BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Гармаа Дорж

Дорж Гармаа

Нийт 3 нийтлэл
Гармаа Дорж Өгүүллэг: Д.Гармаа : Цээжний бэлтрэг
Оруулсан Bataka on 2025-10-01 17:10:11 (12773 уншсан)


Хоёр морь хөтөлсөн хүн Шандын говийн заган шугуйн дундуур нисэх мэт хурдалсаар далд оров. Хойноос нь хараа барааны газар гурван морьтой залуу эцэж зогсох шахсан морьдоо ташуурдан хөөж явлаа. Эр хүн шиг улаа бутарсан царайтай, биерхүү том говийн бор хүүхэн дөчөөд насныхаа аагийг гаргах мэт, эмээл дээрээ дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон саахалт холджээ. Догоо мориныхоо амыг татасхийн, сая санаа амарсан мэт хангинатал эсгэрэв.


( Дэлгэрэнгүй... | 3 | Өгүүллэг | Гармаа Дорж | )

Гармаа Дорж Өгүүллэг: ДОРЖИЙН ГАРМАА: ТУНГААМАЛ
Оруулсан Bataka on 2025-10-01 10:51:56 (17537 уншсан)

ДОРЖИЙН ГАРМАА: ТУНГААМАЛ

Аав аа, миний аав аа... -
Хөөрхий охин минь!...
Охиноон би хөтөлж, бага нялхын нь алхаанд тааруулах гэж хөлөө ойр, ойрхон зөөн гишгэж явлаа. Бид хоёр ойн нарийхан жимээр буцаж явав. Жижигхэн цагаан алчуур эрүүвчлэн зангидаж, богино тоодон баривчны хормой дэрвээд миний охин жимнээс нэгэн үе гүйж гаран, нэгэн үе түүсэн цэцгээ надад харуулах гэж,
- Аав аа, миний аав аа... гэж дуудна.



( Дэлгэрэнгүй... | 11 | Өгүүллэг | Гармаа Дорж | )

Гармаа Дорж Өгүүллэг: Д.Гармаа : Хүн чанарыг егүүтгэсэн нь
Оруулсан Bataka on 2025-10-01 10:51:49 (10391 уншсан)

Хүнчанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.
-Та яаж байнаа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов.
-Зүгээрээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт…
- За яахав…Гайгүй биз…
- Та хэнийд орох гэсэн юм бэ?
- Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм….
Ингэж хэлүүтээ Хүнчанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүнчанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив. Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ нялхаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ.

( Дэлгэрэнгүй... | 2 | Өгүүллэг | Гармаа Дорж | )

☕ Кофе авч өгөх