Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.
Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр.
Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.
Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.
\Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт Санжийн ПҮРЭВ-ийн “УТГЫН ЧИМЭГ-2017” наадмын тэргүүн шагналт өгүүллэг\
Баарангийн даваанаас баруун хойш дуниартах цэнхэр уулын салхи урьхан хонгор. Хоёр их говиор хормойгоо хулдаж тэнгэрт завилсан адууны нэртэй аргамаг цэнхэр ууланд удам залгаж голомтоо бадраасан Мятав өөрийгөө тэр тэнгэрийн уулын эзэнд тооцно. Тэр цэнхэр уул, тэр хөх өвгөн хоёр аль алиндаа амь.
Тэр цэнхэр уул өвгөний залуу нас. Айлууд нүүж суух, худаг ус гаргаж хашаа хороо барина. Мятав залуудаа арван хуруугаа мойнийж, алд биеэ агштал хоршооны мал тууж нар салхинд үжирсээр нас биеийг эвхсэн нэгэн. Тэр цаг эдүгээ нэгэнт үлгэр болж, Мятав өдгөө тохитой насыг дөрөөлжээ. Дөч шүргэсэн түүний авгай авсан сураг тэр жил дайны цагийн өртөө зар мэт хоногтоо л тэр цэнхэр уулын айлаас айлд хүрсэн удаатай.
Мятавын эхнэр хотод малаа тушаадаг “Мах комбинат”-ын яргачин хүүхэн гэсэн тун таагүй үг чих шүргэсэн ч тэр хүүхэн унд ус сайтай, урин зөөлөн, олонтой нийцтэй учир төдөлгүй түмэнд сайн хэлэгдэж, Мятавыг олон жил мал туусны хэргээ бүтээсэн гэлцэв. Алтайнхан нэг саймсарсан хүндээ чөтгөр ч байсан нүүр буруулдаггүй зантай.
Утгын чимэг 2013-ын шилдэг арван тавд үлдсэн бүтээл Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ. Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр. Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.
Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. Тэгэхдээ энийг надаас өөр энд хэн ч тэмдэглэхгүй бас хэн ч мэдэхгүй. Харин цагаан сүүгээрээ амлуулж өсгөсөн миний хайрт ээж та минь л мэдэж байгаа. Та минь тэнэгхэн үр намайгаа төрийн сүлдэндээ залбирч, тэнгэрт, бурханд сөгдөж байгаад ч бол өршөөх юм бол таны хүүгээ хайрласан дээдийн хишиг тэр байх болно. Би энэ бүх зүйлийг энэ бүх зүйлдээ ээж таныгаа болон өөр хэнийг ч буруутгаж, хэнтэй ч хэлтгий заяагаа хуваалцмааргүй байна. Хүсэх ч үгүй. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Пүрэв Санж )
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B2-021.JPG Хэмжээс: 600x400 114k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4745
Хот Хэмжээс: 600x660 176k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5291
zam-010.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4454
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: