Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Лхагвасүрэн


Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Нацагдоржид хайр үлдээгүй…
Оруулсан admin on 2008-05-11 05:19:51 (6146 уншсан)


Тэр хайран
Д.Нацагдорж танаа

1
Тэр хайран…
Тэр хайран…
Тохой минжин малгайныхаа соронд унасан цасыг
Тормолзтол инээхдээ хацар дээрээ унагаж
Тойрч аальгүйтдэг байсан хүрээний дэгжин авхайд
Тогтож ядан дурлаж, хатсаар өвддөг байсан
Биеэ асаасан их хайрыг нь
Битүү далдуур “хутгаж” байгаад авчихсан
Нацагдоржид хайр үлдээгүй…

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Монгол хүн Бурханд залбирахдаа ...
Оруулсан admin on 2008-03-14 11:59:01 (5136 уншсан)

Монгол хүн
Бурханд залбирахдаа
- Аварч өршөө гэж гуйна
Бурханы өмнө
Насаараа буруутай явсан юм шиг ...

Хятад хүн
Бурханд мөргөхдөө
- Урт нас их мөнгө хайрла гэж гуйна
Бурханаас
Насаараа авлагатай явсан юм шиг ...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Илдийг цагаатгахуй
Оруулсан admin on 2008-03-14 11:57:33 (6286 уншсан)

Эцэг өвгөдийн цавчилдаж явсан
Ирт илдийг би цагаатгана
Зөвтэй гэж цагаатгана
Зэвтэй нь хамт цагаатгана
Дэвсэж ирсэн сарны туяаг
Ширдэглэж давтсан
Дэгдээд ирсэн салхины хийморийг
Шүглүүлж давтсан

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Ижийнхээ ачийг яалаа даа
Оруулсан admin on 2008-03-14 11:55:20 (8757 уншсан)

Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ижиинхээ ачийг ч яалаа даа
Алтан гандиртай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ижийнхээ ачийг ч яалаа даа
Уйлах шиг мэлтгэнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ижийнхээ ачийг ч яалаа даа..

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Еөншиабуу овогт ЛиБойн дурсгалд
Оруулсан admin on 2008-03-14 11:52:53 (5240 уншсан)

Усанд биш саранд ойчсон ЛиБой
Уд тонгойсон газарт бус тэнгэрт унасан амуй
Дээгүүр дэгдэх ЛиБойтай "Хасын зэгэл туулай"
Дэлхий дайтын газар бүхний бүрэнхүйг хөөж мандмуй.

Тал нь үгүй мэт бие эзгүйрч мөрөөрөө амрагаа санах үе
Тархин дотор тэнгэр дуугарч нулимс бороон мэт асгармуй
Өмссөн дээлийн энгэрийн хээ элэгдэж
Өрцөн цаана зүрх хоосорч гуниг хурхирмуй

Чононд хөөгдсөн цавьдар адуу шиг үүлс
Чогиж өнгөрөхүй дор нэг ч дусал бороогүй
Айсан дэлэн шиг чинэсэн газраас тоос бужигнаж
Аль хөөрхөн болгоныг муухай болтол дармуй.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
Оруулсан admin on 2008-03-14 11:50:42 (31153 уншсан)

Унагаж төрүүлээд
Өргөж өсгөсөн
Эхийнхээ дурсгалд

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 29/7 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Битгий харай, диваажинг зүүдлэж байж мэднэ...
Оруулсан admin on 2008-03-14 11:46:33 (6528 уншсан)

Шилэнд нуугдсан омгийг
Шимж бус залгилж уусан эр
Гутал үдэж байгаа юм шиг
Гудамжны хоёр талыг мөргөчин алхана

Тэнчигнэн согтуу явна,,,
Тэнгэрийг түшиж,,, газрыг гишгэж,,,
Тэнтэр тунтар алхаж яваа нь
Тэр Архинд хөлд орж байна

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ач хүү Хасарын Хасуйд
Оруулсан admin on 2008-03-14 11:41:32 (7948 уншсан)


Элээний сүүдэрт өртөх төдийд
Энгэр өвдөг жиндэх насанд
Ач заяав
Зүүнээс туньж манддаг нарны өөдөс
Зүрхэн дээр минь чарлаж мандав
Өвөө нь хүүгээ
Өсгөнөө
Цэвэрхэн үүлэн зүлгэх
Тэнгэрээр татуулж өсгөнө
Цэцэг нь багтаж ядсан
Талаа жийлгэж өсгөнө



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 24/6 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Амьдралын бяцхан зурвас
Оруулсан admin on 2008-03-14 11:39:02 (5890 уншсан)


Зүрх зүрхэндээ багталгүй
Хэл гар хоёроороо цавчилдан байдаг
Зүүн хамар хашааны
Тэр гуайнх өчигдөр нүүлээ.
Тэдний буурин дээр
Тэдний,эндэхийн хөөрхөн жаалууд цуглан
Авгай нь нөхрөө шидэж хагалсан шаазангын хагархай
Ад юугаа тайлж амарсан хилэнгийн хэлтэрхийг эвлүүлэж
Сайхан айл болон тоглож байна.

1976 онд...

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Амьдрал
Оруулсан admin on 2008-03-14 11:37:24 (6500 уншсан)

Будан талд буухуйн цагт
Бугын дуудлага эхэлнэ
Улаан өнгөтэй дуунд нь
Урагдсан мана хөлтэй нь ороолдоно

Мансуурсан согоонууд чимээлэн
Танатай бөгс нь хавчигнана
Марзны цагаан омруун дээр
Танхай эврүүд тачигнана

Эхэр татсан бугын дуунд
Эцэж турсан навч шувтарна
Эр эмийн улангассан явдалд
Эргэн тойрны өвс согтоно

Үхэх нь дөхсөн намар оройн ялаа
Үржих гэж давхарлан ниснэ

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ
Оруулсан admin on 2007-04-30 23:10:08 (8612 уншсан)


Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө .
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана .
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна .
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно .

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Хил дээр бичсэн шүлэг
Оруулсан admin on 2007-04-19 21:37:48 (14955 уншсан)

 

Хүний нутагт явсан цулбуур эвхэж
Хилийнх нь боомтод ирлээ
Торгон хилийн эмзэг зурвасны цаана
Тортог суугаагүй эх орны минь сэжүүр
Амаржих гэж байгаа эхийн хормой шиг намайг
Алтан харганатай толгод нь өндөлзөнхөн байна
Ай мөн сайхнаа
Хилийн эрхэм түшмэл
Хээмсэг ширтэж хуудас тараана



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 22/5 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б. Лхагвасүрэн : Харанхуй
Оруулсан admin on 2007-04-19 07:02:40 (13378 уншсан)

 

Наран голлож
Халуун гаарсан
Намуухан Хэрлэнгийн
Гал үдэд
Би шөнө болж төрсөн
Чих гар хоёртоо
Нүднийхээ ачааг хувааж
Чимээнд хөтлөгдөхийн зовлон
Өлгийнөөс намайг тоссон
Би жаргал дундах зовлон
Би гэрэл дундах харанхуй
Хүн хүний түрүүнд
Ижий минь
Аргалд явахдаа дандаа хөтөлж
Ааруул үнэртсэн энгэртээ нааж
Үсий минь намиртал илж
Үнсэнэ.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
Оруулсан admin on 2007-04-10 04:09:00 (9367 уншсан)


Тал дээр тавъдаг яс байна
Тамд очдог сүнс байна
Тавилантай насандаа бүтдэггүй юм бол
Тамын чинь үүдэнд заргатай болно
Элсэнд тавъдаг яс байна
Эрлэгт очдог сүнс байна
Энэхэн насандаа бүтдэггүй юм бол
Эрлэгийн чинь үүдэнд заргатай болно..."
(Монгол ардын дуунаас)


ОДОХУЙ

Үйлийн үр огтлолцох
Зөрөг дээр хормой шүргэсэн
Үг хэлэх шиг нүдтэй нь
Харц мөргүүлээд авсан хархүү
Тэр сайхан бүсгүйд дурлаж


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
Оруулсан admin on 2007-04-10 03:56:47 (8310 уншсан)

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 15/3 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Реквием
Оруулсан admin on 2007-04-10 03:54:36 (7908 уншсан)

Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ.
Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Дуртгалын гэрч
Оруулсан admin on 2007-03-20 23:28:25 (6116 уншсан)


                   "Хүүхэд насыг чинь би мэднэ
                    Хүүхэн насыг чинь хань чинь мэднэ..."
                          Тэмдэглэлийн дэвтрээс

                Салаа гэзэгтэй хөөрхөн зураг тань
                Сайртын горхины толионд байдаг
                Би л таньдаг...

                Санаанаас гараагүй чанга цовоо дуу чинь
                Саргиат хайрханы хаднаас цуурайлдаг
                Би л сонсдог

                Алаг алаг чулууны бөөрөнд
                Алганы чинь хээ байдаг
                Миний л гарт тордог

                Агьтын хоолойн ягаан ганга
                Аалгүй салхинд ганхараар үнэр чинь гардаг
                Би л мэдэрдэг ...

                Айлын сайхан гэргий болсныг чинь
                Аймаг хошуугаараа мэддэг
                Би л үнэмшдэггүй...

                1992 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Чинийхээ дэргэд өтөллөө би...
Оруулсан admin on 2007-03-20 23:25:53 (6333 уншсан)

                Амраг хань минь би
                Анх л чамдаа хэлсэн үгэндээ багтаж өтөллөө
                Амраг хань минь би
                Алдаа оноо хоёрын үнэнд багтаж өтөллөө

                Ижил хань минь би
                Илүү дутуугийн аман хишгийн заяанд багтаж өтөллөө
                Ижил хань минь би
                Ирэх буцах алаг тавилангийн зайг гудайлгаж өтөллөө

                Сайн хань минь...
                Би...
                Саран наран хоёрын хэвтэрт багтаж өтөллөө
                Сайн хань минь би
                Санах мартах хоёрын хоосонд багтаж өтөллөө

                Жаахан багын хань минь...
                Би...
                Жамын модны сүүдэрт зэгээстэй өтөллөө
                Жаахан багын хань минь...
                Би...
                Жаргал зовлон хоёрт хэлхээстэй өтөллөө.

                1993.12.10

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 13/3 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Монголын их хээр тал
Оруулсан admin on 2007-03-14 04:33:14 (9466 уншсан)

/Аавынхаа дурсгалд/

Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал
Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад
Тоссон газар шороо томдсон аз төөрөг


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Чи бидэн хоёр
Оруулсан admin on 2007-03-09 04:15:06 (10853 уншсан)


Алтан нарыг тооноо гээд
Алаг дэлхийг гэрээ гэвэл
Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн
Хос багана нь бидэн хоёр

Уулын өндрийг дээвэрээ гээд
Ухаа толгодыг туургаа гэвэл
Эвлэж уулзсан таван хананы
Эхлэл төгсгөл нь чи бидэн хоёр
    
Тэнгэрийн заадсыг тотгоо гээд
Тэнүүн талаа босгоо гэвэл
Үрийн заяаг мялаах хаалганы
Өлзий утас нь чи бидэн хоёр

Эвийн загасыг хайраа гээд
Энх голомтоо түүхээ гэвэл
Илчээ соёрхох ган тулганы
Ихэр дөл нь чи бидэн хоёр

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 143 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-006.JPG
Хэмжээс: 600x800 133k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4117

Должин : Зам зуур
zam-051.JPG
Хэмжээс: 600x450 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3948

зотон тос 40х51 см
Гуталчин
Хэмжээс: 476x600 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4225


Агуулга
Friday, 2008.03.14
· Б.Лхагвасүрэн : Еөншиабуу овогт ЛиБойн дурсгалд
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Битгий харай, диваажинг зүүдлэж байж мэднэ...
· Б.Лхагвасүрэн : Ач хүү Хасарын Хасуйд
· Б.Лхагвасүрэн : Амьдралын бяцхан зурвас
· Б.Лхагвасүрэн : Амьдрал
Monday, 2007.04.30
· Б.Лхагвасүрэн : Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ
Thursday, 2007.04.19
· Б. Лхагвасүрэн : Хил дээр бичсэн шүлэг
· Б. Лхагвасүрэн : Харанхуй
Tuesday, 2007.04.10
· Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Реквием
Thursday, 2008.10.23
· Б.Лхагвасүрэн : Үр могой
Tuesday, 2023.10.10
· Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Tuesday, 2007.03.20
· Б.Лхагвасүрэн : Дуртгалын гэрч
· Б.Лхагвасүрэн : Чинийхээ дэргэд өтөллөө би...
Wednesday, 2007.03.14
· Б.Лхагвасүрэн : Монголын их хээр тал
Friday, 2007.03.09
· Б.Лхагвасүрэн : Чи бидэн хоёр
· Б.Лхагвасүрэн : Заяа нийлье , хоёулаа
· Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
· Б.Лхагвасүрэн : Ээжийнхээ ачийг аялаа даа
Thursday, 2012.03.01
· Б.Лхагвасүрэн : Ижий мөрөн
Monday, 2007.02.26
· Б.Лхагвасүрэн : Хар сүлд
· Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...
· Б.Лхагвасүрэн : Зүүд
· Б.Лхагвасүрэн : Сүсэгтэйдээ бус хайртайгааc
Thursday, 2007.02.15
· Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхад би баян байсан
Monday, 2006.05.15
· Б.Лхагвасүрэн : Шагнал
Friday, 2006.03.17
· Бавуүгийн Лхагвасүрэн : Хар сүлд
Tuesday, 2005.12.27
· Чамаараа би зөндөө гоёсон
· Хагацахуй
Tuesday, 2005.11.01
· Б.Лхагвасүрэн: Зүүд
· Б.Лхагвасүрэн: Нэргүй сургааль
Thursday, 2005.10.20
· Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг
Monday, 2005.10.03
· Б.Лхагвасүрэн: Учир нурших шүлэг
· Б.Лхагвасүрэн: Этюд
· Б.Лхагвасүрэн: Оршуулгын газар . . .
Friday, 2005.09.23
· Б.Лхагвасүрэн: Нулимс чинь . . .
· Б.Лхагвасүрэн: * * *
· Б.Лхагвасүрэн: Сонет

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn