Yнэр нь хаа ч байдаггүй үнэр Өнгө нь хаа ч байхгүй өнгө Тийм үнэрийг сайхан ч гэх, муухай ч гэх аргагүй Тийм өнгийг үгээр дүрсэлж болохгүй. . . Yс сэрвэлзэх ч салхин үгүй талд Yнэр, өнгө түмэн цэцэг найгана. Yл мэдэгхэн санаа алдахын цуурайг Yүрдийн тайвшрал, мөнхийн зүүд залгана. Өө, нөгөө л зүүд шив дээ Урьдын өнгө, урьдын үнэрийг нь мэдэх цэцэгс Yхэл, үнэндээ, бас л амьдрал шиг Уйтгартай, сэтгэл булаах юмгүй эд шив дээ.
Цагаа олоогүй, Царай муутай, шинийн, нарийхан сарны Гуниг надад халдварлаад... Гэр дээр тавьсан хэлтгий шанага шиг Долоон од Дээврээр шөнөжин хөөцөлдөөд... Нойр муутай хонолоо. Нар ч цагаа олоогүй санагдах Энэ хачин өглөө Адилхан л хоёр хусны Нэг нь шарлаад, навчис нь үймээд, Нөгөө нь жишим ч үгүй, нов ногоон... Арай эрт сэрчихэв үү, би? Хожимдчихов уу?
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-107.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3656
mongolia2007year-266.JPG Хэмжээс: 600x450 86k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3995
B2-004.JPG Хэмжээс: 600x450 123k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3587
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: