BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Мөнхбат Ж

Ж Мөнхбат

Нийт 10 нийтлэл
Мөнхбат Ж Шүлэг: Омгорхол
Оруулсан Bataka on 2018-01-30 18:33:06 (10334 уншсан)

Хорол тоонон дор аргал түлсэн нүүдэлчний
Хойморт мандсан нарыг
Дагаж өссөн юм болохоор
Хомоол үнэртсэн тостой бор Монголдоо
Хийморийн гэгээн дарцаг шиг
Дэрвэж өссөн юм болохоор
Гунигийн сараал мананд
Бүдчиж явахын цагт
Нутгийн хөх уулс нь
Салхиараа аргаддаг болохоор
Гурван усны нэрмэлд
Халамцаж явахын цагт
Нулимст хөх уулс нь

Жавраараа алгаддаг болохоор

 

 

 

 



( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.МӨНХБАТ : ТӨРД ХЭЛЭХ ҮГ /Болор цом-29" наадмын дэд байр/
Оруулсан Bataka on 2012-10-22 22:53:11 (10687 уншсан)

Болор цом-29" наадмын дэд байр. Ж.МӨНХБАТ

                                   ТӨРД ХЭЛЭХ ҮГ
Атга шороо ширхэг чулууны чинь төлөө
Хэчнээн олон эрс
Амиа зул болгож өргөснийг сана
Эх орон минь
Алтан соёмбын чинь ихэр загасыг амгалан байлгах гэж
Хэчнээн ч аавын үрс
Асгарсан цус урссан хөлсөөрөө чамайг өмөөрснийг сана
Эрхт төр минь
Ижий бүхэн цацлаа төрийн сүлдэндээ өргөж
Эцэг бүхэн сэржмээ төрийн сүлдэндээ дээжилж
Буруудаж зөвдөхийн алинд ч хоёргүй сэтгэлээр
Бурхнаас ч илүү дээдэлж ирснийг сана
Төгөлдөр эрхэм бүхний дээд нь хэмээн итгэж
Төрийн сүлд өршөө гэж уулга алддагийг нь сана
Буудах цаазтай төмөр зарлигийг чинь сонссон
Буруугүй хичнээн зүрх чамд гомдоогүйг сана
Хаан богд Чингисийн халуун цусаараа гэрээсэлсэн
Хамаг монгол түмний халуун амиараа өмөөрсөн
Морин сүлдтэй морин нүүдэлтэй
Монголын төр чамд хэлэх үг байна
Гэм хийсэн буруутанг гэсгээж шийтгэхдээ чи
Аав шиг төр бай
Гэнэдэж яваа үрсийнхээ гэмийг нь уучлахдаа чи
Ээж шиг төр бай
Буруутай бол буруугаа хүлээчихдэг
Хүү шиг төр бай
Бусдын төлөө бүхнээ зориулсан
Бурханлаг төр бай
Төр чамайг мэргэн байх аваас
Төгөлдөр бас тунгалаг байх аваас
Арслантай тамганы чинь дардас хатваас
Цусаараа дэвтээхэд ч бэлэн
Алтан соёмбыг чинь хазайваас
Ясаараа ивж тулахад ч бэлэн
Ард түмэн чинь хүлээж байна
Агуу бас тэнгэрлэг бай
Харцаа буруулсан ч сэтгэлээ буруулдаггүй
Амраг шиг төр бай
Хамаг монгол түмнээ л гэсэн
Төр шиг төр бай

( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.Мөнхбат : Би тийн ялгал
Оруулсан Bataka on 2009-03-17 06:52:46 (11514 уншсан)


Би тийн ялгал
Бие сэтгэлээрээ тийн ялгал
Нэр дүр хоёр минь
Нэрлэхийн тийн ялгал
Хайртай гэсэн бүсгүйн зүрхэнд
Харъяалахын тийн ялгал
Өгөө аваатай амьдралд өөрийгөө элээсэн
Өгөх оршихын тийн ялгал
Заримдаг нэгэнд нь хүн чанарыг
Заахын тийн ялгал
Галзуу барын аманд орж бас
Гарахын тийн ялгал
Үнэн худлын хорвоод нүгэл буяныг
Үйлдэхийн тийн ялгал
Хаяа өлзийтэй сэтгэл зөвтэй хэнтэй ч гэсэн
Хамтрахын тийн ялгал
Чин хүсэл гэгээн мөрөөдөл минь
Чиглүүлэхийн тийн ялгал
Мөнхбат гэдэг нэр тэр чигээрээ
Мөн чанарын тийн ялгал
Хүсэлд хөтлөгдөж хясалд татагдсан
Хүн чанарын тийн ялгал



( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.Мөнхбат : Явлаа
Оруулсан Bataka on 2008-12-23 02:38:57 (121739 уншсан)


Хаалга үүдийг минь
Дахиж битгий тогшоорой
Хацар дээрээсээ чи
Уруулын минь хээг арчаарай
Сэм хэн нэгэнд алдарсан
Сэтгэлээс чинь би явлаа
Инээд хулжсан зүрхэнд чинь
Итгэлээ үлдээгээд явлаа
Дасаж дурласан сэтгэлийг
Дахиж битгий гомдоогоорой
Шаналсан зүрх хөг орохгүй ээ
Шархлуулж бүү үлдээгээрэй
Надаас урвасан чамайг
Уучилж чадсан намайг
Нандин гэгээн дурсамж
Нулимстай минь хамт мартаарай
Бусдад алдарсан сэтгэлээс чинь
Буцаад би явлаа
Харуусал асгарах зүрхэнд чинь
Хайраа үлдээгээд явлаа

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж. Мөнхбат : Санах тусам
Оруулсан Bataka on 2008-11-08 08:10:14 (9407 уншсан)


Гэгээн гэгээн бодол хөглөрүүлж
Гэнэхэн насны хайраа би дурслаа
Намар намрын навчис шиг эмзэгхэн
Намайгаа чи бас үгүйлээ болов уу
Дэргэд минь үгүй чиний төрх
Дэндүү дулаахан харцыг чинь үгүйлж
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саналаа
Зүүдэн зүүдэн учрал зөгнөж
Зөнгөөрөө би чамайгаа саналаа
Сэмрэн асгарах нууцхан гунигаар
Сэтгэлээ аргадан чамайгаа саначаа
Нандин нандин дурсамж үерлүүлж
Чинийхээ тухай би бодон сууна
Насан багын сэтгэл нялхарч
Чимээгүй нулимс минь хацар эсгэлээ



( Дэлгэрэнгүй... | 1 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж. Мөнхбат : Шинэ өглөө
Оруулсан Bataka on 2008-11-08 08:08:37 (11584 уншсан)


Өвөрт минь гүнж шиг нойрссон бүсгүй
Өглөө босоод усанд ороход би дуртай
Шүршүүрийн доор дагина мэт зогсоход
Шүүдрэн дусал гэзэгнээс нь унахад би дуртай
Надаас авсан бүхнээ усанд үйж
Нартад заяаснаас бусдаа усанд гээж
Нойтон гэзгээ цээжин дээр минь асгахад
Нойрмог өглөө цочин сэрэх би дуртай

( Дэлгэрэнгүй... | 2 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.Мөнхбат : Бурхан хүсэл
Оруулсан Bataka on 2007-02-28 22:37:07 (15438 уншсан)

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж
Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж
Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж
Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан
Өвгөдийн минь өв
Өрлөгийн минь эв
Мандаж гандаж зовсон эх орноо
Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн
Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ
Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон

( Дэлгэрэнгүй... | 3 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.Мөнхбат : Өчил
Оруулсан Bataka on 2007-02-28 22:22:02 (13390 уншсан)

Надад юу ч байхгүй
Баян хоосны зовлон багаасаа л амсаж
Байх байхгүй дунд байгаагаараа л амьдарч
Согтуу ухаан шиг амьдралын дэнсэнд би
Сохор зоос ч үгүй алхадаг
Надад юу ч байхгүй ээ

( Дэлгэрэнгүй... | 10 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.Мөнхбат : Гэрч
Оруулсан Bataka on 2007-02-28 22:12:48 (11843 уншсан)

Хээрээр гэр хийж
Хэтний цахиур шиг чулуужсан
Хэцээр дэр хийж, хэдэр заг шиг хатуужсан
Үнэн худлын хорвоод
Цоожтой гинданд гинжлэгдэж
Үхэл сэхлийн ирмэгт
Чонын ухаанаар амьдарсан

( Дэлгэрэнгүй... | 0 | Шүлэг | Мөнхбат Ж | )

Мөнхбат Ж Шүлэг: Ж.Мөнхбат : Дутах эс дутахын шүлэг
Оруулсан Bataka on 2007-02-28 22:10:02 (15752 уншсан)

Жаргалтай нарны цацрагийг
Тоонон дээрээ аргамжиж
Жавартай шөнийн гурван одыг
Тотгон дээрээ залсан
Нар зөв монгол заяанд уйлж төрөхөд
Надаар эх орон минь дутаагүй ээ,
Тотго босго хоёроороо дэмнүүлж
Тоодон бойтгийнхоо хонхыг анх чимэглэхэд

( Дэлгэрэнгүй... | 4 | Шүлэг | Мөнхбат Ж | )

☕ Кофе авч өгөх