Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Лхагвасүрэн


Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Заяа нийлье , хоёулаа
Оруулсан admin on 2007-03-09 04:09:22 (6414 уншсан)

                    Цэнхэрлэн харагдах уулс тийш
                    Бугуйлынхаа сур шиг хулжих
                    Цэцэг зайчих цагаан замын
                    Баяраар учрах шаргал үзүүрт
                                          Зам нийлье , хоёулаа
                    Цэлмэг тэнгэрийн сар шунгаж
                    Цэцэн дууны эгшиг оргих
                    Нарны өндөг шиг цагаан гэрийн
                    Найман даагатай тооно өргөн
                                          Айл болъё хоёулаа
                    Амьслаа хүртэл ялгаж танихааргүй
                    Бие биендээ элэгмэсэн уусч
                    Алдуул салхин шургаж чадахааргүй
                    Хэн хэндээ эвлэн найрсаж
                                          Заяа нийлье , хоёулаа
                    Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
                    Өөдөө цоролзсон галаа өртөж
                    Өрхөн дээр цугласан долоон бурханд
                    Өлгийтэй үрийнхээ дууг сонсгож
                                          Амь нийлье , хоёулаа

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
Оруулсан admin on 2007-03-09 04:07:42 (23897 уншсан)

- Гэргийдээ
Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насын хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа
Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа
Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй .
1989 он

( Төрийн шагналт хөгжимийн зохиолч
Н.Жанчинноров ая зохиожээ )

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ээжийнхээ ачийг аялаа даа
Оруулсан admin on 2007-03-09 04:05:27 (10029 уншсан)

- Ээжийнхээ дурсгалд
Билүүтэй уулынхаа овоонд
Чулуу ганцыг нэмлүү дээ
Биеэ хувааж төрүүлсэн
Ээжийнхээ ачийг ч яалаа даа !

Алтан гандартай талдаа
Ойрдоо би очлуу даа
Амиа хувааж төрүүлсэн
Ээжийнхээ ачийг ч яалаа даа !

Уйлах шиг мэлтэгнэх усандаа
Өссөн биеэ харлуу даа
Ухаанаа асгаж ургуулсан
Ээжийнхээ ачийг ч яалаа даа !
1990 он


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Хар сүлд
Оруулсан admin on 2007-02-26 04:29:32 (7301 уншсан)

Миний цэрэг эрсийн толгойн дээр
Хан тэнгэр Хар сүлд
Хатан төмөр дуулганаас
Бусад юу ч үл асьюу..." гзж
Чингис Богд
Дэлт морьдын
Салхин дунд дуун алдвай...
Дэлгэр суудалт
Эмээл дээр үг айлдвай...
Дэлхийд сонсгож
Эр тангараг зангадав

Эзэн Богдын
Энэ үгэнд
Хүмүүн амьтан төрж зогсов
Хар сүлдний
"Хөл" тэд болов
Үндэс нь газар "шигдээстэй" байв

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...
Оруулсан admin on 2007-02-26 04:25:05 (7252 уншсан)

Сул асгарах нулимс чинь
Энгэртээ бүдэрдэг нь худлаа
Суугаа өрөвдөж байгаа
Миний л сэтгэлийг л норгодог

Дэргэд уйлсан нулимс чинь
Дэрийг чинь нэвтэлдэг нь худлаа
Зүйргүй хайртай надад нэвчиж
Зүүдийг минь хүртэл норгодог

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Зүүд
Оруулсан admin on 2007-02-26 04:22:50 (6187 уншсан)


            Дээврийн цоорхойг сар сүвлэсэн шөнөөр
            Дэндүү тод зүүдэндээ ижийтэйгээ уулзав
            Саранхөхөө минь хаана байна гэж асууж байна
            Шаналсан хацар дээгүүр нь нулимс гулгаж харагдана
            Булгийн минь усанд бийрээ дүрж
            Зорголын минь уулыг зурж сууг гэж
            Өөдтэй байлгахын эрэлд хатаж
            Өнжүүлийн ууландаа хүргээд өгчихсөн гэлээ . . . би
            Өө хөөрхий
            Өөрөө чи уул байж чадаагүй юм уу гэлээ . . . ижий минь

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Сүсэгтэйдээ бус хайртайгааc
Оруулсан admin on 2007-02-26 04:19:42 (6556 уншсан)


Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чини хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинт ивээс болог дээ миний хайр

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхад би баян байсан
Оруулсан admin on 2007-02-15 19:32:15 (34703 уншсан)

Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 43/9 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн : Шагнал
Оруулсан admin on 2006-05-15 17:23:09 (10412 уншсан)

Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу, халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 28/8 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Бавуүгийн Лхагвасүрэн : Хар сүлд
Оруулсан admin on 2006-03-17 12:32:17 (6789 уншсан)

Миний цэрэг эрсийн толгойн дээр
Хан тэнгэр Хар сүлд
Хатан төмөр дуулганаас
Бусад юу ч үл асьюу..." гзж
Чингис Богд
Дэлт морьдын
Салхин дунд дуун алдвай...
Дэлгэр суудалт
Эмээл дээр үг айлдвай...
Дэлхийд сонсгож
Эр тангараг зангадав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Чамаараа би зөндөө гоёсон
Оруулсан admin on 2005-12-27 09:47:04 (29057 уншсан)

Харахгүй өнгөрч чадахгүй
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж                                   
Хайрын зовлонгоор гоёсон

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 99/21 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Хагацахуй
Оруулсан admin on 2005-12-27 09:38:16 (7403 уншсан)

Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ.....
Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ.....

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Зүүд
Оруулсан admin on 2005-11-01 02:15:05 (7968 уншсан)

Дээврийн цоорхойг сар сүвлэсэн шөнөөр

Дэндүү тод зүүдэндээ ижийтэйгээ уулзав

Саранхөхөө минь хаана байна гэж асууж байна

Шаналсан хацар дээгүүр нь нулимс гулгаж харагдана



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 7/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Нэргүй сургааль
Оруулсан admin on 2005-11-01 02:06:22 (7492 уншсан)

Занаж зуусан шүдэн дунд

Хүмүүн багтдаггүй

Заарсан хорслын аагинд

Шүд нь шүдээ эмтэлдэг . . .

 



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг
Оруулсан admin on 2005-10-20 17:32:30 (7197 уншсан)

Өдөржин нэр хүлхдэг мөртлөө
Шүд ташсан хүйтэн
Шөнөжин сарыг угаах байтлаа
Тас хар өнгөтэй
Миний хүйтэн булаг
Газрын шиврээ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Учир нурших шүлэг
Оруулсан admin on 2005-10-03 19:41:34 (8572 уншсан)

Улыг минь битгий шагай
Чамтай чамгүй
Чулуу миний бузар булайг бүртгэж байгаа
Ухаангүй хийсэн бүхний минь төлөө
Уулсын өмнөөс хожим яллах юм шүү намайг
Би эхээс эмзэг аймхайтайгаа цуг төрсөн
Ямар сайндаа
Битгий айг даа гэхдээ
Бүрэнхийн түрүүчээр хамрыг минь хөөдөж байхав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 8/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Этюд
Оруулсан admin on 2005-10-03 19:03:10 (7213 уншсан)

Эрхэм бүсгүй чиний
Надад бичиж байсан
Инээд нулимсаар дүүрэн
Захидлуудыг урлаа

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Оршуулгын газар . . .
Оруулсан admin on 2005-10-03 18:56:10 (8559 уншсан)

Орчлон доторх аниргүйн "хаант" улс
Оршуулгын газар ажин түжин
Үлдэгсэд нь үүрдгүй мөртлөө
"Үүрд дурсана" гэж бичсэн үгийг салхи шоолно

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: Нулимс чинь . . .
Оруулсан admin on 2005-09-23 16:47:43 (6807 уншсан)

Сул асгарах нулимс чинь
Энгэртээ бүдэрдэг нь худлаа
Суугаа өрөвдөж байгаа
Миний л сэтгэлийг л норгодог

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Лхагвасүрэн Б )

Лхагвасүрэн 	Б	 Шүлэг: Б.Лхагвасүрэн: * * *
Оруулсан admin on 2005-09-23 16:20:54 (11538 уншсан)

Навч хагдрах намрын сүүмэн цагаар
Надад хүн дурлаж гэнэ . . . яахнав дээ . . .
Тоост хорвоогийн тохуу доог хоёрт улайстлаа өртөж
Толгой эргэм найр, хайрт уйдталаа төөрөв

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 19/4 | Лхагвасүрэн Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 140 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 40х51 см
Манан
Хэмжээс: 476x600 59k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4087

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-218.JPG
Хэмжээс: 600x450 53k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3962


khuv5-014.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4199


Агуулга
Friday, 2008.03.14
· Б.Лхагвасүрэн : Еөншиабуу овогт ЛиБойн дурсгалд
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Битгий харай, диваажинг зүүдлэж байж мэднэ...
· Б.Лхагвасүрэн : Ач хүү Хасарын Хасуйд
· Б.Лхагвасүрэн : Амьдралын бяцхан зурвас
· Б.Лхагвасүрэн : Амьдрал
Monday, 2007.04.30
· Б.Лхагвасүрэн : Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ
Thursday, 2007.04.19
· Б. Лхагвасүрэн : Хил дээр бичсэн шүлэг
· Б. Лхагвасүрэн : Харанхуй
Tuesday, 2007.04.10
· Б.Лхагвасүрэн : Хайрын сүнс (Дууль)
· Б.Лхагвасүрэн : Буруу энгэртэй дээл
· Б.Лхагвасүрэн : Реквием
Thursday, 2008.10.23
· Б.Лхагвасүрэн : Үр могой
Tuesday, 2023.10.10
· Б.Лхагвасүрэн : Хуримын зар
Tuesday, 2007.03.20
· Б.Лхагвасүрэн : Дуртгалын гэрч
· Б.Лхагвасүрэн : Чинийхээ дэргэд өтөллөө би...
Wednesday, 2007.03.14
· Б.Лхагвасүрэн : Монголын их хээр тал
Friday, 2007.03.09
· Б.Лхагвасүрэн : Чи бидэн хоёр
· Б.Лхагвасүрэн : Заяа нийлье , хоёулаа
· Б.Лхагвасүрэн : Чамдаа би хайргүй байхын аргагүй
· Б.Лхагвасүрэн : Ээжийнхээ ачийг аялаа даа
Thursday, 2012.03.01
· Б.Лхагвасүрэн : Ижий мөрөн
Monday, 2007.02.26
· Б.Лхагвасүрэн : Хар сүлд
· Б.Лхагвасүрэн : Сул асгарах нулимс чинь ...
· Б.Лхагвасүрэн : Зүүд
· Б.Лхагвасүрэн : Сүсэгтэйдээ бус хайртайгааc
Thursday, 2007.02.15
· Б.Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхад би баян байсан
Monday, 2006.05.15
· Б.Лхагвасүрэн : Шагнал
Friday, 2006.03.17
· Бавуүгийн Лхагвасүрэн : Хар сүлд
Tuesday, 2005.12.27
· Чамаараа би зөндөө гоёсон
· Хагацахуй
Tuesday, 2005.11.01
· Б.Лхагвасүрэн: Зүүд
· Б.Лхагвасүрэн: Нэргүй сургааль
Thursday, 2005.10.20
· Б.Лхагвасүрэн: Хүйтэн булаг
Monday, 2005.10.03
· Б.Лхагвасүрэн: Учир нурших шүлэг
· Б.Лхагвасүрэн: Этюд
· Б.Лхагвасүрэн: Оршуулгын газар . . .
Friday, 2005.09.23
· Б.Лхагвасүрэн: Нулимс чинь . . .
· Б.Лхагвасүрэн: * * *
· Б.Лхагвасүрэн: Сонет

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn