Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Д Урианхай


Урианхай 	Д	 Шүлэг: Д.Урианхай : Мөнхийн шалтгаан
Оруулсан admin on 2014-01-03 15:52:41 (6478 уншсан)

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай, 
Хайраар би амьдардаг аа! 

Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!

Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!..



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Бусад: Д.Урианхай : МОНГОЛ ЗАН
Оруулсан admin on 2013-10-11 10:12:07 (7310 уншсан)

Гуних минь, Монгол хүн юу ч хийсэн дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдгээс үүдэн гунинам.

"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!" хэмээн гунихран бодно.

Хайртай болохоороо халаглах, уур хүрэх, тэр бүү хэл хараах....тэр бүү хэл, урам гутрахдаа, "Иш, чааваас: бүгдийг нь махкомбинат руу туугаад оруулчихсан!" гэж адган бодох "нүгэл"-д унах ч энүүхэнд тулгарна....

Хайрлахад үзэн ядах ч бага санагдана....

Их хайр, их үзэн ядахуй хоёр нэгэн цээжин дотор үргэлж түшилцэн, "ихэр хүүхэд" мэт цугтаа торнидог юм шиг бодогдоно. (Үзэн ядахуй гэгч цөхөрсөн хайр ч байж мэднэ!)

Монгол хүн өөрийнхөө зүтгэл, зүдрэл, зовлон, золиос тэмцлийнхээ үрээр үнэнд золгох нь хэзээ ч үгүй, ямагт

бусдын "хэхэрсэн" аахар шаахар үнэний "гулигдас"-г бэлэнчлэн тосож, өөрийнхөө "бөндгөр"-т өл залгуулна. Түүхийн "даваа" руу мацахдаа, дандаа хүний моринд сундалж, хүний унааг л гуйлгаар зайдлана. Юмны "дотор хэзээ ч эс орж, "гүн" рүү нь хэзээ ч эс нэвтэрнэ. Ямагт юмны "гадна" нь, "дэргэд" нь, "ойр тойронд" нь л эргэлдэнэ. Юм юмны захад залхуугүй очих хэрнээ юуны ч цаана нь эс гарна. Залхуу нь Эрлэгийг ч айлгана....



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Бусад: Д.Урианхай : ЭХ ОРНЫ ТУХАЙ БОДОЛ
Оруулсан admin on 2013-10-11 10:08:57 (12245 уншсан)

Хамгийн том үзэсгэлэн «Өнөө цаг»-ийн ачааг дааж үүрэхсэн гэдэг хүсэл миний дээд хүслэн, дээд жаргалан эх орон минь! Надаар юу хийлгэсэн ч би баярлана. Намайг говийн худгийн моторчин, зурагтын цамхгийн монтажчин, галт тэрэгний засварчин, ачаа ачигч, гуталчин, сансрын нисгэгч, цэрэг, дипломат, хамгийн

хашир нягтлан бодогч, яруу найрагч, гахай тэжээгч, нэгдлийн морин тэрэгчин, эсгий гутлын үйлдвэрийн хатаагч болгосон ч би баярлана. Надаар гүүр, багана, хөшүүрэг, сум хийж болно. Биднээр «зарцаа» хийх эрх ганцхан Танд л бий. Танд «захирагдах», «дарлагдах» бидэнд дээд эрх чөлөө юм. Эх орон минь.

1
Нүд минь хэдэн тийшээ харавч нэг л юм руу ширтдэг
Бодол минь хэдэн тийшээ таравч нэг л төвд цугладаг
Сэтгэл минь хэдэн зүг рүү нисэвч нэг л билчэрт нийлдэг

Энэ бэлчир эх орон минь юм
Эх орон минь галт шил шиг
Эс биений хамаг халууныг нэг дор цуглуулдаг
Эр зориг, сэтгэлийн мөс, биеийн тэнхээ….
Энэ орчлон руу цацруулдаг бүх гэрэл минь
«Эх орон» гэдэг хоёрхон үгээр л нэвтэрдэг
Тэгэхдээ,
(Тэнгэр доор минь хоосон онгирдог хүн бүү байг!)
Өгөөч гэж надаас эх орон гуйдаггүй,
Аваач гэж би эх орноосоо гуйдаг
Та бол миний онгод юм, эх орон минь
Таны хэмжээ л миний хайрын хэмжээ юм
Таны түүх ирээдүйн хэмжээ-миний амьдралын хэмжээ
Танд хайртай хүн бүрийг би хүн бүгдээс илүү хайрлана
Танд хайргүй хүнийг бүгдээс илүү үзэн ядна
Та бол миний далд орчлонгийн багтаамж
Та бол миний мөс чанарын дэнс
Та бол миний тархины тэнхээ, биеийн тэнхээний эн юм



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Бусад | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Article1: Ц.Эрдэнэсайхан : Миний залуу нас
Оруулсан admin on 2013-03-30 12:05:37 (4049 уншсан)

Аяны хөтөч мэт залуу нас минь чи
Айсуй ирэх диваажингийн зүг хөтлөнө үү
Хоосон гуниг холуур тойрон одох
Ховорхон дуугаа аялан жим харгуйг хорооно уу
Улаан ногоон цэнхэр
Урсах цус, номин тал, цэлмэг тэнгэр мэт
Тод өнгийн хувцас өмсгөлтэйгээ
Тодхон санагдах миний залуу насаар
Эрээн бараан амьдралын зовлон зүдгүүр 
Элдэвлэн эргэлдэн туучиж өнгөрөхдөө
Халуун зүрх эзэгнэгч гэгээн наснаас 
Хар цагаан зураг л үлдээж одоо юу
Энгэрийн халаасандаа удаан хадгалсан
Эргэлдсэн нүд, хархан хөмсөгтэй
Залуу насны амраг минь баяртай
Тэмдэглэлийн дэвтэртээ мөнхөд татласан
Шидэт үгс, зураасан зурагтай
Залуу насны онгод минь баяртай
Монгол нутгийн гоо үзэсгэлэн чиний
Мойл нүднээс сувдан хэлхээ асгарч
Агшин зуур газар унахын төдийд
Аяа миний залуу нас бөхжээ

Мөрөөдлийн хүлэг мэт залуу нас минь чи
Мөдхөн учрах диваажингийн зүг эргэв үү
Уул талын дунд энгэр задгайхан дуулахад
Улам хурдлан дүүлж гол мөрнийг гатлав уу
Гуниг баяртай амьдрал
Гутлын өсгий шиг хуучирч
Эргэн дурсах гомдлын 
Эгшиглэнт хугацааг заахад
Дөрвөн мөр шүлгээ
Дөрвөн он зохиожээ би
Зургаан утастай гитараараа
Зургаан жил хөгжилджээ би
Ард нь хугацаа үлдээлгүй
Арван оныг хамтдаа үрсэн
Залуу насны дурлал минь баяртай
Ахиад цаана нь амьдрал байхад
Аль нэг нь аргадаж өгөөгүй
Залуу насны хайр минь баяртай
Тал нутгийн гоо үзэсгэлэн чиний
Танхил цээжнээс хагацлын салхи сэвэлзэж
Агшин зуур санаа алдахын төдийд
Аяа бидний залуу нас бөхжээ

Ард чинь үлдлээ залуу нас минь баяртай
Аяа даллан даллан, араас чинь гүйн гүйн үдье
Уудам дэлхийг чамтай туулсан маань цаг хугацаа биш
Уураг тархины минь талыг эзлэсэн орон зай боллоо 
Дур сэтгэл татсан
Дүр төрх чинь мөнхөрч
Кино зургийн хальс мэт
өнө мөнхийн амьтай
Дуу болон үлдсэн
Дурлал хайр минь сэдэрч
Yзмэр бүрийг гөлөрсөн
Yүрд мөнхийн ажилтай
Тэр гэхийн ижилгүй
Тэмдэгээ үлдээж одсон
Зам мөрийн дунд
Залуу нас минь баяртай




( Сэтгэгдэл [] | Article1 | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Шүлэг: Д.Урианхай: Инээд шиг хуучин хүний амьдралд
Оруулсан admin on 2013-03-25 14:15:18 (4112 уншсан)

Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Шүлэг: Б.Ариун-Эрдэнэ : Урианхайн хөх тэнгэр дор
Оруулсан admin on 2012-06-25 11:00:10 (4228 уншсан)

Босон суухад санагддаг миний нутгийн дэвжээ
Бодол зүүд хэлхдэг хаан эцгийн минь өлгий
Булбарай хөлийн минь сайрыг арилгаж өгсөн хөрс
Буурал хоёрын минь сэтгэл мөнхрөн үлдэх тэнгэр

Алмаз ирлэн зүрх зүсэж бодол нэхээгүй нутаг минь
Амар байлган зовлон эдлүүлж тун үзээгүй уул минь
Алаг үзэн сэтгэл шаналгаж тун үзээгүй нуур минь
Алтан шонхорын жигүүр дэлгэн жаргал хайрласан хуур минь

Миний аясаар нараа мандуулдаг тэнгэр
Миний бодлоор одод нь түгдэг шүтээн
Миний дуугаар хураа шиврээдэг огторгуй
Миний бодлоор тэнгэр нь цэлэмдэг орчлон

Эцгийн дүр шиг бүтэн ууландаа би хайртай
Эхийн сүү шиг бүлээн усандаа би дуртай
Эгшиг аялгуу дууддаг хуурандаа би дуртай
Энэхэн нутгийн минь тэнгэр цэлмэг байх нь жаргалтай

Солонгын өнгийг нүдлээд тэнгэр минь мишээдэг
Сарны ирмэгийг эмжээд уулс минь буцаадаг
Сааталгүй ирсэн буяныг түмэн олон минь хурайлж
Саруул бүхнийг гэрэлтүүлэн наран адил тахьдаг

Хулангийн босгосон цагаан тоосноос
Хурайлж ирээд аваагүй гэлүү та
Хурмастыг багандсан урианхайн уулнаас
Хустайн царван түүгээгүй гэлүү та

Цэлмэгээрээ гайхуулсан хөх тэнгэрт
Цээлийн дуугаа өргөөгүй бил үү та
Цэнхрийн голын ариун рашаанаас
Цэцэрхэж ирээд уугаагүй бил үү та

МИНИЙ  ТУНГАЛАГШИЛ    номноос                                                                           Б.Ариун-Эрдэнэ



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Шүлэг: Х.Эрдэнэбаатар : Урианхайн хөх уулс
Оруулсан admin on 2011-11-02 03:56:32 (6882 уншсан)

...Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн

Цалгиа залуу насанд халгиа шүлгээ бичнэм.

Асар тэнгэрийн амраг урианхайн хөх уулнаас

Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй

Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд

Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр

Уйдашгүй эрхээр өнө удаан ноёлог сүндэрлэж

Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.

Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч

Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино

Хөмүүл гишүүнэ соёлоод хөрсний чийг үнэртэхэд

Хөндүүр зүрхний угт ижий аав бодогдоно.

Удган голын усыг цасны шимээр сэлбэнэ

Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ

Асханы нарны наагуур тунгалаг бороо шиврэх нь

Аятайхан охин гэзгээ сүлжин зогсох мэт

Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд

Зогдроо дугтчих тогорууд дорнын нарнаас ирэхэд

Зүүн хойтын шилэнд эртэлж унасан шүүдэр

Зүрхэн тус газар хөнгөн гунигыг үүсгэнэ.

Чимэг сайт улиралын алтан наран мандахад

Чиг зөв салхин бүлээн аяс эгшиглүүлнэ.

Үдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс галигтан

Үдшийн зэврүүг хүлээхгүй шилэн шуургаар цагирагтана

Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялага болж чадахгүй

"Амьтаны үрийг сэтгэлийн амрагаас илүү үймүүлэх

Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь

Товч харших чимээнээр жингэнэх дуун түгж

Товцог хадны шилээс хан тас ниснэ.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Дурсамж: Д.Урианхай : Монголын эрэл
Оруулсан admin on 2011-04-14 20:30:16 (6520 уншсан)

Д.Урианхай

Үргэлж биш ч үе үехэн
Үхтэл дутах чинь тарчлаах юм даа,Лхагваа минь
Шатрын бод шиг нөхөд чинь
Шалаа хурцтай өрөг тохиох өдөр
“Шар шүдэт үзэгдэнэ үү?” гэж сурагладаг асан
Шальгүй инээдтэй асуулт өнөөдөр
Монголын эрэл болж дээ.
“Үз” гэх мэт өвчсөн
Үр ганц охинтой чинь
“Биш” гэсэн мэт дайрсан
Бие мөн ханьтай чинь
Үглэлдэн нэг дэвтэвч
Үгүйлэхийн там “хуурай”-гаараа эргэнэ…
Толгодын цаана ингэ буйлна…
Тоонотын хаяаанд би уйлна…
Тоос нь ч хорохгүй харам хорвоод
Тоотой нөхөд минь л хорогдоно…
Үйл гэдэг дээ хөөрхий
Үүрч даахгүй зовлон орхих
Үлээхэд хийсэх жаргалаар л
Өлгий эсгэх нь халгамаар юм даа…


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Дурсамж | Оноо: 0/0 | Урианхай Д )


Урианхай 	Д	 Шүлэг: Д.Урианхай : Намрын навчинд өргөх шүлэг
Оруулсан admin on 2008-10-30 23:42:46 (7459 уншсан)


Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчисаа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэвэрч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д. Урианхай : Тугалын зүүд
Оруулсан admin on 2008-09-03 10:05:03 (13061 уншсан)

2008 оны *Утгын чимэг* наадмын тэргүүн байрын шагналт өгүүллэг

Намар оройн зэвэргэн салхины гуниглангуй, ямар нэгээс хагацангуй, ямар нэгэнд хоргодонгуй сэвэлзүүр үлээлтээр хээр талын хялганы толгой аяс аясханаа тонголзоно.
Үхэр сүрэг салхи сөрөн, сөл нь шингэрсэн өвсний оройг хэлээрээ яаруу яаруухнаар ороон зулгааж, нам гүмхэнээ шаргалтах дэнжийн бэлээр билчин өгсөх агаад хамрын нь сартгар руу шурган алдан үсчиж үйлийг нь үзэн залхаах царцаа, дэвхрэгүүдэд дургүйлхэх мэт эврээ байн байн сэжин сүүлээ шарвана.
Айлууд намаржаалжээ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай : МОНГОЛ ЗАН
Оруулсан admin on 2008-08-14 15:20:00 (10719 уншсан)

Гуних минь, монгол хүн юу ч хий, дандаа хүний амаар, сураг таамгаар, бусдын хийсний "хуулбар"-аар хийдэгээс үүдэн гунинам.

"Барын сүүл болохоор батганы толгой бол!" гэдэг үгтэйг санахуй, "Өөрийн мөрөн дээр толгойгүй, өөрийнхөө хар толгойгоор нээсэн үзэл онолгүй, өөрийнхөө улаан гараар бүтээсэн түүхгүй хүн ард байснаас баасны хар ялаа болоод нисэж яваасан бол хаа зүйртэй, хаа бахтай вэ! Чигчийн зайны дайтай өндөрт ч бол хүний толгой дээгүүр, хүн хоёр хөл дээрээ хичнээн үсрээд ч үл хүрэх тийм дээгүүр зайд нисэн хөөрөх шүү дээ!"хэмээн гунихран бодно.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 31/7 | Урианхай Д )


Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай: ЕРТӨНЦИЙН ТОХИРУУЛГА
Оруулсан admin on 2008-08-14 15:05:00 (8412 уншсан)

Дусал илүүдэх газраа далай ихээр илүүдэж, дутах газраа далай ихээр дутна.
Гагцхүү хэрэгтэй газраа хэмжээ зохиж дутууг гүйцээнэ. илүүг зохируулна.
Дүүрэнд дутуу буй.
Дүүрэн юм тэр "дутуу"-гийн хэмжээгээр дундуур байлаа ч "Дундуур юм" гэгдэхгүй, "Дүүрэн"-ийхээ нэр. чанараа хадгална.
Дүүрэнд илүү ч буй.
Дүүрэн юм тэр "илүү"-гийнхээ хэмжээгээр халин байлаа ч "Илүү юм" гэгдэхгүй, "Дүүрэн"-ийхээ нэр, чанараа хадгална.



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай : ХОЁР САЙХАНЫ ХООРОНД УРСАГЧ...
Оруулсан admin on 2008-08-14 14:58:00 (7678 уншсан)

Амьдрал-Гол!
Төрөхүй хийгээд Үхэхүй нь Амьдрал-Голын эх болоод адаг!
Амьдрал-Голын урт нь-хүний насны хэмжээнд харгалзана.
Амьдрал-Голын урсгал, давалгааны эрч хүч хийгээд сав гольдролын нь эзлэхүүн, багтаамж хүний үйл бүтээлийн жин хийгээд мөртэй дүйнэ.


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 6/2 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Дамдинсүрэнгийн Урианхай : Өвөлжөөний шөнө
Оруулсан admin on 2006-12-18 22:55:30 (8215 уншсан)

Цас малгайлна.
Өвч дэлхийн өвс шарилж бүрийн тоогоор ширхэг тоолон бутрах гэсэн мэт зай завсаргүй нүүр нүдгүй будрана.
Намрын навчис хүчит салхинд сайран шаагих шиг цасан ширхэг том томоор малгайлан хээр талыг булна. Цасан ширхэгээс хэрэв ганцыг хэлэн дээрээ тосч аваад амандаа үмхэх юм бол аманд хайлахаасаа түрүүн хахаах байх гэж санагдахаар хүүс хүүсээр газардана. Хас нэг салхин хөдлөхөд цасан хөшиг нэлдээ ташин намжиж, дуу ихтэй ширүүн мөндөр ташуурдах мэт цайран ханарах агаад, гагцхүү авиа чимээн үгүй аг дарсан нам гүм нь их усны хөв дор орсон мэт санагдуулах ажгуу.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай: Гурван ''дээр''...
Оруулсан admin on 2005-10-19 18:23:34 (6529 уншсан)

Насны хяраас "Болох", "Болохгүй" хоёрын "мөр"-ийг эргэн ширтэж, бодлогошронгуйгаар санаа алдаж суухад, "ингэвэл ч дээр шиг, тэгвэл ч дээр шиг" бодогдох олон олон, "бусдаасаа дээр" юм бодолд чихцэлдэхийг шүүрдэж шүүрдэж, эцэст нь, ердөө гуравханыг л сонгох нь дээр юм шиг санагдах нь:

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай : ''Байхгүй''-н теорем
Оруулсан admin on 2005-10-19 18:20:25 (5094 уншсан)

Бага нь илүү "бага"-даа томдоно.
Том нь өөртөө багадаж буй "Бага"-аасаа хичнээн том байх тусам, урвуугаар, тэр "Том"-д багадаж буй "Бага" нь хичнээн бага байх тусам цааших цааших, "Бага"-аасаа бага "Бага"-ууд "Байхгүй" руутөчнөөн их тэмүүлнэ.
"Байхгүй" нь, -өөрөөс нь илүү "Бага" байхгүй "Бага" буюу урвуугаар, өөрөө томдох (ихдэх) "Бага"-гүй "Бага" юм.
2000.07.21. Хүн чулууны хонхор ”Өвгөн үг”


( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай: Гурван ''ганц''...
Оруулсан admin on 2005-10-19 17:59:08 (5304 уншсан)

Ухаантай хүн тэнэг хүндээ санаа зовохоо болих ганц нөхцөл: Сэтгэлийнхээ гэгээг хураах;
Ухаантай хүн тэнэг хүндээ тусалж чадахаа болих ганц нөхцөл:
Хоёулаа авсанд зэрэгцээд хэвтэх;
Ухаантай хүн тэнэг хүнтэйгээ ав адил болох ганц нохцөл: Дэлхий эргэхээ зогсох!
2001.04.18. Хүн чулууны хөндий
"Өвгөн үг"


( Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 0/0 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай : Зүрх минь яг л тэнгэр шиг минь...
Оруулсан admin on 2005-10-19 17:52:17 (7518 уншсан)

Тэнгэр минь яг л зүрх шиг минь...

Зүрх минь, бусад нэгний хийгээд олны л зүрхний адил, намайг "амьд үхдэл" болоод алмайж хэвтэхээс хойно идрийн хэмнэл, хүчин, эгшиг аялгуугаар "хуурдан" цохилж байж ч мэднэ.
Эс бөгөөс, намайг амьд сэрүүн, хүмүүний үрс яав ч зориглошгүй зорилгын халуунд амьдралын бараан бараан сүүдрээр нисэж явахад минь ч зогсож мэднэ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Урианхай Д )

Урианхай 	Д	 Өгүүллэг: Д.Урианхай : Амьдралын томьёо...
Оруулсан admin on 2005-10-19 17:48:52 (9400 уншсан)

Өөрийгөө үнэнхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү хэнд ч бүү үг дурс!
Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр, сэтгэл завсаргүй хичээн үйлд!
Үйлийнхээ үнэ цэнд үнэнхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 5/1 | Урианхай Д )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 121 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-016.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4449


khuv5-020.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5158

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-072.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4848


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn