BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Сосорбарамын Төмөрхуяг

Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Тавь шүргэсэн бүсгүй
Оруулсан admin on 2026-09-17 12:08:16 (5976 уншсан)

Тавь шүргэсэн бүсгүй 
Тавилатайгаа эвлэрэхгүй
Духны үрчлээ үсний буурал хамаагүй
Дур татах инээмсэглэл байхад болно
Ач зээ нар тойроод ирсэн ч хамаагүй
Аз жаргал дундарахгүй шүү
Санасан сэтгэлээ сархадаар дүүргэж мэднэ
Санаандгүй учралд барьц алдана гэж үгүй
Сайхнаа мэддэг учир бардам байх нь аргагүй
Сатаарч мартах нь үгүй нарийн тооцоо
Санааширч гуниглах нь үгүй
Санаснаа бүтээх ухаан бий
Тавь шүргэсэн бүсгүйд
Танхил хайрын увдис бий
Таамаг тавьж элдэвийг эрэгцүүлэх хэрэггүй
Таалагдсан бол санаагаа шууд хэл
Насны ханиа гомдоож нэг зүрхлэхгүй
Намба алдаж амгаланг огт эвдэхгүй
Сүнс байлаа ч сүүдэрт ер нуугдахгүй
Сүжиг төрөн залбирлаа ч  
Сүүмгэр энэ орчлонг
Гэрлээр чимэа увьдас бий.
Тавь хүрсэн бүсгүйд
Танилын нүүрний буян бий
Тайван амьдралыг бүтээх
Таван хүслийн ид шид бий.

Fifty year lady
Never get in harmony
No matter wrinkles are on your face 
Just smiling to me is enough well
No matter when grannies are coming around me
But happinnes never get lower
Griping no loss during sudden cross of dating
I am aware of my beauty so proud of mine
But never considerable my own thinking
Never get worry
Have a mind to complete my ideas.
Fifty year lady get
Treasures of sacred love
Do not think hard about anything
Hence she is liked say it directly
Dо not dare to hurt your love ever
Never disturbing your calm
Never hiden in shadow
Hence you are soul
However praying to soul
I have an ability to decorate the world with light
Fifty year lady
Get a virture of familuarity
Get a magic to complete five wishes
disturbing your calm
Never hiden in shadow
Hence you are soul
However praying to soul
I have an ability to decorate the world with light
Fifty year lady
Get a virture of familuarity
Get a magic to complete five wishes

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Өсвөр нас
Оруулсан admin on 2026-09-17 12:08:16 (6039 уншсан)


Балчир насанд ээжийн хайр сэтгэлд хүрэх
Бага насанд аавын үг ухаанд буух
Өсвөр насанд өөдөө дэвших тэмүүлэл их
Өнгөт орчлонд хийж үзэх хүслэн их
Том боллоо гэж өөрийгөө бодох санаа их
Тоомжиргүй ярих үг бүхэнд ухаан эс хүрэх
Бодолгүй хэлсэн үгэнд ихээр гомдох
Боодолтой бэлэгийг задалж үзэх гоё санагдах
Өсвөр насанд найзын царай хөөрхөн харагдах
Өсгөлөн биеээ томоо болсон гэж тэрээр санах
Томчуудыг дуурайх үйл бүхэн мундаг санагдах
Толгой дээгүүр алхах амжилт урам хайрлах

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 20 настай бүсгүй
Оруулсан admin on 2026-09-17 12:08:16 (5063 уншсан)

Гоо үзэсгэлэн төгс уран бие нүд баясгана
Гоёмсог дэгжин хөөрхөн царай харц булаана
Туяхан нуруу уяхан хөдөлгөөн сэтгэл татна
Тунгалаг нүдэн уянгалаг дуун зүрх хөглөнө
Гэгэлгэн сэтгэл араас нь урсаж очмоор
Гэнэт учраад харц урсан тунараад баймаар
Гэгээн орчлонгийн нандин бодолыг дагуулмаар
Гэнэн ухаан далдыг саналгүй санаа алдмаар
Бүсгүй чиний төлөө л бүлээн зүрх цохилоод л
Бүтэхгүй ч гэсэн залуу насаа хармгүй үрээд л
Сайхан инээмсгэлэлийн төлөө юугаа ч ер
харамламгүй
Санасан бодсон бүхэн ар араас долгисож айсуй
Санаандгүй учрал бодлын гүнээс оргилож айсуй
Сайхан бодолууд ухаанаас ундарч сэтгэл баясгахуй
Яанам билээ үгсийг хайн сэтгэл минь орчлонг тэмтчинэ
Яадаг ч байсан ухаандаа зураглаж чамайгаа бүтээнэ
Янагийн үгс ичингүйрлийг мартан уруул даван чамд хүрнэ
Ялгуун санаа мэргэдтэй цэцэрхэж сэтгэлд оршино
Яруу найрагчийн сэтгэлд  зүрх булиглуулж оршино.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 40 настай хүүхэн
Оруулсан admin on 2026-09-17 12:08:16 (5106 уншсан)

Дөлгөөн болоод сайхан төрх нь
Дөчин насанд нэг л намба тэгшхэн
Дөнгөж нэг харц тогтоох эгшинд
Дөрвөн зүгийн бодол тогтохоо болив уу?

Сэтгэлээр унах нь нэг л хачин санагдах юм аа
Сэм сэмхэн бодолд дарагдуулах юм аа
Сэрж мартах нь юунд их зовооно вэ?
Сэвж сэрээвэл залуу насандаа буцаад ирэх юм аа.

Нэг л алдаа хожимын итгэлийг алдуулж мэдэх
Нэгэн баяр хожимын гунигийг сэргээж мэдэх
Нээрээ үнэн хайраа шуудхан огт хэлэхгүй
Нэнжин сэтгэлээ үгээр огт хэлэхгүй дээ

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Борхон охин (Орчуулга)
Оруулсан admin on 2026-09-17 12:08:16 (5112 уншсан)

Зуны өнлөөний гэгээн үүрээр
Зуурхан би хөршийн цэцэрлэгрүү харц шидэв
Борхон царайтай Молдав бүсгүй нүдэнд тусав
Баяр дүүрэн усан үзэм түүсээр байна даа
Бие сэтгэл дүүрэн нүүр нүд минь гэрэлтэж байна.
Үгээ хэлж сэтгээ нээмээр санагднаа.
Үүр цайх зуны өглөөг угтахаар байна даа 
Үелзэн урсах голын эрэг дээр зогсоод
Бужгархан ногоон агч модыг хараад
Би чамдаа дуралсалсандаа басхүү ичингүйрч байна

Тиймээ буржгархан агч модод минээ
Тэгээд борхон хацартай Молдав бүсгүй байнаа
Молдав нутагын партизан цэргүүд
Мөнхийн отряд болон жагсчээ
Манай тэр хөвгүүд гэрээсээ гарахдаа
Маш холыг угтах замыг тосон хүлээж байна.
Өтгөн шугуйд партизан цэргүүд жагсаж байна.
Өргөн толгодыг даван үелзэх ойн навчис
Буржгар ногоон агч мододыг харах тусмаа 
Булиглах зүрхнээсээ хагацалын гунигийг дуулах болноо
Бужгархан агч модны навчис сайхан байнаа
Борхон хацартай Молдав бүсгүй ойн жимээр одно
Болзож ч чадаагүй гунихарлыг сэтгэлдээ тээж үлдэнэ
Бодол сэтгэлдээ намайгаа багтаах зай алгуу
Борхон царайтай Молдав бүсгүйг бодон сууна уу.
Бужгар ногоохон агч мододын дундуур
Борхон царайтай Молдав бүсгүйтэй учирлаа би.
Буржгар ногоохон агч модон төгөл дундуур алхана би.
Сайн уу, залуу минь гэж эелдэг мэндлээд, 
Сайхан ногоон агч модон төгөл дундуур алханаа
Бужгар ногоохон агч мододон төгөл дундуур
Булиглах зүрхний хайрын дуутай алханаа бид

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Оруулсан Bataka on 2026-09-17 12:08:16 (3256 уншсан)


Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад
Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л
Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л
Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л
Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л
Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй.
Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа.
Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л
Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л
Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : 70 настай эрхэм
Оруулсан Bataka on 2026-09-17 12:08:16 (3071 уншсан)


Өтөл насны бяцхан бухимдалаа аятайхан нуугаад
Өргөн хүндэтгээд дээдэлж явахыг хүсээд л
Түмний өмнө хаана байхаа хэзээд мэдээд л
Төгөлдөр сайхныг ухаалаг нүдэндээ мэдрээд л

Далан насанд даруулгатай явахыг бодолдоо цэгнээд л
Даамай аиьдралын ноён нурууг даах тэнхээтэй.
Давсалан үг хэлэхийг тэвчиж ер чадамгүй юм аа.
Даацтай үгийг ухааны гүнээс уудлан гаргаад л

Бяцхан хүүхдүүдтэй үнэн зүрхнээс өхөөрдөн тоглоод л
Бяд муутай нэгийг өмгөөлж хамгаалах гашуун үг хэлээд л

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Сосорбарамын Төмөрхуяг : Хөршийн хөөрхөн охин
Оруулсан Bataka on 2026-09-17 12:08:16 (3013 уншсан)


Тоодгор хөөрхөн даашинз
Тоглохын аясаар дэвэлзэнэ
Тоолон тоолон эргэхэд
Тойрон тойрон дэвхцэнэ

Охид охид дуулалдан
Орцны гадаа шуугидана
Дэвхцэн дэвхцэн тоглоод
Дэм дэмэндээ хөгжилдөнө

Тоглон тоглон бүжээд
Тойрон тойрон алхана
Тосон тосон гүйлдээд
Тогдгор шаахайгаа тогшино

Зөөлөн зөөлөн хүүрнэлдээд
Зөвийг буруугаас ялгана
Цэцгэн титэм зүүгээд
Цэцэн үгсээ нээлцэнэ

Дэрэвгэр хөөрхөн даашинз
Дэлбээ адил хөөрхөн
Инээд дагуулсан үгс нь
Ижил тэгшхэн байна уу даа
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Константин Симонов : Намайг хүлээ би иргээд ирнэ ...
Оруулсан Bataka on 2026-09-17 12:08:16 (131 уншсан)

Константин Симонов

Намайг хүлээ би иргээд ирнэ
Зөвхөн намайг хүлээ
Шаргал бороо шаагиж байсан ч
Шаналсан сэтгэл эмтэрч байсан ч 
Цасан шуурга исгэрч байсан ч 
Шатам нар төөнөж байсан ч 
Үеийн нөхөд хүлээхгүй байсан ч
Үүрд намайгаа хүлээ найз минь
Захидал шуудан ирэхгүй байсан ч
Заавал намайг сэтгэл шаналан хүлээ
Насаараа намайг хүлээ би иргээд ирнэ  
Намайг хүлээсэн бүхэнтэй хамтдаа хүлээ
Намайг хүлээ эргээд ирнэ би
Найдвар итгэл барагдсан ч намайг хүлээ
Мартах цаг иржээ гэж бусад нь бодсон ч
Магад би эргээд ирнэ наймайг хүлээ
Ээж хүү хоёр итгэл барагдсан ч намайг хүлээ
Энэхэн биед алга болсон ч намайг хүлээ
Найзууд маань залхсан байсан ч намайг хүлээ
Түүдэгийг тойрон суугаад намайг хүлээ
Дарс уугаад намайг дурсан хүлээ
Дурсамж дүүрэн намайг ирэхийг хүлээ
Дурсан дурсан намайг хамтдаа хүлээ
Дарс хүртэх гэж бүү яар анд минь
Үхэлийг хүлээлгүй үүрд намайг хүлээ
Өөртөө тохиосон тавиланг мартан хүлээ
Өөрийгөө мартаад намайг чи хүлээсэн бизээ
Үхэлийг мартаж намайг аварсан билээ
Яаж амьдарсанаа үүрд дурсах болноо би
Бусад нь хүлээхгүй байсан ч намайгаа хүлээ

1941 он

Сосорбарамын Төмөрхуяг орчуулав 

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )
Төмөрхуяг  	Сосорбарамын	 Шүлэг: Рэчел Лон : Зөн совин
Оруулсан Bataka on 2026-09-17 12:08:16 (134 уншсан)

Рэчел Лон /Английн алдарт эмэгтэй зохиолч/

Сурагчийн гэнэхэн насандаа хайрыг эхлэн мэдэрээд
Шувуудын жиргээнд нойр минь сэргэн чамайгаа төсөөлөөд
Шувуу нуруутай байшингийн дээвэр доор сэрэхүйд бяцхан багачуудын хөөр баяр чихэнд дуулдаад
Шаргал үстэй бяцхан хүү зүүд манан сэрэхүй дор 
Сайн цагийг өөрчлөхүйд хэдэн зууныг элээх мэт
Сэрэхүйг мэдрэн бодол хөвөрхүй дор зогссоор байнам би
Хаалганы хонх хангинан дуугархуй дор бүхнийг анирлаад чив чимээгүй
Хаанаа ч юм бэ бороонд норон нэг л ариусаад
Хачин дурсамж намайг аваад хаа нэгтэй одох юмаа. 

Сосорбарамын Төмөрхуяг орчуулав 
( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Төмөрхуяг Сосорбарамын | )