“А үсэг анх заалгаад 10-ын тоо зэрэг сургасан” Анхны багш тандаа Алдрайхан шавь нь шүлгээ бичлээ
Дэвтэр номоо дэлгэхэд минь Дэргэд минь ирж суугаад Харандаа үзгийг минь хамт барьж Хамтран бичсэн багш минь
Анхы “А” үсгийг шавьдаа та заасан Атгаж явсан төгрөгийн тоог тоолохыг та заасан Сургуульдаа анх ороход минь гараас минь хөтлөн оруулсан Хайрт багш таныгаа хаана ч явсан мартахгүй
МИНИЙ ТУНГАЛАГШИЛ номноос Б.Ариун-Эрдэнэ
Чимээгүй борооны дусалд чи норлоо Чагнад ирэх хайрын урсгалд чи урслаа Уйлаад, дуулаад үзэл дээ болох нь уу Уурлаад инээгээд үзэл дээ чадах нь уу
Бодол бодлоо аргадаж зүүд нь хээр хонодог Буцаад эргэн ирж нойр болон тархдаг Сүжиг, сэжиг хоёроо хослуулан байж мэдэрлээ Сүсэн чимээ гарч зүрхийг минь аргадлаа
Холын хол гүн чимээнээс зайлсхийж Хоцрохгүй хэмээн мэгшиж дандаан чамайг дагадаг Хорвоо уудам болохоор түүний энгээр сэтгэх гэж Хонгор амраг хоёрыг аргадасхийгээд үлдээе
Хүсэл зорилго ихтэй монгол хүний дансанд Хүн төрөлхтөн болно гэж эрлэгийн элчийн аргаддаг Хорвоо эмзэг болохоор зүгээр байлгая Холбоо тасрахгүй юм чинь зөнгөөр нь байлгая
Мөнгөн усны тундасаар ганган загас наадахад Морьтон ардын сүсэг жаргал ирээсэй гэж ерөөнө Мөчир салаа нахиалсан түмэн олон бургасанд үүрийн таван жингээр хөхөө донгодохыг хүлээнэ
Будан хичнээн өтгөрөвч уулаа залгихгүй Бодол хичнээн шаналавч зүрхээ зүсэхгүй Боломж хичнээн олдсонч сэтгэл цадахгүй Болзоо хичнээн хуучравч бүтэн мартагдахгүй
Эрийн гурван наадмын сүлд нь болсон хүлэг Эргэх зурхайн газраас салхин адил хүлэг Эр чадал нь таарвал далавчит адил хүлэг Элстэй газар уралдсан ч хүч төгс хүлэг
Алтайн ууланд багшран байдаг Адуун сүргийн минь чимэг Аргамаг хүлгийг тоосруулан байдаг Ар монголын минь төрийн сүлд
Улсын баярын өдөр уухай дуулсан хүлэг Улаан залаат Монголын минь уриа дуудуулсан хүлэг Ургах нарны зүгээс хүйс нь тасарсан хүлэг Уудам Монгол орондоо унага нь болсон хүлэг
Цэлмэг цэнхэр огторгуйн одод тасрах зүгт Цэмцэж, цэцэрч мэндэлсэн миний Монголын унага Цээж дүүргэн баясгах босоо төрсөн унага Цэрэг эрсийн унаа болсон хөх Монголын унага
Дэлхийн хаан Чингисээр унуулж явсан хүлэг Дэлтэй найман шаргаа шүтэж мөнхөрсөн Монгол Дэлхийн дайны үед хөлсөө урсгасан хүлэг Дээрмийн хар сарваатныг чавчиж сурсан шарга
Дурлаж суудаг хорвоод хайраа би бичнэ Дуулж амьдардаг хорвоод үгээн би бичнэ Дасаж бодогдох ертөнцөд шүлгээн би бичнэ Дардан энэхэн заяандаа чамайгаа би бичнэ
Тиймээ хайраа би бичнэ
Зоргоор авирладаг орчлонд бодлоо би бичнэ Зөнгөөр заяах тавилангаа дурсаж би бичнэ Зөн билгээр итгэсэн хүний сайхан аалинд Зөвхөн чиний төлөө найргаа би бичнэ
