Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Лхагвасүрэн


Лхагвасүрэн 	Б	 Роман, тууж: Б.Лхагвасүрэн : Тамгагүй төр /жүжиг /
Оруулсан admin on 2012-12-12 12:18:23 (83893 уншсан)


3 бүлэг, 6 үзэгдэлт эмгэнэлт жүжиг 

Хүннү хаадын явдалд гарах дүрүүд: Арчуг Хаан, Эгэрэг Хааны өрлөг, Цэцэр Хааны их хатан, Гүргэл Хааны бага хатан, Ачир Их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц хүү, Хүчир Бага хатнаас төрсөн хааны нуган, Есөн бөө, Зургаан ятгачин бүсгүй, Эхэсийн цацарын хөгшин залуу эмс, Зар мэдээч, Босуул, хэвтүүлүүд, хөлөг баатрууд 
Эхлэл

Ширэглэгэ 

Ганц саглагар модны дор. Оройн наран жаргах үе. Нурамшиж байгаа гал тойрон сууцгаасан хүннүчүүд. Есөн бөө хэнгэрэг дэлдэн есөн зэрэг бууж байна. Зээглэн суусан хүмүүс дунд цас цагаан өмсгөлт сая төрсөн хоёр эм, гөрөөсний арьсан өлгийтэй ихэр мэт хүүхэд нэг нэгээр тэврэн суух нь олон хэрээнүүд дундах хун мэт харагдана.

Бөө нар: - /хэц хэнгэрэг дэлдэн/ 
Дайван хөх тэнгэр
Дайрт бор газар хийгээд
Есөн, есөн, есөн
Ерөн есөн тэнгэр
Бууж хайрла
Хүүе, хүүе, хүүе 
/хэнгэрэг нижигнэн намсах зуур хүмүүс навтас мөргөн сөгдөх нь өвс лугаа . . . Бөө нар ухасхийн хоёр хатны гөрөөсөн өлгийт хүүхдүүдийг шүүрэн авч байхуйц, нэг хэсэг бөө нь галд давс цацахуй дор гал удгалан улам дүрэлзэн асна. Бөө нар хоёр хүүхдийг галын дээгүүр нар буруу эргэлдүүлэн ширгэлэх ину: 
Хаан эзний нуган
Хар сүлдний туган
Барсын зулзага мэт хоёр үрийг
Бачимдах галд амсуулъя
Ширгэ . . .
Ширгэ . . .
Ширгэ . . .



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Роман, тууж | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Миний гурван үеийн түүх
Оруулсан admin on 2012-12-11 10:42:57 (12501 уншсан)


Өргөдөл

Эх орон танаа
Өвгөд шиг ханхайсан
Уулсын чинь үрчгэр бэлийг
Ноолж өслөө, эх орон минь
Үелэн шаргалтах нарны хайлш
Манхны чинь хээг
Сандааж өслөө, эх орон минь
Онгон саранг ергүүлсэн
Гол горхийг чинь усыг
Цацан залгилж өслөө
Эх орон минь
Он жилүүдийг дагаж туулсан
Хал хайрын чулуунд бүдэрч
Ойчиж босож өгслөө
Эх орон минь
Ээжийгээ тосон тэнцэж ядсан алхааг минь
Лимбийн эгшгээр дэмнэсэн
Эхэлж анх хэлсэн дуун хэлгий үгийг минь
Эргэл хадны цуурай
Дагаж хөөрөн тэгшилсэн
Хөглөрөн цагаан үүлээрээ
Нулимсыг минь арчиж
Хөлд орооцолдсон цэцгээрээ
Нарны инээд далласан
Эх орон минь
Би таны
Бүрд тойрон зээглэх уулс чинь намсах
Тэр газраас
Үргэлж ургасан гүвээ толгод
Бүрэгхэн шанд чинь эцэж шургасан
Тэр үзүүрээс
Залгаж ургасан далд урсгал
Гүрвэлийн хөлд эмзэглэж нурсан манхны
Өлмий доороос
Өгсөж нүүсэн элсний чинь үйрмэг
Гүнд чинь хангинасан дууны цуурай зангирах
Тэр цэгээс
Залгаж чарласан нялххан дуу
Асаж байгаа галын
Одод хайрсан дөлтэй
Ар хөвчийн унаганы
Задгай суман хатираатай
Ардын сайхан дууны
Аргадаж зэмлэсэн эгшигтэй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Өгүүллэг: Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан
Оруулсан admin on 2012-12-11 09:20:36 (21332 уншсан)


Түүний уянга яруу найргийн мөрүүдэд ижийгээ гэсэн хүүгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Түүнтэй ижийнх нь тухай хөөрөлдөв.
...Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сүүн мөрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй-цагаан мөрөн
Ижий мөрөн...
-Миний ижий хуучнаар Түшээт хан аймаг, Дачин бэйсийн хошуу, Чандмань отгийнх. Одоогийнхоор Төв аймгийн Өнжүүл сумын хүн.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 49/10 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Би нүүдлийн цахилгаан станц
Оруулсан admin on 2012-06-08 21:22:59 (7404 уншсан)

Би нүүдлийн цахилгаан станц

Өдөр шөнөгүй эрчим хүч тархинаасаа уудлах

Өнгө гэрэл өөрөөсөө эрэх

Би нүүдлийн цахилгаан станц

Сэдвийг нүүрс шиг залгиж

Сэрэхүйн зууханд шатааж шинийг сүлэх

Шүүдэр тоолон гэгээ цацах

Би нүүдлийн цахилгаан станц

Арьсгүй гараар хорвоог тэмтэрч

Аль харанхуй руу судасааараа гэрэл өртөөлөх

Халиун талаасаа ургасан

Халуунтай хүүхэд шиг уухилсан

Би нүүдлийн цахилгаан станц

Өөнтөгч сэтгэлийнхээ хөөрөлд автаж

Өдөртөө хэд асарч унтардагч

Дэлхийн цөмөөс хүйгээрээ цэнэглэгдэж

Дээд тэнгэрийн одонд хүслээрээ хэлхэгдсэн

Би нүүдлийн цахилгаан станц



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ижий мөрөн
Оруулсан admin on 2012-03-01 04:03:59 (8760 уншсан)


"Ангир ээжийн минь сүүдэр унаад
Арвыг хоёр нугалж одов .
Хэлхээ сувд шиг хорин жилийн
Хэдэн өдөр нь ээжийгээ дурсав даа ..."
( Тэмдэглэлийн дэвтэрээс )
Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай - сүүн төрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй - цагаан төрөн
Ижий мөрөн
Ижий ижий адилхан
Ижий мөрөн
Миний л ижий ижилхэн
Ижий мөрөн



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам...
Оруулсан admin on 2009-12-03 00:17:00 (22885 уншсан)


Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 53/11 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Цэцгэн эрхи
Оруулсан admin on 2009-12-02 09:59:00 (28540 уншсан)


Ээжээ
Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 218/48 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Тэр нэгэн бүсгүйд
Оруулсан admin on 2009-07-02 03:25:14 (17030 уншсан)


Хувь дутсан дурлалаар өвдөж
Хуурын чавхдас шиг хөг орж
Хувцсан дотроо шатаж явахад минь
Чи намайг тоогоогүй
Тэгэхэд чи
Холын холд
Голын хор шиг л байсан
Хоёр мөр шүлэг шиг уруулаар чинь үнсүүлж
Хорвоог баръя даа гэж их бодсоон
Бүтээгүй ээ
Зүсэрсэн бороо шиг он жилүүдийн урсгалд
Зүүдээ чамаар л үргэлжлүүлж
Тэр жилийн амттай зовлонгийн
Тэн хагасыг ч гээж чадаагүй л явна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 33/7 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Оршуулгын газар
Оруулсан admin on 2009-04-30 02:13:34 (4874 уншсан)


Орчлон доторх аниргүйн хаант улс
Оршуулгын газар ажин түжин
Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө
"Үүрд дурсана" гэж бичсэн үгийг салхи шоолно

Атаа алдар мохож мухардсан энэ газар
Амьдын заяа цуг ирж төгсөнө
Амар болоочийг үдсэн амьдчууд
Амархан мартах гэж яаран одно

Үгүй болохын шалтаг ододоор даравч
Үүсэхүйн шалтаг өвсний голоор гадагшилна
Тарж тэнэсэн сүнснүүд цуглан инээлдэж
Та нар тэнэг гэж өтөөр нулимна

Олон зууны нулимсанд бялуурсан атлаа
Оршуулгын газар дандаа цангаж байдаг

Бавуугийн Лхагвасүрэн

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Булшин дээр минь ирээрэй
Оруулсан admin on 2009-04-30 02:12:28 (8138 уншсан)


Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Бавуугийн Лхагвасүрэн


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Солонго билээ би
Оруулсан admin on 2009-04-30 00:05:12 (21016 уншсан)


Ижийгээс минь асгарсан улаан бороо
Эцгийн минь зүрхийг норгож арилсны дараа
Голоон эгштэл хүлээсэн
Говь дээгүүр татсан
Нарыг зургаа хэрчсэн тоонотой гэр дээгүүр татсан
Намайг тэврэх гэж яарсан бүхний өвөр дээгүүр татсан
Солонго билээ би

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 45/10 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Амьдралын бяцхан зурвас
Оруулсан admin on 2008-12-06 06:23:13 (5668 уншсан)


Зүрх зүрхэндээ багталгүй
Хэл гар хоёроороо цавчилдан байдаг
Зүүн хамар хашааны
Тэр гуайнх өчигдөр нүүлээ.
Тэдний буурин дээр
Тэдний,эндэхийн хөөрхөн жаалууд цуглан
Авгай нь нөхрөө шидэж хагалсан шаазангын хагархай
Ад юугаа тайлж амарсан хилэнгийн хэлтэрхийг эвлүүлэж
Сайхан айл болон тоглож байна.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Өлөгчин чоно
Оруулсан admin on 2008-11-02 21:02:49 (8212 уншсан)


Авын бүрээ тасхийв
Агъ шивээ намсхийв
Морьдын нуруу хотосхийв
Моност нуга балтасхийв
Уулын модод сэрсхийв
Усны толио мансхийв
Сумны гичир өрвөсхийв
Нумны хөвч шазасхийв
Адын догшин уухианд
Агаар газар цавлаж
Асга чулуу шаргиж
Амар жимрээ алдав.
Шуугианы "майд" бахардсан
Шувуудаа тэнгэр зайлав
Шунгах морьдын хөлд
Шороо хөөрцөглөн мандав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Аргаа барсан шүлэг
Оруулсан admin on 2008-10-23 15:12:00 (12510 уншсан)

Өдөр өдрөөр архи хүртэж
Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь
Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь
Өө тавьсан юм, надад бий билүү үр минь

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 56/12 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Найраглал: Б.Лхагвасүрэн : Үр могой
Оруулсан admin on 2008-10-23 03:50:00 (52134 уншсан)

(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 88/18 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Уянгын тойрог
Оруулсан admin on 2008-10-05 22:36:18 (16606 уншсан)


Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ золгуулан
Учрал билэгдэн
Ижий нь
Эцгийн нь дээлийг оёно
Өөдрөг явахыг зөгнөж
Өвдгөөрөө энгэр захы нь түшинэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зөв даллана
Үйл бүтэхийн сэтгэл төвлөж
Үүлэн сүүдрийг мартахын цагт
Үр нь мөлхөж босго даван
Үүлгүй тэнгэрээр татуулж босно

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 43/9 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Цагаан согоо ( Домог дууль )
Оруулсан admin on 2008-09-16 01:47:46 (9516 уншсан)

Хэрэйдийн шар талд
Хээлтэй буга сүргээсээ улдаж
Цэцэг дөнгөж яраглах хавар
Чилдэн хөрсөн дээр зорголоо унагажээ
Урамын дуу хээл татсан
Улаан намрын идийг үзжзэ...
Галтай нар хур хулжааж
Гантай зуны ёр салхилж
Эргэн тойрон уруул хатгах сөлгүй
Илэг шиг улцан газар цулгуй
Цагаан согоо
Өдөрчийн газар дэргэж явж
Өл хоол хальт мөлт сөрмөж
Элбэг хөхөндөө сүү нэрж
Эргээд үрдээ бараг л нисэж ирдэг байж
Ганц цагаан согоо ирснээс болж
Ган зуд, гай болох нь... гэж
Нутгийн сүсэг битүү өшиж
Нударга дотроо үгсэх болов...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Өгүүллэг: Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж
Оруулсан admin on 2008-09-12 21:50:00 (16534 уншсан)



Б.Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.
...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.
Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 60/12 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн :Тэх хөх мөнхийн уул, миний хүүгийн уул
Оруулсан admin on 2008-08-27 01:51:55 (11047 уншсан)


Ачит эцэг Бавуудаа

Тэлмэн зэрэглээн дунд
Эмнэг адуу шиг цовхчих
Тэр хөх мөнхийн уул
Миний хүүгийн уул

Ургах нарыг
Духдаж дүнхийн
Унах нарыг
Үүрч ханхайлна.
Нар нь шингэдэггүй
Навч нь ганддаггүй
Хөх мөнхийн уул.
Хүүгээ сайн явааг дуулаад
Дэргэдүүр нь дуулж өнгөрсөн
Дуулж байна лээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хүүдээ унших шүлэг
Оруулсан admin on 2008-06-01 21:09:54 (12677 уншсан)


Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ
Азгүй хүнээ би...
Аманд багтдаг байсан тэр хөөрхөн хөл нь
Агуу орчлонг онож ядан тэнчигнэнэ.
Залуу насны багтаж ядсан аагинд
Заамны товч нулимс шиг унаж
Дээл битгий хэл
Дэлхий багадсан чиний насыг аав нь
Үүл хуйлартал янцгаах морьдын
Дэл сүүлний салхин дунд
Үнэн дүнжгэр уулынхаа
Дэнж бэлийн цэцгэн дунд
Бүрэг номхон зантай нь
Бүдрэхдээ гутдаггүй зоригтой нь орхисон сон.
Аав нь хүүгээ согтуу явахыг харахад
Алтан ургын багана ганхаж байх шиг уйтай
Аавыгаа чи лав хоёр болгоно үзэж байгаа.
Нэг нь үхэхэд
Нэг нь үлдэх юм шиг дэвэрч байгаа.
Чи бидэн хоёр хэн хэндээ ганцхан шүү үр минь...


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 34/8 | Лхагвасүрэн Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 392 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-005.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5677

зотон тос 80х100 см
Зун
Хэмжээс: 600x474 55k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5690

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-080.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3646


Агуулга
Баасан, 2008.03.14
· Б. Лхагвасүрэн : Ижийнхээ ачийг яалаа даа
· Б.Лхагвасүрэн : Еөншиабуу овогт ЛиБойн дурсгалд
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Битгий харай, диваажинг зүүдлэж байж мэднэ...
· Б.Лхагвасүрэн : Ач хүү Хасарын Хасуйд
· Б.Лхагвасүрэн : Амьдралын бяцхан зурвас
· Б.Лхагвасүрэн : Амьдрал
Даваа, 2007.04.30
· Б.Лхагвасүрэн : Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ
Пүрэв, 2007.04.19
· Б. Лхагвасүрэн : Хил дээр бичсэн шүлэг
· Б. Лхагвасүрэн : Харанхуй
Мягмар, 2007.04.10
· Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Реквием
Пүрэв, 2008.10.23
· Б.Лхагвасүрэн : Үр могой
Мягмар, 2007.04.10
· Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Мягмар, 2007.03.20
· Б.Лхагвасүрэн : Дуртгалын гэрч
· Б.Лхагвасүрэн : Чинийхээ дэргэд өтөллөө би...
Лхагва, 2007.03.14
· Б.Лхагвасүрэн : Монголын их хээр тал
Баасан, 2007.03.09
· Б.Лхагвасүрэн : Чи бидэн хоёр
· Б.Лхагвасүрэн : Заяа нийлье , хоёулаа
· Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
· Б.Лхагвасүрэн : Ээжийнхээ ачийг аялаа даа
Пүрэв, 2012.03.01
· Б.Лхагвасүрэн : Ижий мөрөн
Даваа, 2007.02.26
· Б.Лхагвасүрэн : Хар сүлд
· Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...
· Б.Лхагвасүрэн : Зүүд
· Б.Лхагвасүрэн : Сүсэгтэйдээ бус хайртайгааc
Пүрэв, 2007.02.15
· Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхад би баян байсан
Даваа, 2006.05.15
· Б.Лхагвасүрэн : Шагнал
Баасан, 2006.03.17
· Бавуүгийн Лхагвасүрэн : Хар сүлд
Мягмар, 2005.12.27
· Чамаараа би зөндөө гоёсон
· Хагацахуй
Мягмар, 2005.11.01
· Б.Лхагвасүрэн: Зүүд
· Б.Лхагвасүрэн: Нэргүй сургааль
Пүрэв, 2005.10.20
· Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг
Даваа, 2005.10.03
· Б.Лхагвасүрэн: Учир нурших шүлэг
· Б.Лхагвасүрэн: Этюд
· Б.Лхагвасүрэн: Оршуулгын газар . . .
Баасан, 2005.09.23
· Б.Лхагвасүрэн: Нулимс чинь . . .
· Б.Лхагвасүрэн: * * *

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn