Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Р Энхтуяа /Эмүжин/


Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
Оруулсан admin on 2019-03-27 12:40:02 (6679 уншсан)

Дахиад зуун жил өнгөрөхөд миний шонхор
Далавчтай байгаад ч нисэхгүй бол яах вэ
Догшин түүхийн бардамхан дусал нулимс
Дорнын Монгол өвдөг сөгдвөл яах вэ

Ус усны эхэнд улаан шороо үлдвэл
Уйлаад уйлаад урсгалтай болно гэж үү
Уул уулын оргилд ухсан нүх хоцорвол
Ухаараад ухаараад бэлээсээ хэтэрнэ гэж үү

Цус нулимс урсаж цугаар олон зүдрэвч
Цувж явсан он жилүүд хэзээ дуусахыг мэдэхгүй
Цуутай мянганы төгсгөлд Монголын зүрх энэлэвч
Цуглаж суух өдөр хэзээ ирэхийг мэдэхгүй



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Энхтуяа
Оруулсан admin on 2010-12-20 11:52:13 (7188 уншсан)

Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торонд хоригдъё
Ер бусын араншингаар чинь
Эрх чөлөөгөө арилжъя
Хагацал мэт талын салхийг
Хань мэт үгүйлж
Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ
Хэсэгхэн дурсамж мэт нууя
Хэзээ ч хангинахгүй байж мэдэх
Түлхүүрийн чимээг хүлээе
Гадаах агаар ямар байгааг
Гарыг чинь үнсэхдээ мэдъе
Гунигаа хурааж
Гутлыг чинь гялалзтал тосолъё
Гудамжинд гээсэн төрөлх зангаа
Ганцаардлын сүүдэрт мартъя
Ер бусын өдрүүд өнгөрөхөд
Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торноос би ниснээ



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Ногоохон
Оруулсан admin on 2010-05-06 01:08:53 (6884 уншсан)


Улаан хошуут Жунгаа газраар явгалан гүйсээр ядарчээ. Улаан өнгөт сарвуугаа сарвайтал сунган хичнээн ч хол дэгдэв дээ. Өглөөний зоог нэг л амжилтгүй. Хүмүүс талхаа үртэс ч үлдээлгүй иддэг болчихоо юу даа. Намрын сэрүү ормогц Богд уулыг орхин хот бараадсан Улаан хошуут төдхөнөө багачуудын шидсэн чулуунаас бултаж, тагтаануудтай бужигнаж, болжморуудыг айлгаж сурчээ. Эхний цас хаялсан өдөр Улаан хошуут мэдээ хүлээж авав. Тагтаанууд хоохолзон гүвтнэлдэж, болжморууд сандран гүйлдээд нэг л биш.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин : Эх нутагт минь намрын өдрүүд ирнэ
Оруулсан admin on 2009-02-16 01:15:18 (4805 уншсан)


Эх нутагт минь намрын өдрүүд ирнэ
Ээжийн минь сэтгэл навчсын гунигаар шуурна
Энгэр юүг нь түшээд уйлмаар бодогдоно
Эрхэлж өссөн насаа дурсмаар санагдана
Эх оронд минь намрын салхи үлээнэ
Элс нүүдэллэж, говьд тэмээ буйлна
Даруухан бор толгодод нар хоргодож өнжинө
Дасахаас айдаг зүрх минь хэн нэгнийг үгүйлнэ
Уул талаар намрын будан татна
Уугаад суухад сэтгэлд будан татна
Улирлын өнгөөр тэнгэр нүүнэ
Учирлын холоос нутгаа санана

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин : Өвлийн шүлэг
Оруулсан admin on 2009-02-03 07:31:22 (6479 уншсан)


Шинэхэн цасны үнэр
Хуучин гудамжинд нэлхийхэд
Шидэт үг мэт дэнлүүний дор
Орь ганцаар хоцроход
Жавартай үдшийн салхи
Эрт, эдүгээг тууж одоход
Жаргалтай үеийн аялгуу
Энгэр заамнаас урсахад
Хуучин амрагийн үлдээсэн сүрчгийг
Шинэхэн болзоонд анхилуулж
Шидэт үг мэт дэнлүүний дор
Шөнийн турш зогслоо
Хуучин цасны үнэр
Буцах замд нэлхийж
Шинэхэн амрагийн гутлын чимээ
Араас нэхэх нь тээртэй



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин : Дурласан шиг дурлах сайхан
Оруулсан admin on 2008-10-15 01:52:42 (8962 уншсан)


Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү…гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Асгарсан халимаг үс, дотно төрхөө...
Оруулсан admin on 2008-09-23 04:40:42 (4906 уншсан)


Асгарсан халимаг үс, дотно төрхөө
Алс явуулчихсан, тэр залуу
Амраг минь байсан гэнэн насаа
Аль хэдийн гээж орхисон
Хажууд минь тэгээд өөрөө үлдсэн
Харанхуй буланд тавилга шиг хоцорсон
Өдөр болгон өнгөрснийг сануулж
Өнөөдрөөс зугтах хүслийг
Өгч амждаг, тэр!
Өглөө гарахад хөнгөн тоостой үдэж
Үдэш ирэхэд саначихсан угтдаг*. . .


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Уйлахад аргадаж, инээхэд баярладаг
Оруулсан admin on 2008-09-23 04:40:08 (4471 уншсан)


Уйлахад аргадаж, инээхэд баярладаг
Угтаад гүйхдээ санаагүй ээ гэж томорхдог
Ээжийн эр хүн
Тольдоод суухад гоё байнаа гэж бахархдаг
Том болоод үүрээл явнаа гэж амладаг
Ээжийн эр хүн
Энгэрт шулганахдаа энхрийхэн
Эрхлээд тунирхахдаа эршүүдхэн
Ээжийн нялх
Үнэрлээд эрхэмсэхэд хайртайхан
Үрсгэр даахь нь хонгорхон
Үр л зулзага минь.


( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин : Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Оруулсан admin on 2008-05-27 04:16:57 (6679 уншсан)


Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Эмүжин : Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Оруулсан admin on 2008-05-27 04:15:32 (5149 уншсан)


Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгыг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггүй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнгөрөх омголон цагаан өдөр хоногууд
Дасал хонгор аашинд чинь надтай хамт төөрөлддөг
Давилуун залуу насаа зүс янаг уруулд минь үлдээ
Дахиад би чинийхээ мянган алдааг ч уучилж чаднаа



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Өгүүллэг: Р.Эмүжин : Ширээний хүүхэн
Оруулсан admin on 2008-03-31 10:06:00 (12250 уншсан)

Цахирмаа томоос том зөөлөн алчуур нөмрөн цонхны дэргэд зогсоод ээлжээ хүлээнэ. Өнөөдөр түүнийг хамгийн хүнд, хэцүү үзүүлбэр хүлээж байгаа. Энэ давааг давчихвал зэрэг ахиж, цалин нэмэгдэх юм. “Марко” шөнийн цэнгээний газарт ширээний хүүхнээр ажиллах болсоор гурван сар гаруй хугацааг үджээ. Халамцуу эрчүүдтэй зууралдан, дуулж, хуурдаж, инээн хөхрөн сууж байхдаа Цахирмаа гэртээ ганцаар үлдсэн таван настай хүүгээ бодсоор байдаг билээ. Ээж, хүү хоёрыг хувцсаа боож тэврээд гарахад нөхөр нь,



( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 34/7 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Өгүүллэг: Р.Энхтуяа : Эх
Оруулсан admin on 2007-12-27 12:07:36 (8768 уншсан)

 Өхөөрдөм жаахан гар хөдөлсөнгүй. Гоёмсог урт хуруутай, хөгшин хүнийх шиг үрчгэр арьстай тэр гар уг нь аавынхтайгаа адил юм. Жаал хөвгүүн нүүрээ улайлган чадлаараа бархирч, хоёр хөлөө савчин орилно. Хэсэг дуугүй болсноо гэнэт хөл рүүгээ год годхийлгэн шээж орхиод цочсон мэт өмнөхөөсөө чанга чарлав.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Өгүүллэг | Оноо: 10/2 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Дэндvv их хайртайдаа Чамтай би ханилахгvй
Оруулсан admin on 2005-12-23 22:05:59 (23583 уншсан)

Дэндүү их хайртайдаа
Чамтай би ханилахгүй
Дэргэд чинь өнгөө гээж
Дээлэнд чинь нулимсаа шингээхгүй
Унаж боссон амьдралд
Уусан байхыг чинь харахгүй
Уруулд чинь духаа наагаад
Учирлаж гуйхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 233/50 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Тэгэхэд надад аймаар байсан
Оруулсан admin on 2005-10-19 17:40:48 (9125 уншсан)

Тэгэхэд надад аймаар байсан
Тэндээс үлээх салхи одны илтэстэй
Тэр хонгилд төгсгөл гэж үгуй
Тэнгэр, газар, модод гэж байхгүй

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Улаан, ногоон, шар
Оруулсан admin on 2005-10-14 21:02:39 (7287 уншсан)

Улаан, ногоон, шар
Уруулын хэлбэртэй галт дүрснүүд
Улбар хүрээ, гүн эргүүлэг
Гурвалжин өнцөгт сондгой тоонууд
Ганцхан цэгийг чиглэсэн
Галзуурам хүрд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Шүхрийн дор
Оруулсан admin on 2005-10-14 21:00:33 (6963 уншсан)

Шүхрийн дор
Шүлэг шигээ алхахад
Сийрэг манан шүргэчин
Сиймгэр хормойн сэрчигнэх нь
Сүүлчийн ганц навч унах мэт
Уйлмаар гунигтай

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Эжий минь суугаа нутгийн
Оруулсан admin on 2005-10-14 20:59:26 (9037 уншсан)

Эжий минь суугаа нутгийн
Салхин зүгээс сүү үнэртдэг
Энгэр газрын чулуу нь
Санаа алдахад хөлөрч хонодог
Эрэг ганга, нугачаа бүхэн нь
Эжийн хуучин дээл шиг
Ээнэгшин угтдаг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 30/6 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Оруулсан admin on 2005-10-14 20:45:45 (10734 уншсан)

Цэцэг бэлэглэнэ гэж би найдаагүй
Цэнхэр цамц чинь санаанаас гараагүй
Цэвэрхэн царай, үүр шөнө шиг харц чинь
Тэр өдрүүдийн нар яаж жаргасныг
Тэр үдшүүдийн сар ямар өнгөтэй байсныг сануулдаг.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 35/8 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : О.Дашбалбарт
Оруулсан admin on 2005-10-14 20:44:08 (7415 уншсан)

Бороошино
Бодлын алсад сэтгэлийн хүн
Бодлогоширно
Хөл дороос нь тагтаа үргэхгүй
Хөмсгөө зангидахгүй
Хүйтэн байна гэж гомдоллохгүй
Хөхөвтөр гэгээ мэт
Сэтгэлийн хүн бодлын үзүүрт
Бороошино.
2000.06.06. УБ.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 4/1 | Энхтуяа /Эмүжин/ Р )

Энхтуяа /Эмүжин/ 	Р	 Шүлэг: Р.Эмүжин : Эдлэн газрын жимээр
Оруулсан admin on 2005-10-14 20:43:27 (6717 уншсан)

Эдлэн газрын жимээр
Эхүүн үнэртэй сар тэнүүчилж
Эмгэн хүн мэт бөртөлзөн алхахад
Гонсгор үдэш мэт ганц дэнлүү
Голын тэртээд ёлтолзон
Салхинаа хяхтнан савчих
Саарал гэрэл нь Хөлд унана.
2001.02.24. УБ

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 9/2 | Энхтуяа /Эмүжин/ Р )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 143 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-102.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4345


khuv5-044.JPG
Хэмжээс: 600x450 113k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3824

Зураач : Б.Хонгорзул
khongor018.jpg
Хэмжээс: 600x738 129k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4396


Агуулга
Friday, 2005.10.14
· Р.Эмүжин : Урсгал усны холхих чимээ
· Р.Эмүжин : Уйт шөнөөр
· Р.Эмүжин : Тэнгисийн шуурга
· Р.Эмүжин : Надад зохидоггүй хуримын даашинз
· Р.Эмүжин : Сар, салхи, уйтгар
· Р.Эмүжин : Сарны төглийн шувууд мөнгөлөг дал
· Р.Эмүжин : Түүдгийн дэргэд
· Р.Эмүжин : Уд модны мөчирт ганц элээ суухуй
· Р.Эмүжин : Танил биш уруулын өмнө
· Р.Эмүжин : Хамгийн жаргалтай мөч
· Р.Эмүжин : Шуламсын урланд шөнөжин оёсон
· Р.Эмүжин : Далбаат онгоцны зурагтай ...
· Р.Эмүжин : Сүүдэрт харгуй даган
· Р.Эмүжин : Хусч амжаагүй сахал, шанаа, эрүү
· Р.Эмүжин : Урт удаан хугацаа, дээр нь бас энэ
· Р.Эмүжин : Умардын Од-д
Tuesday, 2005.10.11
· Р.Эмүжин : Цахлай хөөрч...
· Р.Эмүжин : Өглөөгүүр чиний дэргэд сэрэх ..
· Р.Эмүжин : Борооны өнгөт урт ...
· Р.Эмүжин : Бүсгүй хүний зөөлөн үнэр
Monday, 2005.10.10
· Р.Эмүжин : Өндрөөс унахад тоссон ...
· Р.Эмүжин : Өдөр, шөнийн туршид бороо ...
· Р.Эмүжин : Гуниг нэвт сонгодог аялгуу
· Р.Эмүжин : Хөгшин хөвд өвс ...
Thursday, 2005.09.15
· Р.Эмүжин: Танил биш уруулын өмнө
Tuesday, 2005.09.06
· Р.Эмүжин : Тэнэгхэн минь...
Thursday, 2005.08.25
· Эмүжин: Дэндүү их хайрлахдаа
· Эмүжин: Намар болдоггүй чиний нутагт
· Эмүжин: Чиний эзгүйд
Tuesday, 2005.08.23
· Р.Эмүжин: Нэрээр бус
Monday, 2005.08.22
· Р.Эмүжин: ***
Wednesday, 2005.05.25
· Р.Эмүжин: Тэр бүсгүй ...
· Р.Эмүжин: Хэний хөлсний үнэр вэ ...
· Р.Эмүжин: Тэгэхэд надад аймаар байсан ...
Wednesday, 2005.05.18
· Р.Эмүжин: Захидал ...
· Р.Эмүжин: Үнсүүлэлгүй юутай удаав ...
· Р.Эмүжин: Хаврын хаварт л би ...
· Р.Эмүжин: Өнөөдөр би ...
· Р.Эмүжин: Би . . . бардамхан
· Р.Эмүжин: Олби цагаан гэгээ ...

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn