|
|
Өгүүллэг: М.Цэемаа : Учрал
Оруулсан admin on 2012-01-25 18:56:32 (5416 уншсан)
Тэртээ баруун руу нүдний хараа хүрэх төдий холд холбоо цэнхэр уулс усан зэрэглээнд өндөлзөж харагдах.Мэдээ орсон цагаасаа л орон хотод сууж,хуучин зах,хужаа зуун айлаар нутаглаж явсан тэрээр насны нар хэвийхийн үедээ “суудлаа солив” гэгчээр чөлөөндөө гарсан нөхрөө дагуулан хөдөөг зорьжээ.
Арваннаймхан настай хоёр салаа уртаа хар гэзэгтэй,хонгор шаргал зүстэй тэрээр “армийн холбоо”-нд ажилд орж “холбоочин болсон түүхтэй.Төрсөн аав ээж,нутаг ус гэгчийг дүрсэлж бодоод ч мэдэхгүй.Их зудны жилийн өвлийн шинэдээр төрсөн түүнийг “улаан цурав”-т нь “дэлдэн” Цагааны хүүхэд хүүхэн Балбармаа “ өргөж” аваад хотыг зорьжээ.
Нэг хэсэг хүрээ гангачуул баян хятадтай хөл хэрээтэй,хөнжил нийлээтэй,торго дурдамд умбаж,”өмд баатар”-уудыг аашлан загнаж өмнөө бөхөлзүүлж,савхаар будаа идэж,шанхаа сувдаар гоёж асан хорь гучаад оныхоны “нэртэй зартай” хүүхнүүдийн нэлээдхэний явсан замаар хатирч орсон Балбармаа хүүхэн “тэжээвэр ганц”-аа юугаар ч дутаагаагүй,ажил ч сургаагүй өсгөсөн нь үнэнтэй.Мөнгөрмаа охин хоол хийх,хувцас угаах,тэр ч бүү хэл ус авах,түлээ мод хагалахыг “буянтай ээжийн”-хээ буянаар үзнэ үгүй өсч хүний зэрэгт хүрч яваа “гангар шаазан” шиг эрхэмсэгхэн.Ээжийнх нь сайных юу байх вэ?Ээжтэй нь дэр нэгтгэж,гэр гэрлэсэн “хужаа” Цагаан,”өмд” Бороо нарын л хийсэн үйл.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Шүлэг: М.Цэемаа : Охиндоо
Оруулсан admin on 2012-01-02 16:57:45 (3231 уншсан)
ОХИН ҮРИЙНХЭЭ САНЧИГАНД УЯВ...
Санах санааны үзүүрт ухаантай даа миний охин үр
Санчиганд нь уяж,ижий нь хэдэн үг орхилоо
Саруулхан нэг л өглөө налгархан энгэрт ижий тань үлдэж хоцорноо
Санах сэтгэлдээ санчигаа харлатал саналаа ч эргэж ирэхгүй одноо
Уйлж суухад нь нутгийн салхи аргадан санчигт нь гаслах вий...
Ухаантай даа миний охин ухаараад өндийн босноо ижий нь мэднэ
Нулимсаа гадагш нь бус дотогш нь нэрж ухаажаарай
Нутаг амьтай ижийгээ санаж, ХАТ суугаарай миний ОХИОН
2000 он М.Цэемаа
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Шүлэг: М.Цэемаа : Үр минь
Оруулсан admin on 2012-01-02 16:41:30 (4833 уншсан)
Жирвийсэн хөмсөгтэй жимсэн улаан хацартай миний алдрай жаахан үр минь
Жимс нь боловсорсон намрын наран тэргэл өдөр шиг тэвэр дүүрэн энхрийлэлд жаргаа
Жирмийн цагаан нуур нь дандаа цөнгөө түрнээ тэр ижийнх нь сэтгэл юм шүү охин минь ээ
Жил сарын олоон эргэлтэнд жимсний тансаг төгөл шигээ
Тансагхан яваасай охин үр минь
Хорьдын саран тэртээ дээр хөөрөхүй үлгэр чамдаа ярьдаг сан аа миний
Жаахан охин минь
Холбоо цагаан нууртаа жилдээ нэг очихдоо жижгэрснийг нь дандаа гайхнаа
Жам юм аа
Хонгор жаахан чамайгаа жаргаах зүрхний минь дуулал бүүвэй,бүүвэй
Хорвоод охин минь,энхрий минь хорьдын цагаан саран дандаа мөнх мэлтэлзэнээ
Эрхий дарам энхэр хацрын хонхорхойд нь жаргал хурган хурган тогтог ээ
Эрхэлж туних нулимсны нь дуслууд,энхэр хайр болж шингэнээ эвий минь
Эгээрэх,эргэх энэхэн орчлонд миний лээ бяцхан охин минь,эрвэлзэн инээж,дэрвэдзэн гүйж яв даа үр минь
Ижийнх нь хайр энгэрт чинь урсаж,хайрын эгшиг болж шингэнээ миний алдрайхан ОХИН үр минь
1999 он М.Цэемаа
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Өгүүллэг: М.Цэемаа : ЭГШИГ
Оруулсан admin on 2012-01-02 16:23:38 (5366 уншсан)
Автобусны адрын хөндлөн бариулаас арайхийн зүүгдэж явах Тогтохын нуруу аюулхайд ямар нэгэн зүйл хүрч тээглэн,зарим нэг нь тохойгоороо ууртай ёврох нь хүн танихгүй,газар мэдэхгүй энэ их хотод сонин ч,тээртэй ч шиг.Өглөө эртлэн Дамбадаржаад байх ээжийнхээ холын садангийн айлаас гарсаар хүмүүсийн амьсгалд битүү цантсан автобусны цонхоор буух газрынхаа баримжааг алдаж явсаар нэгэн зогсоол дээр ирэхэд онгорхой хаалганы завсраар шагайн харвал өндөр өндөр байшингууд харагдах,өглөө ажилдаа яарсан хүмүүс битүү чихэлдсээр,бие биеэ түлхэлцсээр орж ирэн хаалга хаагдан хөдлөөд яваад өгөв....За баларсаан хичээлээсээ хоцроод...замын эсрэг талд зогсох автобуснаас үсрэн буусан Тогтох зам хөндлөн гарч, хичээлийнхээ байр руу гүйн оров.Шат руу өгсөн гүйсээр гурван давхарт гартал...Эгшигээ...хөөе Эгшигээ...дуун... ном барьсан,цүнх сугавчилсан гурван охин зөрсөөр өөр хэн ч хавьд харагдахгүйг бодвол бүгд хичээлдээ орсон бололтой.
Хөдөөнөөс хоёр өдөрчийн газар “Зил” машины дэвшин дээр суун явж ирсэн Тогтоход хотын бүхэл зүйлс сонин,содон.Гэрэл гэгээтэй,ном журамтай,хөгжил хөдөлгөөнтэйхэн,хажууд нь Тогтох өөрөө арай л нэрэлхмээр “балчирхан”.Заримдаа энэ бүхэнд би дасах болов уу гэж өөрөөсөө айна.Өөртөө ташуур өгч “эр хүн зоригтой бол чоно юу яана гэдэг дээ”.Зоригтой байгаа нь энэ гээд “түүх”-ийн ангийн Зоригоо шиг охидыг барьж авч марзагналтай биш дээ.
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Өгүүллэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Шүлэг: М.Цэемаа : Хэн болох...
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:18:03 (2997 уншсан)
Бүдэг гэгээ орж орчлон гиймэгтээд
Бүлээхэн амьсгал жигдэрч орчлонг сэрээв
Гилбэрийн хатан шиг саран авхай зүүдлэнгүй
Гилгэр шилэн нүдээр орчныг цоо татан ширвэв
Янагшуун дуун тэртээ холоод бүдгэрэн сонсогдох чинь ээ
Яасан уртын урт шөнө вэ дээ зайлуул олон Лхамаа даръяа
Янжинлхамын ивээл нигүүлсэхгүй нь үү,ниргэх нь үү нүгэл чиг байгаа
Ямхын зайгүй бүрий барай хар орчлонд....хэн гээч болж төрий дөө байз
М.Цэемаа
(
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Шүлэг: М.Цэемаа : Үүрийн үнэн
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:11:16 (3644 уншсан)
Үнэгчлэн мишээх үрийн минь хацрын хөөрхөн хонхорхойд
Үнэгэнд хууртсан гоморхол хоргодоод байна уу даа яав
Үүр хаяарч гэрэл өртөөлөн төлжиж байнаа
Үйзэн цэнхэр орчлон үйлийн хураар дэвтэж хонолоо.
Шөнөдөө нойргүй хоносон миний сүүдэр унаж
Шинэ өглөөний туяа цонхонд гэгээгээ чагталжээ
Үр минь ахиад л инээлээ,инээлээ,өмөлзлөө
Үнэндээ үнэг л сүүлээр хуурсан байгаасай
Гэрэлд тавиран дэлбээгээ дэлгэх хумбан ягаан цэцэгс
Гэрт илч нэмэх ч шиг санаа дагаа юу яав
Гэнэтхэн л ороод ирэх юм шиг сэтгэлийн жолоо алдууран
Гил хархан шөнөөр чамайгаа хүлээн үдлээ
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Шүлэг: М.Цэемаа : Ягаан бодол
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:05:30 (3772 уншсан)
Яв ягаан бодол уруулд эрхлэм үү чих халуун оргив.
Янаг дуун зүрхэнд ороолдон орчлонг огооров
Яраглан гиншихэд эрхлэнгүйн дор диваажин амирламуй
Ялгуун тод зүрхний хослонги нэгэн хэмд цогцолно.
Сарны туяа тооноор сэмхээн өнгийж
Сайвар цагаан гэгээ нь унины углуургаар савчина
Сарнайн дэлбээнд чинагш уруул хүргэн алдмаархан
Сархадын жаргалант орноо бадмалнам уу
Хархан хөмсөг,ягаан уруулын баланд согтном уу
Хайр,янаглалын орчил харанхуй цайваржин гэгээрмээр үү
Хаяаны тийш зөөлөн гийналдахад...мэдрэхүй доргином байц уу...
...гайхмаараа...
2000 он Гашуунсухайт
М.Цэемаа
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
Шүлэг: М.Цэемаа : Цагаан Эрвээхэй
Оруулсан Цэемаа on 2011-12-28 00:03:05 (4560 уншсан)
Задгай дэнгийн дөлөнд цагаан эрвээхий ноцож
Зальтай чөтгөрийн өмнө үйлт нэгэн сөхрөв
Замилан хорвоо хагасарч нэгэн зай дутаад
Цагаан харын завсар улаан амь тэнсэнэ.
Амирлангуйн гэгээ татаад ерөөлийн ертөнц тийш одохуй
Адайр зөнгийн өмнө цагаан эрвээхий ноцно
Амьдын амин орчлон хучлагаа тийрэн хаяж
Ад зэтгэрийн дуугаар маань үглэн сөхөрнө
Цагаан эрвээхийн гэрлийн шунал үхлээр дуусч
Цадиггүй зэтгэрүүд хөөрхийн бүлээн амиар наадна
Сүнсний орчил гэрлээр баясалдан жаргалдахуй
Үйлийн хар үр ланчигаар цадан цондооно.
М.Цэемаа
( Дэлгэрэнгүй... |
Сэтгэгдэл [] |
Шүлэг |
Оноо: 0/0 |
Цэемаа М )
|
|
|
|
 |
Санал асуулга |
 |
|
Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.
t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.
|
|
|
 |
 |
Агуулга |
 |
|
Wednesday, 2012.10.24 | · | М.Цэемаа : Шар Дэрсний хонгор намар |
· | М.Цэемаа : Тогоруу буцна |
Tuesday, 2012.10.23 | · | У.Мөнгөнхүү : Хатсан навч |
Monday, 2012.10.22 | · | М.Цэемаа : 4-мөртүүд |
· | М.Цэемаа : ЦЭНХЭР МЭДРЭМЖ |
· | М.Цэемаа : ЯГААН БОДОЛ |
· | М.Цэемаа : Шүлэг ... |
· | М.Цэемаа : Уйлган шарын домог |
· | М.Цэемаа : Тогоруу буцна |
Saturday, 2012.10.20 | · | М.Цэемаа : Миний орчлон-эмзэглэхүй |
· | М.Цэемаа : Дорнын цагаан шөнө |
· | М.Цэемаа : Бүрхэг өдөр |
· | М.Цэемаа : Манжуурын толгод |
Wednesday, 2012.09.05 | · | М.Цэемаа : АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА |
· | М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД |
· | М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС |
Friday, 2012.08.24 | · | М.Цэемаа : АНДЫНХАА ТУХАЙ БИ ДУРСАНА |
· | М.Цэемаа : ЭРТ УРЬДЫН САЙХНЫ ТУХАЙ ДУРСАХАД |
· | М.Цэемаа : ДУРСАХУЙН БҮЛЭГ ШҮЛГЭЭС |
Monday, 2012.08.13 | · | М.Цэемаа : Наадмаар морь манахад |
Saturday, 2012.08.04 | · | М.Цэемаа : Наадмын Урьд Шөнө |
· | М.Цэемаа : Охин Үрээ Санагалзахуй |
· | М.Цэемаа : Эрэл |
Thursday, 2012.07.26 | · | М.Цэемаа : Санахуйн бүлэг шүлгээс |
Thursday, 2012.09.06 | · | М.Цэемаа : Цагийн цагаан манан дундуур бүгээн морьтон давхин одох шиг ... |
Wednesday, 2012.07.25 | · | М.Цэемаа : ...ЗАЛУУХАН АА... |
Wednesday, 2012.09.05 | · | М.Цэемаа : АВАРГА ЗЭЭРД |
Wednesday, 2012.07.25 | · | М.Цэемаа : ЭРЭМГИЙ |
· | М.Цэемаа: Эрэл |
Sunday, 2012.06.03 | · | М.Цэемаа : Хилийн боомтод 2 хоносон нь |
· | М.Цэемаа : Гомдоогүй ээ |
Wednesday, 2012.05.23 | · | М.Цэемаа : ЦАСХАН |
Monday, 2012.05.21 | · | М.Цэемаа : Дуу |
Monday, 2012.04.23 | · | М.Цэемаа : Шагай |
Saturday, 2012.04.21 | · | М.Цэемаа : Намтар ч гэж намтартай юм даа... |
Saturday, 2012.04.07 | · | М.Цэемаа : Үдэш |
Thursday, 2012.03.15 | · | М.Цэемаа : Хонины ээлж |
Thursday, 2012.03.01 | · | М.Цэемаа : Илүүдэл хүн |
· | М.Цэемаа : Эгч |
Monday, 2012.02.06 | · | М.Цэемаа : Нэргүй шүлэг |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|