Үхлээс айдаггүй хэрнээ
Өөрт чинь хаягдахаас тэгтлээ айдаг
Өөдгүй зүрх
Хайрлуулахаас буцаагүй хэрнээ
Хүндлэхээс дандаа хулчийдаг
Өөдгүй сэтгэл
Үнэнээс холдоогүй байхад
Худалд дийлдчихээд байдаг
Өөдгүй амьдрал
Өнөөдөр дуусаагүй байхад
Маргаашийн явдалд түүртэж явдаг
Өөдгүй хүмүүн
Олон учрал таарахад
Орь ганцыг л мартаж чаддагүй
Өөдгүй эр
Орчлон ижил байхад
Очоод уулзчихаж болдоггүй
Өөдгүй тавилан
Онож ганц л төрчихөөд
Олигтой нэг ч шүлэггүй
Өөдгүй найрагч
Одоогоо мэдрэх байтал
Өнгөрсөндөө бэдэрч үлддэг
Өөдгүй заяа
Би өөдгүй ертөнцөд ирсэн
Өөдгүй хүн
Өгөрсөн тархи, цөхөрсөн зүрхтэн
Өрөвдөхөд өр хэмхчих
Өширхөж үйлийн үр сануулах
Өөдгүй амьтан…
Г.Мөнхтулга Tulga.poetry
Хайр гэдэг ямар гоё үнэртэй юм бэ
Яг л сүрчиг шиг
Халамж үнэртээд түүнгүй бол амьсгалж чадахгүйнэ
Хайр гэдэг ямар гоё амттай юм бэ
Яг л чихэр шиг
Хүсэл чангаагаад амсахгүй л бол унтаж чадахгүйнэ
Хайр гэдэг ямар гоё өнгөтэй юм бэ
Яг л солонго шиг
Хараа булаам гоо төрх нь харанхуйд ч тодрох юм
Хайр гэдэг ямар тансаг галбиртай юм бэ
Яг л бүсгүй хүн шиг
Хонгор ялдам төрхийг нь өөрөөсөө ч харамлах юм
Хайр гэдэг ямар сайхан эгшиглэн юм бэ
Яг л жаргалын анир шиг
Хамгийн нандин үгс, энхрий аялгуугаар ертөнцийг дүүргэх юм
Хайр гэдэг ямар эгэлгүй нууцлаг мэдрэмж юм бэ
Яг л далдын хүч шиг
Хүсэл, биеийг минь эзэмдчихээд минийх гэх шиг удирдах юм
Хайр гэдэг хэзээ ирээд, хэзээ буцдаг зочин юм бэ
Харахаас эхлээд хүрэх хүртэл ямар их хүсэн догдлуулна вэ
Хайр гэдэг хэзээ төөнөж, хэзээ жиндүүлдэг улирал юм бэ
Халуун зунаар даарч, хүйтэн өвөл халууцаад яасан жигтэй оршино вэ
Үгс дутаж, үйлдэл багаддаг үхэл шиг энэ мэдрэмжийг
Өөр гарагийн хүмүүс мэдэрч чаддаг боловуу
Өрцний гүн дэх сэтгэл гэгч биегүй энэ эрхтэнг
Өнөөх гайхалтай мэдрэмж
дараа төрөлд нь дахин олдог боловуу
Хайр гэдэг ямар агуу юм бэ
Яг л шинээр амьдрах шиг…
07.12.2023 Tulga.poetry Tulga.poetry
Би удахгүй явчих болохоор
Битгий надад дурлаарай гэв үү
Бишгүйдээ бид дотноссон байхад
Битгий улам дасаарай гэв үү
Чи удахгүй уйдчих болохоор
Намайг битгий хайрлаарай гэв үү
Чихэр шиг хайранд нь донтчихоод байхад
Намайг битгий өвтгөөрэй гэв үү
Яалаа гэж хүсэхэв дээ салах тухай
Ялгаагүй би ч дурлачихаад байна
Явмаар байвал чи л яв
Ялалтыг чинь зөвшөөрч нулимсаараа шагная
Явах замд чинь харин хөндөлсөж
Үлдээч гэж гуйлгүйгээр
Янаг үгс, халуухан тэврэлт
Үнсэлтээр ч гэсэн аргацаахгүй байя
Яг эндээ би үлдмээр байна
Яагаад чамайг мартана гэж
Ялгаагүй би ч дурлачихаад байна!
27.12.23 tulga.poetry Tulga.poetry
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Арга билэг Хэмжээс: 600x514 256k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4336
khuv5-003.JPG Хэмжээс: 600x800 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4298
B3-031.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5932
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: