Чинсанааг түлээ хагалж буй ахуйд өвлийн туниа муутай нар баруун уулын хэц дээр өехийдөх зуураа хавь орчныг хамаг хүчээрээ ивээх аядна. Нарны гялангар туяа хөдөөх суурингийн хоорондоо дэндүү адилхан байшингуудын төмөр дээвэр дээр, арав гаруй хоногийн өмнө ороод одоо нэгэнт дагтаршин хөлдсөн хуучин цасны сэрэмгэр тасархайнууд дээр, Чинсанаагийн барьж буй нэг их том модон иштэй сүхний онгин дээр хугаран, хугачин гэрэлтэх аж. Мандаж буй нарны бардам түрэмгий цацрагаас, жаргаж буй нарны үйрч бутарсан сүүлчийн туяа илүү их гоо сайхантай байдаг гэсэн сэтгэгдэл Чинсанаад үргэлж төрдөг юм. Тиймээс Чинсанаа орой бүхэн шахуу л жаргаж буй нарыг үдэж өгдөг зуршилтай болчихсон билээ. Өнөөдөр ч гэсэн Чинсанаа эхнэртээ түлээ хагалж өгч байгаа нэрийдлээр тав тухтайхан шиг тухалж аваад оройн нарнаас таашаал хүртэн суугаа нь энэ юм. Чинсанаа энэхүү хувь ганц таашаалаа бусадтай хуваалцах гэж лав хорь гаруй жил оролдоод бүтэлгүйтжээ. Анх тэрээр хамгийн дотно найздаа жаргаж буй нар харах сайхан байдаг юм, хоёулаа оройн нарнаар хамтдаа жаахан сууя гэж гуйж байжээ. Гэтэл мөнөөх найз нь Чинсанаад,
Хүлэг морин норсон дэлээ сэгсрэх адил [яруу найргийн шинэ дэвтэр]
Тэргүүн бүлэг. Зураг гэдэг бас л нэг амьдрал 1. Хүлэг морин норсон дэлээ сэгсрэх адилХүлэг морин норсон дэлээ сэгсрэх адил гунигаан би үргээнэмХүлэг морин ангасан цээжиндээ ус үнэртэх адилаар итгэлээн би үл алднам
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
B3-006.JPG Хэмжээс: 600x424 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5321
zam-006.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5163
khongor010.jpg Хэмжээс: 600x487 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5093
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: