Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Балбар Энхбат


Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : БОРОЛЗОЙ БОЛЖМОР
Оруулсан admin on 2015-10-27 13:20:40 (4477 уншсан)

Цасны хяруу хаанаас унадагийг
Цагаалиг болжмор нь яаж л мэдэхэв
Цагийн эрхээр бууралтдагийг нь
Цамаан нас минь мэдэхгүй л явлаа

Суурин айлууд нүүгээд оддогийг
Согсоот болжмор нь яаж л мэдэхэв
Сулдаа л ганхсан хүний заяагаа
Сувдан нас минь мэдэхгүй л явлаа

Жиндүүхэн өвөл болноо гэдгийг
Жиргэмэл болжмор яаж л мэдэхэв
Жилдээ л очдог буурал ижийгээ
Жижигхэн болсныг нь мэдэхгүй л явж дээ

Бор толгодоо шаргалтдагийг
Боролзой болжмор нь яаж л мэдэхэв
Буурал уулс шиг намсах аавыгаа
Бодолд дарагдсаныг нь мэдэхгүй л явж дээ

Хаврын яргуй хаанаас ургадгийг
Харалдай болжмор нь яаж л мэдэхэв
Хүний л жамаар уусч шингэдгийг нь
Хүүдхэн нас минь мэдэхгүй л явлаа

Балбар Энхбат 2015.10.08

Сэтгэлийн боло


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : ИЖИЛ ХҮСЭЛ
Оруулсан admin on 2015-10-27 13:19:00 (3974 уншсан)

Үргэж байгаа зээр гөрөөс
Үүлний дороос цахилана
Үлээх хонгор тэр салхины
Өмнө нь орохоор харвана чиг
Үлгэрийн гүнжхэн бүсгүйн
Үс гэзэг нь дураар хийснэ
Үүрдийн хонгор хархүүгээ
Өдөр шөнөжин харуулдана чиг

Балбар Энхбат 2015.10.07

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : ЦОД БОЛДОН ХОШУУ
Оруулсан admin on 2015-10-27 13:17:48 (3835 уншсан)

Цод болдон хошуут үзэгнээс
Цөнгийн найраг түрэх юм
Намуухан хөгжмийн уусах аянд
Намсхан аядуу зөөлөн бүжих шиг
Цэнгэл баяраар хөөрөөд
Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг
Нар сар од гурав зэрэгцснийг
Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг
Цод болдон тэр л үзгийн хошуу
Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна
Гэгээвч цонхоороо харах вий гэж
Гэрэл сүүдрээ тааруулж
Хаалга үүдийг онголзуулах зуур
Хамгийн гоё үгс гарчих вий гэх
Толгойгоо хоосон руу зүглүүлэвээс
Торгон санаанууд минь замхарчих гээд
Цод болдон тэр л үзгийн хошуунаас
Үүрийн гэгээ шиг төгс Амитабаг л
Агуу тэр хүн амилуулсаан
Ингэн буйлаан ботгон нулимстай
Ижилгүй ганцхан ижийг л санагалзуулмаар
Аялгууг нь сонсохул
Аль л хэзээний сэтгэлд оршсон
Анирлах ийм л яруу хөгжим байдгаа гэмээр
Цод болдон тэр л үзгийн хошуугаар
Цагаан суваргыг
Цаглашгүй аяыг
Агуу хүн л эгшиглүүлсээн
Ай хө ган үзэг минь
Чамаас тийм л гэгээхэн аялгуу
Чамаас тийм л зүрхний найраг
Чамаас тийм л оргилуун үгс
Цацарч
Уяруулж
Уйлуулж
Арилшгүй мөрөө
Амьсгалах тооны дунд минь тод үлдээсэн
Агуу хүмүүнүүд
Арай л илүүг
Амьдрахуй энэ цаг дор гүн гүнзгий
Мэдрүүл мүү надад
Ай хө цод болдон ган үзэг минь...
Час хийсэн
Чамайгаа л бишир мүү…

Балбар Энхбат 2015.10.09

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : МИНИЙ ЗАЛУУ НАС минь
Оруулсан admin on 2015-10-27 13:10:48 (3849 уншсан)

Хайрлаж харамлах
Хардалт зэвүүцлийн гудамжаар
Хачин их хөөрөл
Хамгийн дур булаам
Хашгирч орилом гудамжаар
Өөртөө дургүй хүрэм
Өрөөлийг буруутгам гудамжаас зугтаж
Өглөө эртээ холоо гүймээр
Өнө эртний үүлэн зардасын хот мандал
Шөнийн энэ үлгэрт гудамжаар
Үзмэн тансаг бүсгүйчүүд
Үлэмжийн суу гэгээнтэнүүд
Үүгээр л өнгөрч явахыг
Өөр зам үгүйг
Үсэгтэй бурхан минь хэллээ
Буцалж дэвэрмээр
Бургилж оргилмоор
Хатан булбарай биеийг чинь
Хатуу эсгий биетэйгээ адилгүйг нь
Хамгийн энэрэхүйн дээд
Хамба торго мэт сэтгэлээс гардагүйг нь
Үрийнхээ өвдсөнийг хараад
Өрөөлөөс өршөөл царайчлан
Өөрийгөө хүүгийнхээ төлөө шатаасан
Өндөг шиг эмзэгхэн миний залуу нас минь
Буян нүгэл нь холилдсон
Буцаж гардаггүй нэг чигийн урсгалтай
Хуцаж болдоггүй энэ шороот гудамжаар
Үүлэн тансаг бүсгүйчүүд
Үлэмжийн суу гэгээнтэнүүд
Үүгээр л өнгөрч явсныг
Өөр зам замбуулинд байхгүйг
Үсэгтэй бурхан ном минь л хэлсээн
Түүхтэйхэн тэрхүү замаас нь
Тойрч буцаагүй
Минжийн Хангай шиг
Миний залуу нас минь

Балбар Энхбат 2015.10.11

Сэтгэлийн болор  photo.



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Уянгат намрын бүсгүй
Оруулсан admin on 2015-10-27 12:53:51 (4074 уншсан)

Өөлөхийн аргагүй төрсөн
Өнгийн солонго шиг бүсгүй еэ
Үйлийн урнаар шагшигдсан
Үзэсгэлэн гоо бүсгүйчүүд ээ

Саатан суумаархан төрсөн
Сарны туяа шиг бүсгүй еэ
Хайрын балыг амтлуулсан
Хархан нүдэн бүсгүйчүүд ээ

Уулзахын зуур дурламаар
Уянгат намрын бүсгүй еэ
Холдон явахаар санагддаг
Хосгүй хайрын бүсгүйчүүд ээ

Балбар Энхбат 2015.10.24

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Өнгөрсөн ба ирээдүй
Оруулсан admin on 2015-10-27 12:53:51 (4393 уншсан)

Үглэл дуулал хөдөлгөөнжиж
Өмдний товч цахилгаанжиж
Үсний сор минь мөнгөжөөд
Өнөөдөр л нэг юм ухаажив
Өөрийн эрхгүй улс төржөв өө хө
Оюу толгойгоос долларжино.
Яваандаа тэгээд баяжинаа
Янзын улс болгоноо гээд
Ойгоод буутал нь хэлбэржиж
Олон намууд нь сонгуульжиж
Онцгүй нэгэн нь содонжиж ээ

Арга зальтай нь авлигажиж
Аргагүйн эрхэнд жагсаалдаж
Хүч тамираа шавхан байж
Хөгийн замуудыг засмалжуулж
Хоёр солонгос шиг дүүргийг
Хооронд нь холбож гүүржүүлж
Төрсөн тэлсэнийг шуурхайлуулж
Түц авдараар нь соёлжуулж
Мичин жилийн сургаар нь
Малаа хямдханаар төгрөгжүүлж
Ангараг дээрээс ус олдсон тул
Авто захуудыг нүүлгэнэ чиг
Аймаар том солир ойртох тул
Автобусанд суухыг нь картжуулж
Ирэх жилүүддээ тухлана чиг гээд
Ипотекийн зээлийг идэвхжүүлж
Алтан дэлхийгээс хоцрохгүйн тул
Авъяаслаг монголчуудаа дүрсжүүлжээ.
Илүү дутуу хаусгүй
Идсэн уусан тээндэргүй
Ирээдүйгээс ирсэн миний
Баруун зүүн тархинууд маань
Байдаг л чадлаараа ажиллаа
Эгнүүлж барьсан хашаанаас
Ээжийнхээ гэрийг олохгүй байна
………………...
Оцойтол ачсан гуч шиг байна чиг
Одоо боллоо...
Үсний сор минь мөнгөжиж
Өнөөдөр л нэг юм ухаажлаа хи хи хи
Ай даа хө би мөн ч тэнэг ээ...

Балбар Энхбат 2015.10.24

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Найраглал: Б.Энхбат : ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ бэсрэг найраглал
Оруулсан admin on 2015-10-23 16:30:48 (4430 уншсан)

Цацар оройн дээвэр Гималайдаа
Цаст алтайн цагаан барс шиг
Цадиг түүхт их далбаагаа мандуулсандаа

Хөхөмдөг униарын огторгуй өөд
Хөөрөн нисэх хүчит шонхор шиг
Хүлгийн жолоогоо сансарт залсандаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Галт цахиурын монгол олимпд ялж
Газрын ногоон дэвжээндээ хөөрөн
Гартаа алтан медаль атгасандаа

Тугийн хиурандаа цагаан сортой
Тагийн оройдоо алтан соёмботой
Тусгаар улс тогтносныгоо зарласандаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Харцын хүү чин хүслийн манлайд
Халуун амь бүлээн цусаа урсган
Хатан зориг босоо нөгчсөнд нь огшихдоо

Хамгийг зовоохоор ирсэн дайсанд
Халуун илдний үзүүр долоолгох шиг
Халхын голоос үүрд үлдэн хөөсөндөө

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Мөнхөд гэрэлтэх хайрын ууландаа
Мөхөшгүйн сэтгэлээ тангараглан
Мохошгүй итгэлээ бүсгүйд бэлэглэсэндээ

Долоон бурханы талим шиг ганцхан
Дорнодын өргөн талаа бахдан харж
Домгийн наран газраас мандан хөөрөхөд нь

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ
Хөх чонын дуутай сав нутагт
Хүчтэй зэвсэгээр эрдэж давхихдаа
Хөгөлгөр хангайн үзэсгэлэнт бугыг хороогоогүй дээ

Урт хугацааны цэргийн албаа дуусган
Уургийн цайтай ижийтэйгээ уулзаж
Учран золгохуйдаа үнсүүлэх хацраа өгөхдөө

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Хангал залуу насны ааг омгоо дарж
Ханилгаа үерхэлдээ үнэнч андуудтай
Хээрийн цагаан наргианд цайгаа оочлон суухдаа

Зүс өөр ч зүрх ижил аавын хөвүүдтэй
Зүсэм талхаа хувааж идэн нөхөрлөж
Зүйрлэшгүй орныхоо торгон хил манан зогсохдоо

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Бөхөг түргэний голоос ундуй сундуй яаран
Бүхэл орчлонд намайг л ааваа гэж дуудах
Бүлтэн үрээ мэндэлсэнд нулимс унаган баярлахдаа

Халтар хүүхдүүдийн өнчирсөн харц
Хайр энэрэлгүй үхэлтэй халуун цэгээс
Халуун амь бүтэн ирж нутагтаа хөлөө тавихдаа

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Энд тэндгүй үймүүлж шуугиулан
Эр сурны чангыг хонгоороо амссны дараа
Эцэгтээ үнсүүлж дотор цэлмэсэн өдрөө

Цаглашгүй хөгжмөөрөө уяруулаад
Цэнгэлийн таашаалыг эдлүүлсэн
Цагаан суваргын гайхамшигт аялгууг сонсохдоо л

ЭР ХҮН ЖАРГАЛТАЙ

Балбар Энхбат 2015.10.12

Сэтгэлийн болор


( Сэтгэгдэл [] | Найраглал | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Би эгнэгт буцашгүй ээ
Оруулсан admin on 2015-10-23 16:27:05 (4016 уншсан)

Ямх ямхаар ахисан амьдрал
Ямар сайхан амттай юм бэ
Янз янзаар хүслийг минь өдөх
Ямар сайхан хүний үр вэ чи
Цоожтой хаалганы цаахан нь
Цочим дурлал минь хүлээгээ юу?
Цэнгийн тогоруу дэвэлзэх мэт
Цээжинд чи минь л бодогдоо доо
Адбиш хүсэл нь намайг хатгаа юу
Аавынх нь эзгүйд эзгүйчилсэн
Арван зургаан насны шохоорхол уу
Аргалын овоолго үнэртүүлсэн
Алиа жаахан нас минь тэр үү ?
Хар л үүсгэсэн халуухан залуу нас уу ?
Халамж л нэхсэн хүний бяцхан хүсэл үү энэ?
Хүүхэн минь бүсгүй минь
Хүнийх нь дээд хийморьтойхон эр хүний дор жарга
Хүсэл чинь тэр битгий дотроо нуу
Энэ замбуулинд
Эр хүн болж төрнө гэдэг
Их дарамт даа энэ их ачааг үүрнэ гэдгийг
Эмэгтэй чи яахин ойлгох вэ дээ?
Хайр Хайр Хайр өөр юу ч биш
Харь гариг биш Хайрын чинь л бурхан шүү дээ
Эцэг болохоор тэнцэл нь их дээ их
Халуу дүүгэсэн амьдрал
Хамгийн эхэнд хэрэгтэй болохоос
Хахир ёдор зан чинь
Хавьдаа л надад хэрэггүйг мэдэх үү чи?
Эвхэрсэн орооцолдсон
Энэ амьдралаас агуу ихийг эр хүн л бүтээдгийг
Бид мэднэ
Чи мэднэ шүү дээ
Суусрын гүйдэл гүйлгэхгүй ээ
Сумын наадамд цойлохгүй ээ
Шашир цэцэгтэй майханд дэрвэхгүй ээ
Цэнгийн саруулд чам руу би мөлхөхгүй ээ
Шагай харвасан олбог дээрээ л байя
Би эргэж яргасан эр суран тэлээ
Би эгнэгт л буцашгүй
Эр хар сур шүү
Мэдтүгэй
Мэдэртүгэй
Эс болбоос
Бүү дагагтун

Балбар Энхбат 2015.10.13-ны үдэш тэрлэвэй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Хасын шүд
Оруулсан admin on 2015-10-23 16:26:47 (4034 уншсан)

Хилэн хар
Хүний нүд
Чам руу л
Ширтсээн
Хуш цагаан
Хасын шүд
Над руу л
Яралзсаан
Өчигдрийн бодлоор минь
Өвс өндийж
Ташуур шүргэлсээн
Өнөөдрийн инээдэнд чинь
Солонго нумран
Дэлхий баяссаан.

Балбар Энхбат 2015.10.18



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Үүл манан эвцэлдэхүй
Оруулсан admin on 2015-10-23 16:24:27 (4138 уншсан)

Үүл манан эвцэлдэхүй
Үйлийн үрээс нь нэгхэн дусал унаж
Тэр дусал дуртайдаа урссаар
Тэчьяадам нуганд
Тэндээсээ энхрий үг сонсож
Тэг голд нь бадамлянхуа мэт завилан сууюу
Уур гомдол хурьцахуй
Ураг үрээс нь нэгхэн дусал унаж
Тэр дусал дургүйдээ урссаар
Тэсвэрлэшгүй нуганд
Тэндээсээ нэгхэн авиаг гаргаж
Тэнгэрийн гэсгээлд өвдөг нугалан хэвтмүү
Нэхэл замбуулингийн
Тэхэл орчлондоо
Энхрий үг ,гэсгээл ялгамгүй
Эвий дээ тэр дусал усхан
Би тэгвэл тэр хөрстийн үүл мананг
Би тэгвэл энэ хүмүүний уур гомдлыг
Яахсан билээ

Балбар Энхбат 2015.10.19

Сэтгэлийн болор



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )

Энхбат 	Балбар	 Шүлэг: Б.Энхбат : Сэндэргоо үрсүүд
Оруулсан admin on 2015-10-23 16:20:56 (3889 уншсан)

Салхин зүгээс сэнгэнэх хүжис нь
Сэндэн модны сайхан үнэрт үр юм
Сая жилээсээ ч дундрашгүй хайрын
Саран гэрэлт Сэндэргоогийн үрс юм

Баруухан уулын хяраас гялалзах нь
Баг цэцэгт алтан харганын үр юм
Буман жилээсээ ч дундрашгүй хайрын
Бадмын гэрэлт Сэндэргоогийн үрс юм

Зэсэн шаргал талын энгэр цээжинд
Зэлмүүхэн ургадаг нь зээргэнийн үр юм
Зуунаас зуунд жаргалыг зэндмэлсэн
Зэлгээхэн уургатай Харалдайн үрс юм

Хөвөх үүл асар тэнгэрийн хэвлийд нь
Хайрлам нандин үр нь гэгээн наран юм
Хөл тоос нь эрт түүхээсээ ариламгүй
Хөхчүүхэн мэнгэтэй Харалдайн үрс юм

Балбар Энхбат 2015.10.20

Сэтгэлийн болор photo.

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхбат Балбар )


 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 108 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-037.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4447


Эмээ би норчихлоо
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5213

Хавар 2007
IMG_1047.jpg
Хэмжээс: 600x812 151k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4069


Агуулга

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn