BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Батрэгзэдмаа Б

Б Батрэгзэдмаа

Нийт 1 нийтлэл
Батрэгзэдмаа Б Шүлэг: Б.Батрэгзэдмаа : Дотно царай
Оруулсан Bataka on 2009-05-05 21:46:17 (12089 уншсан)


Нэгэн дотно царай
Намайг өөртөө татна
Ямар тэнгэрийг
Ямар цэцгийг санагдуулна вэ
Би чамтай таарч байсан мэт...
Урьд төрөлдөө юу эсвэл
Унтсан хойно үзэгддэг тэр дүр төрх үү...эсвэл
Төрөл садан минь төөрсөөр явна уу
Ямар бороо нарийн ширхэгтэй байлаа
Ямар салхийг санагдуулна вэ...
Бурханы нүүрний гэрэл шиг
Би хуруугаа хүргэмээр байна
Бусдаас содон чиний
Би юу вэ....
Ирээдүйд намайг аврах авралын
Энгийн нэгэн тэмдэг үү...
Дотно царайг үзэх нүд цавчлахад
Даруй энэ мөч давхар сарнина....
2008 он

( Дэлгэрэнгүй... | 7 | Шүлэг | Батрэгзэдмаа Б | )

☕ Кофе авч өгөх