Аргадаж эрхэлдэг аалиа би бичнэ Андуурч таньдаг зүүдэндээ би бичнэ Алагхан хорвоод амрагаа би бичнэ Алиахан зантай найзаа би бичнэ
Хоргодож гансардаг сэтгэлдээ ижил болгон бичнэ Хатуу өртэй хорвоод нөмөр болгон бичнэ Хагас сартай шөнийг бүтэн болгож бичнэ Хайр булаасан чамайгаа шүлэг болгон бичнэ
Сэтэр хөглөсөн хувь заяа Сэтгэл нэрсэн суурь заяа Бодол ороосон буурь заяа Борогшиж буцалсан миний заяа Эр дутаагүй бүсгүй заяа Эсгий дутаагүй гэр заяа Сүү дутаагүй цай заяа Сүлд дутаагүй тэнгэр заяа Хайр дутаагүй ханийн заяа Хал дутаагүй хүний заяа Ном дутаагүй ухаан заяа Нойр дутаагүй бүрэн заяа үг дутаагүй сургааль заяа үнэр дутаагүй ялдам заяа үгүйлэл дутаагүй хайр заяа үхэл дутаагүй хорвоо заяа Омог дутаагүй даруу заяа Онгод дутаагүй найраг заяа Жаргал дутаагүй миний заяа Заяа дутаагүй хүмүүн заяа
Эхийн сүүгээр амилдаг бурхан цагаан уул минь Эмнэг цагаан хүлэг шиг чихээ босгосон уул минь Эгшиг аялгуу дуулахад хуягаа нөмөрдөг уул минь Энэ орчлонгийн дунд дүнхийх амьд эзэн минь
Хөх тэнгэр ижилтэй нуман цагаан уул минь Хөдөөгийн өвгөдийн сүсэгтэй бумбан цагаан уул минь Баяр баяслаар ундрах түшиг цагаан уул минь Баруун Монголын дээвэр амьд цагаан уул минь
Ёлын жигүүр сулдам ерөөлийн таван хумаст Ертөнцийн гийчид ирэхэд есөн өнгөөр солонгорноо Азийн гийчид ирж ар хормойд нь мөргөдөг Аавын хүүгийн нэрийг аврага болгодог
өвгөн буурал өвөө шиг өнгөлөг сайхан уул минь өсөх насны жаргал өвөр гурван булаг минь Ард олныг минь умдаалсан ар гурван Сэнхэр минь Аав ээжийг минь төрүүлсэн алаг, улиастай өлгий минь
Хуртай зуны сардаа хө Хүчээ сорин уралдсан Хуурын чавхдас шиг хөлөөрөө Хурмастын буяныг далладаг
Аа аа аа, аа аа аа
Тэнгэрийн заяатай морь мину зэ Түрүүлж ирэх болгонд нь Хөлсийг нь хүртэж зүүдэлдэг Түрүү магнайд ирэхэд нь Хөөрхий эзэн нь баяартай
Олны манлай хүлэг минь Уясан эзэн нь хийморьтой Унасан хүүхэд нь жавхаатай Уул, Усандаа зартай Унаган ижилдээ ээлтэй
Түмний хишигтэй хүлэг минь
Бурханы өмнө гэрэлтэх цөгцний хэлбэр Будаг улаан цайны ганган үнэр Бодолдоо тээж хэлхэсэн үрлэн чихэр Бусдаас илүү хүртээсэн бурханы хишиг
Ноднин жилийн шувууд буцаагүй байна Нартад өгсөн дуугаа аваагүй байна Хойтон жилийн саран гараагүй байна Хожим илгээх хайраа нэхээгүй байна
Бугат уулын чулуу нураагүй байна Буянт буурлуудын сургааль хуучраагүй байна Бургастын эхэнд хавар айлчилж явна Буурлын оройд дуу аялаж явна
Айлын хотонд мал идээшлэнэ л гэнэ Алагийн голын ус нь урсана л гэнэ Адуун сүрэг нь бэлчээрээ санана л гэнэ Ард түмэн жаргалаар хөглөгдөнө л гэнэ
Бор өндрийн өвс найгана л гэнэ Булгийн улаан хад цуурайтна л гэнэ Байгалийн намуун аялгуу эгшиглэнэ л гэнэ Булбарай нялх үрсээ бүүвэйлнэ л гэнэ
Саахалт айлын газраас бүрэлзсэн юм Салхитын улаан толгойд гялалзсан юм Сургаж номхотгосон хангалаа унасан юм Сударт бурханы номоо дэлгэсэн юм
Домог түүхийн хуудсанд Дөрвөн ойрадын нутаг Дээдлэн жаргах заяатай Долоон хошуу урианхай
Бөө бүжингийн шүтээнтэй Бөх буурлуудын удамтай Бодон хар бовъяан нь Баруун бэйсийн бөх
Эрин үеийн түүхэнд Элгээрээ түвшин Урианхай Эрдэнэт сүргээрээ манлайлсан Энхээ баян миний өвөө
Ар монголын минь заяа өөдрөг Ард түмнийг минь түшиг Алтан тамга барилцаж явсан Аавын минь удам Номт бичээч
Зах хязгаар Алтай нутгийг минь Завшигч булаан эзлэгчид Зав чөлөөгүй баяжиж байхад Заяатай буурлууд минь хамгаалж өгсөн
Улс орны алтан шороог ч Улаан хувьсгалчдаас хамгаалж өгсөн Уудам талбайгаас түгшүүр зарлахад Утаа татсан онгоц явсан
Он цагийг нөмөрлөж бурхан шигтгээ хэлхэхэд Орчлон хорвоогийн аяс хүний мөрийг шалгадаг Огторгуйн эзэн ташуурч хазгай суусан өдөр ч Омголон голын загас нь эргээ даган нааддаг
Монгол Алтайн нуруу хишиг түгээн ноёрхоход Морьтон ардын заяа ижил буяан хайрладаг Усан болор мананд нь нүүрээ тольдон суухад үүрийн цагаан гэгээнд нь бурхад хүртэл амилдаг
Аргаад хоцорсон хоолойг минь цагаан шүүдрээр гэсгээж Алтан сайхан өнгөнд нь буяны хишиг хурдаг Агуу өвөг дээдсийн минь ариун сүнсэнд хадгалаастай Ачит эх нутгийг минь эрлэгийн элч өршөө
Монгол гэрээ барьж эсгий юугаар бүрдэг Морьтон ардын сүсэгтэй жороо унага хайрладаг Мөнхөд дээдлэх рашаан нь түмэн олныг умдаалсан Миний нутгийн уулнаас алтан нар цацардаг
Дэлхий дүүрэн инээмсгэлсэн төрх минь хүртэл чинийх байх Дэндүү гоёмсог ухаарлын охь нь хүртэл чинийх байх Нар хоргодож ивэлсэн сэтгэл минь хүртэл чинийх байх Нэрхэд шорвог байдаг нулимс минь хүртэл чинийх
Шөнийн жаргалдаа ташуурсан хүсэл минь зөвхөн чинийх Шивнэж ирээд хэлсэн хайр минь хүртэл чинийх Оройтож ирээд дурласан дурлал минь хүртэл чинийх Онгон биеийн минь шаналал хатуу ч гэсэн чинийх
Сэтгэлд минь хардалт нэмсэн зовлон хүртэл чинийх Сэвтээгүй байтлаа шаналсан зүрх минь хүртэл чинийх Халуурхлаа ч өврөөс чинь босоогүй шөнө ганцхан чинийх Хармаллаа ч бусдад алдаагүй бие минь ганцхан чинийх
Бэтгэртлээн бодсон бодлын шаналал ганцхан чинийх Бэрээлхэж цөөхөн гаргасан алдаа ганцхан чихийх Бэхээ баллаж урсгасан нулимс минь ганцхан чинийх Биеэн ариухнаар нь бэлэглэсэн итгэл минь ч гэсэн чинийх
Чадахгүй гэж ичингүйрч байсан үнсэлт минь ганцхан чинийх Чангарлаа ч хэн нэгэнд шидээгүй харц минь хүртэл чинийх Ихэмсэг ч гэсэн дулаахан сэтгэл минь хүртэл чинийх Илүү ч үгүй дутуу ч үгүй хайрлах хайр минь ганц чинийхээ гэж
Санаа бодлын тавилангаар өчнөөн бодол жиндэхэд Сарны мөнгөн туяанд болзохыг үл хүссэн Саруул талын өртөөнд ганган эрвээхэй хоргодоход Санаанд ороогүй дурлал тавилан гижигдэж дууддаг
үүлэн чөлөөний наран дэлхийн тооноор мэлтийж үхэлгүй мөнхийн цагаан уулс миний дурлалыг эзэгнэдэг өндөр их тавиланг гангар шувууд эдэлж өлзий буян ихтэй гүн аялгуу дууддаг
Бурангуй явсан өдрүүдээ хуруу даран тоолж Буцаад ирсэн жаргалаас зовлон гэдгийг хасдаг Будар цасны ширхэг миний сормуусыг дэвтээж Бодол зүрх хоёр минь хичнээн удаан хүлээдгийн бэ
Цав цагаахан үүлсийг харж таныгаа би хайрладаг Цав цагаахан цас будрахад таныгаа би нөмөрлөдөг Цав цагаахан хайранд тань бялууртлаа би жаргадаг Цав цагаахан хун шиг сэтгэлд тань би уярдаг
Цав цагаахан сэтгэлээ нээж таныгаа би боддог Цав цагаахан хүсэлд тань би бүжиглэдэг ээ Цав цагаахан зураг болгоноос таныгаа би хайдаг Цав цагаахан бодолдоо хөтлөгдөж таныгаа би боддог
Цав цагаахан царайнд тань нүүрээ тольдон мишээдэг Цав цагаахан инээмсэглэлд тань өөрийн эрхгүй татагддаг Цав цагаахан сүүтэй зүйрлэн таныгаа би хайрладаг Цав цагаахан жаргалдаа хошуурч таныгаа би тэвэрдэг ээ
Цав цагаахан зүүднээс таныгаа би олдогоо Цав цагаахан бүхэнтэй таныгаа би зүйрлэдэг ээ
Энэ бүхэн миний цагаахан бодол Энэ бүхэн миний цагаахан зүүд Энэ бүхэн миний цагаахан хайр Энэ бүхэн миний цагаахан тавилан
Нарны цацраг мишээж эцгийн дүрийг сийлэхэд Настай сайхан өвгөд ардын дуу аялдаг Ганзага сугсруулан хийсэх илбийн салхины нугачаанд Гандан буурч үзээгүй Галзадын хөх уулаа
Бурхадыг амилуулдаг оргил нь бодлын эхэнд уяатай Бусдын болоогүй хархан минь Богдын сүнсэнд хадгалаатай Сүрлэг хангай исгэж дөвөн зүгийг сийлэхэд Сүсэгтэй хөх уулс минь тэнгэр бараадан өгсдөг
Тахилгатай мөргөлийн толгой эрдэнийн бумбыг далладаг Тэр жилийн овоонд эцэг минь очиж манлайлдаг Замилан суусан уулаа зэмлэн нэхээд харахад Завсар зайгүй сүндэрлэх нь зууны түүхийг нэмдэг
Сэтгэл сэргэм байгальд нь Цэцгийн мандал хослох Сүндэрлэх өндөр уулс Цэлэлзэх гол нь урсах
Байгалийн үзэсгэлэнт шувууд нь зэллэсэн Амгалан бэлчих сүргээ хараад Алсад өнгөрсөн өвгөдийн цагаас намайг өлгийдсөн Аяа минийл Алтай нутаг хийморийг сэргээнэ
Уяран бодох хүсэл дэндүү холоос цацарч Уудам сайхан нутагтаа сэтгэлийн бичээс илгээдэг Галуун цуваа хошууран тэнгэрийн энгээр бүрхэж Гантиг чулуун оргилоо янгир эзэнд бэлэглэдэг
Марал бугын хийморь хайрханы дэвжээг эзэгнэхэд Манцуйлж бүүвэйлсэн нялхас эхийн аялгаар саатдаг Манлайлж явдаг бөх удмаа дуудуулан дэвхэд Мөргөлийн хөх мэнгэрээс долоон солонго илгээдэг
Алтайн их уулс сүрлэг гавъяа байгуулж Айлчин гийчид ирэхэд буханы дүрээр далладаг Манан будан хөшилдөн их уулсыг орооход Миний дээдсийн дүр замилан сууж мөргөдөг
Эхээс төрөхөд минь намайг халуун илчээрээ угтаж Эцсийн амьсгалаа хураах цагт цасаараа цээжийг минь дэвтээнэ Хурж ирсэн өндөрлөгөөс сайны охийг амтлах Хурмастын дор дүнхийх цагаан эзэнд бэлэглэнэ
Урианхайн их хошууд мөргөж сүсэглэдэг Хайрхан Урьд усаар цангааж зовлон болгоогүй буянтан Улханы өндөр шилд дүнхийн харагдах оргил Умбан, шумбах жаргалтай түмний минь их шүтээн
Хайрт нөхрөө дайнд үдэхдээ Харанхуй бүрийгээр долоон бурханд сүү өргөсөн Хамт олноороо мэнд л яваарай гэж Ханцуй дүүрэн чулуу боосон
өвөг дээдсийн үнэтэй шороо өстөн дайснуудад булаагдах үед өлсөж даархаа мэдэхүгй явсан өмөөрч үлдсэн баатрууд яана
үр удам хойчоо бодож үнэхээр Монгол орноо хамгаалсан үйл заяаны хагацал дундуур үнэтэй сайхан ялалт авчирсан
Хайрт ээж Х.Долгортоо зориулав
Хөглөгөр Алтайн нуруу тэнгэр хатган дүнсийхэд Хөх Монголын бурхад ижийн минь цацалд эрхэлдэг Хөндий талын зэрэглээ газар юүлэн нэвтэлхэд Хүн мөнхийн хаан ижийн минь хайранд ижилддэг ээ
Тэнгэрээс ивэлсэн сүүний дусал нь биш далай нь Тэртээх цагаан гэрийн ухаалаг нэгэн бүсгүй Тэвэр дүүрэн жаргалын адаг нь биш эх нь Тэртээх холоос илгээсэн мянган бурханы илч нь
Хурмастын эзний илгээсэн чамин эрээн гоёлыг Хуурмаг аргаар нэхэж надад өмсгөөгүй уран Хуруувчаа зүүж оёсон бор даалимбан тэрлэгээ Хурдан өмсөөд үз гэж урам хайралдаг ижий
Хүн төрөлхтөн минь ээ
Дэлхий дээр хүн мэндэлчихээд Дэргэдүүр чинь өнгөрөхдөө хорсоод байна Дээд тэнгэр дуугүй болж л болж байна Дээдэс бурхад хэлгүй болж тэсэж байна
Агуу итгэлийн эзэд минь ээ
Насны эцэст чи хичнээн өртөөг дамжих юм бэ Наад цаагуураа нэгнээ битгий хуураа Хэн нэгэн чамд итгэл хүлээлгэсэн болохоос Хэтэрхий давар гэж толгойг чинь илээгүй Өнгө мөнгөний луйварчид минь ээ
Хүйтэй мөнгөний наймаачид шиг Хүлээлгэсэн итгэлийг хөсөрдүүлж байна Хорвоо хүн чанараар ангаж Холоо сүлсээр цангаж байна
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-005.JPG Хэмжээс: 600x450 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4868
flo-013.JPG Хэмжээс: 600x450 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4666
Сүг Хэмжээс: 600x477 151k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5064
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: