Нэг зальтай бадарч явж байтал адуучин эр адуугаа услахаар гол руу багширтал туун явахыг хараад хоёр модон таягаа сугандаа тулан өрөөсөн хөлөө атийлган догонцсоор адууны нь хажуугаар өнгөрөн явахыг тэр адуучин хараад суга таягтай хүнийг өрөвдөн “Та хаа хүрэх нь вэ?” гэж асуусанд “Би Баруун зуу орноо” гэж хариулав. “Та ийнхүү хөл зовуурьтай байж тийм хол газар яаж хүрэх билээ?” гэж адуучин асуусанд бадарчин ... “Миний хөл эв эрүүл болой. Гагцхүү хол газар явах учир “Хөл юүгээ гамнасугай” хэмээн хоёр хөлөө ээлжлэн ингэж явдаг юм” гэж хэлсэнд тэр адуучин “Ядарсан хүнд тус хүргэе” гэж бодоод “Би танд буян санаж нэг номхон морь өгье. Та түүнийг унаж хөл амар явагтун!” гэж хэлээд бадарчинд нэг сайн морио барин өгчээ.
эх сурвалж : http://ulgerch.blogspot.com/2010/05/blog-post_8723.html
Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ. ( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Үлгэр | Оноо: 0/0 | Үлгэр )
Оюука : Эрдэм номын далайд хөл тавьж буй энхрий бяцхан үрстээ зориулав.
Эрт урьд цагаас энэ манай үе хүртэл "Эрдэм номын хаант улс" гэсэн нэгэн гүрэн энх амгалан оршсоор иржээ. Энэ хаант улсад хаанаасаа эхлээд харц ард хүртлээ үлгэр, шүлэг, ном зохиодог болохоор "Эрдэм номын хаант улс" гэж нэрлэсэн юмсанжээ.
Эрдэм номын хаант улсыг цал буурал үстэй цаглашгүй их эрдэмтэй Цагаан толгой хаан, оюун ухаан, үг хэл төгс Эх хэл хатныхаа хамтаар захиран суудаг байжээ. Хаант улсын ард түмэн нь ухаант хааныхаа удирдаж байгаа улс орондоо үнэхээр их аз жаргалтай амьдардаг болохоор үлгэр, ном зохиох ажилдаа чин сэтгэлээсээ хандаж дэлхийн бүх хүүхдүүд зориулж олон гайхамшигтай үлгэрийг зохиож өгдөг байлаа.
Дээр үед Хятадын түмэн газрын цагаан хэрэмний хормой билд нь Монгол нутгийн захын нэгэн цэг "Ганц гашуун" гэж газар байжээ. Энэ нутгийн ус нь гашуун, уул нь хадархаг, өвс нь өргөсөрхөг, бас өвөлдөө өнгүй зуд болох нь олонтоо, зундаа зунгүй ган болох нь олонтоо гэнэ. Өгөөж ундсаар ижилгүй муу нутаг тул тийнхүү "Ганц гашуун" гэж нэрлэжээ. ...Гадаад далайг нуур байхад, Ганга нуурыг шалбааг байхад, галибарваасан модыг бут байхад болсон юм гэдээг...Тэр цагт манай Монгол улсын хаан Шилдэг долоон настай, Шилэн галзуу баатар хүү байсан юм гэнэ билээ. Нэгэн өдөр Хятадын хаан Монголын хаанд: -Хамгийн хайртай хүлэг-Найман хөлтэй, найгал алагаа өг! гэж хэлүүлжээ. Албат нар нь хааны Найман хөлтэй, найгал алагийг хятад авах гэлээ. Одоо дайн болно гэж бэлдэж хаандаа очицгоосон чинь Шилэн галзуу баатар: -Нэг хүлэг хичнээн сайн боловч түмний эх адуун олон сүрэг нь байхад илүү сайн хүлэг заавал төрнө. Нэг мориноос болж хөрш гүрэнтэйгээ муудалцах нь манай төрийн ёсонд хазгай! Найгал алагийг өг! гэжээ.Нэгэн хоёр жилийн дараа Хятадын хаан хилийн цэргээ Монгол нутагт цөмрүүлж: -Хамгийн хайртай гүнжээ өг! гэж Монголын хаанд хэлүүлжээ. Албат нар нь: -Галзуу баатар хааны Эрдэнэ-Орчлон гүнжийг хятадууд авах гэнэ. Одоо дайн болно гэж бэлдэж хаандаа очицгоосон чинь хаан: -Нэг гүнж хичнээн сайхан боловч Монголын үзэсгэлэнт саран гоо ээжий нар байхад илүү сайхан гүнж заавал төрнө. Нэг эмээс болж хөрш гүрэнтэйгээ муудалцах нь манай төрийн ёсонд хазгай! Эрдэнэ-Орчлон гүнжийг өг! гэжээ.Нэгэн хоёр жилийн дараа Хятадын хаан Монголын хааны ордонд хилийн цэргээ зарж, Ганц гашуун гэдэг газраа, Энх-Орчлон ачтайгаа өг хэмээн нэр заалган хэлүүлжээ. Албат нар нь хааны нэг настай ач, Ганц гашуун хоёрыг хятад авах гэнэ. Хаан Найгал алаг морь, Эрдэнэ орчлон гүнж хоёроо харамгүй өгсөн юм чинь, хоёр гүрний эвийг бодож, үржил шимгүй, билчээрийн өвс муутай өргөсний орон болсон энэ Ганц гашууныг, тэр муу нусгай ач хүүтэйгээ лав баярлан өгөх биз. Одоо хэзээ ч дайн болохгүй нь хэмээн хөөрөлдөн хаандаа очиж айлтгаваас Шилэн галзуу баатар нүдэндээ уур хилэн бадруулан харж, толгой сэгсрэн өгүүлрүүн: -Ус билчээр муу боловч алгын чинээ газар шороог ч ургуулж тарьж болдоггүй юм. Хүү хүүхдэд баривч нь уужимдах өдөр байвч, нэртэй төртэй том хүн болоход нь газар дэлхий ч давчидах өдөр ирдэг билээ. Хил манах хүү, газар шороо хоёр Найгал алаг морь, Эрдэнэ-Орчлон гүнж хоёроос ялгаатай. Хятад өнөөдөр цагаан хэрэмний ёроол дахь Ганц гашууныг авах гэж байна. Маргааш хэрмийн умар дахь бүх Монгол нутгийг авах гэх болно. Дайнд бэлтгэ, албат нараа! Нүүдэлчдийн нутгаас Хар Хятадын химэлсэн нь ер багадаагүй. Энх-Орчлонг саадаг агсуулж, илд хуйлуулж тоглуул! гэсэн юм гэнэ билээ. Тэгээд хятадын хааныг айхавтар дийлж, Монгол нутгаас гуйх хушуу, самрах савар хоёрыг нь хэрмийн цаад руу болгож өгчээ...
Д.Маамын "ГАЗАР ШОРОО" романаас
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-014.JPG Хэмжээс: 600x450 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4230
khongor056.jpg Хэмжээс: 600x905 194k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5055
mongolia2007year-119.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3863
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: