Роман, тууж: Д.Намдаг : Хөгшин чоно ульсан нь
Оруулсан Bataka on 2008-06-27 08:40:48 (15182 уншсан)
2-р хэсэг 3-р хэсэг 4-р төгсгөлийн хэсэг
Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өндийнхтэй яахан адил байдагсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхайж байдаг бус уу. Сүүн цагаан гэрэлд нь өвс ургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул цөм бараан сүүдрээ баруун хойш хаян нам гүм нойрсдогсон. Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё. Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бөгөөд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ. Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл, хаврын цагийн хатууд адуу малыг нөмөрдүүлэн бараадуулахад таатай байдаг тул “Дулаан” гэж нэрлээд зогссонгүй “Хайрхан” гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ. Гэтэл бас Дулаан хайрханы дундах оргилын баруун энгэрт дээрээ үй түмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хүрэн өнгөтэй болсон хэдэн том хадтай нэгэн сүрхий ганга байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггүй байлаа.
( Дэлгэрэнгүй... |
8
|
Роман, тууж |
Намдаг Д
|
)
|