Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Б Эрдэнэсолонго


Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б.Эрдэнэсолонго : Чи минь
Оруулсан Солонго on 2011-12-05 20:18:19 (5263 уншсан)

Чамаас өөр хэн ч намайг
Тийм ихээр зовоож байгаагүй
Чамаас өөр хэнийг ч би
Тийм удаанаар хүлээж байгаагүй
Өөр хэн ч намайг
Чам шиг өвтгөж байгаагүй
Өөр хэнийг ч би
Чам шиг хайрлаж байгаагүй

Ус шиг, цас шиг, мөс шиг 
Гал шиг, салхи шиг чи минь.

Чи л ганцаараа бусадтай адилгүй байдаг
Чи л ганцаараа бусад шиг байдаг
Хамгаас ичгүүргүй, хамгаас зовиуртай
Хамгаас бүдүүлэг гэвч
Хамгаас эрхэмсэг чи минь
Би чамайг тэвчиж чаддаггүй
Би чамайг л тэвчиж чаддаг
Би чамаас залхдаг
Би чамаас залхдаггүй
Сайхнаас сайхан, муухайгаас муухай болон хувирдаг чи
Чиний дэргэд би ер бусын амгалан байдаг
Чиний дэргэд би ердийнхөөсөө чөлөөтэй, энгийн байдаг
Хэн ч намайг чам шиг галзууруулдаггүй
Хэн ч намайг чам шиг тайтгаруулдаггүй
Хэн ч намайг чам шиг орхиж яваагүй
Хэн ч надруу чам шиг ирээгүй
Өөр хэний ч биш чиний дэргэд би
Өөрөөрөө байж чаддаг

Ус шиг, цас шиг, мөс шиг
Гал шиг, салхи шиг чи минь...



( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Ээжээ санана
Оруулсан admin on 2006-06-29 10:29:55 (10672 уншсан)

Ээжээ санана
Ээж ээ , таныг санана
Хавар болохоор санана
Шүд өвдөхөд санана
Өвс ургахад санана
Муу хэлүүлэхэд санана
Муу явахад санана
Сайн явахад санана
Сайнаар хэлүүлэхэд санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 14/3 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Энд
Оруулсан admin on 2006-06-29 10:28:37 (7554 уншсан)

Хавраас хаврыг хулгайлсан болохоор
Хавар шиг хавар болохгүй байна
Хачин байна.
Зунаас зуныг хулгайлсан болохоор
Зун шиг зун болохгүй байна
Зутруу байна.
Хүнээс хүнийг нь хулгайлсан болохоор
Хүн шиг хүн огт төрөхгүй байна
Хүнд байна.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Чамайг хэн гэдэг вэ
Оруулсан admin on 2006-06-29 10:27:56 (8420 уншсан)

Чамайг хэн гэдэг вэ
Чи юунд дуртай вэ
Чи яагаад инээв
Чи юунд уйтгарлав
Чи яагаад уйлав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/5 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Мартаад , санаад …
Оруулсан admin on 2006-06-29 10:24:56 (7634 уншсан)

Урт хөл дээрх
Ийм гоо үзэсгэлэнг
Хаана харлаа …
Би мартаж эхэлж байна
Огт юу ч санахгүй байна.
… Огторгуйд
Гүн хар нүд
Зөөлхөн мөр
Зөөлхөн гар
Урт хуруу
Хурц хумс


( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 11/3 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Зүсүүлсэн нүүртэй …
Оруулсан admin on 2006-06-29 10:24:09 (7086 уншсан)

20 насандаа зориулж бичсэн мөртүүд

Салхи зүсэн амьдарна
Салхи шиг зүсүүлж амьдарна
Залуу байна, сайхан байна
Шартай , омогтой байна
Шав шар байна
Шал ногоон байна
Нулимс зүсэн амьдарна
Нулимс шиг зүсүүлж амьдарна
Хөнгөн байна, гэнэн байна
Хөөрөн нисч байна
Хөв хөх байна
Хөөс шиг байна
Нүдтэй байна, шүдтэй байна
Хүчтэй байна, гэхдээ
Уйлж байна, хүнээрээ байна
Уруулсан салхи шиг байна
Зүстэй байна, цөстэй байна
Зүсүүлсэн нүүртэй байна …

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Шүлгүүд …
Оруулсан admin on 2006-06-29 10:19:52 (7291 уншсан)

Миний шүлгүүд,
“0” бүлгийн цустай
“00”-д байгаа хүн шиг
Өөрийнхөөрөө
Миний шүлгүүд,
Хүний үнэртэй
Хүүхдийн нулимстай
Хүүхний инээдтэй …
Миний шүлгүүд ,
Хүүхний энгэрээс гэрэлтэж
Хүүхдийн нүднээс харагдана …

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 1/1 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Өөртөө зориулсан үгс
Оруулсан admin on 2006-06-29 10:19:46 (7768 уншсан)

Жижиг жижиг сэтгэлүүдийг
Зүйж наахаар жинхэнэ юм шиг болно …

Сэтгэл минь яст мэлхий шиг
Хуяган дотроо …

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Сандалны тухай шүлэг
Оруулсан admin on 2006-06-29 10:16:39 (8753 уншсан)

Урт хар сандал өрөөнд минь байдаг
Түүнд би хүлээлт гэдэг нэр өгсөн
Надтай цуг ханьсах түүний
Насыг нь хэлж мэдэхгүй
Бид ямар нэгэн зүйлийг
Маш удаанаар хүлээж байгаа
Бидний тэвчээр нэг л нартай өдөр барагдаж
Би, чи-дээ тулан хэрэлдэж уралцахаас
Би маш их эмээдэг, эмзэглэдэг
Хүлээлт бид хоёр одоохондоо
Хүний амьдралаар амьдарч байгаа …

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Хавар
Оруулсан admin on 2006-06-29 10:14:30 (7300 уншсан)

Өвснүүд шөнөжин архидаж хоноод
Өглөө нь шараа тайлмагц дахин үргэлжлүүлж
Өдөржин уугаад, үдэш нь төрсөн өдрөө тэмдэглэж
Төд удалгүй хоорондоо зодолдож эхэлмэгц

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 10/2 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Урт өдрийн төгсгөл
Оруулсан admin on 2006-06-14 10:31:20 (6925 уншсан)

Урт өдрийн төгсгөлд
Нар хар өнгөтэй
Навч саарал иштэй харагдав
- Гайхалтай.
Урт өдрийн төгсгөлд
Өтөл хөгшин
Оюун санаа минь
Эцэж цуцаад
Дөнгөж нүдээ нээсэн
Гөлөг шиг гаслав

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Өөрийн тухай 2
Оруулсан admin on 2006-06-14 10:31:11 (7356 уншсан)

Хүний эрээн дотроо
Миний эрээн гаднаа …
Саранд хуцсан нохойны тухай
Сайхан үлгэр зохиож чадна би
Би чиний өстөн дайсан чинь
Би чиний төлөө үхэж чадах хүн

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Е … хот
Оруулсан admin on 2006-06-14 10:26:04 (5750 уншсан)

Ердийн байдаг л нэг тэнгэр
Ердийн байдаг л нэг хүмүүс
Ертөнцийн зүгээр яривал
Зүүн талаас нар нь манддаг
Тийм л хот, гэхдээ
Тэвчээрийн минь
Хамгийн сүүлчийн хүлээсийг
Огтолсон хутганы ир
Одоо ч мохоогүй байгаа
Тийм л газар…

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго :Хот-1
Оруулсан admin on 2006-06-14 10:25:27 (8486 уншсан)

Миний хот
Маш сонин үнэртэй
Олон давхар байшинтай
Би долоон давхарт амьдардаг
Миний нэрийг
Зүүн, баруун дөрвөн зам
Зүүн салаа, Нисэх, Вокзал,
Бөмбөгөр ,Баянхошуу гэдэг
Энд Норовбанзад ,
Эминем хоёр адилхан
Тэнгэр нь шар,
Тэндээс ногоон нар мандаж
Цагаан бороо ордог, цас нь хар …
Өтгөн кофе шиг манан татаад
Өглөө нь их сонин амттай
Өнгө өнгийн бөмбөлгүүд агаарт
Өлгөчихсөн юм шиг хүмүүс нь эмзэг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 12/4 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Харанхуйд
Оруулсан admin on 2006-06-14 10:24:34 (7224 уншсан)

Би хүүхэд биш,
Би маш их өөрчлөгдсөн.
Би чиний нууцыг хадгалж чадна, харанхуй
Би чиний зөвшөөрөлгүйгээр юунд ч хүрэхгүй
Намайг тайван орхих хэрэгтэй
Хөвгүүдийг хэрхэн уруу татсан,
Хүүхнүүдийн охин насыг яасныг чинь
Хүнд би хэлэхгүй.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 20/4 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Зун шиг…
Оруулсан admin on 2006-06-14 10:23:22 (11071 уншсан)

Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Согтуу номлогч
Оруулсан admin on 2006-06-14 10:22:25 (6896 уншсан)

эх орны тухай шүлгүүд

-Би чамд хайртай ,
Эхнэртэйгээ анх унтахдаа ч
Ингэж нялуурч байсангүй
Эх орон минь
-Би чамд хайртай
Хайрлах ёстой бүхнийг чинь
Би хайрласан.
Харин чи намайг огт
Хайрлахгүй юм.

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Нулимс харах бүрт
Оруулсан admin on 2006-06-14 10:20:43 (6914 уншсан)

“Бурхны том цэнхэр нүд
Дандаа нулимстай”.
-Бурхан минь.
Нулимс яасан хүнд.
Дандаа нулимстай, дандаа хүнд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 6/2 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Ус харах бүрт
Оруулсан admin on 2006-06-14 10:19:41 (6561 уншсан)

Нүдээ тэнгэрт өгөөд
Шүдээ араатанд өгөөд
Үсээ ууланд өгөөд
Хөлөө усанд өгөөд
Хэлээ шувуунд өгөөд
Чихээ ойд өгөөд
Сэтгэлээ галд өгөөд
Биеэ шороонд өгөөд

( Дэлгэрэнгүй... | Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 5/1 | Эрдэнэсолонго Б )

Эрдэнэсолонго 	Б	 Шүлэг: Б. Эрдэнэсолонго : Зараанууд
Оруулсан admin on 2006-06-14 10:18:09 (4766 уншсан)

Зараанууд ,
Өчигдрийг сануулан
Ширээн дээгүүр гүйлдэхэд
Тэднийг дэрлэж унтсан
Тэвчээрээ гайхна …
Өчигдөртэй,
Нэг эцгийн хүүхдүүд шиг
Тэврэлдэн үнсэлцсэнээ бодохоос
Ой гутна, огиудас хүрнэ.
Зэвүүн,
Заваан зараанууд …

( Сэтгэгдэл [] | Шүлэг | Оноо: 0/0 | Эрдэнэсолонго Б )


 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 128 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-009.JPG
Хэмжээс: 600x450 124k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4116


B2-001.JPG
Хэмжээс: 600x424 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5034


Шинэ ургацын амталгаа
Хэмжээс: 600x800 241k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5522


Агуулга
Wednesday, 2006.06.14
· Б. Эрдэнэсолонго : Намар

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn