Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Кана


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж
Оруулсан admin on 2013-10-21 12:29:26 (4557 уншсан)


Дурлахгүй байхын аргагүй сайхан харцанд уусаж
Дурсамжаар дүүргэх хэдэн мөр хэлхэн байхдаа догдолж
Даруухан царайнд минь мишээл тодруулсан эгэл эр хүний
Дуугаа хураан чимээгүй мөрөөдөлд автах шүлэг болохсон...

Цагаан зээр шиг амьдралдаа цэг тавьсан бүсгүй хүний
Царайны өнгөнд гэгээ нэмсэн чимээгүй харуулдах тэр нэгэн
Цулбуураа атгуулсан хөтөлгөө моринд алхаа ижилсүүлсэн ч
Цангааг тань тайлах шүлгээс өөр өгөх зүйлгүй би нууцхан...

Хайрлахгүй байхын аргагүй эр хүнийг харахад мэлмий баясаж
Хайранд дулаацах өдөр хоногууд тоотой ч гэсэн зүрхэндээ мөнхөлж
Хэмжээтэй учирлын болзоонд шиврэх бороогоор найраг нэмэн
Хэлхэж холбосон цэцгэн шүлгээ тандаа барьж инээж үдье...

Буруугаар ойлгож дурлалын сумыг минь хугалаагүй найргийн тэнгэр
Буцааж болохгүй үгийг минь хүлээн авсан таашаалын бодит дүр
Битгий яваач гэж шивнэх сэтгэлд мөнхрөх зүрхний түгжээг мултлагч
Бийрээр урлаж надад бэлгэнд ирсэн бурханы ариун төрх тэр нэгэн...
......................................................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад
Оруулсан admin on 2013-10-21 10:40:57 (4713 уншсан)

Photo: Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад  Тэмүүлэх сэтгэлдээ түүнийг дүрсэлж болзоонд явахсан  Тэврэлт гэдгийг мартсан хүүхэн хонгор биеэ эрхлүүлж  Тийм гэхийн аргагүй хайраар өлгийдөж зүүдэнд умбахсан...    Хайр бүрийн амтаас амталж үзээд нэгийг нь сонгохсон  Хачин жигтэй учралтай нүүр тулан ичингүйрч зогсохсон  Хачир нэмэн дурлалаа шөнийн болзоогоор амьлуулахсан  Харанхуйгаас айн гараас чинь хөтлөн чангахан атгахсан...    Бие биедээ уусан өглөөг угтан эр хүний энгэрт сэрэхсэн  Биеэ суллан сэтгэлээ чөлөөлж хайрын тухай шүлэглэхсэн  Битгий яваач гэж дуудахыг чинь хүлээн удаанаар алхахсан  Бүлээхэн зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч инээмсэглэхсэн...    Намайг орхисон зүрх бүрийнхээ төлөө сайн сайхныг хүсэн  Нэг насны хайраа хөтлөн бардамхан урдуур нь зөрөхсөн  Нуугдаж унагасан нулимс бүрийнхээ төлөөсөнд өргөл болгож  Намайг гэх түүнтэй насан өтөл болтлоо амьдарч харуулахсан...  ......................................................................Кана.Б
Төсөөлөлдөө гэгээн хайрыг зурж мөрөөдөлд умбаад
Тэмүүлэх сэтгэлдээ түүнийг дүрсэлж болзоонд явахсан
Тэврэлт гэдгийг мартсан хүүхэн хонгор биеэ эрхлүүлж
Тийм гэхийн аргагүй хайраар өлгийдөж зүүдэнд умбахсан...

Хайр бүрийн амтаас амталж үзээд нэгийг нь сонгохсон
Хачин жигтэй учралтай нүүр тулан ичингүйрч зогсохсон
Хачир нэмэн дурлалаа шөнийн болзоогоор амьлуулахсан
Харанхуйгаас айн гараас чинь хөтлөн чангахан атгахсан...

Бие биедээ уусан өглөөг угтан эр хүний энгэрт сэрэхсэн
Биеэ суллан сэтгэлээ чөлөөлж хайрын тухай шүлэглэхсэн
Битгий яваач гэж дуудахыг чинь хүлээн удаанаар алхахсан
Бүлээхэн зүрхээ хүчтэй цохилохыг мэдэрч инээмсэглэхсэн...

Намайг орхисон зүрх бүрийнхээ төлөө сайн сайхныг хүсэн
Нэг насны хайраа хөтлөн бардамхан урдуур нь зөрөхсөн
Нуугдаж унагасан нулимс бүрийнхээ төлөөсөнд өргөл болгож
Намайг гэх түүнтэй насан өтөл болтлоо амьдарч харуулахсан...
......................................................................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Зулзаган жаахан мөчир байхаасаа л амьдралын шуурганд өртөж
Оруулсан admin on 2013-10-21 10:36:56 (6003 уншсан)

Зулзаган жаахан мөчир байхаасаа л амьдралын шуурганд өртөж
Зөрөх гэж сөрж алхахдаа бүдрээд унасан чулуу том байсансан
Зуун зуун намрын навчис шиг сэтгэл үймрээд үйрэн унах үест
Зовлонтой нүүр тулаад уйлж суусан өдөр саяхан даа саяхан...

Амьдралыг үзэн ядавч сүрэнд нь бүдгэрсэн үе олон тохиосон ч
Аргадаад уучлаад явсан зүрх чамаараа бахархасан шигээ сууна
Аврал эрээд ч үл сонсох нүгэл буян хорших хорвоогийн жамтай
Амь тэмцэн зүтгэн байгаа бие сэтгэлдээ талархаад барамгүй...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Оруулсан admin on 2013-10-21 10:33:30 (5176 уншсан)

Photo: Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Гил хархан гэзэгнээс чинь үнэртэх тэр л үнэрийг сэтгэлдээ мэдрэн сууна
Гэм хийгээгүй чинийхээ хайранд баллуурдаж болохгүй хир үлдээсэн ч
Гараа дэлгэн хүлээн авсан сайхан сэтгэлийн чинь өмнө би сөхөрч байна
Ашиглах сэтгэлээр хуурамч хайрласан сэтгэлийг минь чи хараагүй
Амин хувиа хичээсэн намайг харин ойлгосон тэвчээрийн хатан минь
Аашилж чамдаа муухай зан гаргасан өдрүүдээсээ уучлалт гуйж мэхийе
Араас минь тэврээд тавиагүй чинийхээ сэтгэлийг одоо л ойлгож байна
Хайрлаж байсан сэтгэлд чинь хар толбо үлдээсэн арчаагүй залуу би
Харамсаж халаглаад сэтгэлдээ харуусаж байгаад итгээрэй амраг минь
Халамж хайрандаа өлгийдөн уучилсан чамаараа бахархаад барахгүй нь
Харин чамайгаа гомдоосон миний уучлалыг хүлээж авсанд баярлалаа
Амраглал хэдий амттай ч ихэдвэл амьдрал болохгүйг би ойлгосоон
Аальгүйтэх хүүхнүүд хөөрхөн ч хань болохгүй гэдгийг ухаарсаан
Аргадаж уучлах чиний минь сэтгэл ээжийнхтэй минь ижил гэдгийг
Алаг зүрхний угаасаа мэдэрсэн ахиж наддаа ирсэн хайрын эзэн минь
Шөнөөр үлдээж уйлуулсан өдөр хоног бүрээсээ уучлалт гуйж байна
Ширүүн хандаж харилцуураа тасалсан өдрөөсөө уучлалт гуйж байна
Шимийн архи хүртэж мартах гэж зовсон сэтгэлээс тань уучлалт гуйя
Шархалсан зүрхэнд үлдээсэн дурсамж бүрээсээ уучлалт гуйж байна
.............................................................................Кана.Б

Гундуухан намрыг гунигтайгаа үдэж хуруун дахь сүйн бөгжөө харахдаа
Гил хархан гэзэгнээс чинь үнэртэх тэр л үнэрийг сэтгэлдээ мэдрэн сууна
Гэм хийгээгүй чинийхээ хайранд баллуурдаж болохгүй хир үлдээсэн ч
Гараа дэлгэн хүлээн авсан сайхан сэтгэлийн чинь өмнө би сөхөрч байна

Ашиглах сэтгэлээр хуурамч хайрласан сэтгэлийг минь чи хараагүй 
Амин хувиа хичээсэн намайг харин ойлгосон тэвчээрийн хатан минь
Аашилж чамдаа муухай зан гаргасан өдрүүдээсээ уучлалт гуйж мэхийе
Араас минь тэврээд тавиагүй чинийхээ сэтгэлийг одоо л ойлгож байна



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Зээрийн янзага шиг хөөрхөн нүдээ эргэлдүүлээд
Оруулсан admin on 2013-10-21 10:29:43 (6113 уншсан)

Photo: Зээрийн янзага шиг хөөрхөн нүдээ эргэлдүүлээд
Зэрвэс зэрвэс чамайг хараад сэтгэл уужирна
Цэн цэнгийн уран үгс зүрх гижигдээд ирэхийн цагт
Цэлэлзтэл халгих сэтгэлийн хэмнэл алдуурах сайхан...
Хаяа хаяахан үгэндээ дурлалаа дайж ичингүйрээд
Харах мэлмийд торсон тоорын ягаан цэцэгхэн би
Хурмастын хүү тэсгэл алдан намайг хүлээж суугаа
Хун хунгийн дэвэлтээр тэнгэрийн зүгт дүүлмээр байна...
Чив чимээгүй дуугаа хураан бодол эзэмдэх гол дүр
Чинийх болохыг хүлээх ганц хувь найргийн эзэн
Чихэнд чинь хайрын үгээ амьсгалаараа би хэлье
Чимээ чагнан харуулдах хар хархан харцат минь...
Тэмүүлэх зүрхний түгжээг мултлах тэр нэгэн эр хүн
Тэсгэл алдтал инээх дурласан сэтгэлийн нууцхан
Тэвчээрээр ганцаардлыг үдэж шүлгэндээ үгээ дайя
Тэврээд авах сэтгэл чинь зуурдынх битгий байгаасай...
Халуухан амьсгал бүлээн зүрх хоорондоо нийцэж
Хацар дээрээ үнсүүлэх тэр л мэдрэмж соронз шиг татна
Хан хорвоог аалиараа зөөллөн амьдралыг аргадаж туулъя
Хүлээх сэтгэлийн бүсээ тайлж шөнөөр шүлэг болон би тайчъя...
.................................................................Кана.Б
Зээрийн янзага шиг хөөрхөн нүдээ эргэлдүүлээд
Зэрвэс зэрвэс чамайг хараад сэтгэл уужирна
Цэн цэнгийн уран үгс зүрх гижигдээд ирэхийн цагт
Цэлэлзтэл халгих сэтгэлийн хэмнэл алдуурах сайхан...

Хаяа хаяахан үгэндээ дурлалаа дайж ичингүйрээд
Харах мэлмийд торсон тоорын ягаан цэцэгхэн би
Хурмастын хүү тэсгэл алдан намайг хүлээж суугаа
Хун хунгийн дэвэлтээр тэнгэрийн зүгт дүүлмээр байна...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Амьдралаа гэж... Эрээн бараан нь сүлэлдэн холилдон байх юм
Оруулсан admin on 2013-10-21 10:26:24 (4242 уншсан)

Photo: Амьдралаа гэж... Эрээн бараан нь сүлэлдэн холилдон байх юм
Ай энэ хорвоогийн хүмүүс эрээн мяраанаар сүлжиндэн байх юм
Амьсгаа авах тоолноор хүний санаанд уначих гээд хэцүүхэн байх юм
Амьдын чөлөө ямар урт биш дээ аашилж алсаас битгий дайраач...
Довтлох цэг хүрэх оргил чинь би бишээ эрхэмсэг үл таних минь
Довоо борлуулж довжоогоо шарлуулж байгаа эгэл нэгэн ээж байнадаг
Далдуур юунд дуугаа өндөрсгөж дандаа надруу сумаа онилно вэ
Даль жигүүргүй ч хүн жигүүртэн болохоор дүүлээд би холдоод нисчихнэ
Удахгүй алсад явна харваад унтрах од шиг сарниад л би өнгөрнө
Учирлаж ойлгуулж үгээ үлдээж үнс болон агаарт хийсгэгдэнэ
Унагах нулимс минь хөрсөнд шингэн газрын хэвлий дагаж урсаад л
Уужуу сэтгэлээ одоо харамлавч харамсах үед тань энд эзгүй байна...
Зүү орох зайгүй байж чадвал эр эм хүмүүн арга билэг шиг мөнхөрнө
Зай завсар оруулаад ирвэл шаглаж оёсон дээлийн энгэр ханзарна
Завсарын өнгөөр сэтгэлээ будавч амьдралд нар цор ганцхан
Зуурдын жаргалаар үүрдийн зовлонг худалдаж авах даанч амархан...
Алаг хорвоо хар цагаан хоёрхон өнгөн дээр тогтдог байсан бол
Алдаагаа олж ухаарах хүмүүсийн тавилан зүгээ олж хүрд эргэнэ
Аргадаад ч нэмэргүй хүний харалган сэтгэлийн түгжээг мулт татахсан
Амьдрал дунд мөр мөрөө хөөх хүмүүний сэтгэл бүхэн гэгээрээсэй...
................................................................................К.Б
Амьдралаа гэж... Эрээн бараан нь сүлэлдэн холилдон байх юм
Ай энэ хорвоогийн хүмүүс эрээн мяраанаар сүлжиндэн байх юм
Амьсгаа авах тоолноор хүний санаанд уначих гээд хэцүүхэн байх юм
Амьдын чөлөө ямар урт биш дээ аашилж алсаас битгий дайраач...

Довтлох цэг хүрэх оргил чинь би бишээ эрхэмсэг үл таних минь
Довоо борлуулж довжоогоо шарлуулж байгаа эгэл нэгэн ээж байнадаг
Далдуур юунд дуугаа өндөрсгөж дандаа надруу сумаа онилно вэ
Даль жигүүргүй ч хүн жигүүртэн болохоор дүүлээд би холдоод нисчихнэ

Удахгүй алсад явна харваад унтрах од шиг сарниад л би өнгөрнө
Учирлаж ойлгуулж үгээ үлдээж үнс болон агаарт хийсгэгдэнэ
Унагах нулимс минь хөрсөнд шингэн газрын хэвлий дагаж урсаад л
Уужуу сэтгэлээ одоо харамлавч харамсах үед тань энд эзгүй байна...

Зүү орох зайгүй байж чадвал эр эм хүмүүн арга билэг шиг мөнхөрнө
Зай завсар оруулаад ирвэл шаглаж оёсон дээлийн энгэр ханзарна
Завсарын өнгөөр сэтгэлээ будавч амьдралд нар цор ганцхан
Зуурдын жаргалаар үүрдийн зовлонг худалдаж авах даанч амархан...

Алаг хорвоо хар цагаан хоёрхон өнгөн дээр тогтдог байсан бол
Алдаагаа олж ухаарах хүмүүсийн тавилан зүгээ олж хүрд эргэнэ
Аргадаад ч нэмэргүй хүний харалган сэтгэлийн түгжээг мулт татахсан
Амьдрал дунд мөр мөрөө хөөх хүмүүний сэтгэл бүхэн гэгээрээсэй...
................................................................................К.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан ...
Оруулсан admin on 2013-10-11 10:17:37 (4131 уншсан)

Нулимс чихэр шиг амтагддаг бол сайхан байхсан
Нүгэлтэй хорвоогийн амт нь зөөлөн байхгүй юу
Нуугдаж унагах чамайгаа өрөвдөж уйлан байна
Нэг л өдөр нулимсаа хөтлөөд алсад би замхарнаа...

Хайрлах халуун сэтгэлд нь хүйт орохыг мэдрэхэд
Харуусал нөмөрч гуниг дунд санаа алдан сууна
Харамлаж байсан тэр л сэтгэл хүлээсээ тайлан
Харвах од шиг үзэгдээд өнгөрөхөд зуурдыг би хүснэ...

Ганцаардал дунд өөрийгөө аваачин хэсэг бодлоо
Гаргаж үл дийлэх цаашаа залгигдах хэдэн үгс
Гомдол нь даахын аргагүй хүнд болсон итгэл
Гэмгүй нүдэнд хурсан цөхөрлийн нулимс тэнд байлаа...

Амьдрал чи миний зовлонд цадах болоогүй юмуу
Амар тайван орших газарлуу хурдан илгээж хайрлаач
Арай дэндүү олон шаналалынхаа шалтгаанаас салж
Аргадаад ч ирэхгүйгээр эргэж харалгүй би явмаар байна...

Дурсах зүйлээ үлдээсэн болохоор харамсахгүй ээ би
Дурлаж хайрлаж үзсэн болохоор хэнд ч хорогдохгүй
Дундуураа дүүргэх гэж үргэлжлэл үлдээсэн болохоор
Дуугаа хураан чимээгүй бүдгэрсээр харагдахгүйгээр би явнаа...

Эргэж хэзээ ч ирэхгүй..........................................К.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Үргэлжлэлтэй элийрэл...
Оруулсан admin on 2013-10-11 10:02:25 (4947 уншсан)

Араас хүн дагаад ээжээ хүү нь айгаад байна намайг тэврээч
Бие минь дагжин чичирч айдас бүрхээд харанхуй ирлээ
Намайг авч явах гээд нэг л хүйтэн хашгираан орилох чимээ
Цоо ширтэх тэр нүднээс айдас минь салахгүй би айж байна...
...
Үхэл ойртоод ирэхэд амьдралын мөн чанарыг ухаарч байх шиг
Үнэнтэй нуур тулахад анд нөхрийн чанарыг таньж авсаан би
Мөнх биш амьдралд мөнгө ноёрхож хүн нүүрээ бууруулах үед
Мөрөөдөл байгаад ч хүрэх оргил хөл тээглэн унагадаг зам зуур...

Би чинь эрийн хугархай шүү дээ
Шүдээ зуугаад хөл дээрээ босноо
Биеэ үнэлж эр янхан л болохгүй
Шунал өвөрлөсөн түүнээс холдож
Бузарлагдсан сэтгэлээс зүрхээ сугалж
Шүлэнгэтсэн харцаас дальдчихсан...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )


Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Эргэж харахгүй явж чадах эр хүний шийдвэр хатуу шүү...
Оруулсан admin on 2013-10-11 09:43:58 (5933 уншсан)

Уйлаад суух эр хүний нулимс зүрх даган урсах нь хоолой зангируулна
Учирлаад хэлэх үгээ гомдолтойгоо залгин байгаа түүний харц гунигтай
Уул шиг нөмөртэй эр хүний нулимс сэтгэл сэмлэхэд санаашрал нөмөрлөө
Уртаар санаа алдан мэгшин байгааг нь харах тоолонд уйтгарт автлаа...

Амьдралыг тэр үзэн ядаагүй гомдсон зүрхний хязгаар нь хил давсных
Авааль гэргийгээ тэвчихээ байж цээжээ даран мэгших нь тэр байлаа
Аргагүй гомдсон түүний нулимс ямар их харуусал дагуулан урсаа бол
Аашиндаа баригдсан эхнэрүүд эрээ цээртэй баймаарсан даа...

Үүлний сиймхийгээр тусах нарны туяа шиг итгэл зуурдынх хүмүүс минь
Үрдээ хорогдох эр хүний сэтгэл хадаг шиг сэмрээд ирэхэд хэцүү шүү
Үгүйсгэж болохгүй үнэнтэй нүүр тулаад ирэхийн цагт ойлговч оройтно
Үүргэвчиндээ хувцасаа хийгээд эргэж харалгүй явдаг эр хүн хатуу шүү...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Эмээ минь
Оруулсан admin on 2013-10-11 09:39:47 (5701 уншсан)

Энэрлийн дээд нинжин сэтгэлдээ сүү үнэртүүлэх буурал эмээ
Эрхээ барин маань унших бурханы нэгэн буурал дүр та минь
Эвийлж бөөцийлөн алган дээрээ бөмбөрүүлэн өсгөсөн эмээдээ
Эрхэлж тунин зүүгдэж явсан таныхаа дулаахан энгэрээс охин чинь...

Ачийн ачийг хүн болгох гэж зүтгэн нойр юугаа хугаслан байж
Амьдрал хэмээх дайнд ялж ирсэн шулуун ургасан Яргай мод
Ачааг тань нимгэлэх биш зузаатгаж байгаа үр ач биднийхээ төлөө
Аврал эрэн нарандаа цацал өргөх буян чуулсан бурханы дүр та минь...

Буурал ээж таныхаа ачийг мартахгүй үргэлжлүүлэх гэж бүл нэмнэ
Будан суусан гэрийг тань гэрэлтүүлэх гэж гэгээ нэмсээн эмээ минь
Буруудаж явсан ч замыг минь засаж өгөх таныхаа хатан ухааныг
Балчир охин нь сэтгэлдээ санаж явнаа хайр дагуулсан бурханы гэгээн дүр та минь...

..........................................................................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : БАЯРТАЙ, Би гэргий болсон хүн
Оруулсан admin on 2013-10-11 09:34:37 (4217 уншсан)

Сайхны өмнө буруутгаж болохгүй олон харцнаас ангижрах юмсан
Сэтгэлээ илчлэх өнгө өнгийн зүрхнээс зугатааж үзлээ, зүсэж үзлээ
Санаа алдтал аашлах дүрс дүрсийн олон дурлалын суманд өртөөд
Сэтгэлээ дэвтээж явсан миний буруу, надад дурласан бусдын ч буруу...

Гэм хийсэн юм шиг би ер нь зугатаах хэн бэ өөртөө уур хүрэх чинь
Гэргийгээ нуун худлаа хэлэх залуучууд минь надаас холхон байж хайрла
Гэрлэсэн хүн гэдгээ хэлээд байхад зууралдаж зунгааралдаад хэцүү юмаа
Гоё ганган үгээ гардуулсны дараах ялаа надад битгий үүрүүлээч гуйя...

Шүлгэнд минь дурласнаа надад дурласан гэж андуурах харчуулд хэлье
Шүлс юугаа үсчүүлэн байж ойртоод ирэх хүмүүст анхааруулж хэлье
Шулуухан бас ний нуугүй үнэнээ хэлмээр байна та бүхэн уншиж хайрла
Шударга хэлэхэд би нөхөртэй хүн санаагаа эртхэн татаж авна уу...

Хөөрцөн гэж хэлэх хүмүүс байвал хамаагүй ээ хэл хэл би ойлгоно
Хүний хүнрүү нүдээ бэлчээсэн удаагүй болохоор харин та ойлгоорой
Хөөрхөн сайхан гэдэг үг бүрт чинь баярладаг шүү бүстэй хүмүүс минь
Хүний хүн бол хүнийх л шүү хүнийх та минь харин хүнээ зөв онилоорой..

Эр битгий хэл хажууд нь эрлэг ч тогтохгүй аашлах зарим хүүхнүүд минь
Эрээ цээртэй байж эр хүнийг хайрлаж илүү харах зай битгий гаргаарай
Энэ хорвоог аргадаж зөөллөх гэж ирсэн бүсгүй хүмүүс шүү дээ бид чинь
Эр хүний занг эм хүн гаргадгүй юм зөөлөн байхыг хичээнгүйлэн гуйя...

Дурласан залуу болгондоо баярлалаа гэж хэлмээр байна хүлээн авна уу
Дундуур сэтгэлээр орхисон бол уучлахыг хүсье биеэ хуваалтай биш дээ
Дурсамж болгож шүлэг бичээд өнгө өнгийн дурлалын эзэддээ илгээе
Дурлал болохгүй амьдралын эзэд минь БАЯРТАЙ би гэргий болсон хүн...
....................................................................................К.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
Оруулсан admin on 2013-09-10 10:48:39 (4325 уншсан)

Байж л байг, тэр залуу намайг хараад
Бахархаад бас дурлалдаа шатаад байж л байг.
Бахдаад бахардаад байж л байг.
Байж л байг, тэр залуу намайг хараад

Хөдөлгөөн бүрийг минь нүд цавчилгүй ширтээд байж л байг.
Хүссэн бүхнээ тэрхэн зуур авч болдоггүйг мэдэж аваг.
Үнэн төрхийг чинь танитлаа би чамайг зовооё.
Үүрд биш ч гэлээ, байж л бай тэгээд намайг хараад.

Бал амтагдсан уруулыг минь хүсээд байж л бай залуу минь
Бахим чанга гар, сайхан төрхийг чинь би харж л байна
Ухаан бодлоо алдталаа намайг хар, хүс
Оргилсон сэтгэл, зүрх чинь тэсэртэл би чамайг зовооё.

Эгшиг даган нахилзах бэлхүүсэнд минь шунаж байна, би мэдэж байна
Эр хүн гэдгээ надад харуулах гэж хичээж байгааг чинь би үнэлж байна
Үнэр тансаг сүрчигэнд минь чи галзуурч байна, надад таатай
Үүр шөнөөр унтаж чадахгүй чи намайг бодож байна, би баясаж байна.

Эрвээхэй адил намайг тойрон чи эргэлдэж байна, тиймээ, би сарнай
Эргэцүүлж бодоод хариултыг нь олохгүй чи цөхөрч байна, тиймээ, би асуулт
Элдэв янзын арван гүрван мэхийг чи сэдэж байна, би баярлаж байна
Энэ шөнийг л чи тэвчвэл би чинийх, чи мэдэж байна, би ичиж байна.

Зугтаад гүйгээд л баймаар санагдах юм
Зуурч болов гэхдээ чамайг хүлээмээр бас бодогдох юм
Тэвчээрийг чинь үнэлэн, тэвэрт чинь очьё доо, амраг минь
Тэгсний дараа би чинийх, чи минийх, тэр л үед би хаашаа ч зугтах аргагүй

Чамдаа дурласан сэтгэл минь дуусашгүй,
Чамайгаа хайрлах итгэл минь нугарашгүй.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Кана : Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Оруулсан admin on 2013-09-05 11:13:11 (5745 уншсан)

Нээх сайхан болзоонд явах юмсан чамтай
Нэрээ хэлэн гараа сунган ичингүйрэх юмсан
Хөтлөлцөн хотын гудмаар алхах юмсан
Хацар дээрээ зөөлөн үнсүүлэх юмсан ...

Чамайг санаад унтаж чадахаа байсан
Чиний зүг зүрх хүчтэй цохилох болсон
Чимээ чагнан утсаа харан харуулдаж
Чимэг гоёлгүй шүлэг бичин хүлээдэг болсон...

Хийсвэрлэн төсөөлж бодолдоо хүлэгдэн
Хайрын түүх чамтай бичилцмээр байна
Хараад л баймаар тэр дулаахан төрхийг
Хүсээд байна чамаар чанга тэврүүлэхийг...

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Ам бөх бол амь бөх хүний хорвоод
Оруулсан admin on 2013-09-03 09:36:40 (4189 уншсан)

Ам бөх бол амь бөх хүний хорвоод
Анд минь чи хэлэхээсээ өмнө бод
Алиалж хэлсэн болгоомжгvй үг чинь
Амьдралыг тань там болгож мэднэ...

Үгээ бод залуу минь чи эр хүн
Үнэлэмж чинь нэг үгэнд багтаж мэднэ...
Нэрээ бод ургаж дуусаагvй цэцэгхэн минь
Насаараа хар толботой явах амаргүйг сана...

Түрүүлээд дугарчихдаг ганц хагархайг
Онгорхой битгий орхи сайтар түгж
Түмэн хүн чичлээд ирэх цаг дор
Оргож зугатсан ч араас чинь гүйцэх....
Холдож, буцааж боломгvй хар тамын элч
Хормын зуурт толгойг тань хохмой болгож мэднэ...

Үгээ бод анд минь...
...............……………………Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Айдсаасаа нүүр бууруулж зугатаалаа гээд
Оруулсан admin on 2013-09-03 09:36:33 (5430 уншсан)

Айдсаасаа нүүр бууруулж зугатаалаа гээд
Анд минь амьдрал амар болохгүйг сана
Ардаа татлаатай болохоор л там алхасч
Аргадаж явах дарс шиг гашуун зовлон бэлэглэсийм...

Зовлонтойгоо золгохгүй холуур тойрсон ч
Зөрлөг дагаад тэр дахиад угтана инээсээр
Залхуу зан л чамайг амьдаар чинь мөлжиж
Зах нь харагдахгүй утсаар хөл тушдаг юм...

Бэлэнчлэх сэтгэлгээ л харалган болгож
Бүдүүлэг занг аажмаар уусгадаг сэтгэлгээнд чинь
Битүүхэн захиж хэлэхэд үл таних минь
Биеэ өмөөрөн нуугдах юун нүгэлтэйгээ даруй нүүр тул...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа
Оруулсан admin on 2013-09-03 09:36:31 (4963 уншсан)

Айлын эрх охинд молиго үмхүүлэн суугаа
Амьдралыг дожооны цоорхойгоор харагч
Арчаагүй залуу авгайнхаа өвөрт эвхэрнэ
Аргаа барсан охин амь тавин хүлээнэ...

Нөхөрт яарах сэтгэлгээ чинь яаруу байна
Нөхцөл байдлыг харах сөхөөгүй явна
Нэг мэдэхэд чи цээжиндэхээ өгнө
Нөгөөдөх нь харин голонгүй авна...

Эрээвэр хураавар амьдрал ээлжилнэ
Ээж шигээ хүнийг гомдооцон тууна
Эрлэг ч хаалга тайлахгүй зугатахад
Энэ бүхэн хуурамч гэдгийг ухаарна...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Буурал өвөөгийн мутарт нуугдаж өссөн цэцэг
Оруулсан admin on 2013-09-03 09:22:00 (11971 уншсан)

Буурал өвөөгийн мутарт нуугдаж өссөн цэцэг
Буруу зөвийг танин ухаажсан хэнзхэн
Будантай хорвоод таны нуруун дээр шилгээсэн
Балчирхан охин нь одоо ээж болсон...

Үнэгэчилж таныхаа энгэрт зүүгдэж
Үлэмжийн их хайранд өлгийдүүлсэн
Үнэлж баршгүй ачтан миний өвөө
Үлгэрлэж та минь намайг хүн болгосон...

Хээр үрээгээ л цулбуургүй унаж
Хурга ишгэн дунд хамт бойжихдоо
Хангал даага номхруулах зоригтой
Хатан хүний ухаанд сургаж өсгөсөн...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Лавайн эгшигт дуу нэмэн
Оруулсан admin on 2013-09-03 09:21:58 (3584 уншсан)

Лавайн эгшигт дуу нэмэн
Лааны гэрэлд хүй хайчлуулж
Шороон луу жилийн босго алхаж
Шүр атган төрсөн сайхан охин би...

Үсээ самнан зүсээ тольдон
Үүрийн туяанд болзоо ижилсүүлж
Хонхойх хацартаа мөр үлдээлгэн
Харгуй замд дуу аялах сайхан бүсгүй би...

Гэрийн хойморт наран мандааж
Гэрэлтэх царайндаа өнгө тодотгон
Ханцуйндаа инээдээ нуун мишээх
Хайр дагуулсан сайхан гэргий би...

Нуган үр хэвлийдээ тээн
Нэг насны буян тосож угтах
Цайгаа дээжлэн ханьдаа барих
Цулбуураа атгуулсан сайхан эхнэр би...

Хөлөө хучуулах хүүгээ өлгийдөж
Хүмүүн төрөлд үргэлжлэл нэмсэн
Сэвлэгээ үнэрлүүлж тосох хүүтэй
Сэтгэл ариун сайхан ээж хүн би...
......................................Кана.Б



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Суусарын гүйдэл салхи шанхаар наадан сэвэлзэх нь ...
Оруулсан admin on 2013-09-03 09:21:41 (4978 уншсан)

Суусарын гүйдэл салхи шанхаар наадан сэвэлзэх нь
Сул асгарсан гэзгээ бүсгүй шүлжин суух мэт
Сулин хээрийн талд зэрэглээ нь сүүмэлзэн үзэгдэх нь
Сүй тавьсан бүсгүйн хуруунд бэлзэг нь гялалзах шиг

Найрын гурван дугараанд Эр бор харцага хангинах нь
Нартад нэгэн бүл нэмэхийн совин тэр учиг
Наадмын торгон дэвжээнд хүү аманд гарах нь
Настай буурал бөхийн шийрийг хатаах билэг...Кана.Б

Сэтгэл хөдлөх гэдэг зүрх хүчтэй цохилохоос нэг л өөр санагдана
Сиймхий андахгүй ганц бие зүрхэний түгжээг мултлагч тэр нэгэн
Санаа алдах түүний гуниг нүдэнд нь бус зүрхний гүнд дүүжлээтэй
Санаашралаа шүлэг болгон дугтуйлаад хаяггүй байнга илгээстэй...



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )

Кана 	Б	 Шүлэг: Б.Kана : Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Оруулсан admin on 2013-09-03 09:13:10 (4971 уншсан)

Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Тайтгарч буй утаанд чинь гунигаа харлаа
Унасан үнс нь чиний минь урсах нулимс
Унтарсан иш нь миний урагдсан сэтгэл...

Газар хэвтэх тэр иш дурсамжийн хог
Гараа алдлан хэвтэх чиний бодлын зүүд
Хараар зурсан тэр зураг хайртай хүн чинь
Хажууд чинь суух би хайрын золиос...

Хүслээ нуун чи шүлэг тэрлэдэг байсан
Хүнийх болсон сэтгэлээ далдлан дуулдаг байсан
Хажуудаа байгаа намайг харан санаа алдахдаа
Халаглан чи нулимсаа нуун уйлдаг байсан...


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Кана Б )



 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 145 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-040.JPG
Хэмжээс: 463x600 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4411

Ёл хад
YolHad_31.JPG
Хэмжээс: 700x525 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 9530

Должин : Зам зуур
zam-049.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4438


Агуулга
Tuesday, 2013.09.03
· Б.Kана : Тамхиа асаах чамайг би харан бодлоо
Wednesday, 2013.08.28
· Б.Кана : Нэг л өглөө
· Б.Кана : Сэм сэмхэн гунигаа амтлан дурсахдаа
· Б.Кана : Салхитай өдрийн сархад шиг согтоом нэг үг найраг эхлүүлж
· Б.Кана : Хэзээ ч билээ харц тугарсан нэг л танил царай...тэр нүд
· Б.Кана : Магад одоо би омогтон гэгэгдээд явж байгаа ч
· Б.Кана : Шүүдэрхэн
· Б.Кана : Могой биеийг минь ороох шиг хүйт даасан мэдрэмж
· Б.Кана : Нисэж яваад унах мэдрэмж яг ямар байдаг бол
· Б.Кана : Адуу холоос янзгааж дөрөөн чимээ айлд ойртох учрал
· Б.Кана : Үхэгсэддээ атаархах цаг ирнэ...
· Б.Кана : Хөгшин, нөхөргүй, хумсаа нуусан муур шиг хүүхнүүд
· Б.Кана : Нэг мэдэхэд л чи минь бодолд автан гуниглаад л сууж байгаа
· Б.Кана : Өгсөн зүйлийг нь өвдөг сөгдсөн ч буцаа охин минь
· Б.Кана : ЗАЛУУ НАС МИНЬ
· Б.Кана : Надад битгий дурла залуу минь...
· Б.Кана : Хүний сайхан охин авч суучаад ...
· Б.Кана : Тэр захиа болгон шүлэг тэрлэн сууна надад зориулж ...
· Б.Кана : Өөрийгөө амьдаар нь булшилсан хэдэн хүн ноход ...
· Б.Кана : Уйтгар гунигаар сэтгэлээ дүүргэх тэднийг өрөвдөж...
· Б.Кана : Тэртээд хоногших гурван жил алсад бүдгэрээд ...
· Б.Кана : Уулын цас шиг ариухан явсан залуу насандаа ...
· Б.Кана : Тамруу ойртох замд чимээгүй хашгираан сонсдож
· Б.Кана : Хорь хол давсан бүсгүй санаа алдан сууна
· Б.Кана : Эрх чөлөөг ханатлаа мэдрэх чимээгүй орчиндоо очин
· Б.Кана : Гуниглах дуртай өөрийгөө том шагнамаар ч юм шиг
· Б.Кана : Сэтгэл сэмлээд гарах чинь юуных вэ залуу хархүү
· Б.Кана : Тэргэл сарны бүүдгэр туяанд
· Б.Кана : Хүнийх !
· Б.Кана : Ээжээ...
· Б.Кана : Найзаа!
· Б.Кана : Эр хүн та уйлах эрхтэй

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn