Нэг хором нүдээ ань, нүдээ нээ Аньсан тэр хором ахиж чамд ирэхгүй Амьсгалсан тэр агаар дахиж давтагдахгүй Урсгал усанд хоёр удаа орохгүй Унасан навчис дахин мөчрөөс зүүгдэхгүй Нар цацрагаа эвхэхгүй Нас буцаад залуужихгүй Нэг хором нүдээ ань, нүдээ нээ Орсон хур одот тэнгэртээ золгохгүй Одсон хүн одоо дахиад мэндлэхгүй Алхсан мөр арилахгүй Алдсан цаг хугацаа ирэхгүй Нэг хором нүдээ ань, нүдээ нээ Цаг хугацаа...
2011.01.14
Үзэн ядаж үхэж барагддаггүй зэтгэр минь Үндэс нь үл мэдэгдэх сэтгэлийн зовлон минь Үнс мэт хийсэн үл одох сүүдэр минь Үргэлжид хойш нь чангаагч цаг хугацааны гацаа минь Нарны илчийг хаагч хар үүл минь Насны хоногийг дуусгагч үхлийн хор минь Нулимсанд нуугдах гунигийн учиг минь Нүдийг хорсгох цорын ганц дайсан минь Чамайг би хар шороонд булж чадахгүй болохоороо Халуун амиараа бүлж болохгүй болохоороо Үндэс ёзоорыг чинь угтай нь сугалахын тулд Үнэнч сэтгэлээсээ ор мөргүй арчин хаяя. Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь. Сэтгэлдээ уртын урт хана хэрэм бариад гаталж үл чадна чамаас болж Ирээдүйдээ итгэх итгэл тасран холдоно чамаас болж Миний цорын ганц дайсан сэтгэлийн айдас минь
2011.01.29
Намрын сүүлчийн навч Нүцгэрсэн модны мөчрөөс зүүгдэн чичгэнэсэн сүүлчийн навч Нүүлгэн одох салхи нь хорсон үлээх тэр л навч Ижийн гараас атгаж, энгэрээс нь тавилгүй зүүгдэх шиг Эвлэн тойрон сэвэлзэх хөгшин модны ганц навч Газар тэнгэрийн заагт салхиар наадан тоглож Ганганах шувуудын хамт өдөржин тоглон бүжсэн Шөнөжин орсон бороог нүдээ чилтэл харж Шүүдрийн усыг цуглуулж сэтгэлийн зугаа гаргасан тэр л зун... Харуй бүрийн ододтой нарыг сэм шивнэлдэж Хар сүүдэр ч хань болдоггүй юм аа гэж илэглэн тохуурхан наадсан Одод тантай адил олуулаа юм шүү гэж Огторгуйн тэнгэрт зарлан сайрхаж байсан тэр навч Наран буцахыг мартан удтал чичилсэн Налгар дулаан өдрүүд хаа нэгтээ одсон Сүүдэрт дааран ганцаар хоцорсон тэр Сүүлчийн удаа нар луу харж хүслээ шивнэлээ.
Гутлынхаа өсгийг элэгдтэл Гудамжаар хөтлөлцөөд нэг алхаж үзэхсэн Хөл минь өвдсөн ч чамдаа би хэлэхгүй ээ Хүлээсэн мөч минь дахиж надад олдохгүй ээ... Цэвэр сайхан агаарыг цээж дүүрэн амьсгалах мэт Чинийхээ дэргэд суухад л сэтгэл минь тэнүүн болох юм Бүрхэг тэнгэр цэлийж, наран угтаж мишээх мэт Бодлын саарал үүлийг минь чи л үлээж сэрээдэг шүү
Шүлгэн дотроо би Талын хөх салхинд үсээ хийсгэн Тааваараа гүйж байгаагаар төсөөлдөг Эрх чөлөөг мэдэрдэг Шүлгэн дотроо би Хадан хясаа өөд мацан оргилд нь гарч Хашгирч байгаагаар төсөөлдөг Сэтгэл минь уужирдаг
Би нүүдлийн шувуунд дургүй Тэд нэг газартаа байдаггүй Аль сайхан, дулаахан газар руу урваад явчихдаг Би элсэн ширхэгт дургүй Тэнгэрийн муухай, газрын салхины зугаа Тэнэж явдаг Би цасан ширхэгт дургүй Тэрүүхэн нарыг тэвчиж чадахгүй Хайлж орхидог
Сар надад дурлаад Саранд би тунирхаад Хаа хол дагаж гүйгээд Харин би зугтаж гүйгээд Сар надад дурлаад Сарыг би царай муутай гэж голоод Наранд харин би дурлаад Нар намайг голоод
Бороо дээшээ орж байна Буцаад тэнгэртээ, газар чийгтээгүй Нулимс дээшээ урсаж байна Буцаад аягандаа, хацар нороогүй Нарны цацраг дэлхий дээр тусаагүй Надад чи минь огтхон ч харагдаагүй Тэр өдөр байхгүй Тэр гэж ч байхгүй Сархад амнаас минь шилтэйгээ гарч Санаа бодол тархинаас минь арчигдана Урагш алхсан мөр минь байгаагүй Урдаас чи минь тосон хүлээгээгүй Би уугаагүй Би уйлаагүй *MZ* /2013.12.24/
Саргүй тэнгэр Наргүй дэлхий Модод навчгүй Өвс өнгөгүй Орчлон хав харанхуй... Нүд нь хар нүх мэт үл ханах шунал тачаалаар сохорч Сэтгэл нь ёроолгүй сав мэт эдийн хүсэлд автагдаж Хуй салхи мэт үндсээр нь ховх сорох хүсэл нь Хорвоо ертөнцийн гэрлийг түнэр харанхуйгаар солино...
Хөлний мөр чинь замбараагүй, төвөгтэй, ойлгоход бэрх Хөлсний үнэр чинь нэг л сонин үнэртэй Ариухан ч юм шиг худлаа ярих амны чинь үнэр өмхий Алтан наран чам дээр ав адилхан тусдаггүй Чиний явах газар хориотой... Чихний сульда, хэлний ядаргаа Чиний үг чинь хээрт очвол үнэний ортой Морин дэл дээр сууж, монголоороо гэж хашгирах чиний омогшил Монгол төрийн довжоон дээр хүчгүйдэн сөхрөх чиний нулимс Чиний хэлэх үг чинь хориотой ... Хэтэрхий үнэн, хэдэн үгс чинь Хэн нэгний зүрхэнд очих хутга Хэтрүүлбэл чамайг алах мэс Үнэн үйл чинь жихүүдэс төрмөөр Үнэхээр хараал идсэн хүн өт.... чи бол .... Чиний амьд явах хориотой ... *MZ* /2013.12.16/
Санаа алдахад тамхины хор ямар амттай Салангид өнчин явахад архины хань ямар амттай Сэтгэл дурлахад уруулын амт ямар амттай Сэргэлэн болжмор шиг дүүлж явахад өвлийн шуурга ч ямар амттай Гунигтай зууралдаж дараа нь баяр ирэхэд нулимс ямар амттай Гундуухан явахад түшсэн найзын минь сэтгэл ямар амттай Гурван удаа мөргөв ч биелэгдээгүй хүсэл минь ямар амттай Гурвантай гүйвч царай өгөөгүй хайр минь ямар амттай Даарч явахад лааны дөл ямар амттай Давс нь ихэдсэн хоол өлссөн үед ямар амттай Давраад явахад ижийн минь занчил ямар амттай Даруухан хэлсэн аавын минь зэмлэл ямар амттай
Хайрт минь өнөө шөнө хамт хоно Хамтдаа тэнэглье Харж сууя Уруул уруулаа тэмтэрч Нүд нүдээ хүсэх Биес аяандаа найгах Бэлхүүсний бүжиг хамтдаа хийе.... Хайрт минь өнөө шөнө хамт хоно Үсний засалтны утга алдагдаж Өнөөдрийн даашинзны замбараа алдагдаж Хацрын ингэсэг арилтал минь Хамт бай хонгор минь.... Тэндхийн дайн бидэнд хамаагүй Тэр өдрийн саран ч хамаагүй Толгой мансуурч, аянга цахих мэт Товшоо бүжиг хамтдаа хийе Хайрт минь өнөө шөнө хамт хоно Нүд бүрэлзэж, сэтгэл сэрхийх Нүгэл мартагдаж, амьдрал амтагдах Газар дээр зөвхөн чи бид хоёр юм шиг Галтай шөнийг хамт өнгөрөөе Хайрт минь хамт бүжиглье ... *MZ* /2013.12.19/
Өнгө шиг сайхан бүсгүй Өмнө нь нүцгэлэн зогссон ч Өврөө нээхгүй харамлах Үнэнч залууд би дурладаг Өвлийн жихүүн жаврыг Хаврын урь мэт уяраах Өдрийн гэгээ мэт инээмсэглэх Өөдрөг залууд би дурладаг Сархад хүртэл ичиж уйлан гологдож хундагаа үл орхих Салхины аясаар хийсч үл явах саруул ухаантай залууд би дурладаг Сартай шөнийн цэлмэг тэнгэрт одод бүжиглэн баясах мэт Сайхан дулаахан харцанд нь шунаж би дурладаг аа
Та бол уул билээ Таны дэргэд би элсэн ширхэг ээ... Хормойноос чинь дээш гарч чадахгүй бядуу элс Хоёрхон дусалд нороод урсчихдаг чадалгүй элс Нүдэнд чинь үл анзаарагдам жижигхэн элс Нүүж чадалгүй чулуунд чинь бүдэрдэг тэнхээгүй элс ээ... Элс элсдээ, мэндлэхдээ мэнд усны зөрөө өгөмгүй жижигхэн Хүндлэхдээ хүндлэл, магтаалыг минь сонсмооргүй жижигхэн Зайнд чинь багтаж чадахаар жижигхэн ч гэлээ Завсар өгөх шаардлагагүй, харах албагүй дэндүү жижигхэээн... Жижигхэндээ би дэндүү жижигхэн.. Нарны туяанд сүүдэр минь харагдахгүй жижигхэн Намрын бороо оровч дуслаас нь хэтрэхгүй жижигхэн Жижигхэн жижигхэн гэлээ ч би Тэнгэрт гарах тэнүүн бодолтой жижигхэн Тэр мөрөөдлөөрөө тэнхээгээрээ үсэрдэг жижигхээн
Арван хэдтэй байхаасаа үрийн зулай үнэрлэсэн гэж Алдрайхан залуу насны Алдаа оноог нь шүүмжлэхдээ Доодохоороо эрт тоглосон дорд муу эм гэж Долоовор хуруугаараа чичилсэн тэнгэр заяат хүмүүн ... Хийсэн хүн нь хэргээ мэдэхгүй Хэлсэн үг нь чихнээ наалдахгүй Түмний хараал, ховны бай болсон ч Төрүүлсэн үрээ мэсээр алаагүй Ганц бие эх хүний ард Гарцаагүй гэмтэн хүн бас нэг бий...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-191.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4725
khuv5-052.JPG Хэмжээс: 600x450 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3968
B2-005.JPG Хэмжээс: 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4933
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: