BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Авирмэд Цээсүрэн

Цээсүрэн Авирмэд

Нийт 5 нийтлэл
Авирмэд Цээсүрэн Шүлэг: Ц.Авирмэд : Ханьдаа
Оруулсан Bataka on 2026-03-19 14:43:53 (2978 уншсан)

Энгэрийг минь үрээр мялаасан
Элэг зүрхийг минь хайраар мялаасан
Аян замыг минь сүүгээр мялаасан
Айсуу өдрүүдийг итгэлээр мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Бороотой өдрүүдэд шүхэрлэж мялаасан
Болзоотой өдрүүдэд хөтлөлцөж мялаасан
Үгийн сайхнаар ерөөж мялаасан
Үйлийн урнаар гоёж мялаасан

Хань минь чамтайгаа би
Хорвоог хамт туулах ерөөлтэй төржээ

Амьдралыг минь хамтаар мялаасан
Аашийг минь засаж мялаасан
Алдарыг минь дэмнэж мялаасан
Алаг дэлхийд учирч мялаасан

Амраг минь чамтайгаа би
Алаг үрсээ хөтлөх заяатай төржээ

2022.03.03

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч Цээсүрэнгийн Авирмэд

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд Цээсүрэн Шүлэг: Ц.Авирмэд : Буддагийн зүрхэн зүгт ...
Оруулсан Авирмэд on 2026-03-19 14:43:53 (2939 уншсан)

* * *

Буддагийн зүрхэн зүгт
Бодол минь байдаг
Үргэлжийн хугацаа цагийн цагт
Үрсийнхээ төлөө ижий минь байдаг

Өтгөрсөн өвс өндийх зүгт
Өвгөд минь байдаг
Уудам нь дэндсэн дүүрэн санаандаа
Уулстайгаа улсаа бодож байдаг

Эрт хөдөлсөн нүүдлийн зүгт
Мөнхийн амгалан байдаг
Морины алхаанд түмэнг эргэцүүлээд
Монголоо дуулхад дэлгэр байдаг аа…

25.11.17

* * *


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд Цээсүрэн Шүлэг: Ц.Авирмэд : Нэргүй шүлэг
Оруулсан Авирмэд on 2026-03-18 23:58:53 (3064 уншсан)

* * *
Алтан далавчнаасаа наран ургуулж
Анхны цастай сүлээд
Сэтгэлийн минь утасыг хөндөөд ниссэн
Ангирын дуунд хачин их хайртай

Үүр гэрээ барьж
Үр төлөө өсгөөд
Харцыг минь мялаагаад өдөлсөн
Амьтаны үрд мөнчиг их хайртай

Өвс зуусан шувууг таньж
Үлгэрийн хорвоог хайрлаад
Өнөө хэтийг зохироосон
Амьдралын бор өдрүүддээ ч хайртай…

25.10.11


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд Цээсүрэн Шүлэг: Ц.Авирмэд : Үүл нарны орчлонд ...
Оруулсан Авирмэд on 2026-03-18 16:01:23 (2981 уншсан)

Үүл нарны орчлонд
Сэтгэл минь эмтэрээд байх юм
Үргэдэггүй, нисдэг шувууд олон байгаасай

Үзэгдээд одох орчлонд
Сэлүүр минь цуцаад байх юм
Тайрдаггүй, тарьдаг нь их байгаасай

Самрын үр шиг хорвоод
Налайсан өдрүүд олон болоосой
Олон өдрүүдийн түрүүнд ижийдээ очиж байгаарай…



25.09.26 Авирмэд

МЗЭ-н гишүүн яруу найрагч, Сэтгүүлч
Цээсүрэнгийн Авирмэд


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

Авирмэд Цээсүрэн Шүлэг: Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
Оруулсан Bataka on 2023-10-18 14:29:18 (6438 уншсан)

Шувууд буцаж эл хуль оргисон тэр намар
Шугуй шарлаж аав хадланд гарсан тэр намар
Надтай тоглодог ажаа айлд очсон тэр намар
Намайг том болоорой гэсэн тэр намар

Нар буцаж зуслангаас нүүсэн тэр намар
Хяруу унаж сөл гандсан тэр намар
Чихэр өгдөг ажаа минь холоо явсан тэр намар
Чи хаачих нь вэ? гэж би асуугаагүй тэр намар
 
Зэгс шуугиж тогоруу зэллэсэн тэр намар
Айраг шаагин ангир тээрсэн тэр намар
Шинэ сарнаар очоорой гэсэн тэр намар
Шивээ ганхуулж би дагаж гүйсэн тэр намар
 
Нэг л өглөө ажаа хол явсан тэр намар
Нөгөө хацрыг нь дараа үнсэнэ гэсэн тэр намар
Хөөрхөн эгч гоёод л байсан тэр намар
Хөөрөөд л би юу ч мэдээгүй тэр намар



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Авирмэд Цээсүрэн | )

☕ Кофе авч өгөх