BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Бямбажаргал Ц

Ц Бямбажаргал

Нийт 8 нийтлэл
Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Гунигын галт цэцэг
Оруулсан Bataka on 2008-01-31 06:57:47 (8607 уншсан)


Ай миний зүрхэнд дэлгэрсэн гунигын галт цэцэг минь
Мөнхийн цаг хугацаа санаа алдах торгон хоромд чи минь соёолж
Мөнгөн нулимсны дуслууд чамайг хур болгон тэтгэнэ
Мичид сансарын гэгээн илчинд чи минь бүлээцэж
Мянган бодлын үзүүрт цоморлиг чинь дэлгэрнэ
Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулан дэлгэрээрэй
Өнгө мөнгөний хорвоод шунаагүй хүслийн тухай
Өөртэй минь учруулах ганцаардлын хөгөөр
Өөр хэнч дуулж амжаагүй аялгууг
Өглөөний нар шиг утга учир түгээн дуулан
дэлгэрээрэй.
Ай гунигын галт цэцэг минь чи минь дуулаарай
Миний эзгүйд
Мянган жил
Миний л өнгөөр дуулаарай.

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Сарны шүлэг
Оруулсан Bataka on 2008-01-31 06:55:30 (12792 уншсан)


Хуучин дэнлүү эцсийн удаа асах шиг тийм тод сартай би хонолоо
Хөгжмийн тайлшгүй хэлээр хүүрнэх тийм яруухан сартай би хонолоо
Хүслийнхээ тухай нулимсаараа бичсэн шүлэг шиг тийм өнчин сартай би хонолоо
Хорвоогийн нүглийг нимгэлэх шидтэй тийм гэгээхэн сартай би хонолоо

Дарс шиг амтлаг дурлал шиг халуухан
Дуу шиг уянгалаг модод шиг дүнсгэр
Цэцэг шиг үзэсгэлэнтэй цас шиг цагаахан
Шүүдэр шиг тунгалаг шүлэг шиг ариухан

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Нэрээр минь дуудсаар
Оруулсан Bataka on 2006-10-20 10:42:43 (11663 уншсан)

Нэрээр минь дуудсаар чи минь наддаа ирээрэй
Нэг л их хайрын халуун амтыг мэдрээрэй


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Нүүдэл
Оруулсан Bataka on 2006-10-15 12:15:23 (10829 уншсан)


Түмэн өнгийн хүслээ наран ургах зүгт зангидсан
Алдаа хийгээд зовлонгийн чуулбараас
Үхлийн учгийг тайлсан
Өдөр шөнө болж зочлох аниргүй салхины урсгалд
Өнчирч нүцгэрэх заяатай ч
Би үхлийг дарлаж нүүж яваа нүүдэлээ

("Чимээгүй оршино шүлгийн номноос")


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Үндсэрхэг бай бүсгүй минь
Оруулсан Bataka on 2006-10-11 11:32:15 (11792 уншсан)



Харамлана харамлана чамайг л ганцхан харамлана
Ханиа л гэж ганцхан өмчилсөн гэргийгээ
Бурханаас хүртэл харамлана

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Эгэл түмэн үгүйсэн бол
Оруулсан Bataka on 2006-10-10 15:09:55 (11098 уншсан)



Ургаж унтрахын тойргоор аниргүй нүүдэллэх эгэл түмэн минь үгүйсэн бол
Алдар нэрийн тухай нэр дурсах билээ
(Чимээгүй оршино шүлгийн номноос)


( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Охь залбирал
Оруулсан Bataka on 2006-10-10 15:06:09 (11225 уншсан)



Бурхадын хаалгыг тогшсоор түмэн залбирал шагайхуйд
Бор үрээ даатгасан ижийн минь гуйлт түрүүлж морилдог юм
(Чимээгүй оршино яруу найргийн номноос)


( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

Бямбажаргал Ц Шүлэг: Ц.Бямбажаргал : Хорин таван нас
Оруулсан Bataka on 2006-10-09 11:47:06 (13267 уншсан)


Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
Нулимсаа арчаад инээж яваа
Аяа миний хорин таван нас


( Дэлгэрэнгүй... | 6 | Шүлэг | Бямбажаргал Ц | )

☕ Кофе авч өгөх