гурий

Баярын магнайд хурмастын тоос хальтчиж

Бахадлын цээжинд  баярын нулимс ивлээд ирлээ

Холын тоосноос сугаран гарах Тод цагаан ажнай

Хорол улаан нарнаас оч таслан цахилж яваа харагдана

Гурий гурий гурий

Уйлган шарын домгоор ухаажиж  өссөн балчир нас минь ардаа хоцорч

Хуйлран бургилах хүлгийн тоосны үзүүрт самсаа шархирам аа

Омог минь сэргэж домог минь шивших шиг омголон цагаан ажнай тоос зүсэн тодорлоо

Орчлон дээдийн  наран бүтэн дугираглаж эргэлдээд баярын нулимс зовхинд харваана

 ТОД ЦАГААН МАГНАЙ  ТООСНЫ ҮЗҮҮРЭЭС СУГАРЧ ХАРАГДАНАА

ГУРИЙ ГУРИЙ ГУРИЙ

                                                              2012 ОН  ЦАГААН ДАВААНД



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
Оруулсан admin on 2012-08-04 01:01:20 (3772 уншсан)

 Эвшээлгэж татсан нум шиг тэнгэрийн шар заадас нумарч

Эерүү оройн амьсгал агиар гангарч амьсгална

Эрдүү цээл хоолойгоор “эр борхон харцага нь жигүүрхэндээ хүчтэй” еэ

Эрдэнэт хүлгийн тоос уулын ташланд амарна

Төгрөг саран  мэлтийж  талын бор агь зүүрмэглэнэ

Төвөргөөний чимээ намдаж шөнийн шүүдэр амирлана

Уудам тал  морьдын тургилаанд сэрүүн сэрвэлзэж хононо

Ухаан тэсвэр хоёр цээжнээ буудал суудал булаалдана.

Чавхны чулуу шиг гараатай Билгүүн ногоон ажнай

Чимээ чагнах шиг босоо зүүрмэглэж харагдана

Чадал бяр тэгширсэн соёолон Тод цагаан эвшээж

Чухал баярын зарыг урин ирэх шиг санагдахуй...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
Оруулсан admin on 2012-08-04 00:57:00 (4221 уншсан)

 Санаж мартахын энэлэнт орчлонд

Сэтгэл дагаад салхи уйдуу

Санаа алдан  өрөө өмлөж санааширахад

Санчиганд ороолдох хэлгий салхин эрхэмсүү

Уйдталаа амьдрах өтөлхөн орчлонд

Уйлтлаа санах юм аа охин үрээ

Эргэж хөрвөхүйн   алаг   орчлон дээр

Ижийдээ гүйгээд ир дээ миний охин үр минь

Ххх                               ххх                                   ххх

Хөглөгөр их хангайн  гал шаргал намраар

Хөхөлбөр туяатай  саран уйтан халтар харагдана

Хөхөөн дуу  жаргасан намрын сэрүүн өдрүүдэд

Хөөрхий бөгтөр удган мод нялхын үнэрийг зүүдлэнэ.

  Ххх                хххх                        ххх



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Эрэл
Оруулсан admin on 2012-08-04 00:55:42 (5289 уншсан)

 Уулын оройгоор манан татсан  сэрүүвтэр намрын  өглөө  Жигмэдийн хот айлын  зүүн хойно байх жижигхэн гэрээс цэнхэр дурдан дээлтэй дунд хирийн нуруутай хорин долоо найм  орчим насны залуухан бүсгүй хөнгөн цагаан данхтай зүйлийг барин гарч ирээд шаламгайлан алхалсаар урьдхан талдаа байх том цагаан гэр рүү орж яваа харагдана .Энэ хүүхнийг  баян Дэрэмийн ганц охин Гандиймаа гэдгийг энэ нутгийнхан байтугай  хацрын  гэгээнд нь бүдэрч явсан хол ойрын харчуул андахгүй билээ.Хүний амьдралаа гэж  алга урвуулахын дайдад л нар шиг мандаж, сар шиг ганцаардаж, өвлийн эчилгүй нар шиг бүүдийн бүүдийсээр шингэдэг гэдгийг  хэн хүнгүй мэдэх ч ирж буцсан амьдралын түг түмэн нугачаанд ийм амархан гудайж хонхойх юм гэж хэн мэдэх вэ.

Гандиймаа шиг гайхуулж явсан нь Зэгстийн голд хэд юм бэ дээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Оруулсан admin on 2012-07-26 09:08:16 (4341 уншсан)

Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг

Цадиг их он цагийн хойноос эргэн харж нэхэн санахуй

Цангинатал инээн гүйж одох хүүхэд хонгор нас нүднээ зүрхний охиор амилж

Цав цагаан гэрлийн чинад халгиж,шүлгийн мөрүүдэд он цагийн тоос будраастай

Цагаас урьтан буцсан андын минь тухай зүрхэнд шивнэж

Царцаан дуутай намраар нутгаадаа би гүйлээ

Нарны алтан хүрээт гал шаргал намраар хүлгийн жолоо эвхэж



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Оруулсан admin on 2012-07-25 23:09:33 (3686 уншсан)

 Ххх                               ххх                                   ххх

Хөглөгөр их хангайн  гал шаргал намраар

Хөхөлбөр туяатай  саран уйтан халтар харагдана

Хөхөөн дуу  жаргасан намрын сэрүүн өдрүүдэд

Хөөрхий бөгтөр удган мод нялхын үнэрийг зүүдлэнэ.

Ххх                хххх                        ххх

Бороотой намрын сэрүүн орой гэрийн гадаа чимээ чагнан зогсоход

Бодолд үр минь тормойж л байдаг даа

Борог хөллөх хаврын  жихүүн  үүрийн ягаан гэгээн  доор

Болор талстад  сормуус  солонгорч цээж  хөндүүрлэм сананаа

Хххх                         хххх                      хххх

Буурал орчлон цэнхэр тэнгэрийн оройд мандах нарны алтан  цацрагаа

Буцаж ирдэггүй,буцааж болдоггүй тавилангийн оноолт шидийн эрхээр

Буудал нүүдлээ солилцсоор орчлон эргэдгээрээ эргэхийн цагт

Буурал орчлон хөх цэнхэр тэнгэрийн оройд наран манддагаараа мандсаар л...уяхан замбативийн

                                                                                                                         Наран мину зээ....

 

          ....ЗАЛУУХАН....ХАЛУУНХАН....

...........................................УХААРАМ.

Ээгнэгшим... дулаахан зуны тунгалагхан наран минь ээ

Эрдүү цээл хоолойн ...шуранхай...”эр борхон харцага нь жигүүрхэндээ хүчтэй” ...юу

Эмгэн буурал ижийн минь сэвлэг  үс нь намирнам уу

Эерүү уярам аялгуу чихэн  дундуур урсана уу

Цагийн цагаан манан нүүрэн дээгүүр нүдэн дундуур жирэлзэж

Цацал мянган дууны буман түрлэг дуурсанаа

Цагаан морин шогшоо...зүрхэн дундуур...галигнаа

Цацлын түмэн шаргиа наран сөрөг цацарнаа  ...ижий минь...

                                                                                     ...гэгээн тэнгэр минь...

Залууханаа....

Идэр залуухан исгэл наснаа ихэл хуурын аялгуу...

                                                                                        Ухаарал...

Энэхэн  гэнэнхэн  насандаа санана үгүй ч л явлуу  даа

Эвлэгхэн зөөлхөн хоолойгоор бүүвэйн дуу аялахад нь ээ

Эерүү цагийн бороо  тэртээ холоос цайрна аа

                                                                                           ...ижий гэгээн тэнгэр минь ээ

Бардамханаа...

Оройн наранд гялалзах хялганын толгой шүүрэх талын агь үнэртэй салхин хоолойд аргуудуу

Олойр татах тэнгэрийн шар замын одод нүдний үзүүрт ойрхон дуу

Омголон залуу наснаа... дүүлэх барын идэрмэг цогоор шөнөдөө гэрэлтэм...галтай яа

Огторгуйн  чинадад тэмүүлэх  гэгээн гэрлийн амирлалтай яа

                                                                                        Залуухан...орь залуухан...өнө мөнхийн залуу наснаа

                                                                                        Эерүү зөөлхөн,дулаахан,уяхан ижийгээ

                                                                                                                       Алдаршууланхан дуулмуй...бээр

                                                                                                                                               2012 он зуны сүүл сар                          

                                                                                                                                               Шинийн арван таван

                                                                                                                                    М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЭРЭМГИЙ
Оруулсан admin on 2012-07-25 22:51:31 (5402 уншсан)

 Зуны бороотой шөнийн зэвэргэнд  эргэн тойрон гүн нойрондоо дарагдах мэт нам гүм.Бугуйндаа гурамсан  суртай ташуур уятай морь унаачийн нимгэн даавуун өмсгөлтэй  жаахан хүү  машины дугуйны нөмөрт дагжин чичирч үүрийг хүлээнэ.Тэртээ дээгүүр үүлсийн чөлөөгөөр ганц нэг хэн харагдах оддын гэгээ зүрхэнд нь тонхийж  Эрэмгий хүү ижийгээ  хэлд орж ухаан суугаагүй жаахан хоёр дүүгээ санана. Бүлээн нулимс  хацрыг нь даган урсаж,бяцхан зүрхэнд нь бөөн гуниг багтаж ядахуй  цээж нь оволзоно.Эрх хэлгийхэн  долоохон настай тэрээр эгээ л томчуудын адил унтах нойр,идэх хоолоо хагаслан “амь зуухын  төлөө” амьдарч яваа нь энэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа: Эрэл
Оруулсан admin on 2012-07-25 22:46:55 (4862 уншсан)

 Уулын оройгоор манан татсан  сэрүүвтэр намрын  өглөө  Жигмэдийн хот айлын  зүүн хойно байх жижигхэн гэрээс цэнхэр дурдан дээлтэй дунд хирийн нуруутай хорин долоо найм  орчим насны залуухан бүсгүй хөнгөн цагаан данхтай зүйлийг барин гарч ирээд шаламгайлан алхалсаар урьдхан талдаа байх том цагаан гэр рүү орж яваа харагдана .Энэ хүүхнийг  баян Дэрэмийн ганц охин Гандиймаа гэдгийг энэ нутгийнхан байтугай  хацрын  гэгээнд нь бүдэрч явсан хол ойрын харчуул андахгүй билээ.Хүний амьдралаа гэж  алга урвуулахын дайдад л нар шиг мандаж,сар шиг ганцаардаж,өвлийн эчилгүй нар шиг бүүдийн бүүдийсээр шингэдэг гэдгийг  хэн хүнгүй мэдэх ч ирж буцсан амьдралын түг түмэн нугачаанд ийм амархан гудайж хонхойх юм гэж хэн мэдэх вэ.

Гандиймаа шиг гайхуулж явсан нь Зэгстийн голд хэд юм бэ дээ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
Оруулсан admin on 2012-06-03 22:34:41 (5438 уншсан)

 Говийн нунтаг шороорхог салхи нүүр нүдгүй нүдсэн зэвэргэн өдөр улсын хилийн боомт  дээр япон жипний хүчээр замын цас шаврыг тоолгүй давхисаар хүрч очлоо.Жолооч үүрэглэж замаас гарч давхисныг эс тооцвол өөр ямар ч саадгүй явсаар хилийн боомтын хэдэн эсгий гэрийн гадна ийнхүү зогсож хотоос яваа бидний хэдэн хүн бууж,хөшиж орхисон биеэ тэнийлгэж, хувцас хунараа засаж янзлаад,тамхи татах нь тамхиа татацгааж, ирсэн газрыг тухтайхан эргүүлж тойруулан хачирхан харцгаана.

Замын зуурт тааралдах ан амьтан уулс усны сонин содонг  харж,уншсан сонссон энэ тэрхнийг ярилцсаар яваад миний хувьд хэр хол хэр удаан явснаа ч анзаарсангүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Гомдоогүй ээ
Оруулсан admin on 2012-06-03 22:33:16 (6025 уншсан)

 Гэгээ бүүр  түүрхэн орж энд  тэндхийн бутас эрвийж сэрвийлдэн харагдахад шөнөжингөө багалсан айдас аажмаар холдож шинэ өглөөний үүр цайж байна.Хаашаа яагаад ,хэнтэй уулзахаар явж буйгаа ойлгож ядан “юу болоод өнгөрснийг” бодоход дээшээ тэнгэр хол доошоо газар хатуугийн завсар учраа олохгүй мунгинана.Аавыг ,ах нарыг нь толгой дараалан барьж ,одоо цэл зэлуухан номын багшийг нь барьж одов.14 нас ч гүйцэд хүрээгүй түүнийг “гэртээ харь” хэмээн хөөсөн ногоон малгайтан гэгч оготор цамцан дээрээ элдэв тэмдэг төмөрнүүд гялалзуулсан,өргөн өмд,ташаандаа хурдан буутай гүйлгэнүүр дээгүүр харцыг нэхэн бодохул “үстэй толгой арзайна”.

Оройны үс гэснээс үс нь дөнгөж ургаж эхэлж буй ч үсний уг нь шархирнам.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : ЦАСХАН
Оруулсан admin on 2012-05-23 22:29:53 (4979 уншсан)

Нам гүмхэн шөнийн харанхуйг аажуухан уусган сүлэх цасны гэгээ цавцайна.Энд тэнд нүүгэлтэн нэвсийх элдэв бүртгэр сүүдрийг уусгах нь...ээ харах нүдний үзүүрт гэгээ,гэгээн сайхан.Амьсгалд хиртэмсэм энхэрхэн илтсүүд нисэлдэн ирж нүд сормуус,мөр гар дээрбуумаглахуй...эргэн тойрон цайраад бүрэнхийн айдас үргэнэ.

Цасанцэцэг зуун зуун жилийн настай саглагар гацуур модны ойролцоохон,хааяа нэг давхин өнгөрөх машины дуунаас өөр чимээ шуугиангүй төрөлх сууриныхаа гэгээн шөнийн дууг зүрхээрээ сонсомуй...

Айлуудын гэрийн гэрэлтэй тооноор уур улалзан савсах нь ээ.Шинэ оны урьд өдрийн орой юм хойно доо ихэнх нь "бууз жигнэж байгаа даа..." бодохоор хүүхэд хонгор насны гэгээн гэнэн дурсамжууд нүдний өмнө нэг нэгээрээ амилан...инээлдэж,хөхрөлдөж,дүрсгүйтэж,бас аальгүйтэж...кино зургийн хальс хүвэрнэ.Жиндүү оройн жаврыг үл тоон бээлийгээ тайлж ,эргэлдэн нисэлдэн ирэх энхэр цагаан хэлтсүүдийг...бурханаас илгээсэн хайрын хишиг хэмээн бодохуй...инээвхийлнэ.Цасан ширхэгүүд сэмхэн нисэн ирж нүүр нүд,сормууснаа буухуй орчлон гэгээрэн,эгээрэхүй Цасанцэцэг шиг хэн жаргалтай гэж...уянгын уянгат шивнээ шингэнэ.Сэтгэлийн дотоод чичрэн доргиж,хамрын самсаа шархираад,зүрхээр нэгэн сайхан зөөлөн аялгуу урсам...Цасан дээгүүр зориглон гишиглэж чадна уу...зүрхшээмээ...

Цас...цасаа...цасаа догдлон шивнэх эрх нялхамсуу шивнээ агаар цалгиаж,Их уулсын оргил тийш цалгилнам уу.

Гэгээн тунгалаг өвлийн шөнийн үзэсгэлэн гуа...

Бахдалын мянган сэжүүрийг доргиов.....сэтгэлийн аугаа уярал энэ бусуу

Цас...цас...цасаа...Цасанцэцэг ээ..........

2012 оны УБ

М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Дуу
Оруулсан admin on 2012-05-21 22:54:09 (6106 уншсан)

Тэнгэрийн баруун хаяанд улаан ягаан туяа суумагтаад талд бүрий нөмөрч өдрийн халуун амьсгал сэрүүсэхэд  нимгэн тэрлэг дээлийн дал мөрөөр жиндэнгүй оргино. Унаж яваа “нэгдэл “ тамгатай  хүрэн морио давирсаар  Онхуудайн гуайнхны уяан дээр ирвэл сүүл хонгорцогоо чирсээр ирэх хөгшин халтар нохой нь уяаны баруун шон руу хөлөө дээр өргөн сарьж орхиод шүдгүй улаан буйлаа гарган амаа том гэгч ангайн залхуутай яа эвшээснээ Дарийн дэргэд ирж сүүлээ шарван толгойгоо гилжийлгэн гайхах мэт харан зогсоно.Өдөржин Боомын хоолойн “хөх түрүү”-д гүвдрүү болтлоо хазуулсан Дарийн зүүн нүдний дээд зовхи,баруун хацарт бандгар том гүвдрүү үүсэж,халуу оргин загатнана.Уржигдар өглөө хонио туугаад гэрээс гарсаар бүтэн 2 өдөр нэг шөнө морины нуруунаас буугаагүй Дарь  дөрөөгөө мултлан мориныхоо зөв тал руу унжсаар пидхийн унаад өгөв.”Хонио байдуулчихаад хужирт оруулж яваа Дарь өдөрчийн газраас ийнхүү зүтгэн зүтгэн ирсэн нь учиртай.Хонь малаа байдуулж,хужирлахыг  аав нь Дариар хийлгүүлэх хүн биш л дээ.Даанч ноднин намар хариулганы ацагт унуулдаг Дондогийн догшин хээрээс унаж бэртээд энэ жил бие барагтай орсныг хэлэх үү,ганц  ажлын хүнээ цэрэгт явуулчихсаныг хэлэх үү Дариас өөр хөдөлж хөлхөх хүнээр хомсхон хөгшчүүл охиноо  “бэрх”-дүү ажилд ийнхүү зарсан сан. Дуртай яа зарагдах “аян” ч Дарьд байсан аж.Хичээл,ном хэмээн гүйж орон хотод хэдэн оныг үдээд авсан Дарьд “хонь байдуулж,хужирлана” гэдэг давамгүй даваа ч “хэнийг ээ” зарчих ч билээ.Бүгд л ажилтай завгүй хэн.Дунд худагт хонь байдна гэдгийг Дарь мэддэг,сумаас хэн хэн тэнд энэ ажлыг хийхээр очдогийг ч мэдэх,”амрана” гэдэг амаа ангайгаад хэвтээд байдгийн нэр биш гэдгийг гадарлах тэрээр “салхинд гарч”,эв нь таарвал  малын эмч Төмөртэй уулзаж ч юуны магад вэ хэмээн бодоод “агсагдаж ядрахаас” нэг их айсангүй.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Афоризм: М.Цэемаа : Шагай
Оруулсан admin on 2012-04-23 11:10:07 (10225 уншсан)

Аргай даргай түг

Аргалан хуц мөг...

шагайн нааданд зориулсан хэлц үг.Шагай монгол наадааны зэмсэг.Хаягдаж өгөршсөн шагайг нүүдлийн газраас олоод эмэг эх Ожгоо минь "шагай эзнээ гурван даваа давтал хараад эргэж ирж авахгүй бол энэ хүн хүүхэдгүй юм байх даа" гэж боддог гэнэ лэй гэсэн сэн.Үр хойчдоо өрөвч энэрэнгүй,ухаалаг,эд зүйлсдээ хайр гамтай,хямгатай байхыг билэгдсэн үг хэмээн хожмоо бодно.Өсөж том болоод сургууль номын мөр хөөн орон хот бараадаж ирсэн хэдий ч өсөж торнисон хөдөөгөө мартаж үл түвдэх,зав л гарвал хүлгийн жолоо залж "хөдөөдөө амьтайсуу" хэвээр.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Афоризм | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Оруулсан admin on 2012-04-21 23:18:20 (5385 уншсан)

Анхдугаар таван жил сонины газар дөнгөж шинээр ажилд ороод байтал сониноос эрхлэн гаргадаг хүүхдийн хүмүүжилтэй холбоотой сэтгүүл улиралд нэг удаа гардаг байлаа түүнд одоогийн Их Хурлын гишүүн Д.Дондог \аймгийн төвийн арван жилийн багш\ хүүхдийн хүмүүжил сургалтын талаар бичжээ.Сонины хянагч би шалгаж үсгийн дүрмийн алдаа энэ тэрхэнийг засаад гарын үсэг зурснаар баталгаажин хэвлэгддэгсэн.Бүгдээрээ амарч байсан нэг хагас сайн өдрийн үдийн хойно гэртээ ээждээ туслан "боорцог " хайрч байтал хэвлэгч Намсрай ах ирээд "чамайг эрхлэгчийн өрөөнд дуудаж байна" гэлээ.Гайхсан би ямар хурдан явсан гээ бөөн цан татуулсаар сонины газар хүрч очвол аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээс хэн хэн ч гэнэ вэ нэлээд хэдэн хариуцлагатнууд ирсэн,манай хэвлэх үйлдвэрийн орлогч дарга байсан Алтанцэцэг гэдэг эмэгтэй уйлчихсан "аймаар " байна.Гэнэт балмагдаад би яахаа ч мэдэхгүй зогсоно.Утгын алдаа гарч гэнээ зориудын шинж чанартай ч гэх шиг...тэрхэн үедээ би юу ч ойлгосонгүй.Намын үзэл суртлын зэвсэг болох хэвлэлд утгын алдаа гаргавал ямар аюултай болохыг...ойлгох хэрэгтэй гэнэ.Бурхан минь ямар ч атугай тэр хэвлэмэл сэтгүүлийн "сигнал"-ын гарын үсэг нь минийх биш "даргын"-х болж таараад сэтгэл нэг амарсан сан.Хэрвээ минийх байсан бол би яах байсан болоо...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Үдэш
Оруулсан admin on 2012-04-07 22:33:09 (5380 уншсан)

 Аргалын уулын арын хөндлөн жалганы эхэн дээр байх хот айлын гаднаас цагаан тоос манаран хөөрч оройн ягаан гэгээн доогуур бүдгэрэн бүдгэрсээр замхарч одов.Тавь гаруй насны авгай гэрийнхээ гадна бүртэлзэн ямар нэгэн зүйлсийг бөөгнүүлж хормойлон баруун талдаа байх хуучин модон тэрэгний тэвшнээ аваачиж тавив.

...За байз...өнөөдөр миний муу хүү ирэхгүй нь юм болов уу.Орой шөнөдөөд Цагаан хөтлөөр давж ирэхдээ айж цочих вий дээ хэмээн бодох зуураа  зүүн тийшээ санаа алдан харснаа гэр рүүгээ оров.Гарч орон өдрөөс хойш холхисон тэрээр хол саахалтаас чимээ анирдан хүүгээ хүлээж байж сууж цөхнө.Олон оныг Аргалын уулынхаа энгэр бэл,ар хормойгоор нүүж суун нутаглаж ирсэн Цэвэл энэ хавийнхаа ургамал,чулууг андаж эндэхгүйхэн.Ямартаа л Аргалын уулын “савдаг”,уулын мухрын улаан дээлтэй “буг” гэж байх вэ дээ.Аргалын уулын ганц бие “улаан дээлт буг” цагтаа ажил төрлөөрөө хэний ч дор орохооргүй,хэлтэй амтай,цог золбоотойхон ёстой л “заримдаг” нэгэнд нь гэрэлтэй шар нарнаар гэгээ бариад ч хүршгүй,барьшгүй зэрэглээ мэт “ороо” цовоо хүүхэн байсан даа.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Хонины ээлж
Оруулсан admin on 2012-03-15 10:01:55 (5330 уншсан)

Наран сөрөг бууралтан харагдах өвсний шүүдэр хөөрч ногооны навчинд ганц нэг шүүдрийн дусал бүртийж бөмбийж харагдах хоньд өглөөний сэрүүнээр жаахан идээд авъяа гэх шиг уралдан гүйж шунан өвсний сөл хөөн яах ийхийн завдалгүй задгай бэлчээрт тарж ёстой л” сул асгасан сувд”.Тэртээд тэнгэр газрын хаяа хярхагт  Баян уулын орой өглөөний цэлмэг тунгалагт ихэмсэг дүрээр амирлангуй харагдах,агь ганга,хөмүүл таанын үнэр хамар цоргин голио царцаан дуу хаа сайгүй шаргилдан нуугиж нэгэнтээ намрын дохио ороо юм уу гэлтэй том том морин шоргоолжнууд далавчилсан энэ тэнд нисэн буух нь соньхон.Баруун хойгуур адуу хөөсөн хүн давхин өнгөрөх нь манайхны хот айлын хойд дээр байх “говийн Давга”-ын өнгөрсөн жил цэргээс ирсэн хүү нь бололтой.Морин дээр суусан байдал нь цаанаа л нэг цэмцгэр агаад адуучин хүн ийм л байдаг байх гэмээр “эрмэгдүү” харагдана.Ойрын хэдэн жил урагшаа цаг сайхангүй өвөлдөө зуд зурхан,зундаа ган гацаг нүүрлэж ер малын хамар хатгах юмгүй болоод наад тал нь наашаа аль эрт отроор орж ирээд одоо бараг нэг нутаг усныхан шиг хүн малгүй дасалцаад сайхан л байгаа шиг.Гэвч хүн мал хоёул нутаг орноо санагалзан хавар намрын ороо бусгаа цагаар ганц нэг үрээ байдаснууд адуунаасаа салж сарниж алга болчих гээд эздээ сандаргана.Говийнхон нутгаадаа сураг ажиг тавьж,цаг уурын мэдээг “зурагтаараа” байнга сонсож нүүдлийн хамар хаашаа хатгахаа шийдэж ядан  сууцгаана. Хаана ч нүүж сууж явсан адилхан монгол ахан дүүс байна хойно болоод л байх ч “идээшиж дассан нутаг” гэдэг дундуур өл хоолноос эрхэм байдгийг эзэддээ мал хуй нь байнга л сануулах нь “өнөд орших нутаг минь”...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Илүүдэл хүн
Оруулсан admin on 2012-03-01 19:49:47 (5752 уншсан)

Илүүдэл хүн

Цэлийсэн цагаан талаар цас будруулан давхиж явсан Ерөөлтийн нүдэнд талын торох бараагүй энгийн энтээ багахан шиг хар юм торойж үзэгдэнэ. Нүдний үзүүрт хөдлөх ч шиг санагдав. Уяж хонож хөнгөрүүлээд өглөө эртлэн сумын төв орохоор гарсан намрын хур тарган морины бие хондлой нэлэнхүйдээ өглөөний жаварт цантаад нэл ягаан загал юм явах. Ойртох тусам бараа тодорч ямар нэгэн юм үүрсэн жижигэвтэр биетэй хүн болох нь тодхон. Давхисаар ойртоод очтол тэднийхний арын өвөлжөөний Дандар гуайн бэр хүүхэн мөөн. . . . За сайн байна уу . . . гээд байгаа байдал нь тодорхой түүнийг харсан Ерөөлтийн хэл гацаж орхив.

Юу ч болоогүй юм шиг мишээсхийн мэндлээд үүрч яваа юмаа буулгах нь арагны ихэнцээр өөрийнх нь хувцас бололтой дан бөсөрхүү юм харагдав. За даа "өнөө онгироо хар нь согтуу ирээд хөөж орхиж. Энэ Дандар гуайнхан сонин улс шүү өч төчнөөн архайсан хар юмнууд байж ганц эмэгтэйн аяыг олоод байж чадахгүй хөхөө өвлийн хүйтэнд хөр цасны хайрууд харанхуй шөнөөр барьсан мод ч үгүй ядмаг бүсгүйг хөөж явуулчихаад юу бодож хэвтэцгээдэг юм бол доо зайлуул "хэмээн бодоод морионоосоо бууж тушаад дээлээ гүвэн явж очвол Санчир хэмээх залуухан бүсгүй үүр шөнөөр гарч энд тэндхийн эрвийсэн сэрвийсэн юмсаас айн цочиж явсан нь өвлийн өглөөний бүгтхэн улаан наранд нүдэнд нь солонгорч харагдаад. . . зөндөө цөхөртлөө уйлсны ул мөр хичнээн нууя гэсэн ч далдалж үл чадахаар. . . Явдал замын зуур уулзсан хүн маань иймэрхүү байгаад, суугаад л өвөлжөө өтгөний тухай "хээхийчхээд л яриад байлтай нь биш" хэлэх ч үг олдсонгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


Цэемаа 	М	 Өгүүллэг: М.Цэемаа : Эгч
Оруулсан admin on 2012-03-01 18:59:55 (5884 уншсан)

Хашааны гадаа пад падхийн дуугарч алаг бөмбөгөөр  эзэнгүй  айлын байшингийн ханыг бөмбөрдөн арваад насны гурван охин тоглоно. Дүүгээ унтуулах гээд аргаа барсан Навчаа . . . дүүдийхэн минь дээ бүүвэй бүүвэй. . . угжаар хөхсөн сүүндээ дух нь хөлрөнгөтөөд нүд нь сүүмийж унтахын хооронд болсон жаахан  Бабуугаа \ эгч нь өхөөрдөн ийн нэрлэсээр бүгд тийн нэрлэх болсон. \ бяцхан өвдөг дээрээ арайхийн багтаан тэвэрч бас ч үгүй өндөлзөн цонхоор өнөө тоглож буй гурвыг харан харан яарна. Унтдаггүй ээ жаахан дүүдий нь . . . чирч гулдарч өсгөж “хүн хийх” гэж байгаа жаахан “ажаа” нь нойрны аяны дөрөөнд мордуулж орхиод . . . гадаа байшингийн сүүдэрт тоглож байгаа “найзууд” –руугаа явах  гээд байгааг мэдээд. . . миний хажууд айдас хэн үргээх юм дээ. . . гэсэн шиг. . .  

Суурины үд дунд “Халуун усны “ нэртэй гудамжнууд нам гүм. Томчууд нь ажилдаа явж, хүүхдүүд сургууль руугаа  \аа үгүй л дээ хичээл өчигдөрхөн тарж зуны амралт эхлээ биз дээ\. Гэхдээ л сургууль дээр засвар хийх, бага ангийнхан нь “зуны даалгавар”-аа авах гээд явцгаасан. Навчаа харин хүүхдүүдтэй хамт очиж зуны даалгавараа авч чадахгүй. Багш нь “энэ Навчаа хичээл үнэн , худлаа тарав уу үгүй юу л усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм” гэнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Цэемаа М )

Цэемаа 	М	 Шүлэг: М.Цэемаа : Нэргүй шүлэг
Оруулсан admin on 2012-02-06 15:59:06 (3709 уншсан)

Сансар тэнгэрийн оройд бурхад залардагаараа оршиж
Саруулхан уужим шөнөөр оддын орчилд маанийн бясалгал үйлдэнэ
Санаан зоргоор төрсөн өтөл энэхэн орчлонд
Сайхан явъяа гэтэл сэтгэл нэг л хүрэхгүй нь
Айлган хайлган хорвоон бурхадын мутарт үймэрч
Амь тэмцэлдэн гүйлдэх “амьдын там” юм уу
Алгаа тосон “гуйлга” гуйхуй дор зүрх шимширнэм
Аяа би орчлонд “өөрийнхөөрөө” дуусна
М.Цэемаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Цэемаа М )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 127 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Баярт-Од	150х160, зотон тос
Их хатан
Хэмжээс: 600x661 194k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5499

Анхны цас 2005 он
Өглөө
Хэмжээс: 600x450 146k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4505

Должин : Зам зуур
zam-003.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4186


Агуулга
Wednesday, 2012.10.24
· М.Цэемаа : Шар Дэрсний хонгор намар
· М.Цэемаа : Тогоруу буцна
Tuesday, 2012.10.23
· У.Мөнгөнхүү : Хатсан навч
Monday, 2012.10.22
· М.Цэемаа : 4-мөртүүд
· М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ
· М.Цэемаа : ЯГААН БОДОЛ
· М.Цэемаа : Шүлэг ...
· М.Цэемаа : Уйлган шарын домог
· М.Цэемаа : Тогоруу буцна
Saturday, 2012.10.20
· М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй
· М.Цэемаа : Дорнын цагаан шөнө
· М.Цэемаа : Бүрхэг өдөр
· М.Цэемаа : Манжуурын толгод
Wednesday, 2012.09.05
· М.Цэемаа :  АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Friday, 2012.08.24
· М.Цэемаа :   АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА
· М.Цэемаа :  ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД
· М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС
Monday, 2012.08.13
· М.Цэемаа : Наадмаар морь манахад
Saturday, 2012.08.04
· М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө
· М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй
· М.Цэемаа : Эрэл
Thursday, 2012.07.26
· М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс
Thursday, 2012.09.06
· М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ...
Wednesday, 2012.07.25
· М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА...
Wednesday, 2012.09.05
· М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД
Wednesday, 2012.07.25
· М.Цэемаа : ЭРЭМГИЙ
· М.Цэемаа: Эрэл
Sunday, 2012.06.03
· М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь
· М.Цэемаа : Гомдоогүй ээ
Wednesday, 2012.05.23
· М.Цэемаа : ЦАСХАН
Monday, 2012.05.21
· М.Цэемаа : Дуу
Monday, 2012.04.23
· М.Цэемаа : Шагай
Saturday, 2012.04.21
· М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа...
Saturday, 2012.04.07
· М.Цэемаа : Үдэш
Thursday, 2012.03.15
· М.Цэемаа : Хонины ээлж
Thursday, 2012.03.01
· М.Цэемаа : Илүүдэл хүн
· М.Цэемаа : Эгч
Monday, 2012.02.06
· М.Цэемаа : Нэргүй шүлэг

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn