BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Энх-Амгалан Ариунболд

Нийт 7 нийтлэл
Ариунболд Энх-Амгалан Шүлэг: Э.Ариунболд : Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
Оруулсан Bataka on 2017-06-12 18:45:17 (7825 уншсан)

 

Сарны туяанд үүлс сэвсийн царцаж
Салхины амьсгалд голын ширэг чичэрхийлнэ

Горхилон урсах таацад үсрэн, оддыг үмхэх бяцхан жараахайд
Гоёмсог гилүүрээ агаарт дэвэн, усны мандлыг сүүлээрээ ширвэнэ

Хөвөөнд бидэрлэх цагираг долгионд сэтгэл дайвалзан
Хөнгөн гунигт живж гүн бодолд мансуурна

Жараахайн аманд гялтагнах сувдан од мэт
Жам ёсыг гажилгүй үхэлд би залгиулна

/ 2017.05.30. /



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ариунболд Энх-Амгалан | )

Ариунболд Энх-Амгалан Шүлэг: Э.Ариунболд : Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн ...
Оруулсан Bataka on 2017-06-12 18:44:36 (8092 уншсан)

 

Үүрийн гэгээг нэн таатай утгая хэмээн
Үелзэн урсах таацын эрэгт шөнийг үдтэл

Ууланд донгодох хөхөөн дуу, сэтгэл өмлөж
Уусан архи зовхин завсараар сувдран асгарав.
.
Хорвоогийн гэрэл оддыг залгиж дуусаад
Хоосон тэнгэрт наран хэсүүчилхээр мандах мэт

Хэрмэл миний амьдрал хэмээгч
Хэтэрхий гунигтай аялгуу болой.

 / 2017.05.13 /



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ариунболд Энх-Амгалан | )

Ариунболд Энх-Амгалан Шүлэг: Э.Ариунболд : Уушийн газар үүдээ барьж ...
Оруулсан Bataka on 2017-06-12 18:42:56 (8172 уншсан)

Уушийн газар үүдээ барьж
Уулын ёроолд нөмөр бараадав

Хүүгэх сархи тойрон исгэрч
Хүйтэн агаарт уушиг жинднэм

Сав архийг ганцаар хөнгөрхөд
Сайхан зүйл нэгээхэн ч үгүй

Хайрт түүнийг бодох үест
Харцан дотор минь мөрөн мэлтийнэм

 / 2017.04.22 /

Өндөр тэнгэрийн үүдийг
Өөрийн хүслээр татлаа чиг
Өнө эртнээс баралсан  
Өнгөгүй судар дахь зөгнөл авай.

/ 2017.05.02 /

 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ариунболд Энх-Амгалан | )

Ариунболд Энх-Амгалан Шүлэг: Э.Ариунболд : Исэргэн салхи хацар сэлэмдэн ...
Оруулсан Bataka on 2017-06-12 18:42:13 (8111 уншсан)

Исэргэн салхи хацар сэлэмдэн
Итгэсэн зүйлс сэтгэлээс цавчигджээ
Их хол аянд зэхэхүй
Иргэн дурсах нь хэнсэн буй

Цагаан үүлс ууланд будантан
Цагийн сүүдэр зүрхэнд тусжээ
Цахлай шувууд далайг орхиход
Цавчилах давалгаан элс самардана

Дэлгэрэх цэцэгс дэлбээгээ дэвээд
Дэндүү эрт мөчирөөс нисжээ
Дэлхийн уйгаа үргээх арга минь
Дээд тэнгэрт зочилох л болой.

                                                           / 2017.04.14 /



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Ариунболд Энх-Амгалан | )

Ариунболд Энх-Амгалан Шүлэг: Э.Ариунболд: Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз ...
Оруулсан Bataka on 2017-06-12 18:41:23 (8464 уншсан)

Аясын салхи үсийг чинь хийлдэхэд уянгат аяз
Амгалан талд намуухан эгшиглэнэ

Зүйрмэглэх цэцэгс сэрж оддын дор бүжин
Зүйрлэшгүй анхилам үнэр агаарт тархана

Гэгээн мөрөн харцыг чинь тольдоход гунигт бодрол
Гиюүрэх миний тархинд орооцолдоно

Тэртээ хол чинийхээ зүг ганихран ширтэхэд
Тэнгэрийн гүнд гиерэх саран л надтай ханьснам.

/ 2017.04.10 /



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Ариунболд Энх-Амгалан | )

Ариунболд Энх-Амгалан Шүлэг: Э.Ариунболд: Аян замд бие зүдрэвч
Оруулсан Bataka on 2017-06-12 18:39:38 (9485 уншсан)

 

Аян замд бие зүдрэвч
Аялах дуунд чинь сэтгэл баяснам

Амгалан тэнгэр үүлсээ хураавч
Ахуй орчлонгийн жаргалд цэнгэнэм

Төрөх үхэх минь эрхгүй тодорхой ч
Төгөлдөр гоо түүнд татагднам

Үүрдийн хайр байдаггүй гэлээ ч
Үхтэл санагалзах шалтгаан бүрэлднэм.

                                             /2017.04.03/



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Ариунболд Энх-Амгалан | )

Ариунболд Энх-Амгалан Намтар: Энх-Амгалан овогт Ариунболд
Оруулсан Bataka on 2017-06-12 18:38:40 (9020 уншсан)

1991 оны 9 дүгээр сарын 1 –ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн 1999-2009 онд тус сумын ЕБС-д суралцаж 2009-2013 он МУИС-УБИС-ийн Утга зохиол судлал шүүмжийн анги төгссөн 
 



( Дэлгэрэнгүй... | 0 | Намтар | Ариунболд Энх-Амгалан | )

☕ Кофе авч өгөх